Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 104/ШШ2021/00220

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* *******ын ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, *******, *******, од оршин суух, ******* ийн /РД:/-д холбогдуулан

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Т., нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Т.тай 2006 онд танилцаж, 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ний өдөр хүү А., -ны өдөр хүү А. нар төрсөн.

Бид зан харилцааны таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос тусдаа амьдрах болсон. Одоо би өөр хүнтэй хамтын амьдрал зохиож, -ны өдөр М. охиноо төрүүлсэн. Мөн 6 сартай жирэмсэн.

Иймд цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Харин хүү А., А. нар өнөөдрийг хүртэл миний асрамжид байсан. Иймд хүүхдүүдийн асрамжийн талаар эвлэрлийн гэрээ байгуулж, өөрийн асрамжид авах болсон. Хүүхдийн тэтгэлэг шаардахгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид анх 2006 онд танилцаж, 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ний өдөр хүү А., -ны өдөр хүү А. нар төрсөн. 2016 оноос эхлэн тус тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, хайр сэтгэлгүй болсон. Одоо О.******* өөр хүнтэй гэр бүл болж, үр хүүхэдтэй. Иймд бид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Мөн хүү А., А. нарыг эхийх нь асрамжид үлдээхээр тохирч гэрээ байгуулсан. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* хариуцагч Т.д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.

 

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй ч насанд хүрээгүй хүүхдүүдтэй тул нэхэмжлэгч О.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь хэргийн харьяалал зөрчөөгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч О.******* хариуцагч Т. нар 2006 онд танилцаж, 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, зохигчдын дундаас -ний өдөр хүү А., -ны өдөр хүү А. нар төрсөн. Хүүхдүүд одоо эрүүл бойжиж байгаа зэрэг үйл баримт нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү А., А. нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Налайх дүүргийн Ачлал-Налайх өрхийн эмнэлгийн ...А. 14 настай, эрэгтэй, А. 11 настай эрэгтэй, Өрхийн эмчийн хяналтад эрүүл бойжиж байна гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-6-11/

 

Нэхэмжлэгч О.******* гэрлэлт цуцлуулах болсон үндэслэлээ ... Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оноос эхлэн тусдаа амьдарсан...одоо би өөр хүнтэй хамтын амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон гэж тайлбарласан.

Хариуцагч Б. ...бид хоёр тусдаа амьдраад 5 жил болох хугацаанд эр, эсийн харьцаагүй байсан ба хайр сэтгэлгүй болсон...мөн О.******* өөр хүнтэй гэр бүл болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрч байгаагаас үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т ...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

 

Үүнээс гадна шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй болсон нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч О.*******, хариуцагч Т. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар хүүхдийн асрамжийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан.

Иймд шүүх асрамжийн талаар хүүхдүүдийн саналыг заавал асуух шаардлагагүй гэж үзсэн ба эвлэрлийн гэрээнд зааснаар -ний өдөр төрсөн хүү А., -ны өдөр төрсөн хүү А. нарыг эх О.*******ийн асрамжид үлдээлээ.

 

Хариуцагч Т. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдүүдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Иймд нэхэмжлэгч О.******* хүүхдийн тэтгэлэг шаардаагүй ч хариуцагч Т. үр хүүхдээ нэхэмжлэгчийн адил тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Мөн зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.гаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч *******ын *******, хариуцагч ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ний өдөр төрсөн хүү А. /РД:/, -ны өдөр төрсөн хүү А. /РД:/ нарыг эх О.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.д 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Алтангэрэлд даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС