| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0143/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/204 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 26.1.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Цогням,
Нарийн бичгийн дарга: Д.Ариунболд,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414001090147 тоот хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт эмчилгээ хийлгэж байсан *******ын гар утсыг түүнд мэдэгдэлгүйгээр т зээл авч өгөх зорилгоор авч, улмаар *******ын эзэмшлийн хаан банкны тоот дансны интернэт банканд нэвтэрч, 1.250.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг онлайнаар гаргуулж *******ын эзэмшлийн 5013137048 тоот данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч *******д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн гадаа *******ын гар утсанд байх түүний эзэмшлийн хаан банкны тоот дансны интернэт банканд буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн системд нэвтэрсэн гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:.... 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр над руу утсаар яриад найз нь чамаас нэг юм гуйх гэсэн юм гээд би надад хоёр аппликейшн бөглөөд өгөөч гэсэн, тэгэхээр нь би үгүй гэсэн. Тэгсэн чинь хүүтэй мөнгө зээлдэг хүн таних уу гэхээр нь би танихгүй гэсэн. Тэгсэн чинь намайг завтай бол Төрийн банкны гадаа хүрээд ир гэхээр нь би той хамт яваад очъё гээд бид хоёр хамт яваад очсон чинь Бөмбөгөр лүү яваад ирэх гэсэн юм, хэдүүлээ бөөнөөрөө яваад ирье гэсэн. Тэгэхээр нь би үгүй би явахгүй завгүй байна гэсэн. Тэгээд яг яах гэж байгаа юм бэ, яах гэж байгаа юм бэ гэсэн чинь Бөмбөгөр сумын Төрийн банкин дээр очиж зээл авах гэж байгаа юм гэсэн. Тэгээд байж байсан чинь Бөмбөгөр сумын Төрийн банкны теллер нь тан дээр зээл гарах боломжгүй юм байна, та наашаа ирээд ч хэрэггүй юм байна гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь ын Төрийн банкны гадаа хүрээд ирсэн. Тэгээд би т та нар ямар учиртай мөнгө хайгаад яваад байгаа юм бэ, надад тайлбарлаад өгчих гэсэн. Тэгсэн чинь зээл хаах гэсэн чинь зээл хэтэрчхээд зээлээ хаах гээд мөнгө хайгаад байна гэсэн. Тэгэхээр нь тэгвэл надад ямар ч хамаагүй юм байна, аппликейшн дээр над дээр ямар ч зээл гарахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэд нар Бөмбөгөр явъя гэсэн, тэгэхээр нь би гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод байж байсан чинь над руу утсаар яриад манай банди архи уучихсан байна, миний бие өвдөөд байна, унаа аваад хүрээд ирээч гэхээр нь би өөрөө хувьдаа ажилтай байна, энэ удаадаа чадахгүйнээ гээд утсаа салгасан. Тэгсэн чинь шөнө , хоёр согтуу над руу утсаар яриад өдөр уурлуулсан бол уучлаарай, хүрээд ир гэхээр нь би очоогүй. Тэгсэн чинь согтуу утсаар яриад намайг ээж дээр хүргээд өгөөч, би согтуу гэртээ харьж чадахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би 2024 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 00:20 цаг болж байхад таксинд суугаад ынд очсон чинь тэнд , , , наана нь нэг танихгүй залуу, эмэгтэй хүн хоёр байсан. Тэгсэн чинь намайг эмнэлэгт байхдаа хүнд зээл авч өгсөн гэж т ярьсан байсан, тэгээд би ыг аваад гэрт нь хүргэж өгөх гэсэн чинь ээж нь байхгүй байхаар нь би ыг аваад гэртээ хоносон. Маргааш өглөө нь 07:00 цагт утсаар яриад та хоёр хаана байгаа юм гэхээр нь би ыг ярь гээд утсаа өгсөн. Тэгээд утсаар яриад хүрээд ир гэж байна гэхээр нь чи өөрөө яв би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгнө гэсэн. Тэгээд 10:00 цаг өнгөрөөгөөд эмээ над руу утсаар яриад би өчигдөр явж чадаагүй, өнөөдөр бие өвдөөд ерөөсөө болохгүй байна, чи унаа аваад хүрээд ирээч гэхээр нь би руу ярьсан чинь би тай хамт явж байна, завтай байна яваад очъё гэсэн. Тэгээд ын машинтай , хоёр манайд ирсэн. Тэгээд намайг аваад замаараа ыг аваад Өлзийт суманд байдаг эмээгийнд очсон чинь хажуугийн айлынх нь хүн нь гарч ирээд дөнгөж сая аймаг явсан, та нар дөнгөж сая зөрчихлөө гэсэн. Тэгээд утас руу нь залгасан чинь эмээгийн шүүхэд Бааска нь утсыг нь аваад 103 дээр хүрээд ир гэсэн. Тэнд яваад очсон чинь Бааска нь архи үнэртүүлчихсэн хариугүй үхлээ гээд сууж байсан. Тэгээд жижүүр эмч нь чи энэ хүнийг дээш нь авч гараад хавдрынх нь эмчид үзүүлэхгүй бол манайд эмчилгээ байхгүй, чи дээш нь хавдрынх нь эмчид үзүүлээдхээч гэсэн. Тэгэхээр нь би гараад хүүхдээс нь асуугаадахъя гээд гаас нь асуусан чинь чи дээшээ цуг дагуулж гараад үзүүлчихээ гээд өөрөө болохоор ын машинд архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би Бааскад чи ээжийн чинь бие нь муу байхад архи уугаад яагаад байгаа юм бэ гэж 2-3 үг хэлсэн. Тэгээд би эргэж ороод г авч гарах гэсэн чинь жижүүр эмч нь өөрөө юу нь билээ гэхээр нь би цуг эмнэлэгт хэвтэж байсан танил нь байгаа юм, намайг цуг аваачаад үзүүлээдэх гэсэн юм гэсэн. Тэгээд дээшээ гарсан чинь эмч нь ирээгүй байсан, тэгээд удаагүй эмч нь хүрээд ирсэн. Тэгээд эмч нь өөрөө юу нь билээ гэхээр нь би хамт хэвтэж байсан юм гэсэн чинь өө нээрээ тийм ш дээ гэсэн. Тэгээд 103-ийн эмч өөрт нь үзүүлээд ир гэсэн юм гэсэн, чинь эмч нь үзээд намайг гэрт нь хүргээд өгчих гэсэн. Тэгээд би эмээг аваад гадаа гарсан чинь ын машинд , , Бааска гурав гурвуулаа 0,5 граммтай ерөөл архи уугаад бараг дуусаж байсан. Тэгээд эмээг хүргэнийх нь гээд нэг айлд хүргүүлсэн. Тэгээд гэрт нь дагуулж ороод хэвтүүлэх гэсэн чинь , хоёр Бааска гээд хүүхдийг нь оруулахгүй чи байж бай байж бай гээд аваад үлдсэн. Тэгээд эмээ нь мөнгөгүй байгаа, мөнгө байвал зээлээч гэхээр нь би өөрт бэлэн байсан 30,000 төгрөгийг өгсөн. Тэгээд өгсөн чинь эмээ яана энийг Бааска орж ирээд авчих вий дээ гэхээр нь би та өөрөө сайн хадгалчихаа гээд өгсөн. Тэгээд би гадаа гарсан чинь араас дуудаж байна гэхээр нь би эргээд гэрт нь орсон чинь эмээ чи энэ мөнгөөр эмээдээ энэ тариа,эмийг аваад өгөөч гээд надад эрүүл мэндийн картаа өгсөн. Тэгээд би ойрхон эмчийн сан ороод эргээд ирсэн чинь , , нар ахиад нэг 0,75 граммтай архи уугаад сууж байсан. Тэгээд би та нар одоо болиоч яасан ядаргаатай юм бэ гэж хэлчхээд эмээд эм тариаг нь оруулж өгчхөөд яваад өгсөн. Тэгсэн чинь араас утсаар яриад ирээд ыг аваатхаа бид нар гийнд байна гэж хэлсэн. Тэгээд орой 18:30 цагт хүүхдээ гэртээ хүргэж өгчхөөд ыг очиж авсан. Тэр үед ыг авах гээд гийн нь гэрт нь очих үед нь нөгөө ын яриад байсан мөнгө нь болчихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь та нар яаж зээл авсан юм бэ гэсэн чинь хүнээс зээлсэн юм, тэр чамд ерөөсөө хамаа байхгүй гэсэн, миний утас унтрах гээд байна, би чиний данс руу шилжүүлээдэхье, чи өөрийнхөө данснаас ын данс руу шилжүүлээдэх гэсэн. Тэгээд би өөрийнхөө данс руу хийх гэсэн чинь миний зээл төлөх хугацаа хэтэрчихсэн байсан болохоороо өөрийнхөө данс руу мөнгө хийхээр татаад авчих байх гэж бодоод би өөрийн хүүхэд ын гэсэн Хаан банкны данс руу шилжүүлүүлсэн. Тэгээд би энийг одоо яах юм бэ гэсэн чинь руу шилжүүлчих гэсэн, тэгээд нь миний гар утсыг аваад ын данс руу шилжүүлсэн. Тэгээд байж байсан чинь хэд хоногийн дараа эмээгийн зээлнээс авсан болоод байсан, тэрийг нь би цагдаа дээр ирэхдээ л мэдсэн. Тэгээд нь надад өвс тэжээлийн мөнгө хэрэгтэй байна, чи т хэлээд над руу өвс тэжээлийн мөнгө хийгээдэх гэхээр нь би руу залгаад чамд мөнгө байгаа юу, зээлэх мөнгө байгаа юу, удахгүй өгнө гэнээ гэж хэлсэн чинь тэгээ тэг би тай цуг яваад очъё гэсэн. Тэгээд над руу утсаар яриад чи ээжийнхээс ирээд намайг аваатахаач гэхээр нь би ээжийнд нь очиж ыг аваад доошоо уруудаад явж байсан чинь очиж байна гэхээр нь тойргийн ард талын шатахуун түгээх станцын ойролцоо уулзаад надад 200,000 төгрөг бэлэн мөнгөөр нь авчирч өгсөн. Тэгсэн чинь тэр мөнгийг би тоолоодохъё гээд шууд надаас булаагаад авсан. Тэгээд надтай хамт яваад 2 дугаар халуун усны урд талаас очиж тэр мөнгөөр өвс авсан. Тэгээд тэр өвсийг нь ээжийнх нь хашаанд нь аваачиж буулгаж өгсөн. Ээж рүүгээ явж байхдаа ээжид битгий хэлээрэй, ээжид хэлж болохгүй шүү гэж надаас зөндөө гуйсан. Тэгээд 2024 оны 02 дугаар сард цагаан сарын шинийн найманд би хот руу явах гэж байсан чинь чи хот руу явах гэж байгаа биз дээ гэж утсаар яриад найз нь чамтай уулзах уулзаа байна гэсэн. Тэгээд би яах гэж байгаа юм гэхээр нь би гэрт нь очсон чинь , хоёр хамт байсан. Тэгээд надад 100,000 төгрөг өгөөд энүүгээр амын зардал хийгээрэй, танай хүн чинь надад тусалсан болохоор би талархсанаа илэрхийлж байгаа юм шүү гэхээр нь би юу ч бодоогүй мөнгийг нь аваад той утсаар ярьж хэлсэн чинь над руу шилжүүлчих гээд би тэр мөнгийг нь 20,000, 30,000, 50,000 төгрөгөөр нь ын данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд байж байсан чинь удаа ч гүй над руу утсаар яриад найз нь харин чамд юм хэлэх гэсэн юм гэсэн, тэгээд над руу чаат бичихээр нь харсан чинь ын ярьсанд битгий итгээрэй, гуйж байна шүү гэсэн чаат бичсэн байсан. Тэгэхээр нь би аль алинд ч хариу өгөөгүй ын утсыг нь тасалсан. Тэгээд би хот руу яваад хоёр хоноод ирээд , хоёрын чаатыг нь харсан чинь надад өгсөн 100,000 төгрөг нь эмээгээс авсан мөнгө нь байсан. Тэгээд би од хоёулаа ерөөсөө салсан нь дээр юм байна гээд оос салаад тэгээд 2 хоногийн дараа цагдаагаас дуудаж мэдүүлэг өгсөн. Тэрнээс өмнө би цагдаад мэдэгдэх гэсэн чинь намайг гаргахгүй байсан. Би нөхөр тэй 2016 онд танилцаад гэр бүл болоод 2020 онд салсан, тэгээд той 2023 оны 10 дугаар сарын 20-дын үеэр Ганболдтой танилцаж үерхээд тэгээд 2024 оны 02 дугаар сард цагаан сар өнгөрөөгөөд салсан, тэгээд 2024 оны 03 дугаар сарын 02, 03-ны үеэс хуучин нөхөр тэй эргээд суусан. Эмнэлэгт байхдаа бол өөрийнх нь гуйснаар зээл аваад өөрт нь өгч байсан, өөр бол зээл аваагүй ээ. Би өөрөө бол зээл аваагүй ээ. Тэр зээлийг нь яг хэн нь авсныг нь би мэдээгүй, авсан мөнгөнөөс 200,000 төгрөгийг нь авч тэд нар шоудсан эсэн, 1,000,000 төгрөгийг нь авсан гэсэн....гэх мэдүүлэг / хх-ийн 76-78 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2023 оны 12 дугаар сарын 26-нд охины маань бие муудаад эмнэлэгт хэвтээд хавдрын тасаг руу шилжиж хэвтсэн юм. Тэгсэн тэтгэврийн зээл авах гэсэн юм эмнэлгээс гарах хэрэгтэй байна гэсэн. Сувилагч нь гаргахгүй гэсэн юм. Тэгээд дэвтрээ гаргаж ирснээ энэ Хаан банкны теллерийн өгсөн код байгаа юм хийгээд зээл аваад өгөөч гэж хэлсэн. Би зээл авч чадахгүй гэсэн чинь цуг хэвтэж байсан н. эгч бид 2 нийлээд зээлийг чинь болгоод өгье гэсэн. Тэгээд зээлийг нь авч өгөөд 400,000 төгрөгийг нь би найзынхаа данс руу хийлгээд би бэлнээр авч өгсөн. Эмнэлгээс гарсны маргааш над руу залгаад эмнэлэг хүргээд өгөөч унаагүй болчихлоо хүргээд өгөөч, манай хүүхэд архи ууцан агсам согтуу тавиад байна гээд залгаад байсан юм. Тэгэхээр нь би гэрт нь хүргэж өгөөд өвс тэжээл авсан байхаар нь тэрийг нь буулгаж өгөөд гэртээ харьсан байсан. 2024 оны 01 дүгээр дөнгөж гарч байхад манай н. найз мөнгө хэрэгтэй байна зээлээ дарж чадахгүй байна гэж хэлсэн. Чамд апплекейшны зээл гарах уу гэхээр нь би тэрийг нь бөглөж өгөөгүй юм. Тэгээд надаас хүүтэй мөнгө зээлдэг хүн байна уу гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэр үед надтай үерхэж байсан хамт байсан. өмнө нь эмнэлэгт хэвтээд эмээгийн кодыг бүгдийг нь мэдэж байсан. Тэрийг нь т хэлснийг нь би мэдээгүй байсан. Чиний зээл авч өгч байсан эмээ мөнгөтэй байлгүй тэр эмээ дээрээ очоод уулзаад өгөөч гэхээр нь би уулзахгүй гэж хэлсэн. Тэгсэн намайг танилцуулаад өгчих гэж хэлсэн. тай танилцуулж өгөх шаардлага байхгүй, энэ айлыг зааж өгөх шаардлага байхгүй гэж хэлсэн. Гэтэл удаа дараалан гэрт ирээд салахгүй байсан. Удалгүй эмээ залгаад манай банди архи уугаад урд шөнө гараад явсан алга болчихлоо намайг эмнэлэгт аваачаад өгөөч миний бие муудаад байна гэж хэлсэн. Тэр үед нь би очиж чадаагүй маргааш өглөө нь очсон. Маргааш нь яваад очиход эмнэлэг рүү явсан гээд охин нь байж байсан. Тэгээд , бид 3 тэндээс хөдлөөд утас руу нь залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан. миний утсыг аваад залгаад байсан. Би бол залгаагүй. Тэгээд эмнэлгийн үүдэн дээр очоод тэд нарыг үлдээгээд дотогшоо орж асуухад дотор тариа хийлгэж байгаа гэж эхэлсэн. Тэгээд юу ч бодоогүй гарч ирсэн. Гарч ирэхэд банди нь архи ууцан намайг гэрт хүргээд өг гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн. Эргээд ирсэн чинь нөгөө бандитай нь уулзъя гэж хэлсэн. Гэнэт орой нь мөнгөтэй болсон байсан. Юун мөнгө юм гэсэн чинь миний хайр зүгээр данс руугаа хийгээд гаргаад өгчих л гэж хэлсэн. Тэгээд дансаа хэлээд өгсөн чинь миний данс руу 1,200,000 төгрөг орж ирсэн. 1,000,000 төгрөгийг нь руу шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн. Эмээгийн утсыг авсан зүйл байхгүй. Хэрэг гарснаас хойш нь мэдүүлэг дээрээ надаас мөнгө зээлсэн надаас авсан гэсэн мөртөө энэ эмээг сайн мэддэг юм шиг дансыг нь аваад утсаар нь яриад очоод хохирлыг нь төлөөд барагдуулсан байсан гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:....Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн хавдрын тасагт эмнэлэгт хэвтсэн юм. Би тэтгэврийн зээлийн талаар яриад нэмж зээл авч болдог гэсэн утгатай юм ярьж байсан чинь хүүхэдтэйгээ хамт хэвтэж байсан 20-25 орчим насны эмэгтэй надаас “гар утсаа өгч бай” гэж хэлж аваад “таны интернэт банк холбоотой юм байна” гэхээр нь “1.500.000 төгрөгийн зээл аваад өг” гэж хэлээд би өөрөө авхуулсан юм. Тэгсэн чинь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг, 01 дүгээр сарын 17-ны өдөр 1.250.000 төгрөгийн тэтгэврийн зээл нэмж авсан байхаар нь цагдаад хандаж байгаа юм. Би гар утсаараа интернэт банк ашиглаж чаддаггүй. Тэр өдөр эмнэлэгт хамт хэвтэж байсан хүүхэн миний утсаар интернэт банк нээсэн байна. Тэгээд 1.500.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг бол би өөрөө аваад өг гэж хэлээд авхуулсан. Харин дараа нь 1 сарын 03-ны өдрийн 2 сая төгрөг, 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1.250.000 төгрөгийг тэр эмэгтэй миний интернэт банкийг нээж өгсөн кодыг нь мэддэг болохоор ахиж ороод авсан юм шиг байна. Тэрнээс бол би ахиж зээл аваагүй. Би эмнэлэгт нэг өрөөнд хамт хэвтэж байсан хүмүүсийнхээ нэр утасны дугаарыг тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж авсан байгаа. Би тэр дэвтэр дээрээ ******* гэж хадгалсан байна. би эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан. Тэгээд гараад гэрээрээ 5,6 хоноод ахиад бие муудаад буцаад эмнэлэгт хэвтсэн. Намайг ахиад хэвтэх үед тэр ******* гэдэг охин гарчихсан байсан, би энэ дугаар луу нь олон удаа залгасан боловч холбогдож чадаагүй....гэх мэдүүлэг / хх-ийн 23-24/,
....Би өөрийн хаан банкны дугаартай данснаас 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг өөрийн иргэний үнэмлэхээр Хаан банкны салбар дээр биеэр очиж авсан гэдгээ гэнэт саналаа. Би тухайн үед өөрийн дэвтэр дээрээ бичээгүй болохоор мартсан юм шиг байна. 01 сарын 17-ны өдөх миний зөвшөөрөлгүйгээр эмнэлэг дээрээс миний гар утас хулгайлж яваад интернэт банкнаас 1.200.000 төгрөгийн тэтгэврийн зээл гаргуулж авсан асуудал дээр гомдолтой байна. Би тухайн үед 1.200.000 төгрөгийн зээлийг өөрөө аваагүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,
....Тэр үед намайг 103 дээр дусал хийлгээд орон дээр хэвтэж байхад ******* гаднаас орж ирээд “та яагаад утсаа авахгүй байгаа юм бэ, сана зовоогоод хаячих юм, утас чинь байгаа юм уу” гэхээр нь би “байгаа” гэсэн чинь ******* “утас чинь хаана байгаа юм” гэхээр нь би “утас хармаанд байгаа” гэсэн чинь ******* өөрөө өмдний хармааг ухаад миний гар утсыг аваад өөрийнхөө гар утастай давхар бариад гараад явсан. Тэгээд эмч тэр *******аас “өөрөө юу нь юм бэ” гэсэн чинь “ач нь байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд гарч явсных нь дараа манай хүүхэд орж ирсэн. Миний нэр дээр 1.200.000 төгрөгийн зээл авсан гэснээс 300.000 төгрөгийг гэдэг хүн, 700.000 төгрөгийг нь гэдэг хүн төлж дансаар шилжүүлж өгсөн. 200.000 төгрөг дутуу байгаа. Би одоо 200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, Би гомдолтой байгаа, би цагдаагийн газарт мэдүүлэг өгөх гэж 100.000 гаран мянган төгрөгөөр таксидаж ирсэн байгаа, энэ мөнгийг бас нэхэмжилмээр байна., Манай гэр аймгийн төвөөс 13 км зайтай байдаг.....гэх мэдүүлэг /хх-ийн 143/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Хавдрын эмнэлэгт хэвтэх гээд ороход ******* байсан. Наана нь 2 эмэгтэй байсан. Би 2 сарын тэтгэврийн зээлтэй байсан. 3 сарын зээлээ нэмээд авчихдаг юм билүү гэж бодож байсан. Та утсаа өгдөө гэхээр нь би яах гэж байгааг нь мэдээгүй. Утасны юм зааж өгөх гэж байгаа байх гээд юу ч мэдэлгүй өгсөн. Тэгсэн нааш цааш нь юм хийж байгаад та интернэт банктай холбоотой юм байна шүү дээ та банк руу явах шаардлага байхгүй ингээд зээлээ авчхаж болно гэж хэлсэн. Гэтэл 1,500,000 төгрөгийн зээл танд авлаа гэхээр нь би 1,000,000 төгрөгийг нь Төрийн банканд хийгээд 500,000 төгрөгөөр нь би нэгж аваад 400 гаран мянган төгрөг үлдсэн. Манай хүүхэд архи уудаг нь үнэн гэхдээ би картаа хүүхдэдээ өгдөггүй. Миний данс, код зэргийг манай хүүхэд мэдэхгүй. Харин заримдаа надаас тамхины мөнгө нэхдэг байсан. Архины мөнгө нэхэхээр нь би байхгүй гээд өмнөөс нь уурладаг. Намайг эмнэлэгт байхад танай хүүхдэд 100 грамм өгчих үү гэж өөрөө хэлж орж ирсэн. Тэгэхээр нь би байг байг болохгүй шүү гэж хэлсэн. Хойно гэрт нь очоод архи ууцгаасан юм шиг байна лээ. Миний дансаар 1,200,000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан байсан. Үүнээс 1,000,000 төгрөгийг н. гэж хүн буцааж өгсөн. Одоо 200,000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна гэв.
5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... Би энэ өдөр хүргэн ах Хүрлээгийн хамт Өлзийт сумын тийшээ аймгаас 10 орчим км зайд байдаг ээж ын хөдөө гэрт очоод ээжийг аваад аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 дээр үзүүлээд дусал залгуулаад байж байсан. Эмч нь намайг “гараад байж бай “ гэхээр нь үүдэнд хэсэг сууж байгаад ахиад хүлээн авах руу буцаад орсон чинь “өөрийгөө энэ хөгшний ач нь байгаа юм” гэж хэлээд нэг охин орж ирээд хөгшний халаасанд байсан гар утсыг нь аваад гараад явсан” гэхээр нь би ямар юм байгаа юм болоо гэж бодоод араас нь гарсан чинь ын машинд эхнэр , ******* гэх эмэгтэй, найз залуу нь гээд Ганбод нар хамт байсан. Тэгээд би тэд нартай машинд нь суугаад Амьчуулд гэртээ хүргүүлсэн. , гэх хүнийг танихгүй, тэр өдөр танилцсан. *******ыг нь оны өмнө ээжийн эмнэлэгт хэвтэж байхад нь хоол, цай хүргэж өгөхдөө харж байсан. ыг нь танихгүй. Би тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би ээж ын гар утас нь интернэт банктай эсэхийг ч мэдэхгүй. Нэвтрэх нэр, нууц үгийг мэдэхгүй. Би тэр өдөр архиныхаа халуунд болоод машинд суучихсан байна лээ. Би тэгээд урд өдөр нь архи уучихсан шартаад байсан болохоор *******аас “нэг шил архи аваад өгчих” гэж гуйгаад нэг шил архи авхуулж той нь хамт уусан. Тэр өдөр ******* машинд ээжийн утсыг авчихсан явж байхаар нь “чи наад ээжийн утсыг өгөөч” гэж хэлсэн, тэгсэн чинь “би удахгүй утсыг нь аваачаад өгнө” гэж хэлсэн болохоор нь тоогоогүй. Ээж ын интернэт банкаар тэтгэврийн зээл гарсан асуудлыг би мэдэхгүй байна. Би интернэт банкаар нь орж мэдэхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 /,
.....2024 оны 01 дүгээр сард би одоо яг өдрийг нь санахгүй байна, манай ээжтэй хамт байдаг миний төрсөн эгч Туул над руу утсаар яриад манай ээжийн бие нь тааруу оргиод байна хүрээд ирээч гэхээр нь би хүргэн ах бид хоёр машин хөлслөөд ээжийнд очоод ээжийг авчраад шууд эмнэлгийн 103 дээр авчирсан. Тэгээд авчраад манай хүргэн ах гадуур ажилтай гээд яваад өгсөн, би ээжтэй хамт 103 дээр үлдсэн. Тэгээд 103 дээр байхад манай ээжид дусал, тариа залгасан, тэгээд эмч нь дуслыг нь дуустал нь чи гадаа хүлээж бай гэсэн тэгэхээр нь би гадаа гараад үүдэн дээр нь сандал дээр сууж байгаад дусал нь дөхөж байна уу гээд хаалгаар нь шагайсан чинь үйлчлэгч сая зээ нь гээд нэг хүүхэн орж ирээд хармаанаас нь утсыг нь аваад гараад явчихсан ш дээ гэсэн. Тэгэхээр нь би тийм хүн баймааргүй юм гээд гадаа гарсан чинь гадаа машинд 2 эрэгтэй хүн, 2 эмэгтэй хүн байж байсан. Тэгээд би очоод утсыг нь яагаад авчхав гэсэн чинь ******* гэдэг эмэгтэй нь өө би оруулаад өгчихье гээд эргээд эмнэлэг рүү гүйгээд орсон. Тэгээд дуслыг нь дуусгаад таксинд ээжийг суулгаад манай хүргэнийд ээжийг аваачсан. Тэгээд манайд ******* нэг шил архи авч өгөөд тэр архийг нь бид хоёр манай гэрт хувааж уусан. Тэгсэн чинь хөдөөнөөс манай эгч Туул утсаар яриад түрүүний ирсэн хүүхэн чинь ээжийн унинд байсан гар утсыг нь аваад явчихсан гэхээр нь би ээжид хэлээд ээж *******ын гар утас руу залгаад чи яахаараа гэрт байсан утас авдаг юм бэ гэж хэлээд нэлээд удаж байгаад ******* гар утсыг нь авчирч өгсөн. Тэгээд бид хоёр архиа хувааж уучхаад би гэртээ үлдсэн яваад өгсөн, тэгээд маргааш нь ээжийн нэр дээр зээл авсныг мэдсэн.....гэх мэдүүлэг /хх-ийн 154/,
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... Манай үерхдэг ******* гээд найз охин найз ын гэрт байна гэж дуудаад Амьчуулд очсон чинь гэрт нь , эхнэр , ******* нар байсан. нь *******аас “мөнгө хэрэгтэй байна” гээд асууж байсан. Тэгсэн чинь ******* “би эмээгээсээ хүүтэй мөнгө зээл аваад өгье” гэж хэлсэн. Тэгээд орой нь “******* эмээгийн очоод ирье, бие нь өвдсөн гэнэ” гэсэн, эмнэлэгт очсон чинь гээд хөгшин 103 дээр үзүүлж байсан. Тэгээд ******* 103 руу ороод эмээгийн гар утсыг авч гарч ирээд машинд суугаад миний хаан банкны 5013137048 дугаарын дансыг аваад эмээгийн утаснаас “huu ni” гэсэн утгатай 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн үед эмээгээсээ мөнгө аваад т зээл авч өгч байна гэж ойлгосон. Тэгээд миний утсыг аваад миний мобайл банкаар өөрийнх нь охин болох Балдандорж нэртэй хаан банкны гэсэн данс руу 1.199.000 төгрөг шилжүүлээд гаргасан. Тэгээд тэндээсээ мөнгө зээлсэн юм шиг байна лээ. ******* нь 103 дээрээс гарч ирэх үедээ “нөгөө мөнгө бүтчихлээ” гэж хэлээд цагаан өнгийн гар утас аваад гарч ирсэн. хөгшний интернэт банк руу орж мөнгө авах үед машин дотор , эхнэр нар байсан. Интернэт банк руу нэвтрэх нэр, нууц үгийг ******* өөрөө хийж орсон. Тэгээд хөгшний утсыг эмнэлгээс өөрт нь хэлэхгүй авч гарч ирээд интернэт банкнаас нь зээл гаргаж авсан гэж цагдаагаас ярих үед нь мэдлээ, тухайн үед мэдээгүй дансаа ашиглуулсан.....гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /,
7. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...Тухайн өдөр гэртээ найз хүүхэн гийн хамт хоол хийгээд байж байтал манай найз хүүхэн гийн найз нь гээд ******* гэж эмэгтэй ганцаараа ирсэн, тэгээд удалгүй найз залуу оо дуудаад араас нь ирсэн. Энэ үед “банкны зээл төлөх хугацаа болчхоод мөнгө хэрэгтэй байна” гэж ярьж байсан чинь ******* надад хандаад “Би чамд мөнгө олж өгье, нэг сарын дараа буцаагаад өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд манайд хоол хийж идээд ******* нь Эмнэлэгт манай эмээ хэвтсэн байгаа гэнэ очоод ирье” гэж хэлээд миний машинаар эмнэлгийн 103 дээр очсон чинь ******* нь тийшээ ороод гарч ирэхдээ хүү нь гэх гийн хамт гарч ирээд буцаж ороод цагаан өнгийн гар утас аваад гараад ирсэн. Тэгээд тэндээс , , ******* нар нь эмээгийн хүргэнийх нь гээд Амьчуулд нэг айлд хүргүүлээд буусан. Тэгээд би орой нь ******* руу залгаад “нөгөө мөнгө зээлэх асуудал чинь бүтсэн үү” гэсэн чинь “нөгөө мөнгө бүтчихсэн, удахгүй буцааж өгөөрэй, маргааш аваарай” гэсэн, тэгээд маргааш нь над руу яриад миний дансыг аваад над руу 1 сая төгрөг шилжүүлсэн. эмээгийн хүү нь тухайн үед эмнэлгээс гарч ирэхдээ нэлээд согтуу байсан. ******* нь яаж мөнгө зохицуулсан эсэхийг мэдээгүй, урьд өдөр нь “надад мөнгө хэрэгтэй байна, банкны мөнгө тулчихлаа” гэсэн чинь “чамд олоод өгье" л гэж хэлсэн тэрнээс бол яаж мөнгө олсон талаараа хэлээгүй, би 1 сарын хугацаатай 1 сая төгрөг зээлсэн. ******* нь миний Хаан банкны дугаартай дансыг аваад над руу гэсэн данснаас мөнгө хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
.....Манай ээж ын нэр дээр авсан малчны зээлийн эргэн төлөх хугацаа нь болоод мөнгө сураглаад явж байхдаа би *******аас “мөнгө байна уу” гэж асуусан чинь ******* “надаас мөнгө зээлчих, удахгүй сарын дараа хугацаанд өгөөрэй” гэсэн. Тэгээд би мөнгөөр нь ээжийнхээ хаан банкны зээлийг хаасан. Энэ мөнгөнөөс 300.000 төгрөгийг нь *******д өгсөн, дараа нь 100.000 төгрөгийг мөн *******д өгсөн. гэдэг хүнд 630.000 төгрөгийг бэлэн мөнгөөр нь өгсөн. Одоо 70.000 төгрөг дутуу байгаа. Би *******аас мөнгө зээлсэн, дараа нь цагдаагаас тэр мөнгө нь гэх хүнд өгөх ёстой мөнгө мөнгө болохыг мэдээд би 630.00 д гэх хүнд өгсөн. Эмнэлгийн гадаа очоод ******* нь эхэлж ороод эмээгийн хүүхэдтэй хамт гарч ирсэн, тэгээд эмнэлэг рүү ороод 2 ширхэг гар утас давхарлаад барьчихсан гараад ирсэн. *******тай 103 дээр очсоны маргааш нь ******* над руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө авснаас хойш 3 хоногийн дараа ******* над руу утсаар яриад “нөгөө мөнгө авъя, мөнгө хэрэгтэй болоод байна” гэсэн, тэгэхээр нь би “чи сарын хугацаатай зээлсэн шүү дээ” надад одоо мөнгө байхгүй байна” гэсэн чинь чи тэгвэл ядаж 300.000 төгрөгийг олоод өг гэхээр нь би 200.000 төгрөг олоод гандангийн арын шатахуун станц дээр очиж *******д 200.000 төгрөгийг бэлэн мөнгөөр нь өгсөн. Дараа нь 100.000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сард шинийн 3-нд ******* манай гэрт ирээд “мөнгө байна уу” гээд өөрөө хүрээд ирсэн. Тэгэхээр нь би 100.000 төгрөг бэлэн мөнгөөр өгсөн. Би *******ын фейсбүүк хаягийг нь ч мэдэхгүй. Би ******* руу чаат бичээгүй, төрийн банкны гадаа байхад ******* миний гар утсыг оролдоод байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 151-152/,
8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... би ундны цагаар найз залуу ын хамт гэртээ хоол хийгээд байж байтал ******* нь манайд ирсэн. Тэгээд удалгүй найз залуу болох оо дуудаад араас нь ирсэн. Тэгээд манай найз залуу нь “банкны зээл сунгах мөнгө хэрэгтэй байна” гэсэн утгатай яриа гаргасан чинь ******* нь “би чамд тусалъя, мөнгө зохицуулаад зээлье” гэж ярилцсан. Тэгээд удалгүй ******* нь “эмнэлэг ороод ирмээр байна, эмээ эмнэлэг дээр тариа хийлгэх гэж байгаа гэнэ, би өөрөө эмч мэргэжилтэй” гэж хэлээд бид нар аймгийн Нэгдсэн эмнэлэг 103 дээр очоод ******* нь ганцаараа буугаад орсон. Тэгээд удалгүй гарч ирэхдээ гэж залуутай гарч ирээд машинд суулгачхаад буцаж эмнэлэг рүү ороод 2 утас давхарлаад барьсан гарч ирээд машинд суусан. Тэгээд эмнэлгийн өөдөөс харсан хүнсний дэлгүүр ороод 0.5 литрийн архи аваад Амьчуулд гийн гэрт нь той хамт буулгаад эргээд ******* нь эмнэлэг дээр хүргүүлсэн. Тэгээд маргааш нь манай найз залуу тай утсаар яриад 1 сая төгрөг шилжүүлсэн. ******* нь бид нарт ямар учиртай мөнгө хаанаас зохицуулах гэж байгаа талаараа юу ч хэлээгүй. Дараа нь харин тэр өөрийнхөө эмээ гээд байсан, гэж хөгшний утсаар нь интернэт банк руу ороод тэтгэврийн зээл авсан гэдэг асуудал гарч ирсэн. Одоо ******* нь луу залгаад өмгөөлөгч авна, байцаагчаа солиулна гээд залгаад байгаа гэсэн. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа эмээ “ядраад эм тариа хэрэгтэй байна, цагаан сар болох гээд мөнгө хэрэгтэй байна” гээд нэхсээр байгаад 300.000 төгрөг авчихсан байгаа. Одоо 700.000 төгрөг өгөх дутуу байгаа. нь согтуу байх шиг байсан, архи үнэртээд байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
9. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:....Би 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр яаралтай тусламж дээр ээлжтэй ажилтай байсан. Өдрийн цагаар байх цагийг нь сайн санахгүй байна, урьд нь манай дээр ирж тусламж үйлчилгээ авч байсан гэх хөгшин ирж дусал хийлгэсэн юм. Тэгээд гэх хөгшний ач нь гээд ойролцоогоор 20-25 орчим насны эмэгтэй хүүхэд орж ирээд хөгшинтэй уулзаж байгаа бололтой байсан, тэгээд удалгүй гараад явсан. Тэр эмэгтэй гарч явах үедээ хөгшний гар утсыг нь аваад гарч байсан. хөгшинд яг юу гэж хэлж авсан эсэхийг мэдэхгүй, эмээгийн утас нь бол ил харагдаагүй, хөгшин хэлэхдээ халаасанд нь гар утас нь байсан гэсэн. Тэгээд тэр охинтой зөрөөд хүү нь бололтой согтуу залуу орж ирээд “Манай ээж хаана байна” гэхээр нь тэнд байна гэж зааж хэлж өгсөн. Тэр залуу улавчгүй гээд байхаар нь тойроод очоод уулзчих гэж хэлээд оруулсан. Тэгээд удалгүй тэр охины араас гараад явчихсан. хөгшинтэй би тэр үед ойрхон байсан болохоор гар утсыг нь аваад гарахыг нь мэдсэн. Тэр охин утсыг нь аваад хүлээн авахын тэнд утсаар нь яриад зогсож байхыг харсан. Тэр охин орж ирээд гарахдаа өөрөө их сандралтай байсан, бие нь яаж байна гэж асуухгүй тэгсгээд гараад явчихсан болохоор нь би ойр дотнын хүн нь биш байна гэж бодсон....гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:.... Би “Даяар хүч” гэрээт хамгаалалтын албанд ажилладаг юм. Манай хамгаалалтын алба нь аймгийн Хаан банкны салбаруудтай гэрээтэй учраас хаан банкны салбарууд дээр ээлжилж гардаг. Би ажил дээр байхдаа АТМ дээрээс хүний картаас мөнгөн гаргаж байгаа өөрийнхөө бичлэгийг харлаа. Энэ хүнийг тодорхой сайн санахгүй байна. Бид нар АТМ дээр байх хугацаанд өндөр настай, хөдөөний хүмүүс картаараа үйлчилгээ хийж чадахгүй байнга бид нараас гуйдаг, тийм болохоор тэр олон хүмүүсийг нэг бүрчлэн санахгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,
11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:.....Би төв хаан банкны гүйлгээ заал хариуцдаг үйлчлэгч байгаа юм. Бичлэгийг харлаа, би энэ хүнийг тодорхой сайн санахгүй байна. АТМ-ын камерын байрлал дээрээс араас нь харж байгаа учраас царай зүс нь сайн харагдахгүй байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/ Хаан банкны Баянхонгор аймаг дахь салбарын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5225/10/136 дугаартай албан бичиг /хх-ийн 19/, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 20/, Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 131/ шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч 3 хуудас нотлох баримтыг гарган шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт эмчилгээ хийлгэж байсан *******ын гар утсыг түүнд мэдэгдэлгүйгээр т зээл авч өгөх зорилгоор авч, улмаар *******ын эзэмшлийн хаан банкны тоот дансны интернэт банканд нэвтэрч, 1.250.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг онлайнаар гаргуулж *******ын эзэмшлийн 5013137048 тоот данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч *******д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн гадаа *******ын гар утсанд байх түүний эзэмшлийн хаан банкны тоот дансны интернэт банканд буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн системд нэвтэрсэн үйл баримт болсон нь хохирогч ******* мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Миний дансаар 1,200,000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан байсан. Үүнээс 1,000,000 төгрөгийг н. гэж хүн буцааж өгсөн. Одоо 200,000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна...”, мэдүүлэг, гэрч *******, *******, *******, *******, нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг цахим мэдээлэлд хандах мэдлэг муутай байдал, мөн эмнэлэгт хамт хэвтэж байхдаа итгэл олсон байдлыг ашиглаж түүний гар утсан дахь интернет банкны мэдээлэл хохирогчийн өөрийн талаар өгсөн мэдээллийг ашиглан түүний данснаас 1.200.000 төгрөгийг хууль бусаар нууцаар, хулгайлж авсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын интернет банкаар түүний дансан дахь төгрөгийг хууль бусаар авах үйлдлийг кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн системд давхар нэвтэрсэн гэж дүгнэлээ.
Уг гэмт хэрэг нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 3.1-д заасан “Энэ хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төр, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ”, мөн хуулийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно. 4.1.1-д "кибер аюулгүй байдал" гэж кибер орчинд мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдал хангагдсан байхыг”, 4.1.3-д “кибер орчин" гэж мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломж олгож байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг”, мөн хуулийн 4.1.7-д "мэдээллийн систем" гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.1-д заасныг”, 4.1.8-д "мэдээллийн сүлжээ" гэж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.2-т заасныг; мөн хуулийн 4.1.14-д "кибер халдлага" гэж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний кибер аюулгүй байдлыг алдагдуулах зорилго бүхий үйлдлийг ойлгоно гэж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.1-д "мэдээллийн систем" гэж мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг”, мөн хуулийн 4.1.2-д "мэдээллийн сүлжээ" гэж хоёр, түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл илгээх, дамжуулах, хүлээн авах программ хангамж болон техник хэрэгслийн иж бүрдлийг”, мөн хуулийн 4.1.3-д "мэдээллийн эзэн" гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.5-д заасан хүн болон тухайн мэдээллээр тодорхойлогдож байгаа хуулийн этгээдийг;
Хуний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.5-д "мэдээллийн эзэн" гэж энэ хуулийн 4.1.11-д заасан мэдээллээр тодорхойлогдож байгаа хүнийг”, мөн хуулийн 4.1.11-д "хүний хувийн мэдээлэл" гэж хүний... хөрөнгө, ....бусад мэдээллийг” хэлнэ гэж хуульчилсан байгаагаас үзвэл шүүгдэгч ******* нь хохирогч *******ын буюу мэдээллийн эзний мэдээлэлд нэвтрэх боломж олгож байгаа мэдээллийн систем буюу хохирогчийн дансан дахь хөрөнгө мөнгөний талаар мэдээлэл цуглуулж ашиглахдаа техник хангамж гар утсыг кибер орчин буюу мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрч ашигласан байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ыг хохирогч *******ын дансан дахь 1.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж авахдаа кибер очинд зөвшөөрөлгүйгээр хандаж, хохирогчийн хөрөнгийн талаар мэдээлэл цуглуулах ашиглах аюулгүй байдлыг хангах зорилго бүхий мэдээллийн санд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн байна гэж дүгнэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1-д заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж авах,
Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн системд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Дээрх үйл баримтууд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжүүдийг тус тус хангаж байх тул эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь алдсан гэх 1.200.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, 200.000 төгрөгийг шүүгдэгч *******аас нэхэмжилж байгаа талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******аас 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдэлд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан тул түүнийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.
Шүүгдэгч ******* нь хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг эрэн сурвалжилж олж тогтоон цагдан хорьсон бөгөөд түүний энэ хэргийн учир цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргалаа.
Шүүгдэгч ******* нь ослын улмаас гэмтлийн тасагт 17 хоног хэвтэж эмчлүүлсэн жирэмсний хяналтад байгаа талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Оточ мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч С.Лхамдулам дугаартай албан бичгийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгчийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн талаарх тодорхойлолтыг Өрхийн эрүүл мэндийн тодорхойлохгүй аймгийн Нэгдсэн эмнэлгийн зохих албан тушаалтан тодорхойлох ёстой болохыг гэдгийг дурдах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч ******* нь жирэмсэн талаар өрхийн эрүүл мэндийн төвөөс тодорхойлолт ирүүлсэн байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргүүд нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасан “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ....жирэмсэн эмэгтэй...д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэсэн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, мөн дээрх хуулийн заалт нь жирэмсэн эмэгтэйд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг заавал хойшлуулах талаар үүрэг болгож хуульчлаагүй тул шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалдан түүнд хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах,
Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн системд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил зургаан / 01 жил 06 сар / сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон дөрөв / 4 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д нэг жил зургаан / 01 жил 06 сар / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас хоёр зуун мянган төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 2 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Хэрэгт шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ