| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2021/00159/И |
| Дугаар | 104/ШШ2021/00153 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 104/ШШ2021/00153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, *******ын ******* /РД:*******/
Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, *******ийн /РД:/-д холбогдуулан
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б. нар 2007 онд танилцаж, 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас -ны өдөр охин Б. төрсөн.
Хариуцагч Б. архины хамааралтай болж Б.*******г 2-3 удаа зодсон. Тэд 2015 оноос хойш тусдаа амьдрах болсон. Одоо Б.******* Япон улсад суралцаж байгаа ба нөхөр Б.ыг гэх хайр сэтгэлгүй болсон гэсэн. Иймд Б.*******, Б. нар цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтийг цуцалж, охин Б.г эх Б.*******гийн асрамжид үлдээж өгнө үү. Зохигчид хуваах эд хөрөнгийн маргаан байхгүй.
Мөн эцэг Б. хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж, өөрийн боломжоор хүүхдэдээ мөнгөн болон эд материалын тусламж үзүүлдэг тул хүүхдийн тэтгэлэг шаардахгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: нэхэмжлэгч Б.******* бид хоёр арван жилийн нэг анги байсан. Бид сургуулиа төгсөөд хамт амьдрах болсон. 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ны өдөр охин Б. төрсөн. Бид бага байхдаа суусан болохоор амьдрал мэдэхгүй маргаж муудах асуудал байсан. Одоо тус тусдаа амьдраад 6 жил болж байна. Одоо Б.******* Япон улсад байдаг. Бид бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Мөн би бие даан амьдраагүй байгаа болохоор охин Б.г эхийх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Б.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь хэргийн харьяалал зөрчөөгүй байна.
Шүүх нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхээ дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б. нар 2007 онд танилцаж, 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, зохигчдын дундаас -ны өдөр охин Б. төрсөн. Хүүхэд одоо эрүүл бойжиж байгаа зэрэг үйл баримт нь 67 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Б.гийн 375 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Голомт цогцолбор сургуулийн тодорхойлолт, өрхийн эмчийн хяналтад эрүүл бойжиж байгаа тул тодорхойлолт олгов гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-9-11/
Нэхэмжлэгч Б.******* гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа ...Б. байнга архи ууж, гэр бүлдээ хайр халамж тавьж байгаагүй, хамт амьдарч байх хугацаанд үг хэлээр байнга дарамталж байсан. Бид тусдаа амьдраад 6 жил болсон... гэж тайлбарласан.
Хариуцагч Б. ...Б.******* бид хоёр тусдаа амьдраад 6 жил болсон... одоо бие биеэ гэх сэтгэлгүй болсон үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрч байгаагаас үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т ...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.
Үүнээс гадна шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй болсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс охин Б.гийн ...ээж надад анхаарал халамж тавьдаг, ээжийн асрамжид байна гэсэн саналыг харгалзан үзэж, -ны өдөр төрсөн охин Б.г эх Б.*******гийн асрамжид үлдээлээ.
Хариуцагч Б. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдүүдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймд нэхэмжлэгч Б.******* хүүхдийн тэтгэлэг шаардаагүй ч хариуцагч Б. үр хүүхдээ нэхэмжлэгчийн адил тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Мөн зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч *******ын *******, хариуцагч ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин Б. /РД:/-г эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Буянзаяад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС