Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2022/00572

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч В.Амартүвшин, шүүгч Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум,  дугаар баг, Ланс хийд  дүгээр гудамж,  тоотод оршин суух, Б овогт Ш.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Тоосго  тоотод оршин суух, С овогт Ч.Ц/-т холбогдох

 

Гэм хорын хохиролд 1,53*******,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.М, хариуцагч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.М би шүүхэд хандаж, Ч овогтой Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2*******21 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Аморе зочид буудлын хойд замд тоёота раум маркийн машинтай замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан. Зам тээврийн ослын улмаас Ш.М миний ******* УАР улсын дугаартай приус 3******* маркийн автомашин болоод миний эрүүл мэндэд хохирол учирсан. Машины хохирол үнэлгээ хийлгэх үед 2,68*******,********************* төгрөг гарсан боловч машинаа засах болоход засварын газраас илүү өндөр үнэлгээтэй, сэлбэг авах болоод засварлахад дахин нэмэлт зардал шаардлагатай гэсэн учир би дахин үнэлгээ хийлгүүлсэн. Дээрх үнэлгээгээр машиныг 2*******21 оны 12 дугаар сарын 2*******-нд 3,92*******,********************* төгрөгөөр үнэлсэн. Ингээд үнэлгээний зөрүү мөнгө болох 1,24*******,********************* төгрөг мөн толгойн гэмтэлд шинжилгээ хийлгэсэн мөнгө 13*******,********************* төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс 16*******,********************* төгрөг нийт 1,53*******,********************* төгрөгийг Ш.М надад гаргуулж өгнө үү.  

Би хариуцагчаас миний машиныг эргээд хэвийн байдалд нь оруулаад өгөхийг л хүсэж байгаа. Эхний гарсан үнэлгээ бол худлаа үнэлээд буруу үнийн дүнтэй гарсан байсан. Энэ хүн согтуу машин бариад миний машиныг мөргөсөн. Осол гаргаад над руу ярьж холбоо барихгүй байсан. Цагдаа дээр байхад хохирлыг чинь бүгдийг нь барагдуулж өгнө гэж ярьж байсан. Цагдаа дээр байх үед нь тэгээд гуйгаад байхаар нь эвлэрээд яг үнэлгээгээр гарсан 2,68*******,********************* төгрөгийг нь гаргуулсан. Анхны үнэлгээгээр үнэлүүлчихээд тэр мөнгө нь машины засврын төлбөрт хүрэхгүй байсан. Тэгээд би цагдаадаа эргэж хандаад энэ мөнгө нь хүрэхгүй байна гэдгээ хэлэхэд дахиж үнэлгээ хийлгэ гэж надад хэлсэн. Тэгээд би дахиад үнэлгээ хийлгэсэн. Өмнөх үнэлгээний байгууллага миний машины гэмтлийг дутуу үнэлсэн байсан бөгөөд дахин үнэлгээ хийлгэхэд 3,58*******,********************* төгрөгийн засвар орно гэж үнэлсэн. Вьетнам засварт 1,5**************,********************* төгрөг буюу үлдэгдлээ төлж авах байсан боловч би мөнгөгүй байсан тул хүнээс хүүтэй мөнгө зээлээд машинаа авсан байгаа. Би 5 хүүхэдтэй. Хүүхдүүдээ хичээл сургуульд нь машинаараа зөөдөг. Хүүхдүүдээ байнга зөөдөг тул ажил хийх боломжгүй тул энэ машинаараа таксинд явж амьдралаа авч явдаг. Одоо үнэлгээний зөрүү 1,26*******,********************* төгрөг, толгойны зураг авахуулсны төлбөрт 13*******,********************* төгрөг, үнэлгээ хийлгэсэн 16*******,********************* төгрөг нийт 1,53*******,********************* төгрөгийг хариуцагч Ч.Цаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Би таньдаг үнэлгээ хийдэг газар дээр очоогүй. Би таньж мэдэхгүй. Анхны үнэлгээ хийсэн байгууллага буруу үнэлсэн байсан. Дараа нь хийсэн үнэлгээний газар миний машины 2 хаалганы нугас, боолт зэргийг оруулалгүй дутуу үнэлсэн байна гэж хэлсэн байдаг. Сүүлд гарсан үнэлгээний дагуу засвар үйлчилгээг хийлгээд үзэхэд энэ хүнээс авсан мөнгө хүрэхгүй байгаа юм. Хоёр хаалга, нэг карлоныг би 1,4**************,********************* төгрөгөөр авсан байдаг. 85*******,********************* төгрөгөөр би Зурагтын тэндээс их гэрлээ худалдаж авсан. Гэмтсэн 11 деталь байна гэж эхний үнэлгээгээр гарсан. Дараагийн үнэлгээгээр нугас, багана гэмтсэн байсан нь тогтоогдож сүүлд нь засварт өгч янзлуулсан. Миний машины салон хүртэл задраад гарч ирсан байсан. Би энэ хүнээс илүү 1************** төгрөг ч нэхээгүй. Надад ийм хэмжээний хохирол учирсныг төлөөд өгчих л гэж хүсэж байна.

Монгол засварууд найдваргүй байдаг гэсэн учир олон вьетнам засварууд дээр очиход бүр хамаагүй үнэтэй байсан. Хайж явж байж би өөрөө хамгийн хямд хийж өгнө гэсэн газар л очиж 3**************,********************* төгрөгийн урьдчилгаа өгөөд 1,5**************,********************* төгрөгийг нь дараа нь өгөхөөр бүх мөргүүлээд эвдэрснийг  хоёр хаалга, карло солих зэрэг бүгдийг нь бүгдийг нь сольж засварлаж өгсөн. Заавал толгойны зураг авахуулсан зардлыг төлөх шаардлагагүй. Миний машиныг л бүрэн бүтэн байдлаар нь засуулсныг төлөөд өгчих л гэж байгаа гэв.

 

Хариуцагч Ч.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Мийн автомашинд хохирол учруулсан нь үнэн. М 2*******21 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Веннир Вей” ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэхэд нийт 2,68*******,********************* төгрөг болсон байсан. Мөн үнэлгээ хийлгэхэд 13*******,********************* төгрөг болсон гэсэн. Миний буруугаас болж осол гарсан тул хохирлыг аль болох хүндрэл чирэгдэл учруулалгүй боломжоороо хурдан барагдуулахыг хичээж 2*******21 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2,6**************,********************* төгрөг, 12 дугаар сарын 24-ний өдөр 21*******,********************* төгрөгийг тус тус төлж нийт 2,81*******,********************* төгрөгийг Мийн данс руу шилжүүлсэн. Ингээд хохирлыг бүрэн барагдуулсан гэж ойлгосон. Гэтэл М дахин үнэлгээ хийлгэн зөрүү мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгийн хохирлын үнэлгээ хийдэг компаниуд нэгдсэн нэг стандарт дүрэм, журмын дагуу үнэлгээ хийж мөнгөн дүнг тодорхойлдог. Гэтэл энэ хоёр үнэлгээний компани яагаад ийм зөрүүтэй мөнгөн дүн гаргасан нь ойлгомжгүй байна. М гэдэг эмэгтэй өөрийн таньдаг компаниар үнэгээ хийлгэж өөртөө ашигтай байдал үүсгэсэн байж болзошгүй. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ хэрхэн нотлох вэ.

Үнэлгээний компани бол Монгол Улсын хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журам стандартын дагуу тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний нэгдсэн систем ашиглаж автомашины сэлбэг болон засахад гарах ажлын хөлс зэргийн зах зээлийн үнэ тарифыг тодорхойлдог. Иймд аль нэг тал нь илүү, дутуу мөнгө нэхэхээс сэргийлж хоёр талын ашиг сонирхлыг адил тэгш харгалзан үзэж тогтоосон үнэлгээ гэж үзсэн тул эхний үнэлгээг хүлээн зөвшөөрч, 2,81*******,********************* төгрөгийг төлсөн. Гэтэл нөгөө талд давуу байдал үүсгэж М өөрийн хүссэн мөнгөө нэхэх боломж олгож байгаа нь шударга бус байна. Харин толгойны гэмтэлд шинжилгээ хийлгэхэд 13*******,********************* төгрөг болсон гэдэг нь баримтаар нотлогдвол төлөхөөс татгалзахгүй. Мөн одоогоос бараг нэг сарын өмнө би мөнгөө төлж барагдуулсан тул миний өгсөн 2,81*******,********************* төгрөг хэрхэн зарцуулагдсан гэдгийг дэлгэрэнгүй байдлаар нэг бүрчлэн тодорхой баримт нотолгоотой гаргаж өгөхийг Мээс шаардаж байна. Ослын улмаас арван нэгэн төрлийн эд анги эвдэрсэн гэж оношлогдсон бөгөөд тэдгээрийг бүгдийг нь засуулсан эсэх, засуулсан эд анги тус бүрээс хэдэн төгрөгийн илүү, дутуу зардал гарсныг баримтаар нотлох шаардах эрхтэй. Мөнгө өгснөөс хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн тул миний төлсөн 2,81*******,********************* төгрөг машиныг засуулахад хүрэлцэхгүй байгаа гэдгийг бодит баримтаар нотлох ёстой байтал үндэслэлгүй мөнгө нэхэж байгаа нь зүй бус үйлдэл юм. Дахин үнэлгээ хийлгэсэн нэрийдлээр хий хоосон мөнгө нэхэж байгаа мэт ойлголт төрүүлж байна. Үнэхээр эргэлзээтэй байна. Миний хувьд хохирлыг нь бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа, одоо дахин мөнгө өгөх боломж ч байхгүй. Шүүхээс хохирлын үнэлгээ шударга үнэн байсан уу нөгөө тал нотлох баримтыг үнэн зөв бүрдүүлсэн үү гэх мэт бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэж итгэж байна. Ийнхүү толгойн гэмтлийг оношлоход гаргсан мөнгөнөөс бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Осол болсон, өөрийн гэм буруутай талаар маргахгүй, согтуугаар машин жолоодсон нь миний буруу. Энэ үйлдэлдээ торгуулийн шийтгэл хүлээсэн. Миний бие унаж татах өвчтэй, өөрөө бас банк бус санхүүгийн байгууллагад өртэй, төлбөрийн чадвар байхгүй учир мөнгө төлөхгүй. Сүүлд хийлгэсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа, өмнөх үнэлгээний дагуу 2,68*******,********************* төгрөгийг төлсөн. Дахин үнэлгээ хийлгэх боломжгүй. Төлбөрийг төлсөн учир нэмж өгөх мөнгө байхгүй. Харин толгойны зураг авахуулсан 13*******,********************* төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс “Итгэлт эстимэйт” ХХК-ийн төлбөрийн баримт, “Бүүжий” ХХК-ийн зарлагын баримт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ЗТО-7*******2 дугаар материал, “Виннер Вэй” ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний тайлан, Итгэлт эстимэйт ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, үнэлгээний тайлангийн хавсралт, “Med trauma” эмнэлэгийн үзлэгийн хуудас, толгой, тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий хамар гэх 13*******,********************* төгрөгийн баримт, “Арго” сэлбэгийн дэлгүүрийн зарлагын баримт, автомашины фото зургууд, Вьетнам авто засварын баримтууд, Ш.Мийн зээл төлөлтийн дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Вьетнам авто засварын баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч Ч.Цт холбогдуулан гэм хорын хохиролд 1,53*******,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Ч.Ц нь 2*******21 оны 12 дугаар сарын 12-ны шөнө *******2:3******* цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг, 18-р хороо, Аморе зочид буудлын арын замд  УНГ улсын дугаартай, Toyota Raum маркийн автомашиныг жолоодож явж байхдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, согтуугаар  УАР улсын дугаартай, Toyota Pruis маркийн автомашиныг нэхэмжлэгч Ш.Мийг жолоодон явахад нь мөргөж осол гаргаж, хохирол учруулсан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Замын Цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэг хийсэн тэмдэглэл, газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг,  2*******21 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэсийн №7*******2 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэвийн хуулбар зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна гэж үзэв. 

Түүнчлэн талууд ослын талаарх үйл баримт болон гэм буруугийн талаар хэн аль нь маргахгүй, хариуцагч Ч.Ц өөрийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн  4843 УАР улсын дугаартай, Toyota Pruis маркийн автомашинд хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Хариуцагч Ч.Цын жолоодож явсан Toyoto Raum маркийн УНГ улсын дугаартай автомашин нь Эм Эл жи финанс ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, уг автомашиныг тус компанид барьцаалан зээл авч, эзэмшиж ашиглаж байсан талаараа маргадаггүй бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, мөн хуулийн 51******* дугаар зүйлийн 51*******.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгчийн автомашинд өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Талууд уг ослын улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Цаас автомашины сэлбэг хэрэгсэл худалдан авах, засварлахад гарсан зардалд  1,24*******,********************* төгрөг, мөн толгойн томографийн шинжилгээний төлбөр 13*******,********************* төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөрт 16*******,********************* төгрөг буюу нийт 1,53*******,********************* төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагч “...тухайн үед Виннер Вэй ХХК авто үнэлгээний газраар гаргуулсан үнэлгээгээр тогтоосон төлбөр болох 2,68*******,********************* төгрөгийг үнэлгээний зардал 13*******,********************* төгрөгийн хамт нийт 2,81*******,********************* төгрөгийг Ш.Мийн данс руу шилжүүлж төлсөн..., ...сүүлийн үнэлгээг зөвшөөрөхгүй, өөр өөр гаргаж болохгүй нэгдсэн стандарт журам мөрдөж ажиллах ёстой...,...2,81*******,********************* төгрөг бодитоор хүрэлцэхгүй байгааг нотолсон баримт байхгүй байна..., ...би өөрөө зээлтэй, унаж татдаг өвчтэй учир нэмж төлөх боломжгүй...” гэсэн үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 Нэхэмжлэгч Ш.М нь ослын улмаас учирсан хохирлын үнэлгээг 2*******21 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Виннер Вэй ХХК-иар хийлгэж, тус газраас гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний №7295/ДД№217996624 дугаартай тайланг гарган ирүүлсэн байна. Уг үнэлгээгээр нэхэмжлэгч Ш.Мийн өмчлөлийн   УАР улсын дугаартай Toyoto Prius 3******* маркийн автомашинд нийт 2,68*******,**************************** төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон байна.

Хариуцагч Ч.Ц уг үнэлгээгээр тогтоогдсон хохирол 2,68*******,********************* төгрөгийг төлж барагдуулсан талаар хэн аль нь маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч Ш.М уг зам тээврийн улмаас өөрийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлуулах явцад нийт 3,92*******,********************* төгрөгийг бодит зардал гаргасан гэж Итгэлт Эстимэйт 3 ХХК-иар 2*******21 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн №495/ДД№21895965 дугаартай “Авто машин техникийн үнэлгээний тайлан”, Бүүжий ХХК-ийн 2*******21 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Toyoto Prius 3******* их гэрэл 1ш 85*******,********************* төгрөг гэх зарлагын баримт, ARGO сэлбэгийн дэлгүүрийн Зүүн урд хаалга-5**************,********************* төгрөгөөр, Зүүн хойд хаалга 5**************,********************* төгрөгөөр, зүүн урд кралон 4**************,********************* төгрөгөөр худалдан авч нийт 1,4**************,********************* төгрөг төлсөн зарлагын баримтыг, Вьетнам Авто Завсарт 2*******21 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр автомашины хаалга-2ш, их гэрэл 1ш, карло 1ш зэрэг засвар үйлчилгээний зардалд 1,8**************,********************* төгрөг төлсөн 2*******38 дугаартай баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

Эдгээр талуудаас гаргаж ирүүлсэн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас автомашинд учирсан эвдрэл гэмтэл, сэлбэг засварын үнийн зөрүүг дараах байдлаар тооцон бодитоор гарсан зардалд хариуцагчаас нийт 93*******,********************* төгрөгийг гаргах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Үүнд: зүүн урд хаалга солиход 1**************,********************* төгрөг, зүүн хойд хаалга солиход 1**************,********************* төгрөг, урд гупер засварлахад 8,********************* төгрөг, зүүн хойд карло засварлахад 41,********************* төгрөг, хойд буфер засварлахад 12,********************* төгрөг, зүүн урд шанаа засварлахад 18*******,********************* төгрөг, зүүн дунд багана засварлахад 161,********************* төгрөг, баруун их гэрэл солиход 2**************,********************* төгрөг, ажлын хөлсний зөрүү 128,********************* төгрөг нийт 93*******,********************* төгрөгийн зардлыг өмнөх Зам тээврийн ослын хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх явцад тогтоосон 2*******21 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Виннер Вэй ХХК-ийн үнэлгээний тайлангаас хойш хугацаанд нэхэмжлэгч бусад зарлагын болон үйлчилгээний хөлс төлсөн баримтууд болон  Итгэлт Эстимэйт 3 ХХК-ийн 2*******21 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн №495/ДД№21895965 дугаартай “Авто машин техникийн үнэлгээний тайлан”-аар тогтоогдсон үнэлгээ,  нэмж төлсөн бодит зардал болох нь тогтоогдож байна гэж үзсэн болно.

Хариуцагч талаас шүүх хуралдаанд 2,68*******,********************* төгрөгийг төлсөн тул нэмж төлбөр төлөх боломжгүй, харин толгойны зураг авахуулсан 13*******,********************* төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд нэхэмжлэгч тал уг толгойны зураг авахуулсан тухай Med Trauma эмнэлэгт толгойн дүрс оношилгоо хийлгэхэд 13*******,********************* төгрөг төлсөн тухай үзлэгийн хуудас, мөнгө төлсөн тасалбарыг гарган ирүүлсэн боловч уг төлбөрийг гаргуулахаас татгалзан зөвхөн автомашинд учирсан хохирлын зөрүү төлбөрийг гаргуулахаар шаардаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзсанд тооцон хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч 2*******21 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр Итгэлт Эстимэйт 3 ХХК-иар үнэлгээ хийлгэсэн төлбөрт 16*******,********************* төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хариуцагч тал Виннер Вэй ХХК-ийн үнэлгээ хийхэд гаргасан төлбөрийн 13*******,********************* төгрөгийг төлсөн тул дахин үнэлгээ хийлгэсэн зардалыг хариуцахгүй гэх тайлбарыг гаргаж байна. Шүүх талуудын тайлбар, хэргийн нөхцөл байдлыг харгалзан уг үнэлгээчний хөлсийг гэм хор учруулсаас учирсан хохиролд тооцон гаргуулах боломжгүй байна гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ш.Мийн 1,53*******,********************* төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 93*******,********************* төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 6**************,********************* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохоор томилогдсон иргэдийн төлөөлөгч Л.Алтангэрэлд шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид түүнийг эзгүйд шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,43******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Цаас 26,87******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Мт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,  118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 51******* дугаар зүйлийн 51*******.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Цаас 93*******,********************* /есөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мт олгож, үлдэх 6**************,********************* /зургаан зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,43******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Цаас 26,87******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Мт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.НЯМСҮРЭН

 

                                              ШҮҮГЧ                                      В.АМАРТҮВШИН

 

                                                                                                Л.ОЮУНЦЭЦЭГ