Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2017/057

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Х , Д.А

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч:Байгаль орчин,ногоон хөгжил,аялал жуулчлалын сайд /хуучнаар/

Гуравдагч этгээд: Д.Б

Гуравдагч этгээд: “Р ” ХХК

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “И ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 340 тоот захирамжийн нэгдүгээр заалтын хавсралт 33-т баталгаажсан И  ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн нэгдүгээр заалтын 43-т баталгаажсан Д.Б  холбогдох хэсэг, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 208 тоот захирамжийн нэгдүгээр заалтын хавсралтын 6-д баталгаажсан Р  ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаал болон тус тушаалаар Д.А  олгосон 775 тоот гэрчилгээ, А.Холгосон 769 тоот гэрчилгээний “И ” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х М.Б хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Д.Б , гуравдагч этгээд “Р ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э г, гуравдагч этгээд “И ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х  түүний өмгөөлөгч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.Х , Д.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Монгол Улсын иргэн А.Хнь 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Богдхаан уулын Дархан цаазтай газарт Ташгайн ам нэртэй газрын 5,0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 775 тоот гэрчилгээг авч 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, Монгол улсын иргэн Д.Ань 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Богдхаан уулын Дархан цаазтай газарт Ташгайн ам нэртэй газрын 5,0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 769 тоот гэрчилгээг авч 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус сунгуулсан болно.

Нэхэмжлэгч нар тухайн газар нутагт үйл ажиллагаа эрхлэхээр 2012 онд Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраар “S” аялал жуулчлалын хотхоны эскиз зураг төслийг батлуулж, ерөнхий төлөвлөгөөг мэдээлийн санд бүртгүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгчдийн ашиглах зөвшөөрөлтэй талбайд 2011 болон 2012 онуудад Нийслэлийн Засаг даргын 2011/292, 2011/340, 2012/А420 тоот захирамжуудаар давхардуулан газар олгосонд гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэгчдийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчсөөр байгаа болно. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б хүсэлт гаргасан боловч Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн ам орчмын хилийн зурвасыг тодорхой болгосоны дагуу газрын маргааны асуудлыг эцэслэн шийдвэрлэх болно гэсэн хэзээ, хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй ойлгомжгүй хариулт өгсөнөөс хуульд заасан журмын дагуу захиргааны хэргийн шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүргэлээ.

Иймд холбогдох хуульд заасан журмын дагуу анх нэхэмжлэгчид газар олгогдсон, өнөөдрийг хүртэл өөрийн хууль ёсны эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болж эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байх тул Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 тоот захирамжийн Р ХХК, 2011 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 340 тоот захирамжийн И ХХК, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн иргэн Д.Бнарт холбогдох хэсгийн Нэхэмжлэгч талуудын эзэмшлийн газартай давхацсан хэсгийг хучингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага хууль зүйн үндэслэлээ: “...Иргэн А.Х, Д.А итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х , М.Б  бид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан 2015.07.03-ны өдөр гаргасан өдрийн нэхэмжпэлийн шаардлагаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт заасны дагуу өөрчилж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын холбогдох зохицуулалтыг зөрчиж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2011 оны 340 тоот захирамжаар “И” ХХК-нд 20 га газар, 2012 оны А/420 тоот захирамжаар иргэн Д.Б д 5 га газар, мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2014 оны А/208 тоот захирамжаар. “Р” ХХК-нд 5,5 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ иргэн А.Х, Д.А ашиглаж буй газар дээр хэсэгчлэн давхцуулан” газар эзэмших эрхийг олгож илт хууль бус захиргааны актууд гаргасан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 2.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасныг зөрчсөн.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”  гэж  заасны  дагуу  Төрийн  захиргааны  төв  байгууллага  буюу  Байгаль

орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд Богдхаан уулын Дархан цаазтай,газар Ташгайн аманд иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглуулах зөвшөөрлийг олгох эрхтэй байтал Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл хүсээгүй, хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй, эрх бүхий байгууллага албан тушаалтнаас шийдвэр гаргуулаагүй, чиглэлийн үйл ажиллагаа явуулаагүй нэр бүхий “И” ХХК, “Р” ХХК, иргэн Д.Бнарт “газар ашиглах бус газар эзэмших эрх” эрх хэмжээгээ хэтрүүлэн олгосон байна.

Учир нь иргэн Д.А , А.Х нарын 769, 775 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтад заасан кадастрын солбицолын цэгүүд Монгол Улсын Их хурлын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 1995 оны 26 дугаар тогтоолоор б|талсан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа тухай хангалттай баримт бичиг хэрэгт авагдсан байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь иргэн,хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хууль, Газрын харилцаа,геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын дагуу иргэн, хуулийн этгээдийн өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх, эзэмшил ашиглалтанд олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах ажлыг хийж гүйцэтгэн газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох ёстой атал дээрх ажиллагааг хийлгүйгээр тодруулбал иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр олгож буй газрын солбицол нь бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газартай давхацсан эсэх талаарх лавлагаа болон газар дээр нь тэмдэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Улсын тусгай хамгаалалттай Дархан цаазат газрын Хязгаарлалтын бүсэд иргэн хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгосон нь өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 340 тоот захирамжийн нэгдүгээр заалтын хавсралт 33-т баталгаажсан И ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн  нэгдүгээр  заалтын  43-т  баталгаажсан  Д.Бд холбогдох хэсэг,

2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 208 тоот захирамжийн нэгдүгээр заалтын хавсралтын 6-д баталгаажсан Р ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

        Хариуцагч Нийслэлийн Засаг дарга  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Анх тухайн маргаан бүхий захиргааны актуудаар олгогдсон Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарга толгой, Буянт-Ухаад байршуулан 5.5 га газрыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Мантууш ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 389 дүгээр захирамжаар орон сууцны цогцолборын зориулалтаар, мөн Засаг даргын 2008 оны 392 дугаар захирамжаар дээрх байршилд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Э ХХК-д 20 га газрыг тус тус олгосон байна.

Түүнчлэн иргэн Д.Бд Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/420 дугаар захирамжаар мөн тус байршилд 5 га газрыг эзэмшүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 340 дүгээр захирамжаар ЭлСХи Даблью ХХК-ийн эзэмшлийн 20 га газрыг И ХХК-д, мөн Засаг даргын 292 дугаар захирамжаар Мантууш ХХК-ийн эзэмшлийн 5.5 га газрыг Роял Ньюкастл ХХК-д тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын кадастрын мэдээллийн сан, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны кадастрын мэдээллийн сан нь тусдаа учраас газрын давхцалыг харах боломжгүй байна.

Улсын Их Хурлын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэлчэн тогтоох тухай” 1995 оны 26 дугаар тогтоолын хавсралтаар Богд Хан-Уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон бөгөөд энэхүү тогтоолын дагуу маргаан бүхий актаар эзэмшүүлсэн газрууд нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч А.Х, Д.Анэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбар хууль зүйн үндэслэлээ:

“...Анх тухайн маргаан бүхий захиргааны актуудаар олгогдсон Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарга толгой, Буянт-Ухаад байршуулан 5.5  га  газрыг  Барилга , хот  байгуулалт,  төлөвлөлтийн газар,  Мантууш  ХХК-д,

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 389 дүгээр захирамжаар орон сууцны цогцолборын зориулалтаар, мөн Засаг даргын 2008 оны 392 дугаар захирамжаар дээрх байршилд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Э 20 га газрыг тус тус олгосон байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 314 дүгээр захирамжаар “Мөнгөн тойн" ХХК-д, 2012 оны А/420 дугаар захирамжаар Д.Бд шилжүүлэн эзэмшүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын 340 дүгээр захирамжаар Эл Ти Даблыр ХХК-ийн эзэмшилийн 20 га газрыг И ХХК-д, мөн Засаг даргын 292 дугаар захирамжаар Мантууш ХХК-ийн эзэмшдийн 5.5 га газрыг Роял Нью кастл ХХК-д тус шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын кадастрын мэдээллийн сан, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны кадастрын мэдээллийн сан нь тусдаа учраас газрын давхцалыг харах боломжгүй байна.

Улсын Их Хурлын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэлчэн тогтоох тухай” 1995 оны/26 дугаар топгоолын хавсралтаар Богд Хан-Уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон бөгөөд энэхүү тогтоолын дагуу маргаан бүхий актаар эзэмшүүлсэн газрууд нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч А.Х, Д.Анэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Роял нью кэстл” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Р” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03-р сарын 25-ны өдрийн А/208 тоот захирамжийн дагуу Хан-уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 5.5 га талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг нь аван, гэрээ байгуулан улмаар газрын төлбөр тооцоогоо цаг тухайд нь хийж үйл ажиллагаа явуулж байна.

Нэхэмжлэгч талын маргаан үүсгэсэн 2011 оны 292 тоот захирамжийн манай компанид холбогдох хэсгийг дээр дурдсан 2014 оны А/208 тоот захйрамжаар хүчингүй болгосон байгаа. Өөрөөр хэлбэл нэгэнт хүчингүйд тооцсон захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч талуудын маргаан үүсгэж буй манай компанийн эзэмшлийн Хан-уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах газар нь Улсын Их Хурлын 1995 оны 26-р тогтоолын 1-р хавсралтын 3 дахь хэсэгт заасан “Богдхаан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-т хамаарахгүй байгаа тул тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагаас хэтрүүлэн газар ашиглуулах эрхийг олгосон Байгаль орчны яамны 775, 769 тоот гэрчилгээ нь өөрөө хууль бус гэж үзэж байна.

Маргаан бүхий газар нь нийслэлийн газар нутагт хамаарч байгаа тул Улсын Их Хурлын 2013 оны 23-р тогтоолын хавсралтанд тусгагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичигт “Шинэ яармаг суурьшлын бүс”-ийн 7 дугаар хэсэг болон төлөвлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл маргаан бүхий уг газар нь Байгаль орчны яамны харъяа тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байсан бол хууль тогтоогч дээд байгууллагын тоггоолын дагуу батлагдсан Ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны бүс болгон төлөвлөх боломжгүй байсан гэдгийг дурьдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч А.Х, Д.Агаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Роял нью кэстл” ХХк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.энхчимэг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбар хууль зүйн үндэслэлээ:

“...Нэхэмжлэгч нар Нийслэлийн Засаг даргыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль болон Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам” ын холбогдох зохицуулалтыг зөрчиж, Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар эзэмших эрх олгож илт хууль бус захиргааны акт гаргасан байна гэжээ. Нэхэмжлэгч талын үндэслэл нь талуудын эзэмшилийн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа атал Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийн захирамж олгосон нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Гэтэл талуудын маргаан бүхий газар Улсын Их Хурлын 1995 оны 26-р тогтоолд тусгагдсан “Богдхаан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-т хамаарахгүй байгаа тул Нийслэлийн засаг даргаас газрын тухай хуулийн 33.1.2 заасны дагуу өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд “Р” ХХК-д газар эзэмших эрхийг олгосон. Мөн “Р”ХХК Газрын тухай хуулийн 32.3, 33.1.2, 34.1 дэх заалтуудын дагуу хүсэлт гарган, дуудлага худалдааны анхны үнийг төлж, гэрээ байгуулан өнөөг хүртэл газрын төлбөрөө цаг хугацаандаа төлж, төлөвлөлтийн ажлаа хийгээд явж байна.

Тус маргаан бүхий газар нь Богд хаан уулын дархан цаазат газрын хилийн цэсэд хамаарахгүй бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26-р  тогтоолд  тусгагдсанаас

 

зөрүүтэй орсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1.Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2015 оны 09-р сарын 09-ны өдөр ирүүлсэн 1/1157 тоот, 2015 оны 10-р сарын 21-ний өдөр ирүүлсэн 1/1374 тоот албан бичгүүдэд дурдсаны дагуу УИХ-ын 1995 оны 26-р тогтоолоор тогтоосон “Богдхаан уулын хилийн зааг”-ийг тодорхойлохдоо төрийн эрх бүхий байгууллагад зөрүүтэй мэдээлэлтэй байсан тул газар дээр нь хэмжилт хийж, эргэлтийн цэгүүдийг хооронд нь холбож, үнэн зөв хил заагийг тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаман дээр байгуулагдсан болох нь тодорхой харагдаж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 03-р сарын 27-ны өдрийн А-135 тоот тушаал гарган ажлын хэсэг томилсон нь Дархан цаазат газрын ашиглалт, хилийн заагтай холбоотой маргаан бүхий асуудлыг шийдвэрлэх зорилготой болох нь тушаалын агуулга, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгээр тодорхойлогдож байна.

2.Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 2015 оны 10-р сарын 02-ны өдрийн 11/5973 тоот албан бичиг, 2016 оны 1-р сарын 25-ны өдөр ирүүлсэн кадастрын зурагт тэмдэглэсэн 1624,1338 тоот цэгүүд нь УИХ-ын 1995 оны 26-р тогтоолд тусгагдсан “Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624.0. 1338.11 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхэтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, Нүхтийн засмал замыг гатлан засмал замын урд захаар Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр” гэсэнтэй таарахгүй зөрүүтэй байгаа болно. Учир нь 1624, 1338 тоотууд нь Айц уулаас хойд зүгт байрлаж байгаагаар УИХ-ын тогтоолд бичигдсан атал Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны мэдээлэлд байгаа зурагт баруун хойд зүгт тэмдэглэгдсэн байгаа нь тус яам “Богдхаан уулын хилийн зааг”-ыг хууль тогтоомж зөрчиж тодорхойлсон болох нь харагдаж байна.

Дээр дурдсанчлан маргаан бүхий газар нь Тусгай хамгаалалттай газар нутагт багтахгүй байгаа тул Нийслэлийн нутаг дэвсгэрт өөрийн эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрхийг олгосон Нийслэлийн засаг даргын захирамжийг илт хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн Нийслэлийн Засаг даргыг Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83-р тогтоолоор батлагдсан журмыг зөрчиж Иргэн хуулийн этгээдийн өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх, эзэмшил, ашиглалтанд олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх солбилцуулах ажлыг хийж гүйцэтгээгүйгээр нэр бүхий этгээдүүдэд газрын гэрчилгээг олгосон нь хууль бус гэжээ. Одоө манай компанийн эзэмшиж байгаа 5.5 га газарт 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 398 тоот Захирамжаар “Мантууш” ХХК-д анх газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байсан байна. Тус газар нь дээр дурдсанчлан тусгай хамгаалалттай газар нутагт харъяалагдахгүй тул Нийслэл хотын газрын мэдээллийн санд буюу Нийслэлийн засаг даргын захирамжаар газар эзэмшсэн өөр этгээд байхгүй байсан, мөн газар дээр нь хээрийн судалгаа хийхэд бусдын эзэмшилд ашиглалтанд гэх хашаа, байшин байгаагүй байсан байна.

Тухайн үед тус газрын эзэмщих эрхийг олж авсан “Мантууш” ХХК мэргэжлийн байгууллага, газрын даамлуудыг байлцуулах газрын солбилцлийг тэмдэгжүүлэх зураг гадас зоох зэрэг хууль, тогтоомжид заасан холбогдох ажлуудыг тухай бүр хийсэн байдаг.

Иймд Нийслэлийн засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон захирамжийн “Р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн Нэхэмжлэгч нарын хүсэлт нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тухайн А/420 дугаар захйрамжтай 5 га газрыг 2012 онд дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлж холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хуулийн дагуу эзэмшиж байгаа бөгөөд газрын төлбөрийг тухай бур төлсөөр ирсэн.

Иймд нэхэмжлэгч А.Х , ДА  нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Б нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбар хууль зүйн үндэслэлээ:

“...Тухайн А/420 дугаар захирамжтай 5 га газрыг 2012 онд дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлж холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хуулийн дагуу эзэмшиж байгаа бөгөөд газрын төлбөрийг тухай бүр төлсөөр ирсэн. Мөн нэхэмжлэгчийг тухайн газрыг ашиглах гэрчилгээ авахаас өмнө “Мөнгөн тойн" ХХК нь 2008-оны 8 сард гэрчилгээ авсан байдаг ба улмаар 2012 онд иргэн Д.Б шилжүүлэн авсан байдаг. Тухайн газрыг шилжүүлэн авсанаас хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар олон төсөл хөтөлбөр боловсруулж хуулийн дагуу ашиглаж байгаа. Улсын их хурлын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 1995 оны 26 дугаар тогтоолын хавсралтаар Богд Хан-Уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон бөгөөд энэхүү тогтоолын дагуу маргаан бүхий актаар эзэмшүүлсэн газрууд нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах газар тул бидний зүгээс хуулийн дагуу тухайн газрыг эзэмшиж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч А.Х, Д.Анэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тухайн акг нь илт хүчин төгөлдөр бус акт байх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “И ХХК” шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч А.Х, Д.Анэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 тоот захирамжийн Р ХХК, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот захирамжийн И ХХК, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн иргэн Д.Бнарт холбогдох хэсгийн Нэхэмжлэгч хэсгийн эзэмшилийн газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгтэй танилцаад гуравдагч этгээд И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах тайлбарыг гаргаж байна.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 200.000 мкв талбай бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 392 дугаар захирамжаар “Э” ХХК-д олгосон.

Тус газрыг манай компаны зүгээс хуулийн дагуу “Э” ХХК-аас шилжүүлэн авах хүсэлт гаргасан ба хүсэлтийг Нийслэлийн Засаг даргаас хянан шийдвэрлэж 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээх захирамжаар манай компани нь тус газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхтэй болсон.

Манай компаниас хууль болоод газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээнд заасны дагуу цаг тухай бүрт нь газрын төлбөрийг төлж ирсэн.

Гэтэл нэхэмжлэгч нар манай компаний хуулийн дагуу эзэмшиж буй газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчиж байна.

Нэхэмжлэгч А.Хнь Богд хан уулын Дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгай ам нэртэй газарт 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 769 дүгээр Улсын хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээрээр Д.Ань Дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгай ам нэртэй газарт 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 2008 оны 09 дүгээр сарын 10-

ны өдрийн 775 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр тус тус ашиглах эрхтэй болсон байна. Харин “Э” ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийг авсан байдаг. Иймд нэхэмжлэгчдэд олгосон газар ашиглах эрх нь анхнаасаа хууль бус байсан байна. Өөрөөр хэлбэл манай компанийн эзэмшлийн газартай давхцуулан Байгаль орчны яамнаас нэхэмжлэгчдэд газар ашиглах эрх олгосон байна.

Түүнчлэн маргаан бүхий захирамж нь 2011 онд гарсан байх бөгөөд даруй 4 жилийн хугацаа өнгөрсөн байгаа бөгөөд нэхэмжлэгчид нь тус газрыг ашиглах эрхтэй болоод 7 жилийн хугацаа тус тус өнгөрсөн байна. Энэ хугацаанд нь газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотойгоор ямар нэгэн маргаан байгаагүй байтал одоо ийнхүү нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжпэлийн шаардлагын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “И” ХХк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбар хууль зүйн үндэслэлээ:

“...Гуравдагч этгээд болох “И” ХХК-аас өмнө гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий газар буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах газрыг “Э” ХХК нь Нийслэлийн Засаг даргын

2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 392 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Энэхүү газрыг “И” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот захирамжийн дагуу орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон.

Маргаан бүхий газар нь тухайн жилийн нийслэлийн газар зохион байгуулалтын Төлөвлөгөөнд тусгагдан олгогдсон бөгөөд энэ нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 392 дугаар захирамжаар нотлогддог. Тус захирамжид “Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд Монгол Улсын Засгийн газраас гаргасан 40000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд “Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа, Дарга толгойн орчим байршуулан Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн  газар,  “Э”  ХХК-нд  20,0  га  газрыг  орон  сууцны

 цогцолборын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрх олгосугай” гэж заасан. Маргаан бүхий газар нь нэхэмжлэгч талуудыг газар ашиглах эрх авахаас өмнө Засгийн газрын 2005 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “40000 орон сууц” хөтөлбөрийн дагуу барилгажихаар төлөвлөгдсөн газар байсан.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-йы өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх  ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т маргаан бүхий газарт орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн.

Хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын

яамны Ой, ус, тусгай хамгаалаттай газрын кадастрын хэлтэсээс ирүүлсэн зурагт зааснаар хэд хэдэн газарт Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх олгосон

байгаа юм. Түүнчлэн маргаан бүхий газартай зэргэлдээ орших газруудад орон сууцны хороололын барилгын ажил хийгдэж байгаа бөгөөд эдгээр газрууд нь ч мөн адил Нийслэлийн Засаг даргын захирамжтай байдаг. Ийнхүү нэхэмжлэгч талуудын маргаад буй газар нь 2005 оноос орон сууцны хороолол байхаар буюу барилгажихаар төлөвлөгдсөн газар байсан болох нь тогтрогдож байна.

Ийнхүү маргаан бүхий газар нь анхнаасаа барилгажихаар төлөвлөгдсөн газар байсан тул нэхэмжлэгчдийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй буюу манай компанид олгосон газар эзэмших эрх олгосон захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Манай компанийн зүгээс маргаан бүхий газарт дуудлага худалдааны анхны

 үнэнд одоогийн байдлаар 316.800.000 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд хэрэгт авагдсаны дагуу 2015.01.06-ны өдрийн байдлаар 90.199.973 төгрөг үүнээс хойш буюу 2015 онд нийт 25 сая гаруйтөгрөг төлөөд байгаа юм. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж газрын төлбөр болон дуудлага худалдааны үнийг цаг тухай бүрт нь төлж байгаа болно. Манай компаниас эзэмшил газраа зориулалтынх нь дагуу ашиглахаар “И” дээд зэрэглэлийн цогцолбор барихаар төлөвлөж “А” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, зураг төслийг боловсруулж ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байгаа юм.

Анхнаасаа барилгажихаар төлөвлөгдсөн байсан, эзэмшигч байгууллагын

зүгээс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад буй газар эзэмших эрхэнд

халдах нь тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж, ихээхэн хэмжээний хохирол учирах юм.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй

байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “И” ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардалагадаа:

“...“И” ХХК нь маргаан бүхий буюу Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 200.000 мкв талбай бүхий газрыг “Э” ХХК-аас шилжүүлэн авах хүсэлт гаргаж, хүсэлтийг Нийслэлийн Засаг даргаас хянан шийдвэрлээд 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар тус газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар манай компани газар эзэмших эрхтэй болсон юм.

“Э” ХХК нь анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 392 дугаар захирамжаар “Монгол Улсын Засгийн газраас гаргасан 40000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд “Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа, Дарга толгойн орчим байршуулан Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, “Э” ХХК-нд 20,0  га газрыг орон сууцны цогцолборын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх” эрх олгосон.

Хэрэгт Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн хариу тайлбарт “Улсын Их Хурлын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай 1995 оны 26 дугаар тогтоолын хавсралтаар Богд Хан-Уулын дархан  цаазат газрын хилийн цэсийг тогтоосон бөгөөд энэхүү тогтоолын дагуу маргааж бүхий актаар эзэмшүүлсэн газрууд нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байна” гэжээ. Эдгээрээс үзэхэд маргаан бүхий газар нь анхнаасаа Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах газар байна.

Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас газар эзэмших эрх олгогдсон газарт Давхцуулан газар ашиглах эрх олгосон нь хууль бус бөгөөд шударгаар газар эзэмших эрхийг олж авсан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд халдсан үйл ажиллагаа болсон буюу илт хууль бус захиргааны акт гаргажээ.

Нэгэнт Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах газарт нэхэмжлэгч талуудын ашиглах эрхтэй газрын хэмжээгээр тооцвол газар олголтыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох ёстой буюу газар олголт нь зохих журмын дагуу олгогдоогүй байна. Ийнхүү шударгаар газар эзэмших эрхийг олж авсан этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжилж байгаа нь хууль бус байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдаас өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн газар ашиглах эрх олгосон нь анхнаасаа хууль бус байсан бөгөөд эрх хэмжээгээ хэтрүүлэн газар ашиглах эр олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Манай компани нь газрыг хэдийгээр шилжүүлэн авсан боловч дуудлага худалдааны анхны үнэнд одоогийн байдлаар 316.800.000 төгрөгийг төлж, газар эзэмших эрхээ шударгаар хэрэгжүүлж, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлсээр ирсэн юм.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 тоот тушаал болон тус тушаалаар Д.А  2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 775 тоот гэрчилгээ, иргэн А.Х  2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 769 тоот гэрчилгээний “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд шүүхэд ирүүлсэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбар хууль зүйн үндэслэлээ:

 “...Тусгай хамгаалалтгай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2- т заасныг үндэслэн Улсын их хурлын “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 26 тоот тогтоолд: Дараах газар нутгийг дархан цаазтай газарт хамааруулж дор дурдсанаар нэрлэсүгэй....З/ Улаанбаатар хотын урд хэсэгт орших “Богдхан уулын дархан цаазат газар” гэж заасан байна. Мөн тогтоолоор уг дархан цаазат газрын хилийн заагийг тогтоож заасныг, болон Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалтын мэдээллийн санд Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн хилийн цэс дотор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар иргэн А.Х , Д.А  аялал жуулчлалын зориулалтаар ашиглах 10,0 газар олгогдсон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.9, 33.1, 36.1-д заасны

 дагуу мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрө олгох түр журмын 3 дугаар зүйлийн 3.4-т “ Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасны дагуу олгогдсон нь хуулийн дагуу Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөлтэй нь харагдаж байна. Тиймээс хууль ёсны газар ашиглах эрхтэй, газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд иргэн А.Х Д.Анарт газар ашиглах зөвшөөрөл олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаал нь хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй тул “И” ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, шинжээч нараас гаргасан тайлбар зэргийг харьцуулан судлан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч А.Х, Д.Анэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “И” ХХК-ийн бие даасан шаардлагад холбогдох захиргааны актыг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр түдгэлзүүлж  шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 340 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын 33-т заасан И ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын 43-т заасан Д.Бд холбогдох хэсэг, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 208 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын 6-д заасан Р ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж, гуравдагч этгээд “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаал болон тус тушаалаар Д.А  олгосон 775 тоот гэрчилгээ, А.Х д олгосон 769 тоот гэрчилгээний “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2011 оны 340, А/420, 2014 оны А/208 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 38 дугаар зүйлийн 38.4  дэх заалтыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг тус тус үндэслэн газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжаар “Р” ХХК-д Хан-Уул дүүргийн 8-р хороонд 5500 м.кв газар 5 жилийн хугацаатай, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дугаар захирамжаар “И” ХХК-д Хан-Уул дүүргийн 8-р хороонд 20000 м.кв газар 15 жилийн хугацаатай, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжаар Д.Б д Хан-Уул дүүргийн 8-р хороонд 50000 м.кв газар 5 жилийн хугацаатай тус тус газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан гэрчилгээ олгосон байх бөгөөд Байгаль орчины сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар А.Х , Д.А Ташгайн аманд 5 га газрыг 5 жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх тус тус олгож “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ” байгуулан гэрчилгээ олгож шийдвэрлэжээ. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаар захирамжаар “Р” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасан байх бөгөөд А.Х, Д.Агазар ашиглах эрхийг 2014 оны 1 сарын 14, 30-ны өдөр мөн 5 жилийн хугацаагаар тус тус сунгасан байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/1374 дүгээр албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн маргаан бүхий газрыг нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сан дахь зурагтай давхцуулбал:

-А.Х  775 тоот гэрчилгээ бүхий 50036 м.кв талбайтай газар нь иргэн Д.Бын эзэмшлийн 18634302522327 нэгж талбарын дугаартай 50000 м.кв талбайтай газартай 12821 м.кв талбайгаар, “А” ХХК-ийн эзэмшлийн 18634302535178 нэгж талбарын дугаартай 40567 м.кв талбайтай газартай 28273 м.кв талбайгаар, 18634301553978 нэгж талбарын дугаартай 44325 м.кв талбайтай газартай 598 м.кв талбайгаар, “И” ХХК-ийн эзэмшлийн 186302325159 нэгж талбарын дугаартай 40000 м.кв талбайтай газартай 8344 м.кв талбайгаар

-Д.А  769 тоот гэрчилгээ бүхий 50056 м.кв талбайтай газар нь “Роял нью кэстл” ХХК-ийн эзэмшлийн 18634302535178 нэгж талбарын дугаартай 40567 м.кв талбайтай газартай 9357 м.кв талбайгаар, 18634301553978 нэгж талбарын дугаартай 44325 м.кв талбайтай газартай 6511 м.кв талбайгаар тус тус давхцалтай байна гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд нараас “маргаан бүхий газар нь Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хил заагт хамаарна” гэж гуравдагч этгээд болон хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь “маргаан бүхий газар нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарна” гэж тус тус мэтгэлцэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Улсын Их Хурлын бүрэн эрхийг зохицуулсан бөгөөд уг хуулийн 25.2-т “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх заажээ.

Засгийн газрын 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр хуралдаанаар тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг батлуулах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж, 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/33 тоот албан бичгээр тусгай хамгаалалтай газар нутгийн хилийн заагийг тогтоох төслийг өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулыг дархан цаазат газарт хамааруулж уг тогтоолын хавсралтаар хилийн заагийг баталсан байх боловч уг хилийн цэс нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж албан ёсоор ороогүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ашиглаж буй хилийн цэс, нийслэлийн өмчийн харилцааны газрын ашиглаж буй хилийн цэсүүд нь хоорондоо зөрүүтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс дээрх хоёр байгууллагын мэдээллийн санд байгаа хилийн цэсний зөрүүтэй асуудлаас үүдэж “маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутаг болон нийслэлийн газар нутгийн алинд хамаарч байгааг тодруулах”-аар Газрын харилцаа геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилсон боловч шинжээч нар дүгнэлт гаргахдаагазрын кадастрын нэгдсэн санд ороогүй байгаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-135 дугаар тушаалаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн хэмжилтийн зургийг ашигласан нь уг шинжээчийн дүгнэлтийг шууд нотлох баримтаар үнэлэхэд учир дутагдалтай байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл дээрх хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт эцсийн байдлаар албажаагүй, улсын Кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул уг хамтарсан ажлын хэсгийн хэмжилт хийсэн зургийг үндэслэж маргаан бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутаг болон Нийслэлийн газар нутгийн алинд хамаарч байгааг шууд тогтоох боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газар нь өөр хоорондоо давхцалтай, уг маргаан бүхий газар нь Нийслэлийн нутаг дэвсгэр болон тусгай хамгаалалттай газар нутгийн алинд хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, хилийн цэс нь тус тусын мэдээллийн санд зөрүүтэй, хилийн цэсийг шинэчлэн тодотгох үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт эцэслэж гараагүй, Кадастрын мэдээллийн нэгдсэн санд хилийн цэс бүртгэгдээгүй байгаа нь шүүхээс нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

Иймд маргаж буй захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 340,  2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420,  2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 208 тоот захирамж болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны   хэрэг  шүүхэд  хянан   шийдвэрлэх  тухай   хуулийн  106 дугаар

 зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус  баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А-135 дугаар тушаалаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гарч, улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нар газар эзэмшүүлэх болон ашиглуулах шийдвэр гаргах эсэхийг шийдвэрлэж дахин шинэ акт гаргах хүртэл  Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 340 тоот захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсэг,  2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн Д.Бд холбогдох хэсэг,  2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 208 тоот захирамжийн “Роял нью кэстл” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын А.Хашчулуу, Д.Анарт тус тус холбогдох хэсгийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гарч Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг тогтоосон зургийг газрын кадастрын мэдээллийн санд оруулсан өдрөөс эхлэн дээр дурдсан 3 сарын хугацаа тоологдож эхлэхийг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1-т заасныг баримтлан шинжээчийн зардалд төлсөн 641,018.40 /зургаан зуун дөчин нэгэн мянга арван найман/ төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараар хувь тэнцүүлэн төлүүлж, шинжээчийн зардлыг урьдчилан төлсөн “И” ХХК болон “Р” ХХК-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдаас 35100 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд тус тус олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.Д