Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 104/ШШ2021/00128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод бүртгэлтэй, ******* тоотод оршин суух *******ын ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдуулан

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: улсад оршин суугаа М.******* нь хариуцагч М.тай 2009 онд танилцан, 2009 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн. -ны өдөр хүү Ж.ыг төрүүлсэн. М.******* 2012 онд улс руу ажил хийхээр явсан. Тухайн улсад өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Одоо М.******* өөр хүнтэй хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон. Мөн нөхөр М. нь гэр бүлтэй, үр хүүхэдтэй болсон байгаа. Зохигчид бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон тул эвлэрэн цаашид хамт амьдрах боломжгүй.

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна. Харин хүү Ж. нь өнөөдрийг хүртэлх хугацаанд эцэг М.ын асрамжид байсан. Иймд хүү Ж.ыг эцэг М.ын асрамжид үлдээнэ. Эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би М.*******тай 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. -ны өдөр хүү Ж. төрсөн. М.******* 2012 онд Солонгос улс руу яваад ирээгүй. Тэндээ гэр бүлтэй болсон сураг сонссон. Бид одоо ямар ч холбоогүй байдаг.

Би 2011 онд шоронд ороод, 2017 онд гарч ирээд гэр бүлтэй болсон. Одоо бид тус тусдаа гэр бүлтэй болсон учир хамт амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.

Харин хүү Ж. миний асрамжид өнөөдрийг хүртэл байгаа. Гэхдээ хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй. М.******* хааяа хүүтэйгээ ярьдаг байсан. Сүүлийн жил яриагүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* хариуцагч М.ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.

 

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч өсвөр насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч М.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

 

Шүүх нэхэмжлэгч М.*******ы нэхэмжлэлийг харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэхээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч М.******* хариуцагч М. нар 2009 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас -ны өдөр хүү Ж. төрсөн байх ба хүүхэд одоо эцэг М.ын асрамжид эрүүл бойжиж байгаа үйл баримт нь гэрлэгчдийн 4 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, ӨЭМТөвийн тодорхойлолт, сургуулийн Ж. нь тус сургуулийн 42 ангид суралцдаг болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-6-7,16-17/

 

Нэхэмжлэгч М.******* гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа ...Би 2012 онд улс руу яваад олон жил болсон. Цаашдаа эвлэрч амьдрах боломжгүй... Тус тусдаа гэр бүлтэй болсон гэж тайлбарласан, хариуцагч М. ...Бид тусдаа амьдраад олон жил болж байгаа ...Би 2020 оноос өөр гэр бүлтэй болж, хүү Ж.ын төрсөн...цаашид эвлэрч амьдрах боломжгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байдлаас үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т ...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

 

Үүнээс гадна шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болж, өөр хүмүүстэй хамтын амьдралтай, үр хүүхэдтэй болсон, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч М.*******, хариуцагч М. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эцэг М. үр хүүхэддээ тавих халамж сайн, хүүхдийн өсөж бойжих орон байр, орчноор хангасан байх ба хүүхдийн өссөн газар, эцэгтээ энэгшин дассан болон хүү Ж.ын ...аав надад анхаарал халамж тавьдаг, аавын асрамжид байна.. гэсэн санал зэргийг харгалзан үзэж, -ны өдөр төрсөн хүү Ж.ыг эцэг М.ын асрамжид үлдээлээ.

 

Нэхэмжлэгч М.******* бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Харин зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаж маргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч М.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.аас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч Ботогаранура Мадетын *******, хариуцагч ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү Ж.ыг эцэг М.ын асрамжид байлгасугай.

 

3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.аас 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС