Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2021/00194

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* *******ын ******* /РД:*******/,

 

Хариуцагч: *******, *******, , тоотод оршин суух, ******* ын /РД:/-т холбогдуулан

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч П., нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Э.******* нь Д.тай 2007 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд -ны өдөр охин Г. мэндэлсэн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй. Мөн бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж, 2013 оноос эхлэн тус тусдаа амьдрах болсон.

Тэр үеэс хойш охин Г. эх Э.*******ийн асрамжид өсөн торниж байна. Одоо цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул -ны өдөр төрсөн охин Г.ийн эцэг П. мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2007 онд танилцаж, дотно харьцаатай болсон. -ны өдөр охин Г. төрсөн. Бид хамт амьдрах хугацаанд олон удаа салж нийлж байсан.

Сүүлд Э.******* өөрөө надаас сална гээд эцгийн хамт ирж охиныг минь аваад явсан. Би охиноо өгөхгүй, авах юм бол амиа хорлоно гэж хүртэл хэлж байсан. Гэтэл намайг цагдаад барьж өгөөд явсан. Гэхдээ бид буцаад уулзаж байсан ч зан харилцаа таарахгүй байсан тул тус тусдаа амьдарсан.

Нэхэмжлэгч Э.******* намайг одоо ч охинтой минь уулзуулдаггүй. Би шүүхээр яваад байхгүйгээр хүүхдээ тэжээн тэтгээд байя гэхэд шүүхээр шийдвэрлүүлэх болно гэсэн. Одоо бид эвлэрч хамт амьдрах боломжгүй. Би өөрийн гэсэн гэр бүлтэй болж, 2 хүүхэдтэй болсон. Мөн уушги өвдсөн болохоор хүнд ажил хийж чаддаггүй. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаад байх зүйл байхгүй ч эрүүл мэндийн нөхцөл байдлыг мань харгалзан үзнэ үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч П.т холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч П. -ны өдөр төрсөн охин Г.ийн эцэг мөн эсэх талаар болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Э.******* -ны өдөр төрсөн охин Г.ийн эцэг хариуцагч П. мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх этгээд мөн болно.

 

Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Э.*******, хариуцагч П. нар 2007 онд танилцаж, эр, эмийн харьцаатай байсан байх ба тэдний дундаас -ны өдөр охин Г. төрсөн. Зохигчид гэрлэлтээ батлуулаагүй, хариуцагч П. охин Г.д өөрийн овог, нэрийг өгөх хүсэлт гаргаагүй тул охин Г. Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т зааснаар эх Э.*******ийн овог, нэрийг авсан байна. Одоо Г. эх Э.*******ийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа нь №Г4707 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн Нарны эрч өрхийн эмнэлгийн ...Г. 12 настай, эмэгтэй, Өрхийн эмчийн хяналтад эрүүл бойжиж байна гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-8/

 

Иймд хариуцагч П. -ны өдөр төрсөн охин Г.ийн эцэг болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Мөн нэхэмжлэгч Э.*******, хариуцагч П. нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг /хүссэн, эс хүссэнээс үл хамаарч/ үүсэх тул охин Г.ийг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.

 

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-д зааснаар -ны өдөр төрсөн охин Г.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ******* ын аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч П.аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Харин нэхэмжлэгч Э.******* нь Г.д зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч П. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,780 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.аас улсын тэмдэгтийн хураамж 130,780 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин *******ийн /РД:/-ийн эцэг ******* ын болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин *******ийн ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ******* ын аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч П.аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,780 /нэг зуун гучин мянга долоон зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.аас 130,780 /нэг зуун гучин мянга долоон зуун ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС