Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2022/00648

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж, континентал 1 давхарт байрлах, ТХХК /РД:26/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:******оршин суух, Д овогт Л.Н/,

 

Хариуцагч: ****** оршин суух, С овогт С.Б/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,1*******5,144 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч, хариуцагч С.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.С, Л.Н болон С.Б нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2*******18 оны 1******* дугаар сарын *******8-ны өдөр *******891*******133**************62 тоот зээлийн гэрээг байгуулж гэрээгээр 1*******,*********************,********************* төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг үүссэн. Зээлийн гэрээний баталгаат ипотекийн гэрээг Л.Нтэй 2*******18 оны 1******* дугаар сарын *******8-ны өдөр *******981*******133**************62 тоот гэрээг байгуулсан бөгөөд барьцаанд Ү-22 газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ГД:********************* үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Дамбадаржаа 37 дугаар гудамж тоотод байрлах орон сууц болон улсын бүртгэлийн Г-22 дугаартай мөн хаягт орших 36*******,39 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Гэтэл зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, үндсэн зээл эргэн төлөлт, хүүгийн төлөлт хугацааг хэтрүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт нийт 4,663,********************* төгрөг төлсөн байна. Үүнээс зээлийн хүүд 2,377,266 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 172,233 төгрөг, үндсэн зээлд 2,113,5*******1 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажилагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь дараах мөнгөн дүнг хариуцагч нэхэмжлэх эрхтэй байна. 2*******21 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл нь үндсэн зээлийн төлбөрт 7,886,499 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 6,**************9,679 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,2*******1,936 төгрөг, авлага нотариатын төлбөр 7,********************* төгрөг нийт 15,1*******5,144 төгрөг байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “...үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар хамтран зээлдэгч Л.Н, С.Б нараас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгаа болно. Иймд зээлдэгч Л.Н болон С.Б нараас зээлийн гэрээний үүрэгт барьцааны зүйлээс 15,1*******5,144 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 37 дугаар гудамж ******* тоотод байрлах, орон сууц болон улсын бүртгэлийн Г-2 дугаартай мөн хаягт орших 36*******,39 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Үндсэн зээлдэгч болох Б.С нас барсан. Зээлийн эргэн төлөлт энэ үеэс эхлэн доголдож ирсэн. Зээлийн эдийн засагч энэ тухай мэдэж байсан. Хүүг зогсоох талаар амаар хүсэлт гаргаж байсныг үгүйсгэхгүй. Журмаараа хүсэлт гаргасан өдөр хүртэлх хугацааны төлбөрийн үлдэгдэлгүй тохиолдолд хүүг зогсоох боломжтой байдаг. Эднийг төлбөрөө төлөөгүй тул хүүг зогсоох, хойшлуулах боломжгүй байсан. Бид нэхэмжлэл гаргасан өдрөөр хүүг зогсоосон байгаа гэв.

 

Хариуцагч, хариуцагч С.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь 2*******22 оны *******1 дүгээр сарын 1*******-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,1*******5,144 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Миний хань Б.С 2*******18 оны 1******* дугаар сарын *******8-ны өдөр “Т ББСБ” ХХК-иас өөрийн цалингаа судлуулсаны үндсэн дээр хашаа байшин барьцаалан 1*******,*********************,********************* төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж би болон миний хүү С.Б нар харилцан үүрэг гүйцэтгэгчээр оролцсон юм. Зээлийн гэрээний дагуу бид 2*******18 оны 11 дүгээр сараас 2*******19 оны 6 дугаар сар хүртэл гэрээний үүргээ биелүүлж ирсэн ба 2*******19 оны 8 дугаар сарын 1*******-нд нөхөр Б.С маань зуурдаар нас нөгчиж бидэнд том гарз учирсан юм. Энэ цаг хугацаанаас эхлэн зээлийн эргэн төлөлтөд хүндрэл гарч бид “Т ББСБ” ХХК-д зээлийн хүүг маань зогсоож өгөхийг хүссэн боловч хүсэлтийг маань хүлээж аваагүй. Бидний хүсэлтийг харгалзан үзэлгүй өдийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдэж 15,1*******5,144 төгрөг төлөхөөр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 2*******19 оны 8 дугаар сарын 25-нд хүсэлт гаргаж байхад төлөх үнийн дүн 8,334,578 төгрөг байсан ба анх зээлээ авч байхдаа талийгаачийн орлогоор авч байсан. Одоо бид төлбөр төлөх боломжгүй, хүүхдийн мөнгөөрөө л амьдарч байна. 2*******19 оны 1******* сард нөхрийгөө нас барахад Тд төлбөрөө төлж чадахгүй боллоо, хүүг зогсоож өгөөч гээд эдийн засагчид хэлж байсан. Тэр үед зогсоосон бол нэмэгдэхгүй байх боломжтой байсан. 1******* сараас ажилд орсон боловч байрны зээл төлж байгаа учир ямар ч боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөрөөс багасгах боломж байдаг бол багасгаж өгөөч л гэж хүсч байна гэв.

 

Нэхэмжлэгчээс “Т ББСБ” ХХК-ийн ***********************************847*******1 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2*******18 оны 1******* дугаар сарын *******8-ны өдрийн *******981*******133**************62 дугаартай зээлийн гэрээ, 2*******18 оны 1******* дугаар сарын *******8-ны өдрийн №*******981*******133**************62 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 37 дугаар гудамж, 53******* тоотод байрлах, 65 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн *********************2669*******3 дугаартай, *********************126317 дугаартай гэрчилгээний хуулбарууд, Б.Сийн зээл, хүүгийн тооцоо, Б.Сийн зээлийн дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч Л.Н, С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,1*******5,144 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

“Т ББСБ” ХХК болон Б.С, Л.Н, С.Б нарын хооронд 2*******18 оны 1******* дугаар сарын *******8-ны өдөр *******981*******133**************62 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 1*******,*********************,********************* төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан ба зээлийн гэрээний хавсралтад заагдсан хувиарийн дагуу 2*******18 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 36 сарын хугацаанд зээлийг төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохиролцжээ.

 

Мөн талууд 2*******18 оны 1******* дугаар сарын *******8-ны өдөр №*******981*******133**************62 тоот “****”-г байгуулан Л.Нгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 37 дугаар гудамж ******* тоот хаягт байршилтай, ************** тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 36*******,39 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-22*******3*******1**************99 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 37 дугаар гудамж ******* тоот хаягт байршилтай ********************* тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 65 м.кв талбайтай 2 ширхэг хувийн сууцыг барьцаалсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ,  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 11-13-р хуудас/

 

Зохигч зээлийн болон барьцааны гэрээний хувьд маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн байна.

Мөн талуудын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан тул ТХХК болон Л.Н, С.Б нарын хооронд байгуулагдсан 2*******18 оны 1******* дугаар сарын *******8-ны өдрийн *******981*******133**************62 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ тус тус хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 1*******,*********************,********************* төгрөгийг зээлдэгч нарт Б.Сийн дансаар олгож, уг мөнгийг хариуцагч нар хүлээн авсан, зээлийн төлбөрт нийт 4,663,********************* төгрөгийг төлсөн талаар талууд хэн аль нь маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн  211.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ биелүүлсэн, зээлдэгчээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2*******21 оны 1******* дугаар сарын *******8-ны өдөр дууссан, зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчиж 2*******19 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “...зээлийн гэрээний үндсэн зээлдэгч болох миний нөхөр Б.С 2*******19 оны 8 дугаар сарын 1*******-нд нас барсан учир энэ хугацаанаас хойш эргэн төлөлт хийж чадахгүй болсон..., ...орлого байхгүй, үндсэн зээлдэгч нас барсан учир төлөх боломжгүй тухайгаа зээлийн эдийн засагчид мэдэгдэж, хүү зогсоож өгөөч гэх хүсэлтийг гаргаж байсан. ...Ковид 19  цар тахлын улмаас хөл хорио тогтоож, хүүхдийн мөнгөнөөс өөр ямар ч орлого байхгүйн улмаас төлбөрөө төлөхөд хүндрэлтэй болсон...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Зээлийн гэрээний үндсэн зээлдэгч болох Б.С нь 2*******19 оны 8 дугаар сарын 1*******-нд нас барсан тухай хэрэгт баримт авагдаагүй боловч энэхүү үйл баримтын талаар талууд маргадаггүй. Мөн талийгаач Б.Сийг нас барснаас хойш зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болох Л.Н зээлдүүлэгч Т ББСБ-д хандан нөхөр Б.С нас барсан тул төлбөр төлөх боломжгүй болсон үндэслэлээр зээлийн хүүг зогсоолгох тухай хүсэлтийг амаар болон бичгээр гаргаж байсан гэх тайлбарыг гаргадаг, хариуцагчийн уг тайлбарын нэхэмжлэгч үгүйсгэдэггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг. Мөн түүний хүсэлтийг үндэслэн хүүг зогсоох боломжгүй тухайгаа “...хүсэлт гаргаж байсан боловч хүү зогсоолгох тухай хүсэлтийг гаргасан өдөр хүртэлх зээлийн төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд хүүг зогсоох боломжтой байдаг журамтай. Зээлдэгч нар өмнөх төлбөрөө төлөөгүй тул зогсоох боломжгүй...” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2*******21 оны *******9 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болон тооцон үндсэн зээлийн төлбөрийн 7,886,499 төгрөг, зээлийн хүүд 6,**************9,679 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 1,2*******1,936 төгрөг, нотариатын зардал 7,********************* төгрөг, нийт 15,1*******5,144 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1, 2*******.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасантай нийцжээ.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н, С.Б нар нь үүрэг гүйцэтгэгч Б.С нас барсан үндэслэлээр зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчилэн шаардах эрхтэй бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй, үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй тул үүрэг гүйцэтгэгч нарын хүлээх үүрэг тэнцүү байна. Иймд хариуцагч нарыг дээр дурдсан үндэслэлээр зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй байна.

Гэрээний хугацаанд хариуцагч Л.Н, С.Б нар нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлт 2*******19 оны 8 дугаар сараас эхлэн доголдож эхэлсэн байна.  

Нэхэмжлэгч зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөнд байнга хяналт тавьж биечлэн шалгаж шаардлагатай арга хэмжээг авах, зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, төлбөрөө төлөөгүй заасан хугацаанд төлөөгүй тохиодолд гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь  өмнө шаардах зэрэг зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 8 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн Монгол Улсын Их хурлын 2*******2******* оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2-т “банкны хүүг бууруулах” чиглэлийн Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн, Улсын Их хурлаас 2*******2******* оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавирус халдвар /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.7-д Монгол банкнаас “...зээлийн эргэн төлөлтийн хугацааг ...үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх” гэж, мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д “Зээлдэгч ...бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх эрхтэй” гэж, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2*******2******* оны 183 дугаар тогтоолын 8-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж тус тус зааж байжээ. Мөн талуудын байгуулсан зээлийн зээлийн гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байна.

 

Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн 1,2*******1,936 төгрөг, нотариатын зардал 7,********************* төгрөг, нийт 1,2*******8,966 төгрөг төлөх үүргээс чөлөөлөн багасгаж хариуцагч нараас нийт үндсэн зээлийн 7,886,499 төгрөг, үндсэн хүүгийн 6,**************9,679 төгрөг нийт 13,896,178 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Түүнчлэн хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасны дагуу барьцааны гэрээгээр барьцаалсан хариуцагч Л.Нгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, *** хороо, Дамбадаржаа ****дугаар гудамж ******* тоот хаягт байршилтай, *********************126317 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 36*******,39 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-22 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Дамбадаржаа ** дугаар гудамж ******* тоот хаягт байршилтай *********************2669*******3 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 65 м.кв талбайтай 2 ширхэг хувийн сууцаар тус тус зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******3,676 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 227,431 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                        

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Л.Н, С.Б нараас 13,896,178 /арван гурван сая найман зуун ерэн зургаан мянга нэг зуун далан найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, үлдэх 1,2*******8,966 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3*******3,676 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Н, С.Б нараас 227,431 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тэдний зээлийн барьцаанд тавьсан Л.Нгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, ****дугаар хороо, Дамбадаржаа *** дугаар гудамж  тоот хаягт байршилтай, *********************126317 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 36*******,39 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-22******* дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, Дамбадаржаа **** дугаар гудамж ******* тоот хаягт байршилтай *********************2669*******3 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 65 м.кв талбайтай 2 ширхэг хувийн сууцаар тус тус албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийг  өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.НЯМСҮРЭН