Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 104/ШШ2021/00219

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух, ******* ******* ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, *******, *******, *******од оршин суух, ******* *******ын /РД:/-д холбогдуулан

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч С., нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр С.тай 2002 онд танилцаж, 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан.

Хамт амьдрах хугацаанд -ны өдөр хүү Б., -ны өдөр охин Б., -ны өдөр хүү Б. нар төрсөн.

Нөхөр С. нь архи их хэмжээгээр хэрэглэдэг, агсам тавьж эрх чөлөөнд халддаг, гэртээ ирэхгүй алга болдог, өөр бусад эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэг, үр хүүхдэдээ хайр халамж тавьдаггүй зэрэг байдлаас болж 2020 оны 11 дүгээр сараас эхлэн тус тусдаа амьдрах болсон. Одоо би өөр хүнтэй дотно харилцаатай болсон ч хамт амьдраагүй байгаа.

Ер нь би С.гийн олон асуудлыг уучилж байсан. Харин С. намайг уучлаагүй. Бид эвлэрэх гэж үзсэн боловч байнгын хэрүүл маргаантай, хардалттай байх болсон. Иймд бид харилцан ярилцаж тохиролцоод гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Бид эд хөрөнгийн маргаан байхгүй. Би охин Б., хүү Б. нарыг өөрийн асрамжид авна. Том хүү Б. эцэг С., эмээ нартайгаа хамь амьдарч байгаа тул эцгийн асрамжид үлдээхээр гэрээ байгуулсан. Иймд хүүхдийн тэтгэлэг шаардахгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч С. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2002 онд танилцаж, 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан.

Хамт амьдрах хугацаанд -ны өдөр хүү Б., -ны өдөр охин Б., -ны өдөр хүү Б. нар төрсөн.

Би гэр бүлээ тэжээх гэж хөдөө ажиллаар явдаг. Гэтэл эхнэр Т.******* миний эрэгтэй найзтай дотно харьцаатай болсон байсаныг мэдсэн. Би Т.*******ийг уучлаад амьдрах гэж үзсэн. Гэвч дахин итгэх итгэл төрөхгүй, байнгын хэрүүл маргаантай амьдрах болсон. Харин бид тус тусдаа амьдрах хугацаанд амьдрал маань тайван болсон. Одоо надад түүнийг гэх сэтгэл байхгүй учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн хувьд маргаангүй. Том хүү Б. миний эх дээр өссөн. Иймд эмээ бид хоёртойгоо хамт байна гэсэн. Харин охин Б., хүү Б. нарыг эх Т.*******ийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Энэ талаар гэрээ байгуулсан гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* хариуцагч С.д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхдүүдтэй тул нэхэмжлэгч Т.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь хэргийн харьяалал зөрчөөгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч С. нар 2002 онд танилцаж, 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, зохигчдын дундаас -ны өдөр хүү Б., -ны өдөр охин Б., -ны өдөр хүү Б. нар төрсөн. Хүүхдүүд одоо эрүүл бойжиж байгаа зэрэг үйл баримт нь 38 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Б.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин Б.гийн № дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүү Б.гийн № дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн Суврага Налайх өрхийн эмнэлгийн ...Б. 4 настай, эрэгтэй, Өрхийн эмчийн хяналтад эрүүл бойжиж байна гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/

 

Нэхэмжлэгч Т.******* гэрлэлт цуцлуулах болсон үндэслэлээ ... С. байнга мансууруулах ундааны зүйл хэрэглэдэг, эр, эмийн харьцаагүй гэр бүлийн таарамжгүй харилцаатай болсон гэж тайлбарласан.

Хариуцагч Б. ...Т.******* өөр эр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн...одоо бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрч байгаагаас үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т ...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байхаар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

 

Үүнээс гадна шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, сэтгэл зүйчид хандуулсан ч хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй болсон нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Т.*******, хариуцагч С. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар хүүхдийн асрамжийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан.

Иймд шүүх хүүхдүүдийн саналыг заавал асуух шаардлагагүй гэж үзсэн ба -ны өдөр төрсөн охин Б., -ны өдөр төрсөн хүү Б. нарыг эх Т.*******ийн, -ны өдөр төрсөн хүү Б.ийг эцэг С.гийн асрамжид үлдээлээ.

 

Нэхэмжлэгч Т.******* хариуцагч С. нар бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Мөн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдүүдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Иймд нэхэмжлэгч Т.*******, хариуцагч С. нар хүүхдийн тэтгэлэгийн талаар шаардлага гаргаагүй ч үр хүүхдээ адил тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Мөн зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.аас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* *******ийн *******, хариуцагч ******* *******ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин Б. /РД:/, -ны өдөр төрсөн хүү Б. /РД:/ нарыг эх Т.*******ийн, -ны өдөр төрсөн хүү Б. /РД:/-ийг эцэг С.гийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.гаас 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн

дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Алтангэрэлд даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС