| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0199/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/209 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Н.Цогням
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000246 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ВИ98122718 регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөрт шилжих шөнийн 3 цагийн орчимд Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт байрлах *******гийн гэрт *******г гар утсаар ярихаа боль гэж хэлсний улмаас маргалдаж, *******гийн эзэмшлийн эд хөрөнгө болох Редми 13 Эс загварын гар утсыг газарт шидэж, гэмтээсний улмаас хохирогч *******д бага хэмжээнээс дээш 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх газар, хугацаанд *******гийн эзэмшлийн эд хөрөнгө болох Редми 13 загварын гар утсыг газарт шидэж, гэмтээсний дараа *******тай тус гэрээс барилцан гарахад түүний нүүр хэсэгт 2-3 удаа цохиж, хохирогч *******гийн эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... би *******гийн хохирол болох утас болон эмчилгээний зардлыг бүгдийг нь төлсөн. Би өөрийн буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,
.Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хөдөөнөөс сумын төвд орж ирчхээд гийн эхнэр ******* руу чат бичээд хаана байгаа талаар асуухад хөдөө гэртээ байна гэж хэлсэн. Би одоо танайх руу явлаа гэхэд ******* хоол хүнсний зүйл захиад би захисан зүйлийг нь авч очсон. Тэгсэн , хоёр 2.5 литртэй сэрүүн нэртэй пиво ууж байсан. Бид гурав гийн гэрт 5 ширхэг 2.5 литртэй сэрүүн нэртэй пиво хувааж ууцгаасан. Тэгээд цаг нэлээн айжуу болж би гарч бие засчхаад ороод ирэхэд нэг хүнтэй миний утсаар ярьж байхаар нь би одоо утсаар ярихаа боль гэж хэлсэн чинь нэлээн согтсон учир над руу уурлаад миний утсыг гэрийн үүд рүү шидчихээр нь би уурлаад тэй барилцаж аваад гэрээс гартал ирж бид хоёрыг ах дүү хүмүүс байж боль гээд салгаж намайг аваад явтал араас ирж миний толгой руу цохиж зүүн талын хөмсөг хагарч цус гарсан. миний толгой руу юугаар цохисон талаар мэдээгүй. Би толгойгоо дараа газар сууж нэлээн цусыг нь гоожуулж цус нь тогтохгүй байхаар нь сумын эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн.. Би гарчхаад ирсэн чинь миний утсаар хүнтэй ярьж байхаар нь одоо боль гээд хоорондоо хэрүүл маргаан хийсэн чинь миний утсыг шидчихээр нь уурлаад тэй барилцаж авсан. гараараа толгойны зүүн талын хөмсөг хэсэгт 2 удаа цохиж авсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Эмчилгээний зардал гарсан. *******аас бүх эмчилгээний зардал гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 10-11/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..Би 2024 оны 06 дугаар сарын 01-ны орой рүү залгаад завтай бол манайд хүрээд ирээрэй гэж хэлсэн. Бид хоёр эхнэр хүүхдүүдээ баярлуулах санаатай байсан чинь надад ажил гараад амжаагүй. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тэй утсаар ярьж өнөөдөр завтай бол манайд орой хүрээд ир гэж хэлсэн. нар жаргахаас өмнө манайд ирж бид хоёр жоохон юм ярьж би 2.5 грамттай сэрүүн нэртэй пиво задлаж бид хоёр уугаад талдаа орж байхад манайд мотоциклтой ирсэн. Бид нар хоорондоо юм ярьж суугаад нөгөө пиво ууж дуусгаад дахиад 2.5 грамттай 4 ширхэг сэрүүн нэртэй пиво хувааж ууж дуусахын үед би гадаа гарч бие засчхаад ороод ирсэн чинь , хоёр хоорондоо маргалдаад барилцаад авсан байсан. Би тэр хоёрыг салгаад гэрээс гарч гадаа тэр хоёр дахин маргалдаж би дундуур орж салгаад г цааш авч гэрийн хажуу талаар явтал араас ирж гийн толгой руу хурдан гэгчийн хоёр удаа цохиод авсан. Тэгсэн гийн толгойноос цус гоожоод цаашаа яваад өгсөн би г гэрт оруулж хартал зүүн хөмсөг хэсэгтээ хагарчихсан цус гоожоод тогтохгүй байхаар нь сум руу эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн үед гараараа 2 удаа гийн толгой хэсэгт цохиж авсан....гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн..
...Баянхонгор аймгийн сумын Эрүүл мэнд төвд ээлжийн сувилагчаар хонож үүрэг гүйцэтгэж байхад 01 цагийн орчимд хүнд зодуулаад цус алдаад байна гэсэн дуудлага ирж би их эмчдээ танилцуулж дуудлага мэдээлэлд явж очиход ******* гэгчийн толгойноос цус гарсан согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тухайн үед эмч цусыг нь тогтоох тариа хийн цэвэрлэгээ хийж сумын төвд авч ирж 3 оёо тавьж эмчилгээ хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би *******ыг гэрт нь хүргэж өгөх гээд байж байсан чинь *******, *******гийн гар утас нь аваад *******гийн толгой дээр цохиж гар утсыг нь эвдсэн. Тэр хоёр хоорондоо барилцаж аваад гэрээс гарсан араас нь манай найз залуу тэр хоёрыг салгахаар гарсан. Би гэрт байхад гаднаас *******гийн толгойноос цус гарчихсан ороод ирсэн. Харин ******* мотоциклоо гэрийн хажууд үлдээгээд явчихсан байсан.. Би гэрт байсан болохоор *******, *******гийн толгойг ямар зүйлээр цохиж хагалсан талаар хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 315 дугаартай шинжээчийн
1.*******гийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,
Баянхонгор аймгийн Энх нахиа" ХХК-ны шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 131 дугаартай шинжээчийн
...Ред ми 13 Эс загварын гар утас, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 380,000 төгрөг, ... 380,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 37-39/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 54-57/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/, дансны хуулгууд /хх-ийн 86, 91-105/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөрт шилжих шөнийн 3 цагийн орчимд Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт байрлах *******гийн гэрт *******г гар утсаар ярихаа боль гэж хэлсний улмаас маргалдаж, *******гийн эзэмшлийн эд хөрөнгө болох Редми 13 Эс загварын гар утсыг газарт шидэж, гэмтээсний улмаас хохирогч *******д бага хэмжээнээс дээш 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг
Мөн *******гийн эзэмшлийн эд хөрөнгө болох Редми 13 загварын гар утсыг газарт шидэж, гэмтээсний дараа *******тай тус гэрээс барилцан гарахад түүний нүүр хэсэгт 2-3 удаа цохиж, хохирогч *******гийн эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ын...би *******гийн хохирлыг бүрэн барагдуулсан,... өөрийн буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,
Хохирогч *******гийн... нэлээн согтсон учир над руу уурлаад миний утсыг гэрийн үүд рүү шидчихээр нь би уурлаад тэй барилцаж аваад гэрээс гартал миний толгой руу цохиж зүүн талын хөмсөг хагарч цус гарсан. миний толгой руу юугаар цохисон талаар мэдээгүй. Би толгойгоо дараа газар сууж нэлээн цусыг нь гоожуулж цус нь тогтохгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 10-11/,
Гэрч гийн... ирж гийн толгой руу хоёр удаа цохиод толгойноос цус гоожсон,.... би г гэрт оруулж хартал зүүн хөмсөг хэсэгтээ хагарчихсан цус гоожоод тогтохгүй байхаар нь сум руу эмнэлэгт дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч ийн...*******гийн толгойноос цус гарсан согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан,....эмч цусыг нь тогтоох тариа хийн цэвэрлэгээ хийж сумын төвд авч ирж 3 оёо тавьж эмчилгээ хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Гэрч *******гийн... гаднаас *******гийн толгойноос цус гарчихсан ороод ирсэн,... би гэрт байсан болохоор *******, *******гийн толгойг ямар зүйлээр цохиж хагалсан талаар хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 315 дугаартай шинжээчийн...*******гийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ....гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,
Баянхонгор аймгийн Энх нахиа" ХХК-ны шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 131 дугаартай...Ред ми 13 Эс загварын гар утас, 1 ширхэг, нэг бүрийн үнэ 380,000 төгрөг, ... 380,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 37-39/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөрт шилжих шөнийн 3 цагийн орчимд Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт байрлах *******гийн гэрт *******г гар утсаар ярихаа боль гэж хэлсний улмаас маргалдаж, *******гийн эзэмшлийн эд хөрөнгө болох Редми 13 Эс загварын гар утсыг газарт шидэж гэмтээсэн эвдсэн идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 30-31/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хөрөнгө бусдын эд хөрөнгийг устгах гэмтээсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гар утас болон эмчилгээний зардалд нийт 1,400,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 243,041 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******аас 243,041 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу / хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/, шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал / малчин, 280 толгой малтай, хувьдаа 5 ханатай гэр, приус машин, мотоциклийн хөрөнгөтэй/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах , бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 243,041 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА