Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2022/00045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, , тоотод оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч А.*******,

хариуцагч Б., өмгөөлөгч Ж.Бадамханд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч А.******* нь Б.т холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдарч байгаа гэж тодорхойлсон. Мөн нэхэмжлэгч нь хүү М.ийг эхийн асрамжид үлдээхэд маргахгүй, хүүхдэдээ тэтгэлэг төлөх болохоо илэрхийлсэн.

2.  Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй ба хүү М.ээ өөрийн асрамжид үлдээж, эцэг А.*******аас нь тэтгэлэг гаргуулах болохоо илэрхийлсэн.

3.  Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,

хариуцагчаас гаргаж өгсөн М., М. нарын төрсний гэрчилгээний хуулбар,

шүүхийн санаачилгаар М.ээс асрамжийн талаар авсан тайлбар зэрэг баримтууд авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхийн зүгээс нэхэмжлэгч А.*******ын гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

А.*******, Н. нар 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас -ны өдөр охин М., -ний өдөр хүү М. нар төрсөн бөгөөд одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчийн тайлбараар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь зан харьцааны хувьд таарамжгүй харилцаатай болсноос үүдэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, ******* дэх Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэх арга хэмжээ 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дуусгавар болсон зэргийг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт ... хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална ... гэж заасан тул үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй хэдий ч зохигчийн дундаас төрсөн хүүхдэд асрамж тогтоолгох асуудлыг талуудын байр суурь, маргааны онцлогт тохируулан шүүх өөрийн санаачилгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн нэг талд давуу байдал олгосон асуудал биш бөгөөд ийнхүү хүүхдийн асрамжийг гэрлэлт цуцлуулах шаардлагатай хамт шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж үзсэнд оршино.

 

А.*******, Б. нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд гэрлэгчдийн тохиролцооны дагуу хүү М.ийг эхийн асрамжид буйг үргэлжлүүлэх нь хуульд заасан асрамжийн талаарх тайлбар өгөх насанд хүрсэн хүүхдийн тайлбартай нийцэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү М.ийг сар бүр эцэг А.*******аар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн цалин хөлсний орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг гаргуулах тайлбар шүүх хуралдаанд гаргасан. Энэ талаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй, дээрх хуулийн зохицуулалт нь гаргуулж буй хүүхдийн тэтгэлгийн хэмжээ тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэх агуулгатай, мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүүхдэд олгох тэтгэлгийн хувь хэмжээг нарийвчилж тогтоосон тул дээрх байр суурийг хүлээн авах шаардлагагүй болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн *******, овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү М.ийг эх Б.ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.     Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү М.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.*******аар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.т даалгасугай.

 

4.     Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5.     Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

7.      Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ