Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 104/ШШ2021/00140

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* *******гийн ******* /РД:*******/,

 

Хариуцагч: *******, *******, тоотод оршин суух, ы /РД:/-д холбогдуулан

 

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б., нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2018 оны 5 дугаар сард Б.тэй танилцаж, 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хамтран амьдарсан. Тухайн үед би 16 настай байсан.

Би -ны өдөр хүү М.г төрүүлсэн. Би өмнө Б.эс жирэмсэн болж байсан. Гэхдээ авхуулсан. Харин хүү М.г олоод авхуулъя гэхэд Б. мөнгө өгөөгүй. Мөн миний нас барсан эцэг төрүүл гэсэн. Гэтэл Б. намайг өөрөө хүсэж хүүхэдтэй болсон учир хамаагүй гэж байна. Би ганцаараа байж байгаад жирэмсэн болоогүй.

Бид тусдаа амьдрах болсон шалтгаан Б.ийн ээжээс болсон. Тэр надад дургүй. Б. намайг жирэмсэн болсны дараа харилцаагаа тасалж, хүүгээ хүлээн зөвшөөрөөгүй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч холбоогүй байсан. Би хүүгээ ганцаараа өсгөж байна.

Одоо бид цаашид хамтран амьдрахгүй тул -ны өдөр төрсөн хүү М.н төрсөн эцэг Б. болохыг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би үерхээд жил болох үед П.******* жирэмсэн болсон. П.******* хүүхэд гаргахгүй гээд авхуулсан.

Би тэр үед П.*******д ...дахиж ийм асуудал үүсгэмээргүй байна... гэж хэлж байсан. Үүнийг П.******* сайн мэдэж байсан мөртлөө жирэмсэн болсон. Ер нь бол би хүнд ажил хийгээд ядраад ирдэг байсан тул эр, эмийн харьцаанд орох сонирхолгүй байдаг байсан. Бидний харилцаа П.*******г жирэмсэн болохоос өмнө хөндийрсөн байсан.

Мөн П.******* ээжтэй минь ямар ч хүндлэлгүй, ёс бус хэллэгээр харьцсан. Түүний ах, дүүсийн дарамт шахалт маш их байсан. Би энэ бүхнийг тэвчиж, чимээгүй өнгөрөөж байсан. Одоо бол чадахгүй. Цаашид хамт амьдрахгүй.

Нэхэмжлэлийн хувьд, би хүүхдийн эцэг мөн тул татгалзах зүйлгүй. Гэхдээ ажил хийдэггүй арай гэж өөрийгөө тэжээж байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэв.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* хариуцагч Б.д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгч П.******* -ны өдөр төрсөн хүү М.н эцэг хариуцагч Б. мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. нар 2018 онд танилцаж, эр, эмийн харьцаатай байсан байх ба тэдний дундаас -ны өдөр хүү М. төрсөн. Зохигчид гэрлэлтээ батлуулаагүй, хариуцагч Б. хүү М.д өөрийн овог, нэрийг өгөх хүсэлт гаргаагүй тул хүү М. Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т зааснаар эх П.*******н овог, нэрийг авсан байна. Одоо хүү М. эх П.*******н асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа нь № дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Үйлс нэгтэн БГБХН өрхийн эмнэлгийн ...М. 9 сартай, эрэгтэй, Чингэлтэй дүүргийн *******ны тоотод оршин суудаг. Эмч Д.Мөнхцэцэгийн хяналтанд эрүүл бойжиж байна тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-8/

 

Мөн хариуцагч Б. хүү М.н эцэг болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 673 тоот шинжээчийн дүгнэлтэд ...Б. нь М.н биологийн эцэг байх боломжтой байх ба Б. нь М.н биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай байна гэсэн баримтаар нотлогдсон.

 

Иймд хариуцагч Б. -ны өдөр төрсөн хүү М.н эцэг болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг /хүссэн, эс хүссэнээс үл хамаарч/ үүсэх тул хүү М.г эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-д зааснаар -ны өдөр төрсөн хүү М.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ы эр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.эс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Харин нэхэмжлэгч П.******* нь хүү М.д зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч П.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,030 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамж 37,030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д, 70,200 төгрөг гаргуулж улсын орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү М. /РД:/-н эцэг ы болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү М.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү М.г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ы эр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.эс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч П.*******н улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,030 /гучин долоон мянга гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.эс 37,030 /гучин долоон мянга гуч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгож, 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС