| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2021/00244/И |
| Дугаар | 104/ШШ2021/00222 |
| Огноо | 2021-07-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 104/ШШ2021/00222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух, ******* *******ын ******* /РД:*******/
Хариуцагч: *******, *******, *******, *******од оргин суух, ******* ын /РД:/-д холбогдуулан
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б., нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид арван жилийн нэг анги байсан. 2013 онд хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд -ний өдөр охин Т. төрсөн.
Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2020 оны 8 дугаар сараас эхлэн тусдаа амьдрах болсон.
Одоо Б. өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон ба эцэг, эх, охин Т.тэй танилцуулсан байсан.
Харин би ажиллахын хажуугаар суралцаж байгаа болохоос өөр хүнтэй хотод амьдарсан асуудал байхгүй. Одоо бид салж байгаа болохоор баримттай баримтгүй юм яримааргүй байна. Харин Б. тусдаа амьдрах хугацаанд хүүхдээ тэжээн тэтгэхгүй байсан болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2007 онд танилцаж, дотно харилцаатай болсон. -ний өдөр охин Т. төрсөн.
Бид зан харилцааны хувьд таарамжгүй байдаг байсан. С.******* 2020 оны 8 дугаар сард өөрөө саллаа гээд явсан. Одоо хотод өөр хүнтэй хамтран амьдарч байгаа гэж сонссон. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон.
Харин охин Т.д тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ С.******* охин Т.ийг өөрөө асрахгүй, эцэг, эх нь асрах тохиолдолд хүүхдийн асрамжийн талаар маргах болно гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* хариуцагч Б.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б. -ний өдөр төрсөн охин Т.ийг тэжээн тэтгэх талаар маргаагүй. Мөн хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй болно.
Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б. нар 2007 онд танилцаж, хамтран амьдарч байсан байх ба тэдний дундаас -ний өдөр охин Т. төрсөн. Зохигчид гэрлэлтээ батлуулаагүй, Одоо Т. эх С.ийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа нь № дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-6/
Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б. нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг /хүссэн, эс хүссэнээс үл хамаарч/ үүсэх тул охин Т.ийг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар -ний өдөр төрсөн охин Т.ийг 11 сар хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ******* ын ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.ээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Харин нэхэмжлэгч С.******* нь охин Т.д зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч С.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,870 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамж 37,870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан -ний өдөр төрсөн охин ий ийг 11 нас бүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ******* ын ээр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.ээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч С.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,870 /гучин долоон мянга найман зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 37,870 /гучин долоон мянга найман зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС