Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2022/00044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн /РД:/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Н.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

/Хариуцагч Ч. нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Н.******* нь Ч.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, -ний өдөр төрсөн охин М., -ны өдөр төрсөн хүү М. нарыг өөрийн асрамжид авах, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь байнгын архидан согтуурдаг, хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлдэг, 2018 оноос хойш тусдаа амьдарсан, өөр өөр хүмүүстэй гэр бүлийн харилцаатай болсон гэж тодорхойлсон.

 

2.  Хариуцагч Ч. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэх байр суурийг илэрхийлжээ.

3.  Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Налайх дүүргийн *******ны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 26, 27, 28 тоот тодорхойлолт, -ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М., М. нарын төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн хувийн байдалтай холбоотой сургуулийн болон эмнэлгийн тодорхойлолт, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,

шүүхийн санаачилгаар М., М. нараас асрамжийн талаар авсан тайлбар зэрэг баримтууд авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхийн зүгээс нэхэмжлэгч Н.*******ын гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Ч., Н.******* нар -ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас -ний өдөр охин М., -ны өдөр хүү М. нар төрсөн ба одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчийн тайлбараар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь зан харьцааны хувьд таарамжгүй харилцаатай болсон, улмаар удаан хугацаанд тусдаа амьдарч байгаагаас үүдэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн тусдаа амьдарсан хугацаа болон нэхэмжлэгчийн өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, ******* дэх Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэх арга хэмжээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон зэргийг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно.

Ч., Н.******* нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд хариуцагч асрамжийн талаар мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй тул охин М., хүү М. нарыг эхийн асрамжид буйг үргэлжлүүлэх нь хуульд заасан асрамжийн талаарх тайлбар өгөх насанд хүрсэн хүүхдүүдийн тайлбартай нийцэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан охин М., хүү М. нарыг сар бүр эцэг Ч.аар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн , ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин М., хүү М. нарыг эх Н.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

3.     Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин М.*******, хүү М. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.аар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.*******т даалгасугай.

 

4.     Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5.     Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

7.      Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ