Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар  2024/ШЦТ/102

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж

Нарийн бичгийн дарга М.Э  

Улсын яллагч  О.А 

Шүүгдэгч Ш.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ш.Д  холбогдох эрүүгийн 2420000740089 тоот хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 59 настай, яс үндэс халх, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан,  ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын   дүгээр баг,   дугаар хэсэг гудамжны    дүгээр байрны    тоотод оршин суух, улсаас алтан гадас одон, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, урьд нь ял шийтгэлгүй, Б  овогт Ш. Д /РД: /.

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ш.Д  нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандах наран хорооллын 97 дугаар байрны 2 тоотод 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Ц-н нүүрний зүүн хэсэгт маажих, зүүн хөл хэсэгт өшиглөж, зодон хохирогчийн биед тархи доргилт, зүүн хацрын зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүдийг үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Д  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байна. Эрүүл мэндийн даатгалын 1,571,850 төгрөгийг 12 сард төлж дуусган. Цалинг төлнө” гэв.

            Хохирогч М.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байдаг өөрийн найз болох Б  гэрт байж байтал гаднаас Д  гэх эмэгтэй орж ирээд надад хандан муу дөрвөд минь дөрвөд хүн хүн биш гэж хэлээд миний биед халдаж зодсон. Би тэр Д  гэх хүнтэй огт маргалдаагүй тэр эмэгтэй гаднаас согтуу орж ирээд үгийн зөрүүгүй намайг доромжилж зодож цохисон. Тэр үед Д  миний хөл рүү өшиглөж намайг газарт унагаагаад миний нүүрийг маажсан. Тэгээд дахин нэг удаа хөл рүү өшиглөсөн. ...Би Д  зодуулснаас үүдэлтэй эхлээд Замын-Үүд нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Энэ нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн энэ өдрөөс хойш гадуур эмчилгээ хийлгээ хийлгэж байсан тул ажилдаа явж чадаагүй. Тэгээд миний биеийн байдал дээрдэхгүй байсан тул дахин тус эмнэлгийн мэдрэлийн тасагт арав хоног буюу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хороонд хэвтэн эмчлүүлсэн. Ингээд би бүтэн сар ажилдаа нэг ч явж чадаагүй тул энэ сарын хугацааны цалин болон 600,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 23-24, 58-59/,  

            Иргэний нэхэмжлэгч Д.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн М.Ц  нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,571,850 төгрөгийн зардал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,571,850 төгрөгийн зардал гаргасан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Ш.Д-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 97-2 тоотод оршин суудаг бөгөөд  тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал манай гэрт Д  эгч ирээд надаас 2,000 төгрөг өгөөч гэж гуйсан бөгөөд би байхгүй гэж хэлтэл Д    эгч манай нөгөө өрөөнд ороод буцаад гараад ирэх үед гаднаас Ц  эгч манай гэрт ирсэн. Тэгээд Ц  эгч тухайн үед дэлгүүр орж талх авна гээд яриад байж байтал цаанаас До  эгч гарч ирээд Ц  эгчийг хараад чи буриад авгай хазгай хэлтэй гэж хэлээд хөл рүү нь өшиглөж унагаагаад босож ирэх үед нь нүүрийг нь маажсан. Тэгээд Ц  эгч гадаа гарч хүний утсаар цагдаа дуудсан. Тэр үед Д н эгч Ц  эгчийн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд босоод ирэх үед нь нүүрийг нь маажсан. Өөр цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 /

 

Гэрч Б.Г  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсийн биеийг үзээд байж байх үед М.Ц  ирсэн. Тухайн хүнийг үзэхэд толгой өвдөнө дотор муухайрна , шилэн хүзүүгээр хөшнө, бөөлжис цутгана, нүд нүд эрээлжилнэ босож явахаар толгой эргэнэ гэсэн оноштой ирсэн . Биеийн байдал нь туранхай, сул биетэй дархлаа унасан , өндөр настан байсан тул өөр зовуурь илэрч магад гээд эмнэлэгт ажиглах болон хэвтрийн дэглэм барих эмийн эмчилгээг хийлгэхээр хэвтүүлсэн. Тархи доргилт гэмтэл нь  хүний эрүүл мэндийг дөрвөн долоо  хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах  боломжтой  байдаг, хүний  эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалж өөр өөр байдаг. М.Ц-г тухайн өндөр настай хүн мөн сул биетэй тул биеийн байдлыг урт хугацаандаа буюу дөрвөн долоо хоног сарниулах боломжтой гэж үзсэн. Хүн биеийн онцлогоос шалтгаалж өөр байдаг. Ихэнх хүмүүс гэрээр эмчилгээ хийлгээд явахад болдог. Харин М.Ц-н хувьд сул биетэй нас өндөр хүн тул эмнэлэгт хэвтэн  эмчлүүлсэн нь эрүүл мэндийн хувьд зөв шийдвэр. Хүний толгой тэр дундаа тархи  маш эмзэг эрхтэн юм. Тийм учраас  хөнгөн гэмтэл ч гэсэн хэвтэж эмчлүүлж болно.  Хөнгөн хохирсон хүн эмнэлэгт хэвтэхгүй гэх анагаах ухааны  үндэслэл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 143/

 

Шинжээч эмч Э.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсэгт хэсгийн байцаагч албан тушаалтай, цагдаагийн дэслэгч Д.Б-н тогтоолын дагуу М.Ц-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохоор Дорноговь Замын-Үүд нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн No 1437 дугаартай өвчний түүхийн хуулбарыг үндэслэн гаргасан. Тухайн өвчний түүхийг шинжлэн судлахад тархи доргилт, зүүн хацрын зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдсон эдгээрийг үндэслэн дүгнэлт гаргасан. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн цаг хугацааг тогтоох боломжгүй байдаг. Эмнэлгийн бичиг баримт нь хэрэг болсон гэх өдрөөс хойш цаг хугацаанд нээгдсэн өвчний түүх байсан тул тухайн хэрэгтэй хамааралтай бичиг баримт байна гэж үзэн дүгнэлт гаргана. Харин бичиг баримтад тусгагдсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх өдөр үүссэн эсхүл түүнээс өмнө үүссэн эсэхийг бичиг баримтыг шинжлэн судалж тогтоох боломжгүй байдаг. Шинжээчийн хувьд дээрх үйлдлүүдээс газарт унагаах үед тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой гэж хэлмээр байна. Хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэгт хөтлөгдөн шинжээчээс асуулт асуувал хариулах боломжгүй. Учир нь хэрэг болох үед шинжээч дэргэд нь байгаагүй л бол хохирогчийн мэдүүлж байгаа үйлдлүүд нь бодит эсэхийг мэдэхгүй. Шинжээч зөвхөн ирүүлсэн материалд тулгуурлан дүгнэлт гаргаж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151/

                 Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

                Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр М.Ц-вт нээсэн өвчтөний түүх /хх-ийн 26-24/,

               Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн М.Ц-т 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг /хх-ийн 28-30, 31-51/

            Хохирогч М.Ц-т Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд   зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 67-68/

2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 02/174 дугаартай шинжээчийн

-М.Ц-н биед тархи доргилт, зүүн хацрын зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 - Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Учирсан тархи доргилт гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Учирсан зүүн хацрын зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 52-53/

 

Хохирогч М.Ц-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хх-ийн 69/

 

Хохирогч М.Ц-н цалингийн тодорхойлолт, эмнэлгийн магадалгаа /хх-ийн 72, 73/

 

 Шүүгдэгч Ш.Д-н иргэний үнэмлэхийн хуулбар, шүүгдэгчийн ам бүл, оршин суугаа хаягийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн ажлын албаны тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа гэрлэсний бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн лавлагаа, /хх-ийн 76, 81-84/

 

Шүүгдэгч Ш.Д-н нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Шадавын Должинсүрэн нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандах наран хорооллын    дугаар байрны   тоотод  цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Ц-н нүүрний зүүн хэсэгт маажих, зүүн хөл хэсэгт өшиглөж, зодон хохирогчийн биед тархи доргилт, зүүн хацрын зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүдийг үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан  учруулсан үйл баримт болжээ.

 

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, Э.А  нь хохирогч М.Ц-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны 02/174 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

 

Шүүгдэгч Ш.Д-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ш.Д-н хохирогч М.Ц-г нүүрний зүүн хэсэгт маажих, зүүн хөл хэсэгт өшиглөж, зодон хохирогчийн биед тархи доргилт, зүүн хацрын зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Ц-н “...Тэр үед Д-н миний хөл рүү өшиглөж намайг газарт унагаагаад миний нүүрийг маажсан. Тэгээд дахин нэг удаа хөл рүү өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 58-59/,  

-Иргэний нэхэмжлэгч Д.Д-н “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн М.Ц  нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,571,850 төгрөгийн зардал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,571,850 төгрөгийн зардал гаргасан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Ш.Д-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

-Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тархи доргилт гэмтэл нь  хүний эрүүл мэндийг дөрвөн долоо  хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах  боломжтой  байдаг, хүний  эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалж өөр өөр байдаг. М.Ц-г тухайн өндөр настай хүн мөн сул биетэй тул биеийн байдлыг урт хугацаандаа буюу дөрвөн долоо хоног сарниулах боломжтой гэж үзсэн. Хүн биеийн онцлогоос шалтгаалж өөр байдаг. Ихэнх хүмүүс гэрээр эмчилгээ хийлгээд явахад болдог. Харин М.Ц-н хувьд сул биетэй нас өндөр хүн тул эмнэлэгт хэвтэн  эмчлүүлсэн нь эрүүл мэндийн хувьд зөв шийдвэр. Хүний толгой тэр дундаа тархи  маш эмзэг эрхтэн юм. Тийм учраас  хөнгөн гэмтэл ч гэсэн хэвтэж эмчлүүлж болно.  Хөнгөн хохирсон хүн эмнэлэгт хэвтэхгүй гэх анагаах ухааны  үндэслэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 143/

-Шинжээч эмч Э.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тухайн өвчний түүхийг шинжлэн судлахад тархи доргилт, зүүн хацрын зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдсон эдгээрийг үндэслэн дүгнэлт гаргасан. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Эмнэлгийн бичиг баримт нь хэрэг болсон гэх өдрөөс хойш цаг хугацаанд нээгдсэн өвчний түүх байсан тул тухайн хэрэгтэй хамааралтай бичиг баримт байна гэж үзэн дүгнэлт гаргана. Харин бичиг баримтад тусгагдсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх өдөр үүссэн эсхүл түүнээс өмнө үүссэн эсэхийг бичиг баримтыг шинжлэн судалж тогтоох боломжгүй байдаг. Шинжээчийн хувьд дээрх үйлдлүүдээс газарт унагаах үед тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой гэж хэлмээр байна. Хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэгт хөтлөгдөн шинжээчээс асуулт асуувал хариулах боломжгүй. Учир нь хэрэг болох үед шинжээч дэргэд нь байгаагүй л бол хохирогчийн мэдүүлж байгаа үйлдлүүд нь бодит эсэхийг мэдэхгүй. Шинжээч зөвхөн ирүүлсэн материалд тулгуурлан дүгнэлт гаргаж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151/

-2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 02/174 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 52-53/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн М.Ц-т 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг /хх-ийн 28-30, 31-51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ш.Д  нь  уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ш.Д  нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирлын хувьд:

 

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажилтан Д.Д-н хохирогч М.Ц-д  эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн эмчилгээ үйлчилгээний зардалд 1,571,850 төгрөгийг шүүгдэгч Ш.Д-с нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь уг төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгчээс 1,571,850 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч М.Ц  нь энэ гэмтлийн улмаас ажилдаа нэг сар явж чадаагүй тул нэг сарын цалин 600,000 төгрөг гаргуулах хүсэлтийг гаргасан бөгөөд дээрх хохирол гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарах тул шүүгдэгчээс 600,000 төгрөг гаргуулж хохирогч М.Ц-т олгохоор шийдвэрлэлээ. Энэ нь хохирогч М.Ц-н цалингийн тодорхойлолт, эмнэлгийн магадалгаа /хх-ийн 72, 73/, гэрч У.Болормаагийн “ М.Ц  нь энэ хавар урьд манайд үйлчлэгчээр ажиллаж байсан Ш.Д-тэй маргалдаж зодуулж гэмтэл авсан гэж байсан. Д-д  зодуулснаас болж сумын эмнэлэгт хэвтсэн, эмнэлгээс гараад үйлчлэгчийн ажлаа 1 сарын хугацаанд хийгээгүй, түүний оронд өөр үйлчлэгч авч ажиллуулж байсан. 2024 оны 04 дүгээр сарын цалин хөлсөө аваагүй. Манай СӨХ-д М.Ц  нь нэг сарын 600,000 төгрөгийн  цалин хөлстэй ажилладаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 147/ нотлогдож байгаа болно.

 

Шүүгдэгч нарт хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Д  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүний оршин суугаа газар болох Дорноговь аймгийн Замын-үүд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох санал гаргасан.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-н  хувийн зан төлөв, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч  гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болсон байдал болон шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгч нь өндөр насны тэтгэвэрт байдаг, тэтгэврээс өөр орлогогүй зэрэг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид улсын яллагчийн санал болгосон 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.  

 Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ш.Д  /РД: /-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-г 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-н зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн цэсээр тогтоож, 2 /хоёр/ сарын хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д  нь зорчих  эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих  эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,   иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Д-с хохирогч М.Ц-н эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1,571,850  /нэг сая таван зуун далан нэгэн мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080  дансанд оруулахаар, хохирогчийн нэг сарын цалингийн зардалд 600,000 /зургаан зуун мянган/ төгрөг гаргуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг 79-2 тоотод оршин суух Ц  овогт М.Ц-т  РД: 2, утас:88320221/-т тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ