| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0074/э/ |
| Дугаар | 224/ШЦТ/134 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 224/ШЦТ/134
2024 оны 09 сарын 25-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/134 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2428002130191 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь шууд санаатай үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн ******* гэр хорооллын ******* тоот хашаанд иргэн ******* эзэмшлийн 8858 ӨМЭ улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил болон жолоочийн хойд талын салхины шилийг хагалж, хойд буфер, баруун хойд багана, зүүн хойд багана, баруун урд хаалга, баруун зүүн урд багана, урд нүүр, зүүн хойд крыло зэргийг гэмтээж 1,200,000 төгрөгийн, BSB загварын 55 инчийн зурагтын дэлгэцийг хагалж дахин ашиглагдах боломжгүй болгон устгаж 629,940 төгрөгийн нийт 1,829,940 /нэг сая найман зуун хорин есөн мянга есөн зуун дөч/ төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Гандирмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр намайг Өмнөговь аймгийн Даланзадгад 1-р баг, ******* гэр хороолол ******* тоотод байх гэртээ байхад манай ажлын залуу болох ******* нь манайд согтуу орж ирсэн. Гэрт орж намайг түр уулзъя гэхээр нь би гэрээс гараад *******тэй уулзсан ба ******* надаас тамхи, пиво, идэх юм аваад өг гэхээр нь би дэлгүүрээс зээлж *******өд авч өгчхөөд одоо гэр рүүгээ яв гэж хэлчхээд гэртээ орсон. Тэгтэл *******ийн эхнэр манай хашаанд ирээд намайг яасан баян гичий вэ гэж хэлээд манай гэрийн үүдээр чулуу шидээд манай гэрийн хойд талд байсан зурагтын дэлгэцийг оноод хагалсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад г түлхэж унагаагаад дээр нь гараад алгадсан. Тэгээд байж байтал тай хамт ирсэн найз нь салгасан ба босож ирээд миний өөрийн эзэмшлийн 88-58 ӨМЭ улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэл рүү удаан дараа чулуу авч шидээд миний машины урд салхины шил болон жолоочийн хойд талын гурвалжин шилийг хагалсан. Тэгээд тай хамт ирсэн найз нь г аваад явсан. Тэгээд би цагдаад шууд дуудлага өгсөн. Би гаас 2 сая төгрөг авсан ба өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн зурагтын дэлгэцийг засварлах боломжгүй болсон байсан. Одоо тухайн зурагтыг хэрэглэхгүй байгаа ба засварын газрууд тухайн зурагтыг засагдах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд зурагтаа одоогийн зах зээлийн үнээр үнэлүүлэхэд 629,940 төгрөг болсон Би гаас хохирол төлбөр болох 2,000,000 төгрөгийг авсан ба өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо би гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хавтаст хэргийн 66-67, 71 дэх тал/
Гэрч А.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эхнэр өмнө нь Гандирмаатай намайг харддаг байсан. Тэгээд намайг Гандирмаатай гэрт нь хамт сууж байхыг хараад уурандаа гэрийн үүд рүү чулуу аваад шидчихсэн чинь гэрийн хойд талд байсан зурагтыг нь оноод дэлгэцийг нь хагалчихсан. Тэгээд Гандирмаа нь гэрээсээ гараад тай маргалдсан ба хоорондоо үсдэлцээд байсан. Тэгээд Гандирмаа г дараад газар унагасан байсан. Тэгээд Гандирмааг дийлэхгүй болохоороо уурандаа Гандирмаа руу чулуу аваад шидчихсэн чинь эзэмшлийн цагаан өнгийн приүс 30 машиныг урд салхины шилийг нь оноод хагалсан. Мөн газраас дахиад чулуу авч приус 30 машин руу шидсэн ба тухайн машины ард талын гурвалжин шилийг нь бас оноод хагалчихсан. Тэгээд гийн найз болох Лхагваханд Гандирмаа хоёрыг салгаад г аваад хашаанаас явсан. /хавтаст хэргийн 75-76 дахь тал/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр намайг манай гэр очиж хоол унд идье гэж хэлээд намайг гэрээс өөрөө ирж авсан. нь уурлаад гэрийн гадаа үүд хэсэгт нь очоод чулуу аваад шидчихсэн чинь гэр дотор хойд талд нь байсан зурагтыг нь оноод дэлгэцийг нь хагалчихсан. Тэгээд Гандирмаа нь хүүш чи зурагт хагалчихлаа ш дээ гээд шууд гийн үснээс нь татаад дараад авсан. Тэгээд ******* очиж Гандирмаа нарыг салгасан чинь босож ирээд Гандирмаа руу газраас чулуу аваад шидэхэд эзэмшлийн prius 30 маркийн машиныг оноод урд талын салхины шилийг хагалчихсан ба дахиад чулуу авч шидээд тухайн машины жолоочийн ард талын жижиг гурвалжин шилийг нь хагалчихсан. Тэгээд ******* бид хоёр салгаад би г аваад таксиндаа суугаад гэр рүү нь явсан. /хавтаст хэргийн 78-79 дэх тал/
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 07 сарын 12-ны өдөр 19 цагийн үед Гандирмаа гэх хүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас шалтгаалж маргалдан уурандаа эзэмшлийн тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил жолоочийн хойд талын гурвалжин шил болон тухайн машины их биеийн зарим хэсэг дээр чулуу шидэж гэмтээсэн. Мөн гэрийн хойд талд байсан зурагтыг чулуугаар онож дэлгэцийг нь хагалсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /хавтаст хэргийн 99-100 дахь тал/
"ДАМНО ҮНЭЛГЭЭ" ХХК-н 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №ӨмЦ-24-113 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Toyota Prius 30 /хохирол/ ... 1,321,200, Телевизор 629.940 нийт 1351,140" /хавтаст хэргийн 86-90 дэх тал/
Гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 12 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 103 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 101 дэх тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 111-124 дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь тал/
Иргэний даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 104 дэх тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч *******гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн ******* гэр хорооллын ******* тоот хашаанд иргэн ******* эзэмшлийн 8858 ӨМЭ улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил болон жолоочийн хойд талын салхины шилийг хагалж, хойд буфер, баруун хойд багана, зүүн хойд багана, баруун урд хаалга, баруун зүүн урд багана, урд нүүр, зүүн хойд крыло зэргийг гэмтээж 1,200,000 төгрөгийн, BSB загварын 55 инчийн зурагтын дэлгэцийг хагалж дахин ашиглагдах боломжгүй болгон устгаж 629,940 төгрөгийн нийт 1,829,940 /нэг сая найман зуун хорин есөн мянга есөн зуун дөч/ төгрөгийн хохирлыг учруулсан болох нь хохирогч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67, 71 дэх тал/, гэрч А.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/, Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ӨмЦ-24-113 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86-90 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч ******* “...******* нь хохирол болох 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно” гэх хүсэлт /хавтаст хэргийн 137 дахь тал/, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн хувийн байдлын тухайд /хавтаст хэргийн 76 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Гандирмаад 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс: ...Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэмт үйлдлийн арга хэлбэр, хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан *******гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч *******гийн зүгээс: Хэлэх зүйлгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******д оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******д торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Гандирмаад 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ