Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Д.Ариунболд,

Шүүгдэгч: О.*******, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414001180254 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч   хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******ын ******* /РД:*******/ ,

Холбогдсон хэргийн талаар :

 Шүүгдэгч О.******* нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04- нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ийг *******тай маргалдаж түүний цээж хэсэг рүү хайчаар дүрэх зэргээр хоорондоо маргалдсан гэх шалтгаанаар түүний нүүр хэсэг рүү гурван удаа, чих хэсэг рүү нэг удаа гараараа цохисны улмаас биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнгийн няцарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Шүүгдэгч  О.*******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:….. 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 14:00 цагийн орчим би гэртээ байж байтал ******* орж ирээд нэг машин янзалъя гэж хэлээд намайг гэр рүүгээ дагуулж явсан. Тэгээд машинаа янзалж дуусчхаад Хараа нэртэй 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд 19:00 цагийн орчим ******* бид хоёр манай аавынд очсон. Тэгээд аавынд ортол манай аавын гэрт согтуу сууж байсан. Тэгээд бид хоёр цай уучхаад байж байтал , *******той маргалдаад байсан. Тэгээд би гарч бие засчхаад ороод ирсэн чинь тэр хоёр хоорондоо барьцалдаад авсан зодоон хийж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур ороод салгах гэтэл салахгүй байсан. Тэгээд нэг харсан чинь ******* шаачихлаа ш дээ пизда чинь гэсэн. Тэгэхээр нь би хаашаа шаачхав гэтэл цээж рүү шаачихлаа гэсэн. Тэгээд би юугаар шаачхав гэтэл гартаа улаан өнгийн хайч барьчихсан байсан. Тэгэхээр нь би хайчийг нь булааж аваад шидсэн. Тэгээд больцгоо гэсэн чинь салахгүй байхаар нь хүчээр нүүр хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгээд гадаа гарсан. Тэгээд гадаа гараад унагааж байгаад дээр нь гарч сууж байгаад 2 удаа цохисон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 142-143/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би тухайн өдөр гуайн том хүү буюу тай хамт тэднийд 16 цагийн үед манайхаас гараад тэдний гэрт нь орсон юм. Тэгээд ороод нэг ширхэг 0,5 литрийн “Хараа” гэдэг нэртэй архийг ганц нэг тойруулаад тавьсан байсан. Тэгээд зүүн талын орон дээрээ хэвтэж байхад гаднаас *******, хоёр орж ирсэн. Тэгээд нь төрсөн ах буюу ыгаа шанаа хэсэг рүү гараараа нэг хоёр удаа цохиод авсан тэгээд би яаж байгаа юм гэсэн чинь намайг гараараа нүд рүү гурван удаа чих рүү нэг удаа цохиод авсан би тэгээд ухаан алдсан байх шиг байсан нэг сэрэхэд гадаа толгой руу өшиглөөд байсан хэн гэдгийг нь мэдээгүй. Тэгээд цагдаа нар ирсэн байх нэг хэсэг ухаан балартсан байх шиг байсан. Миний баруун талын нүд хавдсан, чихнээс цус гоожсон байсан, нугас руу өвчтэй байгаа, ширүүн хөдлөхөөр толгой өвдөж байна. Миний биед учирсан гэмтлийг учруулсан гараараа нүд рүү гурван удаа чих рүү нэг удаа цохиод авсан би тэгээд ухаан алдсан байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,

4. Хохирогч *******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.... Би тухайн өдөр гэртээ машинаа янзлах гэж байгаад О.******* руу залгаж дуудаад машин хамт янзлаад тэгээд машиныг нь янзалж дуусаад жижиг зүйлсээ үлдээчхээд нэг ширхэг 0,5 литрийн “Хараа” гэдэг нэртэй архи хоёулаа хувааж уугаад тэгээд тэндээсээ гэдэг айлд очсон байсан би өөрөө яг сайн санахгүй байна. Тэгээд тэнд хүнтэй зодолдсон байсан той маргалдаж зодолдож байсан талаараа бол санаж байна зарим зүйлсийг нь сайн санахгүй байна. Миний баруун талын цээж хэсэгт хутгаар юм уу, хайчаар юм уу яг мэдэхгүй байна 2 удаа дүрсэн байсан тэр зүйлийн талаар бол санахгүй байна. Тэгээд эмнэлэг орж үзүүлээд гэртээ хариад унтсан. Миний баруун талын цээж хэсэгт 2 удаа дүрсэн гэмтэл учирсан...гэх мэдүүлэг / хх-ийн 18-20/,

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:....Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

6. Иргэний хариуцагч гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.... Манай талийгаач нөхөр нь нас барсан. Би тухайн хэргийг үйлдээгүй болохоор би төлмөөргүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 149-150/,

7. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.... Танайхаас ирүүлсэн албан бичгийн дагуу хохирогч *******, ******* нарын талаарх мэдээллийг шүүж үзэхэд ******* нь 119,000 төгрөг, ******* нь 1,650,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш авч хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байх ба нийт 1,769,300 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 56/,

8. Гэрч гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.... Тэгсэн ******* нь оо чи яаж байгаа юм гэхээр нь би гараараа цохисон юм байх гээд байж байтал хайчийг нь оос ах булааж аваад орон доогуур шидсэн. Тэгээд хайчийг нь аваад цааш нь шидэж байсан. Тэгээд ******* нь ийг *******гийн дээрээс татаж аваад чи яаж байгаа юм гээд цохиод авсан чинь *******ыг салгаад байж байхад цагдаа нар ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 3/,

9. Гэрч Т.н мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.... , хоёр хоорондоо зодоон хийж байсан. Тэгээд салгах гээд дундуур нь орсон чинь ах оос хайчийг нь булааж авахаар нь би ахаас хайчийг булааж аваад орон доогуур шидсэн. Тэгээд би “та хайчаар яах гэж байгаа юм” гэсэн чинь надад нь хайч бариад байна гээд тэгээд хоорондоо маргалдаад би салгах гээд дийлэхгүй байж байхад гаднаас цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /  хх-ийн 46-48/,

10. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 109  дугаартай шинжээчийн:....1. *******ийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнгийн няцарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 79-80 /,

11. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 108  дугаартай шинжээчийн:....1.*******ын биед баруун эгэмний доод хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун уушгины уналт, цээжний хөндийд хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюултай болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх  боломжтой.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 72-73/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ийн ...Би тухайн өдөр гуайн том хүү буюу тай хамт тэднийд 16 цагийн үед манайхаас гараад тэдний гэрт нь орсон юм. Тэгээд ороод нэг ширхэг 0,5 литрийн “Хараа” гэдэг нэртэй архийг ганц нэг тойруулаад тавьсан байсан. Тэгээд зүүн талын орон дээрээ хэвтэж байхад гаднаас *******, хоёр орж ирсэн. Тэгээд нь төрсөн ах буюу ыгаа шанаа хэсэг рүү гараараа нэг хоёр удаа цохиод авсан тэгээд би яаж байгаа юм гэсэн чинь намайг гараараа нүд рүү гурван удаа чих рүү нэг удаа цохиод авсан би тэгээд ухаан алдсан байх шиг байсан нэг сэрэхэд гадаа толгой руу өшиглөөд байсан хэн гэдгийг нь мэдээгүй. Тэгээд цагдаа нар ирсэн байх нэг хэсэг ухаан балартсан байх шиг байсан. Миний баруун талын нүд хавдсан, чихнээс цус гоожсон байсан, нугас руу өвчтэй байгаа, ширүүн хөдлөхөөр толгой өвдөж байна. Миний биед учирсан гэмтлийг учруулсан гараараа нүд рүү гурван удаа чих рүү нэг удаа цохиод авсан би тэгээд ухаан алдсан байх шиг байсан.....” гэх мэдүүлэг, 

Шүүх Шинжилгээний хэлтсийн  109 дугаартай шинжээчийн “*******ийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнгийн няцарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч О.******* нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04- нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ийг *******тай маргалдаж түүний цээж хэсэг рүү хайчаар дүрэх зэргээр хоорондоо маргалдсан гэх шалтгаанаар хохирогч *******ийн  нүүр хэсэг рүү гурван удаа, чих хэсэг рүү нэг удаа гараараа цохисны улмаас биед тархи доргилт, зүүн чихний дэлбэнгийн няцарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд хохирогч *******, *******, шүүгдэгч  О.******* нар нь архидан согтуурч улмаар *******, ******* нар нь маргалдаж ******* нь *******ын цээжний хөндийд хайчаар дүрсэн гэх үйлдлийг шүүгдэгч О.******* нь таслан зогсоох гэж *******той маргалдаж түүний  зүүн чихний дэлбэнгийн няцарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж үзлээ.

Уг хэрэгт оролцож маргалдаж *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх ******* нь 2024 оны 05 дугаар сарын 03-ний өдөр өөрийгөө буудаж амь насаа  хохироосон нь 2024 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 52 дугаартай шинжээчийн  дүгнэлтээр нотлогдсон байна.

Шүүгдэгч С.*******од холбогдох хэрэгт хамааралгүй буюу хохирогч ******* нь хохирогч *******тай маргалдаж байх үедээ хэрэглэсэн гэх хайчийг эд мөрийн баримтаар тооцож хураан ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд хэрэгт ач холбогдолгүй эд мөрийн баримт болох хачийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Мөн хэрэгт шүүгдэгч О.******* нь хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд түүнийг эмчлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 119.000 төгрөгийн зардал гарсан талаар иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн бөгөөд уг зардлын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.*******оор нөхөн төлүүлэх нь зүйтэй бөгөөд хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад 119.000 төгрөгийг шүүгдэгч О.******* нь нөхөн төлсөн байна.

Гэтэл хэрэгт шүүгдэгч О.*******той огт хамааралгүй хохирогч *******ын хүнд гэмтлийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн 1.650.000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдаж хэрэгт хохирогч *******ийн эхнэр г иргэний хариуцагчаар тогтоож уг зардлыг нөхөн төлүүлэх талаар мэдүүлэг авсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугар зүйлийн 3-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл хохирогч *******ийн үйлдсэн гэх хэрэгт гарсан зардлыг бусад этгээд нөхөн төлөхгүй бөгөөд харин энэ талаар иргэний журмаар нэхэмжилж төлөх талаар шийдвэр гарсан бол Иргэний болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах ёстойг ойлгох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч О.*******ын хэрэгт *******ын эрүүл мэндийн даатгалыг санд төлөх 1.650.000 төгрөгийн зардлыг уг хэрэгт хамтатган төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, уг зардлыг гаргахгүй байхаар шийдвэрлэлээ.   

Иймд шүүхээс шүүгдэгч О.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул О.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байна.

Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж түүний даатгалын сангаас 119.000 төгрөг гарсан талаар Эрүүл мэндийн даатгалын байгууллага мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс уг эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх 119.000 төгрөгийг төлсөн баримтыг гаргаж өгсөн  тул түүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч О.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдав.

Хэрэгт шүүгдэгч О.*******од холбогдох хэрэгт хамааралгүй хайчийг эд мөрийн баримтаар хураан авч Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг шүүхийн тамгын газарт даалгалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг зургаан зуун  / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.*******од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжигчид төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт хамааралгүй хайчийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ