Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/986

 

 

 

 

        2024          09            13                               2024/ШЦТ/986                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч П.Итгэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

хохирогч Н.А,

иргэний хариуцагч Б.С,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн   дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Быг Баянзүрх дүүргийн хххх хорооны нутаг дэвсгэр хххгудамжинд хххх-ны өдрийн хххх минутын орчимд ххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчиж явсан Н.Аыг мөргөж эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарал, зүүн сарвуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.                           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ч.Б нь хххххны өдөр Баянзүрх дүүргийн ххххх хороо, хххх гудамжинд хххх  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3-4/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 5/,

Осол хэргийн гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн:

“Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн хххх хороо, хххх гудамж, хххх худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талын шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, нийт 18 метрийн өргөнтэй асфальтан зам байв. Осол болсон цэгийг Н.А, Ч.Б нараар заалгахад уг замын ертөнцийн зүгээр хойноос ургаш зорчих чиглэлд заасныг А үсгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Н.А мөргөгдөж замын 2-р эгнээнд унасан байх ба Б үсгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Үл хөдлөх цэгээр урдаас хойш зорчих хэсгийн зүүн талд байх дугааргүй гэрэлтүүлгийн шонг авч В үсгээр тэмдэглэв.

А цэгээс Б цэг хүртэл 1.3 м, А цэгээс В цэг хүртэл 11 метрийн зайтай байв. хххх маркийн тээврийн хэрэгсэл замын урдаас хойш зорчих чиглэлд замын 2-р эгнээнд хойш харж байрласан байх ба тээврийн хэрэгслийн жолооч талын дугуй замын хашлагнаас 5.7 метр, жолоочийн талын арын дугуй 5 метрийн зайтай байлаа.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/,

 

Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-11/,

 

Хохирогч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...хххх-ны өдөр ажлаа тараад унадаг дугуйгаа унаад гэр рүүгээ  хххх цаг өнгөрч байхад хххх худалдааны төвийн баруун талын авто замаар урдаас хойш чиглэн авто замын зорчих хэсгийн голоор буюу хоёр хөдөлгөөнийг тусгаарласан үргэлжилсэн давхар шугамаар явж байхад миний баруун гар талд буюу авто замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр урдаас хойш чиглэн явж байсан цагаан өнгийн лексус маркийн автомашин гэнэт үргэлжилсэн давхар цагаан шугам даваад зүүн эргэхэд би тэр автомашины зүүн урд дугуйны дээд хэсэгт буюу крилог нь унадаг дугуйныхаа урд дугуй болон руль хэсгээрээ мөргөөд унадаг дугуйнаасаа шидэгдээд тэр автомашины хамар хэсгийг даваад газарт унасан. Осол болохын өмнө би 20-30 орчим км цагийн хурдтай явж байсан бөгөөд тэр автомашины жолооч нь гэнэт зүүн дарсан болохоор би унадаг дугуйгаа зогсоож чадалгүй мөргөсөн.

Ослын улмаас миний баруун шууны яс хугарсан, биеийн бусад хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй байж байгаад зүгээр болсон. Миний унаж явсан унадаг дугуйны урд талын дугуй нь сэнсрээд муруйлттай болсон байгаа. Ослын дараагаар автомашины жолооч нь автомашинаа хөдөлгөөд хойшоо ухарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Шүүх хуралдаанд гаргасан “Надад гомдол санал байхгүй. Шүүгдэгч талаас миний бүх хохирлыг төлж барагдуулсан. Дүрэм журмаа уншиж судлаагүйгээс би бас дүрэм зөрчсөн. Буруу үйлдэл хийсэндээ уучлалт хүсэж байна. Мөн та бүхэнд ажил нэмж байгаад уучлаарай. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газар, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8710 дугаар:

Дүрслэл оношилгооны хариунд: 2024,06,26-ны баруун тохой, өвдөгний 2 байрлалын рентген /CD-1ш/-р “баруун шуу ясны проксимал төгсгөл /толгой/ хугаралтай. Эмч О.Оюунбаясгалан 2024/07/01 гэжээ.

“Н.Аын биед баруун шуу ясны хугарал, зүүн сарвуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн шинжээчийн 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 40650772 дугаартай:

Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос, зогсоолын тоормос, хурдны хайрцагын ажиллагаа, дуут дохио, баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал, өнгө үзэмж, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн хээний гүн зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагууд, автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна.

Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВЗ тоормосны системтэй ба урд хойд тэнхлэгийн дугуйн тоормос стандартын шаардлага хангаж байна, Зогсоолын тоормос зогсож байсан. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд өвлийн улирлын 6-9 мм буюу урд хойд тэнхлэгийн баруун зүүн гар талын дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага, баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна гэх дүгнэлт, гэрэл зураг, техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 36-42/,

 

  1. оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1295 дугаар:

хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Чын Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна.

Унадаг дугуйтай зорчигч Нийн А /рд:/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.7. “Унадаг дугуй, мопедын жолооч нь зорчих хэсгээр байрлан явахдаа зөвхөн гүйцэх, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахын тулд зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө. Хэрэв уг үйлдлийг эгнээнээс гарахгүйгээр гүйцэтгэх боломжтой бол зүүн гар талын эгнээ рүү орохыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 46-49/,

 

Шүүгдэгч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... ххххх-ны өдөр ххх цаг өнгөрч байхад хххх маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хххх захын баруун урд талын уулзвараас хойшоо 13 дугаар хороолол руу чиглээд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад замын баруун талд байрлах дэлгүүр орох гээд автозамын үргэлжилсэн давхар цагаан зураас даваад зүүн гар тийш эргэх үед миний зүүн гар талд явсан унадаг дугай хүүхэдтэй мөргөлдсөн. Ингээд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмч ирж үзэхэд тэр унадаг дугуйтай хүүхэд газарт унах үед гар нь хугарсан байсан. Авто замын хөдөлгөөн хэвийн байсан бөгөөд би эсрэг талынхаа буюу урдаас автомашин ирж байгаа эсэхийг харсан болохоос толиндоо огт хараагүй ээ.

Би унадаг дугуйны хүүхдэд ажилгүй байх хугацааны цалин болон эрүүл мэнд, эмчилгээний зардал мөнгө гэж нийт 3.400.000 төгрөгийг дансруу нь шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61/,

 

Хохиролд 3.400.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /хх-ийн 69/,

 

Иргэний нэхэмжлэгч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... манайхаас зээл аваад уг авто машиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн байгаа. Манай байгууллагад зээлийн төлөлтийг гэрээнд заасан хугацаандаа хэвийн төлж байгаа. ххххх-ны өдөр болсон ослын талаар мэдэхгүй ээ. Танай байгууллагаас ирүүлсэн албан тоотын дагуу осол болсон мэдээлэл авсан. Автомашинд ослын улмаас эвдрэл, гэмтэл учиран эсэхийг мэдэхгүй байна. Манай байгууллагын зүгээс автомашинтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

 

 Иргэний хариуцагч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би хххх улсын дугаартай автомашиныг хххх-ний өдөр 80 сая төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд 40 сая төгрөгийг нь өөрөөсөө гаргаад үлдэгдэл 40 сая төгрөгийг нь хххх нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас гаргуулан авсан. Ингээд автомашинаа уг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр барьцаалсан.

хххх-ны өдөр болсон ослын талаар аав Ч.Баас утсаар л сонссон. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүулэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах уүрэгтэй” гэж заасныг ойлголоо, ослын үлмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг хариуцахад татгалзахгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 78/,

 

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Н.А даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 89/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүйгээр төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал гардаг. Үүнийг үгүй болгох зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо ххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь унадаг дугуйтай зорчигчийг мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.А нь эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 291.300 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү  гэх мэдүүлэг /хх-ийн 93/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ч.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 13-19/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94/ зэргийг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, яллагдагч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Хэргийн газарт үзлэг хийхэд саад бэрхшээлтэй байсан гэх нөхцөл байдал, шалтгаан тогтоогдоогүй болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, осол хэргийн хэмжилтийн бүдүүвч зэргээс харагдана.

 

Хэрэгт авагдсан осол хэргийн талаарх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар шүүгдэгч Ч.Б нь Баянзүрх дүүргийн хххххх худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талын шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, нийт 18 метрийн өргөнтэй асфальтан замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарчээ.

Мөн уг осол болоход хохирогч Н.Аын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.7. “Унадаг дугуй, мопедын жолооч нь зорчих хэсгээр байрлан явахдаа зөвхөн гүйцэх, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахын тулд зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө. Хэрэв уг үйлдлийг эгнээнээс гарахгүйгээр гүйцэтгэх боломжтой бол зүүн гар талын эгнээ рүү орохыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нөлөөлсөн байна.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, мөн 2.3.2-т ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан гэх шалгуурыг хангаж байгаа бол гэмтлийн “хүндэвтэр” зэрэг болно гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж тухайн гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

 

Уг зам тээврийн осолын улмаас 2 зорчих хэсгийн  гол хэсэгээр унадаг дугуй унаж явсан Н.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учир уг гэмт хэргийн шинж бүрэн хангагджээ.

 

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Быг ххххх орчимд Баянзүрх дүүргийн хххх дүгээр хорооны нутаг дэвсгэр ххххх маркийн ххххх дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчиж явсан Н.Аыг мөргөж эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарал, зүүн сарвуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэл дээрх шинжлэн судалсан баримтууд болох хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогч нарт учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэцэд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

511 дүгээр зүйлийн “Энэ хуулийн 230.2 / Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана./ -т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.400.000 төгрөгийг хохирогч Н.Ад шилжүүлэн өгч хохирлыг барагдуулсан байна.

Мөн иргэний хариуцагч Б.С нь шүүх хуралдааны өмнө Эрүүл мэндийн даатгалын сангийн 291.300 төгрөгийн нэхэмжлэлд 292.000 төгрөгийг цахим банкаар шилжүүлэн тухайн нэхэмжлэлийг бүрэн барагдуулсныг шүүх хуралдааны үед оролцогч нарт үзүүлэн, судлуулсныг тэмдэглэлд тусгасан болно.

 

Иргэний нэхэмжлэгч А.Бийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхийлсэн, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлийг иргэний хариуцагч барагдуулсан байх бөгөөд хохирогч Н.А нь “учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн, зардалыг бүрэн барагдуулсан, миний өөрийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдэл ийм байдлыг үүсгэсэн учир сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй” гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ч.Бы гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсан, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал шүүгдэгч Ч.Бы хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдсон гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хасах нэмэгдэл ял болон торгох үндсэн ялыг бага хэмжээгээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр болон үйлдэгдсэн гэмт хэрэгт нь тохирно гэж шүүхээс дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овогт Чын Быг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Ч.Быг шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.  

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдолгүй, нэхэмжилэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ