Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 104/ШШ2021/00232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух, ******* *******гийн ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, *******, , од оршин суух, ын /РД:/-д холбогдуулан

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.*******, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Г.той 2012 онд танилцаж, 2015 оны 5 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ний өдөр хүү Б. төрсөн. 2016 онд би Солонгос улс руу явсан. Монголд ирээд Г.той хамт амьдарсан боловч зан харилцааны хувьд тохирохгүй байнгын хэрүүл маргаантай байх болсон. Иймд би салахаар шийдэж 2019 оноос эхлэн тусдаа амьдраад өнөөдрийг хүрсэн.

2020 онд одоо хамтын амьдрал зохиосон хүнтэйгээ танилцаж, -ны өдөр хүү ын ыг төрүүлсэн.

Иймд бид эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид үргэжлүүлэх боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.ийг өөрийн асрамжид авна. Харин хуваах хөрөнгөгүй тул дундын эд хөрөнгийн маргаангүй. Хариуцагч Г. ажилгүй байгаа болохоор хүүхдийн тэтгэлэг шаардахгүй гэв.

 

Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би И.*******тэй 2012 онд танилцаж, 2015 оны 5 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. -ний өдөр хүү Б. төрсөн. Эхнэр И.******* 2016 онд ажил хийхээр Солонгос улс руу яваад, 2017 оны 04 сард ирсэн. Бид хүүхдээ бодоод хамт амьдарсан боловч зан харилцааны хувьд тохирохгүй байсан. 2019 онд И.******* салах шийдвэр гаргасан. Одоо И.******* гэр бүл, үр хүүхэдтэй. Мөн бид бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Б. эмээ, өвөө дээрээ байнга ирдэг. Би хүүтэйгээ чөлөөтэй уулздаг болохоор асрамжийн талаар маргаангүй. Мөн хуваах эд хөрөнгө байгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.******* хариуцагч Г. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй зөвшөөрсөн.

 

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

 

Зохигчид гэрлэлт цуцлуулах талаар маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч И.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь хэргийн харьяалал зөрчөөгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгч И.*******ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч И.*******, хариуцагч Г. нар 2012 онд танилцаж, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, зохигчдын дундаас -ний өдөр хүү Б. төрсөн. Хүүхэд одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа зэрэг үйл баримт нь дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү Б.ийн 111 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ачлал Налайх ӨЭМТ-ийн ...ийн өрхийн эмчийн хяналтад эрүүл бойжиж байгаа гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-4-10/

 

Нэхэмжлэгч И.******* гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа ...зан харилцааны хувьд таарамжгүй байсны улмаас тус тусдаа амьдарсан. Одоо өөр хүнтэй гэр бүл болж, үр хүүхэдтэй болсон гэж тайлбарласан.

Хариуцагч Г. ...И.******* өөр хүнтэй гэр бүл болсон. Бид бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх зэрэг үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

 

Үүнээс гадна шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй болсон нөхцөл байдал нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч И.*******, хариуцагч Г. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба -ний өдөр төрсөн хүү Б. эх И.*******ийн асрамжид өнөөдрийг хүртэл өсөн бойжиж байгаа тул хүүхдийг ээнэгшин дассан орчинд нь эхийн асрамжид хэвээр үлдээв.

Хариуцагч Г. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдүүдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Иймд нэхэмжлэгч И.******* хүүхдийн тэтгэлэг шаардаагүй ч хариуцагч Г. үр хүүхдээ нэхэмжлэгчийн адил тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Мөн зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч И.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.оос 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* *******гийн *******, хариуцагч ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ний өдөр төрсөн хүү Б. /РД:/-ийг эх И.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч И.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.оос 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.*******т олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Алтангэрэлд даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС