Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2021/00180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, *******ын ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, *******ын /РД:/-д холбогдуулан

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Т.той 2006 онд танилцаж, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас -ны өдөр хүү П., -ний өдөр охин П., -ний өдөр хүү П. нар төрсөн. Одоо бид хамтран амьдрах боломжгүй болсон. Учир нь:

Т. өөр эмэгтэй хүнтэй хамт амьдарсан хэвээр байгаа. Мөн үр хүүхэдтэй болсон. Хүн алдаж болно, эргээд ухаарах хэрэгтэй.

Гэтэл Т. гэр бүлээс гадуурах харилцаагаа больсон гэсэн мөртлөө уулзаад байдаг. Т. энэ харилцаагаа дуусгасан гэж худал ярьж байна. Шүүхээс бидэнд эвлэрэх хугацаа өгсөн. Энэ хугацаанд бид хамт амьдарсан. Харин Т. хүүхдийн үсний найранд явчаад ирнэ гэж надаар хүргүүлж буучихаад шөнө нь нөгөө хүүхнийхээ гэрт очсон байсан. Тэр эмэгтэй надруу залгаад энэ хүнээ ирж ав гэсэн. Иймд Т.ид итгэж хамт амьдрах ямар ч хүсэлгүй болсон.

Ер нь Т.ид үр хүүхдээ гэсэн сэтгэл байхгүй, ямар ч хайр халамжгүй. Бид хэрэлдээд, зодолдоод байхгүй ч Т.ийн байдал хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Бид сүүлийн хэдэн жил гэр бүлийн маргаантай байгаа. Энэ байдал миний сэтгэл зүйд нөлөөлөөд байна. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж байна.

Мөн гэр бүл болсоноос хойш бий болсон бүх хөрөнгө буюу хоёр орон сууц, машин Т.ийн нэр дээр байдаг тул эд хөрөнгийн маргаанаа тусад нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх болно гэв.

 

Хариуцагч Т.ийн шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2008 онд гэр бүл болсон. 2008 он хүү П., 2015 онд охин П., 2018 онд хүү П. нар төрсөн. Би гэр бүлээ цуцлуулмааргүй байна. Би өөрчлөгдөж чадна. Харин Э.******* өнгөрсөн бүхнийг ярьж, хүндлэлгүй харьцдаг. Үүнээс болж архи уугаад, тэр хүүхэн рүү залгачихдаг байсан нь үнэн. Гэхдээ би гэр бүлдээ хайртай учир тэдний төлөө хөдөлмөрлөж зүтгэж байгаа. Гэтэл Э.******* миний хийсэн бүх зүйлийг үгүйсгэж байна. Миний эцэг хүүхдүүдийг минь харж өгч бидний амьдралд чадахаараа тусалж өгдөг. Гэтэл Э.******* эцэг, эхийг минь гэрт орж ирэхэд аяга цай ч хийгээд өгдөггүй. Би түүний энэ бүхэнд гомдох сэтгэл төрдөгч надаас болсон гэж бодоод гомдоод байдаггүй. Мөн би үр хүүхдэдээ маш их хайртай. Тэднийг минь өөр хүн над шиг хайрлахгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахгүй гэж бодож хүүхдийн асрамжийн талаар маргахгүй гэж хэлсэн. Мөн би хүүхдүүдийнхээ төлөө амьдарч байгаа болохоор эд хөрөнгө булаацалдаад байхгүй. Би гэрээсээ цүнхтэй хувьцаснаас өөр зүйлгүй явсан.

Иймээс би 3 хүүхдэдээ т байрлах эд захиалсан 47,74 м.кв, 2 өрөө орон сууцыг ашиглалтад ороход нь шилжүүлж өгнө. Мөн одоо амьдарч байгаа Налайх дүүргийн *******ны тоот, 2 өрөө орон сууцыг ипотекын зээлээ төлж дуусгаад өгнө.Хүүхдийн тэтгэмжийн тал дээр маргах зүйлгүй. Гэхдээ шүүх бидэнд дахин эвлэрэх хугацаа өгөхийг хүсч байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Т.ид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Т. гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй ч хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.

 

Гэрлэгчид өсвөр насны хүүхдүүдтэй тул нэхэмжлэгч Э.*******ийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасан харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Т. нар 2006 онд танилцаж, 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас -ны өдөр хүү П., -ний өдөр охин П., -ний өдөр хүү П. төрсөн байх ба хүүхдүүд одоо эх Э.*******ийн асрамжид эрүүл бойжиж байгаа үйл нь гэрлэгчдийн дугаар гэрлэлтийн бүртгэлийн хуулбар, хүүхдийн , , дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгааг тодорхойлсон эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /ХХ-7-14/

 

Нэхэмжлэгч Э.******* гэрлэлт цуцлуулах болсон үндэслэлээ ...Т. өөр эмэгтэй хүнтэй хамт амьдарсан хэвээр байгаа. Мөн үр хүүхэдтэй болсон...бидний байнгын хэрүүл маргаан хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна... гэж тайлбарласан тайлбар, хариуцагч Т. гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний улмаас хэрүүл маргаантай амьдрах болсон талаар болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудлаар маргаагүй ч гэрлэлтээ цуцлуулахыг эс зөвшөөрч байгаа байдлаас үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т ...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байсан. Иймд шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхээр 3 сарын хугацаа олгосон.

 

Гэвч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилгүй дуусгавар болж, зохигчид тус тусдаа амьдарсан хэвээр байхаас гадна нэхэмжлэгч Э.******* гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй болсон байна.

 

Иймээс гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Т. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Э.******* үр хүүхдүүддээ тавих халамж сайн, хүүхдүүд өсөж бойжих орчин, орон байраар хангагдсан, охин П., хүү П. нарын насны байдал, хүү П.ийн ...ээж надад анхаарал халамж тавьдаг, ээжтэйгээ хамт амьдрахыг хүсдэг гэсэн санал зэргийг харгалзан үзэж, -ны өдөр хүү П., -ний өдөр охин П., -ний өдөр хүү П. нарыг эх Э.*******ийн асрамжид үлдээлээ.

 

Хариуцагч Т. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдүүдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар -ний өдөр төрсөн охин П., -ний өдөр төрсөн хүү П. нарыг бүс бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар тутам, -ны өдөр төрсөн хүү П., -ний өдөр төрсөн охин П., -ний өдөр төрсөн хүү П. нарыг тус бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам хариуцагч Т.оор тэжээн тэтгүүлж байна.

 

Нэхэмжлэгч Э.******* нь хүү П., охин П., хүү Д. нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Т. зориулалтаар зарцуулахыг шаардах, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Мөн нэхэмжлэгч Э.******* гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар жич нэхэмжлэл гаргана гэснийг дурдав.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,490 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.оос 272,490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч *******ын *******, *******ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү П., -ний өдөр төрсөн охин П., -ний өдөр төрсөн хүү П. нарыг эх Э.*******ийн асрамжид байлгасугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан -ний өдөр төрсөн охин П., -ний өдөр төрсөн хүү П. нарыг бүс бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар тутам, -ны өдөр төрсөн хүү П., -ний өдөр төрсөн охин П., -ний өдөр төрсөн хүү П. нарыг тус бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам хариуцагч Т.оор тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Т. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

5.Зохигчид эд хөрөнгийн талаарах маргаанаа тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэн гэснийг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,490 /хоёр зуун далан хоёр мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.оос 272,490 /хоёр зуун далан хоёр мянга дөрвөн зуун ер/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Буянзаяад даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС