Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2022/00266

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2022/00266

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М,

Хариуцагч: Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М нь 2017 оны 6 сард танилцаж үерхээд 2018.03.24-нд Ч бид хоёрын хүү Тыг төрүүлсэн. Бид хуримаа хийсэн боловч гэрлэлт батлуулаагүй. Ирэн очин амьдарч байгаад 3 жилийн өмнө салсан. 3 жилийн хугацаанд хүү бид хоёр дээр ирээгүй.

Иймд Чаас миний хүү Т-д хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

          Хариуцагч Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М бид хоёр 2017 оны 6 сард танилцаад 2018 оны 01 сард хуримаа хийж, 2018 оны 5 сарын 24-нд хүү Та хүүтэй болсон. Хуримаа хийсэн гэртээ М нь амьдраагүй. Сумын төвд жирэмсэн гэсэн шалтгаанаар амьдарч байгаад 2018 оны 5 сард төрсөн. 2018 оны 7 сард Мын аав гэрт ирж охиныхоо хувцас, эд хогшлыг аваад явсан. Миний бие хүүгээ төрсний дараа хэд хэдэн удаа очиж байсан. М нь хүүгээ 8 сар хүргээд Улаанбаатар хот руу явсан байсан. Хүүг аав, ээж дээрээ орхиод явсан байсан. Миний бие одоо аавтайгаа хоёулаа амьдарч байна. Малаас өөр орлого байхгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйл байхгүй. Гэхдээ амьдарлын нөхцөл байдлыг харгалзан үзэж байгаар тогтоож өгнө үү гэв.

          Нэхэмжлэгчээс Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, хүү Тын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн засаг даргын тодорхойлолт, хүү Тын эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М нь хариуцагч Чд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М, хариуцагч Ч нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч М нь жирэмсэлж тэдний дундаас хүү Та төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 2018 оны 5 дугаар сарын 00-ний өдөр төрсөн Чы Тын бүртгэлийн 6700000000 дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.

Хүү Та нь эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Дийн тодорхойлолтоор нотлогдлоо.  

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно. гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд 2018 оны 5 дугаар сарын 00-ний өдөр төрсөн Б Чы Та-д эцэг Б Мийн Ч (000)-аас хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар;

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр гэж заажээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чаас 35.337 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2018 оны 5 дугаар сарын 00-ний өдөр төрсөн Б Чы Та (000)-т эцэг Б Мийн Ч (000)-аас хүүхдийг 11-н настай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, хүүхдийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337(гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чаас 35.337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА