| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0622/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/678 |
| Огноо | 2024-09-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/678
2024 09 23 2024/ШЦТ/678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Ц.****************, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ****************с овгийн ****************ын ****************д холбогдох эрүүгийн ********************* дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч хохирогч Т.**************** найз нь ажлаа хийж байгаа, компаниар дамжуулж утас авбал татваргүй утас авах боломжтой гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны ******** дугаартай дансаар 7.000.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Голомт банкны ****** тоот дансаар 24.248.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч хохирогчид нийт 31.248.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Ц.****************: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Т.**************** мөрдөн шалгах ажиллагаанд “...Би **************** гэх хүнийг 2020 оноос хойш таних ба 2022 он хүртэл “******” үл хөдлөх хөрөнгө зуучлалын газарт хамт ажилладаг байсан. Тухайн хүнтэй дотно, сайн танина. Одоог хүртэл найзалж нөхөрлөдөг харилцаа холбоотой. 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай оффис дээр ирж уулзахдаа надад манай компаниар дамжуулан гар утас хурдан хугацаанд захиалж авах боломжтой, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирнэ гэж хэлэхээр нь би тухайн үедээ гар утас худалдан авах зорилгоор Айфон 15 про маркийн 128 ГБ багтаамжтай 2 ширхэг гар утас захиалахаар тохиролцож тус өдрөө, өөрийн ажилладаг оффис дээрээс Худалдаа хөгжлийн банкны интернэт банкийг ашиглаж ***** тоот данснаас 7.000.000 төгрөгийг ****************н худалдаа хөгжлийн банкны 409039100 тоот данс руу шилжүүлээд гар утас захиалсан. Дараа өдрүүдээс би ****************н фейсбүүк хаяг болох “****” гэх нэртэй өөрийнх нь зурагтай хаягаар холбогдоод дахиад утас захиалж болох уу гэж асуутал болно 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор Монголд улсад ирнэ гэж хэлэхээр нь би гар утас захиалахаар шийдээд Айфон 15 маркийн 256 ГБ багтаамжтай гар утаснаас 5 ширхэг, Айфон 15 про маркийн 128 ГБ багтаамжтай гар утас нэг ширхийг захиалахаар тохиролцож 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 24.248.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Гэгээнтэн кино театрын нэг давхарт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараар дамжуулж Голомт банкны ****** тоот данс руу шилжүүлсэн ба тухайн банкны данс нь өөр эзэмшигчтэй байсан. Тухайн өдрөөс хойш би ****************тай 2023 оны 10 дугаар сар гараад холбоо барих үед удахгүй утас ирнэ, замдаа явж байгаа, гааль дээр буусан, бусад компанийн захиалсан гар утастай хамт буух юм байна гэх зэргээр шалтаг хэлээд сүүлдээ утас руу нь залгахаар холбогдох боломжгүй мессенжерээр хариу бичихгүй байсан...” гэх мэдүүлэг, (хавтас хэргийн 17-18 дахь тал),
Хохирогч Д.**************** мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...Манай компани Айфон 15 маркийн гар утаснуудыг оруулж ирж байгаа, надад гар утас захих уу, зах зээлийн ханшаас хямдхан орж ирнэ, чи одоо барьж байгаа Айфон 14 загварын утсаа зараад зарсан үнээрээ тухайн утсыг авч болно, ямар ч зөрүү алдагдал байхгүй, гэж надад хэлсэн. Тэгэхээр нь бхирудаж ирэх юм бэ гэж асуусан. **************** хариуд нь 09 дүгээр сардаа багтаад ирнэ гэсэн. Би түүнд итгээд өөрийн хаан банкны **************** тоот данснаас Ц.****************н хаан банкны **************** тоот данс руу 3.500.00 төгрөгийг шижлүүлсэн. Тэгээд дараа нь надад утас захиад утас чинь ирчих юм бол чиний одоо барьж байгаа утсыг тухайн өдрийн ханшаар авья гэж надад санал тавьсан. **************** эхний утсаа өгөөгүй байх үедээ ахиад нэг утас захичих гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 ширхэг айфон 15 загварын гар утас захимаар байна гэж хэлсэн. Тэгээд түүнтэй тохироод 1 утасныхаа мөнгийг хийхээр болж тухайн гар утсыг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөн өөрийн **************** тоот данснаас ****************н хаан банкны **************** тоот данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл нэг утасныхаа мөнгийг захисан утаснуудаа ирэхээс өмнө цувуулж өгөхөөр болсон. Би үлдэгдэл 3.500.000 төгрөгийг
-2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөг,
-2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг,
-2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 2.850.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 146-147 дахь тал),
Яллагдагчаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ц.**************** мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...Т.****************гийн гар утсыг анхнаасаа захиалж өгөх зорилготой мөнгийг нь авсан. Гар утсыг “*****” компанид ажиллаж байхдаа гар утас компани дээр буюу Монгол улсад ирэнгүүт нь утсыг нь худалдаад аваад өгье гэж бодсон. Гэвч энэ хугацаанд ажлаасаа халагдаад, тойрохоо зуруулж чадаагүй ажлаасаа гарсан. Би ажлаас гараад гар утсыг нь авч өгөх боломжгүй болсныг мэдээд Т.**************** мөнгийг нь буцааж өгөх байсан боловч тухайн үед мөнгөний хэрэг гараад мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Би гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Би ажлын хувьд 2023 оны 09 дүгээр сарын дунд хүртэл ажилласан боловч намайг халагдсан тушаалыг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр гаргасан гэж хэлсэн ба миний нийгмийн даатгал 2023 оны 08 дугаар сар хүртэл төлөгдсөн. 09 дүгээр сарынх төлөгдөөгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дэх тал),
Яллагдагчаар 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ц.**************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...**************** гэх танил маань утас захиалъя гэхээр нь захиалга авсан. Гэтэл ажлаасаа гараад утас захиалж авч чадахаа больсон. Би тухайн мөнгийг буцааж өгөх гэтэл заавал утсаа авмаар байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн утсыг нь авч өгч чадаагүй мөнгийг нь үрчихсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 154-155 дахь тал),
Худалдаа хөгжлийн банкны Т.****************гийн эзэмшлийн *****дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
Хохирогч Т.**************** болон шүүгдэгч Ц.**************** нарын фейсбүүк мессенжерээр харилцсан зурвасын гэрэл зургууд (хавтаст хэргийн 42-71 дэх тал),
Шүүгдэгч Ц.****************н Голомт банкны ****** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 74-76 дахь тал), Худалдаа хөгжлийн банкны ******дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 77-84 дэх тал),
Хохирогч Д.****************ын ХААН банкны **************** дугаартай дансны хуулга, харилцсан зурвасын гэрэл зургууд (хавтаст хэргийн 119-139 дэх тал),
Шүүгдэгч Ц.****************н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 33-36 дахь тал),
Хохирогч Д.****************ын хохирлоо барагдуулсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн мессежний гэрэл зураг (хавтаст хэргийн 160 дахь тал),
Хохирогч Т.****************гийн шүүхийн шатанд: “хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй ” гэсэн гараар бичиж өгсөн хүсэлт (хавтаст хэргийн 194 дэх тал),
Ц.****************н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Ц.**************** нь гар утас захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Т.****************гаас 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 7.000.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 24.248.000 төгрөгийг, Д.****************аас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 3.500.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 450.000 төгрөг, 09 дүгээр сарын 29-ний өдөр 2.850.000 төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.****************, хохирогч Т.****************, Д.**************** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг,
Худалдаа хөгжлийн банкны Т.****************гийн эзэмшлийн ******дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 40-41 дэх тал), Хохирогч Д.****************ын ХААН банкны **************** дугаартай дансны хуулга, харилцсан зурвасын гэрэл зургууд (хавтаст хэргийн 119-139 дэх тал), зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Шүүгдэгч Ц.****************н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.****************, хохирогч Т.**************** 31.240.000 төгрөгийн хохирол, Д.****************д 10.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “... шүүгдэгч Ц.****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэг: “...Гэм буруу дээр маргахгүй. Эрүүгийн хариуцлагын хувьд прокурорын гаргаж байгаа саналыг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг ажил хийж барагдуулсан. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Дахин ийм хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлж, хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Цалин хөлстэй нь дүйцүүлж хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.
2. Шүүгдэгч Ц.**************** нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.****************г зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, прокурорын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Ц.****************д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас Т.**************** 31.240.000 төгрөгийн хохирол, Д.**************** 10.500.000 учруулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.**************** нь хохирол төлбөрийг барагдуулсан баримтыг шүүхэд гаргасан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ..
Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************с овгийн ****************ын ****************г зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.****************г 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ