Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтлөн

улсын яллагч М.Нямжав

шүүгдэгч Б.Элбэгсанаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,  цахилгаан хийх гагнуурчин мэргэжилтэй, Мөнхийн Өндөр ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 5, эцэг эх дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Салхитын задгайд оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ТЯ94072233/, Хатгин овогт Баяржаргалын Элбэгсанаад холбогдох 201726020348 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2017 оын 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Элбэгсанаа нь 2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голд-999” баарны гадна өөрийн танил болох Г.Лхагвадоржтой хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдсаны улмаас түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүгдэгч Б.Элбэгсанаа шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 2 сая төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Элбэгсанаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/, ял шалгах хуудас /хх-ийн 66/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 69/, 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 280 дугаартай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 89/

гэрч С.Алтантуяагийн”...миний хүү Элбэгсанаа аав ээж ах дүү нартаа хайртай, гэр бүлсэг, гэр орны ажилд сайн, дүү нартаа халамжтай, зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаа юм...” /хх-ийн 31/ гэсэн мэдүүлэг  болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

 

                                                                                       

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Элбэгсанаа нь 2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голд-999” баарны гадна өөрийн танил болох Г.Лхагвадоржтой хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдсаны улмаас түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Лхагвадорж”... 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...хамт Гэлэгбаатар, Эрдэнээ, Элбэгсанаагийн найз охин Сувдаа, Гэлэгбаатарын эхнэр Уянгаа, Уянгаагийн хоёр найз /нэрийг нь мэдэхгүй/, Эрдэнэчулуун болон түүний эхнэр нь гээд нэг эмэгтэй, тэгээд Гэлэгбаатарын дүү Баясгалан болон найз охин, Цогбаяр нарын хамт байсан тэгээд Сэргэлэнбаярыг хүлээх зуур хүний нэг нэг пиво аваад ууцгаагаад дуулсан. Сэргэлэнбаяр ирээд дуулж байгаад тэндээс гарч өөр тийшээ орохоор болсон. ...Бид бааранд ороход хүн ихтэй суух газаргүй байсан учир хаачих уу гэж ярилцаад Өргөө рүү явсан тэнд нэг бааранд ороход битүү байсан. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад 1 дүгээр хороололын баар руу ороод нэг ширээнд суугаад идэж уух юм захиалсан тэгээд Соёрхол архи, хүний нэг нэг пиво ус ундаа зэргийн эд зүйлийг захиалсан. Тэгээд бөөнөөрөө уугаад дахин 0.75 граммтай Соёрхол архи захиалж авч ууцгаасан. Тэгээд бүжиглэсэн тэгээд нэг уянгийн дуу явахаар нь би хажуу ширээн дээр хоёр охин сууж байхаар нь тэр хоёр охины нэгийг нь урьж хамт бүжиглэё гэж бүжгэнд уриад хамт гарч бүжиглэсэн. Тэгээд буцаж ширээн дээр ирж сууцгаасан. Гэтэл нөгөө  охинтой хамт явж байсан хоёр залуу хэрүүл хийгээд хамт явж байсан найз нар салгаад нөгөө хоёр залууг баарны хамгаалагч нар ирээд доош суулгасан. Тэгээд бид нар дарсаа ууж байгаад баарнаас гарцгаасан. Тэгээд би Даваадолгорыг уруул дээр нь үнссэн, Тэгээд Даваадолгорын нөхөр Эрдэнэчулуун уурласан гэсэн би энэ үеийн сайн санахгүй байгаа. архи нэлээд уусан байсан. Тэгээд Эрдэнэчулуун над руу дайрсан гэсэн. мөн Гэлэгбаатар салгасан гэж байсан..Эрдэнээ буцаж ирээд бас надтай маргалдаад бид хоёр бие биеээ заамдсан. Бид зууралдаад байж байхад Сэргэлэнбаяр ирээд Эрдэнээг араас нь тэврээд машинруу явсан. Гэлэгбаатар Эрдэнэчулууныг машиндаа суулгаад эргэж ирсэн байсан. Тэгээд намайг чи найзынхаа эхнэрийг үнслээ гэж хэлээд уурлаад байсан би өөдөөс нь чиний эхнэрийг үнсчихээ юу гэж хэлээд бид хоёр барьцалдаад авсан, гэтэл Гэлэгбаатар  намайг хавираад бид хоёр хамт газар унасан. Би нуруугаараа боржур дээр унасан.  Тэгээд Гэлэгбаатар бид хоёр зууралдаад байж байхад найз Элбэгсанаа Гэлэгбаатар бид хоёрыг ирээд салгасан болиоч гэж хэлсэн гэтэл Гэлэгбаатар  Лхагвааг өмөөрлөө хэзээ ийм дотно болсон юм бэ гээд байсан. Элбэгсанаа тэр хоёр маргалдаад байсан би тухайн үед юу болсныг сайн санахгүй нэг мэдсэн би Цогбаярын машинд суусан байсан. Цогбаярын машинд Элбэгсанаа, Сэргэлэнбаяр нар явсан. ...Намайг найз Цогбаяр гэрт хүргээд явсан. Би гэртээ орж амарсан. Би согтуу байсан болохоор эрүү хугарсныг мэдээгүй. ...миний баруун шанаа хавдсан, өвчтэй, нуруу жаахан хөндүүр бас өвдөж байсан. Би цайгаа уугаад Элбэгсанаа бид хоёр утсаар яриад 21 дүгээр хороололд уулзаад Сэргэлэнбаярын гэрт очсон гэрт нь Эрдэнээ, Сэргэлэнбаяр хоёр унтаж байсан. Сэргэлэнбаярын эхнэр бид нарт хоол хийж өгөөд Эрдэнээ шартаад гээд гоймон чанаж идсэн. Би тэр үед хоол идэж чадахгүй байсан гоймонгийн шөлнөөс жаахан сорж байгаад хэсэг байж байгаад орой Сэргэлэнбаярынхаас гарч гэртээ харьж амарсан. Тэгээд гэртээ хариад унтсан орой нь миний эрүү өвдөөд байхаар нь би өвчин намдаагч эм уугаад унтсан. Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болсон, тэр өдөр орой автосургууль орж Гэлэгбаатар, Сэргэлэнбаяр, Эрдэнээ Элбэгсанаа, Цогбаяр, Баясгалан бид нар РС-д орж хоёр цаг тоглосон. Тэр үед миний бие өвдөөд байхаар нь би харилаа гэж хэлээд явсан. Маргааш нь шинэ жил болж байсан учир би гэрээсээ гараагүй. 2017 оны 01 сарын 01-ний өдөр болсон хоол идэх гэхээр болохгүй хавдар нь буухгүй байсан тэгээд шинэ жил гээд эмнэлэгүүд ажиллахгүй байсан 2017 оны 01 сарын 03-ны өдөр болохыг хүлээсэн. Би 2017 оны 01 сарын 03-ны өдөр Сэргэлэнбаяр бид хоёр уулзаад автосургууль орж тэнд байдаг шүдний эмнэлэгт үзүүлсэн, эмч намайг үзээд надад ам чинь сайн ангайж болохгүй байна гэхдээ чиний шүд хөдөлсөн зүйл байхгүй байна, тэгэхээр чи эрүүний зураг авахуул гэж хэлсэн. Сэргэлэнбаяр бид хоёр эмнэлэгээс гараад найз Цогбаярыг дуудсан тэгээд Цогбаярын машинтай Мөнгөн Гүүр эмнэлэг орсон тэгсэн эмч нь намайг эрүүний зураг авахуулах хэрэгтэй байна гэж хэлсэн тул би Мөнгөн Гүүр эмнэлэгт зураг авахуулах гэтэл 150.000 төгрөг гэж байсан, үнэтэй байна гэж хэлээд 3 дугаар эмнэлгийн тэнд нэг хувийн эмнэлэгт орж зургаа авахуулсан. Эмнэлэгт рентген зураг авахуулахад миний эруүг хугарсан байна, яаралтай 1-р эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн. Би тэр өдрөө гэртээ харьсан ээж аавдаа энэ талаар хэлсэн маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1 эмнэлэг хамт явж үзүүлсэн. Шинжилгээ өгсөн намайг яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж эмч хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын төв 1 дүгээр эмнэлэгт эрүү нүүрний мэс заслын тасалт хагалгаанд орсон. Миний эрүүг хадсан, мөн баруун доор нэг араа шүдийг авсан гэж эмч хэлээд бас шүдийг өгсөн. Хагалгаанд ороод хүмүүстэй утсаар холбогдсон Эрдэнээ, Сэргэлэнбаяр нар эмнэлэгт эргэж ирсэн. Гэлэгбаатар утсаар ярьсан эргэж ирээгүй, эмчилгээний төлбөр мөнгө хэлээгүй юу ч яриагүй миний бие гомдолтой байгаа. ...Миний бие гомдолтой байна. /хх-ийн 11/

 

гэрч Н.Сэргэлэнбаяр”...2016 оны 12 сарын 28-ны өдөр орой 21 цагийн үед гэртээ байж байтал багын найз Лхагвадорж утсаар яриад чи ирэх болж байна уу өнөөдөр Гэлэгбаатарын төрсөн өдөр гэж байсан би тэр найз Гэлэгбаатарыг төрсөн өдөр гэдгийг мэдэж байсан учир би одоо очлоо, та нар хаана байна гэж асуусан гэтэл Лхагвадорж бид нар Мераж орох гэж байна чи Меражд хүрээд ирж гэж хэлсэн тэгээд би гэрээсээ гараад үсээ засуулаад такси бариад 21 дүгээр хороолол Мераж караоке руу явсан. Тэгээд Меражд очоод караокед ороход Эрдэнээ, Элбэгсанаа, Гэлэгбаатар, Лхагвадорж, Уянгаа, Цогбаяр Гэлэгбаатарын төрсөн дүү Баясгалан, түүний эхнэр Номин-Эрдэнэ, нэрийг нь мэдэхгүй. Уянгаагийн хоёр найз охин, гээд хүмүүс байсан тэгээд хүний нэг нэг пиво ус уугаад нэг цаг дуулаад тэндээс гарцгаасан. Тэгээд бөөнөөрөө 2 машинд суугаад хороололын Sее бааранд орох гэтэл хүн ихтэй суух газар байхгүй байсан учир Кензо баар луу явсан. Тэгээд Кензо бааранд ороод хувцсаа өлгүүлээд 3 шил архи захиалаад хүний тоогоор нэг нэг пиво захиалаад бөөнөөрөө нэг ширээнд суусан. Тэгээд архи задлаад бөөнөөр найз Гэлэгбаатарт төрсөн өдрийн мэнд хүргэж баярыг нь тэмдэглэсэн тэгээд бөөнөөрөө гараад бүжиглээд байж байтал Лхагвадорж хажуугийн ширээнд сууж байсан хоёр эмэгтэйтэй бүжгийн талбай дээр хамт бүжиглэж байсан гэтэл Лхагвабаяр нөгөө танихгүй хоёр эмэгтэйтэй бүжиглэж байгаад нэг эмэгтэйгийнх нь бөгсийг базсан гэтэл нөгөө эмэгтэй нь уурлаад Лхагвадорж нөгөө хоёр эмэгтэйтэй маргаан үүсгэсэн тэгээд нөгөө хоёр эмэгтэйтэй хамт явж байсан хоёр залуу нь ширээнээс босч ирээд бас Лхагвадоржтой маргаан үүсгэсэн тэгээд бид нар салгаад ширээндээ суусан тэгээд байж байтал баарны хамгаалагч ирээд та нар асуудал үүсгээд байна баарнаас гарцгаа гэж хэлсэн. Тэгээд би найз Цогбаяраас машины түлхүүрийг аваад машинд сууж байя гэж хэлээд хамгийн түрүүнд гараад явсан. Тэгээд машинд ороод сууж байсан хамт явж байсан найз нар гарч ирэхгүй удаад байхаар нь буцаад баар луу орох гээд явж байтал өөдөөс найз Эрдэнэ. Лхагвадорж хоёр өөдөөс гарч ирээд баарны үүдэнд муудалцаад зогсож байсан. Тэгээд би Эрдэнээг Лхагвадоржоос салгаж холдуулаад машинд суулгаад би өөрөө бас машинд суусан, Гэтэл удалгүй Цогбаяр өөрийнхөө машин дээр хүрээд ирсэн, Цогбаяр машин барих учир архи дарс уугаагүй эрүүл байсан. Тэгээд Цогбаяр машинд суусан. Тэгээд Лхагвадорж нэлээд согтсон байсан баарны үүдэнд байсан хүмүүстэй маргаан үүсгээд байсан.Тэгээд Цогбаяр машинаас буугаад Лхагвадоржийг авчирч машинд суулгасан тэгээд бид 4 хамт Цогбаяртай автосургууль руу Лхагвадоржийн гэр луү явсан. Тэгээд Лхагвадоржийг байрны гадна буулгаад намайг найз охиных руу хүргэж өгөх гээд явсан. Эрдэнээ бид хоёр манай найз охины гэрт хоносон. Тэгээд салаад 1 хоногийн дараа автосургуулийн тэнд байдаг байдаг РС тоглоомын газар уулзсан, РС тоглоомын газар тоглож байхад Лхагвадорж нээх юм яриагүй тоглоод салсан. Тэгээд 2017 он гараад Лхагвадорж дээрээс хойш найзынх нь шүд өвдөөд байна гэхэрээ нь  бид хоёр 21-ийн тэнд байдаг шүдний эмнэлэгт орж шүдийг үзүүлсэн чинь эмч үзээд чи эрүүний зураг авахуулаад хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгээд Лхагвадорж бид хоёр хамт 3 дугаар эмнэлэг орж эрүүний зураг авахуулсан гэтэл Лхагвадоржийн эруүг хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд Гэлэгбаатарын төрсөн өдрөөр ийм болсон гэхдээ би хэнд зодуулсанаа мэдэхгүй тасарсан байна гэж хэлсэн. Тэгээд нээх юм яриагүй бид хоёр салцгаасан. Үүнээс хойш уулзаагүй байж байгаад Лхагвадоржтой өнөөдөр уулзсан.  /хх-ийн 16/

 

гэрч Г.Баясгалан”...би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цаг өнгөрч байхад хадмындаа байхад ах Гэлэгбаатар утсаар яриад чи ахдаа машин бариад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би 21 цаг өнгөрөөгөөд найз охин Номин-Эрдэнийг дагуулаад автосургууль дээр очсон. Тэнд Гэлэгбаатар, эхнэр Уянга, Эрдэнэ, Элбэгсанаа, Цогбаяр, Эрдэнэчулуун түүний эхнэр Даваадулам, Уянгаа эгчийн найз гээд Төвшөөкө, Энкүүлээ гэж эмэгтэй Лхагвадорж нар байсан тэгээд Мераж гэсэн караокед очсон. Тэнд нэг цаг дуулах захиалга өгсөн тэгээд тэнд хүнийг тоогоор нэг захиалж байсан би машин барьж байсан учир архи дарс хэрэглээгүй тэгээд байж байтал Сэргэлэнбаяр, Баярмангай хоёр ирсэн...Цаг нь дуусаад караокеноос гараад хороолол руу нэг бааранд орохоор явсан...Тэгээд маргааш нь ах Гэлэгбаатартай ярьсан чинь өчигдөр Эрдэнэчулууны эхнэрийг Лхагвадорж үнссэн тэгээд Эрдэнэчулуун Лхагвадорж хоёр муудалцаад ах нь орж салгасан.  Би тэд нарыг хоорондоо маргаан болсон зодоон хийснийг хараагаагүй, дараа нь Лхагвадорж Эрдэнэчулууны эхнэрийг үнссэн гэнээ гэдгийг сонссон... Гэхдээ дараа нь тэд нар уулзаад ярьж хоорондоо энэ талаар ярилцаж байхад Элбэгсанаа Лхагвадоржийг шанаа руу нь 2 цохисон гэж байсан. /хх-ийн 18/

 

гэрч Г.Түвшинбаяр”... 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орой гэртээ байж байхад 19 цагийн үед найз Уянгаа утсаар яриад нөхөр Гэлэгбаатарын төрсөн өдөр болж байна гарах уу гэж асуухаар нь гаръя гэж хэлсэн. Уянгаа намайг 21-р хороололын гэрлэн дохион дээр гараад ирээ гэж хэлсэн. Би хувцсаа өмсөөд гарсан 21 дүгээр хорооллын гэрлэн дохиог дээр гарч ирсэн удалгүй 5 минутын дараа Гэлэгбаатар машинтайгаа эхнэр хүүхдийн хамт явж байсан. Би машинд суугаад цааш явсан, Ханын материалын эцсээс Уянгаагийн найз Энхжаргалыг аваад шинэ давхар Уянгаагийн гэрийн гадна очсон. Уянгаа нөхөр хүүхдээ аваад гэртээ орсон 40 минутын дараа гарч ирээд Гэлэгбаатарын гэрийн гадна очсон Гэлэгбаатар Уянгаа хоёр ороод хүүхдээ үлдээгээд буцаж гарч ирээд автосургууль руу явсан. Тэнд Гэлэгбаатарын найзууд нь уулзахаар товлосон байсан хүлээгээд байж байсан. Бид нар тэндээс Мераж караоке орсон тэнд нэг цаг орчим дуулаад, хүний нэг нэг пиво ус захиалж уусан. Цаг дуусаад тэндээс гараад хорооллын Sее баар орсон. Тэнд шинэ жил болох гэж байсан учир их хүнтэй байсан бид нар их олуулаа явж байсан учир тэнд орж болохгүй байсан тэгээд Голд 999 баар луу явсан. Тэгээд тэнд ороод архи. пиво захиалсан. Тэгээд уугаад дундаа орж байсан тэр үед хажуугийн ширээнд хоёр эмэгтэй ирж суусан гэтэл бид нартай хамт явсан Гэлэгбаатарын найз гэх Лхагвадорж тэр хоёр эмэгтэйтэй юм яриад муудалцаад байх шиг байсан тэгээд цаана сууж байсан хоёр эрэгтэй нөгөө хоёр охиныг өмөөрөөд байсан, Тэгээд Лхагвадорж тэр хоёр залуутай маргалдаад эхэлсэн. Баарны хамгаалагч ирээд боль гэж хэлээд маргааныг болиулсан. тэгээд бид нарыг баарны хамгаалагч Лхагвадорж гэдэг залууг гар гэж хэлж байсан тэгээд бид нар бүгдээрээ хамт баарнаас Лхагвадоржийг аваад гарсан тэгээд гадаа бөөнөөрөө зогсож байтал Лхагвадорж гэдэг залуу Гэлэгбаатарын /нэрийг мэдэхгүй/ нэг найзынх нь эхнэрийг нь уруул дээр нь үнссэн тэгээд Гэлэгбаатар болиоч гээд Лхагвадоржийг холдуулсан тэр үед Лхагвадорж Гэлэгбаатар луу дайрсан тэгээд тэр хоёр барьцалдаад авсан, тэгээд Лхагвадорж Гэлэгбаатарыг цохих гэж байгаад тэр хоёр хамт газар унасан.

Тэгээд Гэлэгбаатарын найз /нэрийг нь мэдэхгүй/ сүүлд Элбэгсанаа гэж байсан тэр залуу Лхагвадоржийн нүүр лүү нэг удаа цохисон бид салгаад хүмүүс согтсон байна. Харьцгаая гэж хэлсэн. Тэгээд машин машиндаа суугаад явцгаасан, би Гэлэгбаатарын машинд суусан Гэлэгбаатар архи уусан байсан болохоор машиныг дүү Баясгалан барьж байсан машинд надтай хамт би Уянгаа Гэлэгбаатар Баясгалангийн найз охин үнсүүлсэн гээд байгаа эмэгтэй нөхрийн хамт машинд суусан байсан тэгээд бид нар тэндээс хөдлөөд буцаж тойроод замын эсрэг талд үнсүүлсэн эмэгтэй нөхрийн хамт буугаад үлдсэн бид нар цаашаа ханын материалын эцэст Энхжаргал эхлээд буусан тэгээд дараа нь намайг гэрийн гадна буулгаад тэд нар явсан би гэртээ орж амарсан юм. /хх-ийн 19/

 

гэрч Б.Даваадулам”...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний нөхөр Эрдэнэчулуун надад манай оюутан ангийн найз Гэлэгбаатарын төрсөн өдөр болно чи бид хоёрыг хамт ирээрэй гэж урьсан хоёулаа маргааш хамт явна шүү гэж хэлсэн. Тэгээд маргааш нь бид хоёр гэрт байж байгаад 19 цаг өнгөрч байхад Гэлэгбаатарын төрсөн өдөрт очихоор гэрээсээ гарсан. Очиход Гэлэгбаатар, түүний найз Элбэгсайхан, Эрдэнээ, Лхагвадорж, Гэлэгбаатарын эхнэр Уянгаа нар байсан. Бусад хүмүүсийг нь танихгүй. Тэнд пиво ууцгааж байсан. Тэгээд хорооллын “Sее” бааранд ороход хүн ихтэй суудал байхгүй байсан учир ороогүй Цамбагаравын тэнд байдаг хуучнаар Кензо баар, одоо Голд 999 нэртэй бааранд орж нэг ширээнд бөөндөө сууцгаасан. Ширээнд суугаад 2 шил 0,5 граммтай Соёрхол архи, хүний тоогоор пиво захиалаад ууцгаасан. Тэгээд доошоо буугаад бүжиглэцгээсэн, тэгээд байж байтал Гэлэгбаатарын найз гэх Лхагвадорж согтуу байсан, хэсэг байж байхад архи уугаад нэлээд согтсон байсан тэгээд би бүжиглэж байгаад дээшээ гараад ирэхэд сууж байсан ширээний хажуугийн ширээнд хоёр эмэгтэй ирсэн сууж байсан тэгээд тэр хоёртой Лхагвадорж юм яриад сууж байсан. Би тэгээд доошоо буугаад бүжиглээд буцаад ширээн дээр ирэхэд хажуугийн ширээнд сууж байсан 2 эмэгтэйгийн ширээнд бас 2 эрэгтэй ирсэн хамт сууж байсан. Тэгээд Лхагвадорж тэр ширээний 2 эмэгтэй 2 эрэгтэй хүмүүстэй маргалдаад байсан тэгээд бид нар боль гэж хэлээд болиулсан. Тэгээд би доошоо буугаад бүжиглэж байгаа буцаад ирсэн чинь дахин Лхагвадорж нөгөө ширээний хүмүүстэй муудалцаад байсан. Тэгээд баарны хамгаалагч бид нарын сууж байсан ширээн дээр ирээд та нар асуудал үүсгээд байна одоо гарцгаа гэж хэлсэн тэгээд би нөхөр Эрдэнэчулууны хамт баарнаас гараад Гэлэгбаатарын машины хажууд бид хоёр юм яриад зогсож байхад миний араас нэг хүн ирээд куртикны малгайнаас хойш нь татаад миний уруул дээр үнсчихээр нь би харахад Лхагвадорж байхаар нь би уурлаад чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Гэтэл цаанаас манай нөхөр Эрдэнэчулуун ирээд Лхагвадорж руу уурлаад хүрээд ирсэн би тэр үед дундуур ороод болио гэж хэпсэн. Тэгээд би Эрдэнэчулууныг болиулаад зогсож байтал цаанаас Эрдэнээ ирээд чи яаж байгаа юм бэ гэж хэлээд Лхагвадоржийг мөр лүү нь түлхээд унагаасан тэр үед Эрдэнээг цаанаас нь нэг нь ирээд салгаад аваад явсан. Тэгээд би нөхөр Эрдэнэчулуунтай хамт замаас такси аваад яваад өгсөн түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Явахаас өмнө Лхагвадорж согтсон хүн болгонтой шөргөөцөлдөөд хэрүүл хийх гээд байсан Бусад хүмүүс нь зүгээр байсан. /хх-ийн 21/

     

гэрч А.Эрдэнэ”...Лхагвадорж нэлээд согтсон тэнд байсан хүмүүстэй маргалдаад байсан. Лхагвадорж согтсон хажуу ширээний хүмүүстэй маргаан үүсгэсэн хэрүүл хийгээд байсан баарны хамгаалагч та нар ирээд бид нар гар гэж хэлсэн тэгээд бид нар баарнаас гарахаар болсон. Лхагвадорж хажуу ширээний 2 эмэгтэйг өдөөд янз бүрээр хэлээд тэр хоёр эмэгтэй бас залуучуудтай хэрүүл болсон зодоон хийх гээд байсан тул бид нар баарнаас гарсан. Би Лхагвадоржийг дагуулж гарах үед Лхагвадорж шат руу гараараа тулаад унахаар нь би түшээд бариад тэр үед Лхагвадорж гараараа тулаад унасан ямар нэг эрүү хугарах зүйл болоогүй юм. Тэгээд Лхагвадорж надад агсраад байхаар нь би Лхагвадоржийг орхиод Цогбаярын машинд очиж суусан. Машинд Цогбаяртай юм ярьж сууж байтал нөгөө хэдийг аваад явъя гэж хэлээд машинаас буусан. Тэгээд очоод Лхагвадоржийг авах гэтэл миний урдаас агсраад, хэл амаар доромжлоод байсан гэтэл юу болсон юм бэ гэж асуухал Лхагвадорж Эрдэнэчулууны авгайг уруул дээр нь үнссэн гэж Гэлэгбаатар хэлээд Лхагвадоржийг чи найзынхаа эхнэрийг яахаараа үнсдэг юм бэ гэж хэлээд загнаад байж байсан. Тэгээд би Лхагвадоржтой юм ярих гэтэл намайг цохих гээд дайраад байхаар нь хойш нь түлхсэн чинь хашлага налсан тэгээд би дээрээс нь дараад хөдөлгөхгүй байж байсан. Тэр үед Сэргэлэн ирээд боль гэж хэлээд салгасан. Тэгээд би яасан юм бэ гэж асуухад Лхагвадоржийг согтуу агсам тавиад байхаар нь Гэлэгбаатар хавсраад газар унагаасан байсан тэр үед Элбэгсанаа яагаад далчигнаад байгаа юм бэ гэж хэлээд Элбэгсанаа нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон байсан. /хх-ийн 27/

 

гэрч Г.Гэлэгбаатар”...Лхагвадорж гарч ирээд баарны үүдэнд Эрдэнэчулууны эхнэр Даваадуламын уруул дээр нь нэг удаа үнссэн. Эрдэнэчулуун манай эхнэрийг үнсчихлээ гэж хэлээд уурлаад Лхагвадоржийг цохих гэхээр нь би дундуур нь орж салгасан. Гэтэл Лхагвадорж намайг чи муу бас яах гээд байгаа юм бэ гэж хэлээд намайг заамдаж аваад хавирч унагаах гээд байсан, Тэгэхээр нь би Лхагвадоржийг өөрийг нь мушигаад унагаасан. Тэгээд буцаагаад Лхагвадоржийг босгоод одоо болио битгий далчигнаад бай гэж Лхагвадоржид хэлсэн. Би машиныхаа хажууд зогсож байтал найз Эрдэнэ бааранд хүрээд ирсэн тэгээд Эрдэнээг Лхагвадорж бариад авсан тэр хоёр зууралцаад үүдний хажууд байдаг хашлаг руу Лхагвадоржийг хойш нь түлхсэн тэр үед Баярмагнай, Цогоо хоёр эрүүл байсан тэр хоёрыг салгасан. Тэр үед Элбэгсанаа Лхагвадорж рүү чи яагаад хүн болгон руу дайраад байгаа юм бэ гэж хэлээд Лхагвадоржийн нүүр шанаа хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тэгээд Лхагвадорж тэр үед намайг уучлаарай бүгдээрэй болъё явъя гэж хэлсэн...Лхагвадоржийн эрүүг найз Элбэгсанаа цохих үед хугарсан гэж бодож байна /хх-ийн 29/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1789 дугаартай шинжээчийн:..”Лхагвадоржийн биед эрүү ясны баруун булангийн хугарал, нүүрний баруун тал хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 35/ гэсэн дүгнэлт, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 39-43 /, хохиролын баримт /хх-ийн 75-77/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 81-83/ эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 78-80/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч Б.Элбэгсанаагийн  мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

 

сэжигтнээр Б.Элбэгсанаагийн”...2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз Гэлэгбаатарын төрсөн өдөр болсон. Бид хоёр хамт кемчи борлуулаад гадуур явсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад Гэлэгбаатар ажил руу явахаар болж би гэртээ хариад орой 19 цаг гээд автосургууль дээр уулзъя гэж ярилцаад би гэррүүгээ явсан. ...юмаа ууж хоорондоо ярилцаж доошоо бууж бүжиглэж байсан. Гэтэл хажуу ширээнд хоёр эмэгтэй сууж байсан. Гэтэл тэр үед Лхагвадорж согтоод тэр хоёр эмэгтэйг өдөөд байсан. Тэгээд нэг уянгын ая явсан чинь Лхагвадорж нэг охиныг  нь уриад бүжиглэсэн. Тэгээд Лхагвадорж ширээнд суугаад би хамт хонох охиноо олчихлоо гээд байсан. Түүнийг нөгөө хоёр охин сонсоод Лхагвадоржтой хэрүүл хийгээд Лхагвадорж тэр хоёр охиныг хэл амаар доромжлоод маргалдаж байсан гэтэл тэр хоёр охиныг өмгөөлөгч хоёр залуу ирээд Лхагвадоржтой муудалцсан. Лхагвадорж согтуу байсан тэгээд тэрүүгээр зодоон цохион хийх гээд хүмүүстэй маргалдаад байсан. Баарны хамгаалагч ирээд энэ хүнээ аваад гар гэж хэлсэн Лхагвадоржоос болоод төрсөн өдөр утгагүй болсон. Тэгээд хамт явж байсан найзууд түрүүлээд гарсан би 00-ын өрөөнд бие засаад араас нь гарсан. Баарны гадна Гэлэгбаатар Лхагвадорж хоёр зууралдаад дээр доороо орсон байсан. Тэгсэн Гэлэгбаатарыг нэг нь салгаад машин руу аваад явсан. Би найз Гэлэгбаатарыг өмөөрөөд Лхагвадорж согтуу аргаа бараад би Лхагвадоржийн шанаа руу хоёр удаа гараараа цохисон. Лхагвадоржийг машинд суухгүй тэр хавиар хүн хүн рүү агсраад байсан арай гэж Цогбаярын машинд суулгаад  гэррүү нь хүргэж өгөхөөр явсан. ..би Лхагвадоржийн шанаа руу хоёр удаа гараараа цохисон. Маргааш нь Лхагвадорж миний шүд өвдөөд байна  гээд босч ирсэн. хацар нь хавдсан байсан. Лхагвадоржийн эрүү нь намайг цохисноос болж  хугарсан гэж бодож байна. /хх-ийн 51/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдаж нотлогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч Хатгин овогт Баяржаргалын Элбэгсанааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Элбэгсанаад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэв.

 

Хэрэгт хохирогч Г.Лхагвадорж “Элбэгсанаагаас 2.000.000 төгрөг авсан, бид хоёр эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 13/ гэж мэдүүлснийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэж шүүх дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Б.Элбэгсанааг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.