Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2022/00622

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгчтоот хаягт оршин суугч овогт У.М /регистрийн дугаар /-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суугч овогт Н.О /регистрийн дугаар /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Н.О, Ж.Э нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр

Хариуцагч Н.О

Гэрч У.Мөнхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.М нь хариуцагч Н.О холбогдуулан Н.О, Ж.Э нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

 

1.Нэхэмжлэгч У.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Отой 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр  дүүрэг,  дугаар хороо, 44 дүгээр байр, 26 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг нэг жилийн хугацаатай, сар бүр 2,500,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр тохирч, түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн байранд миний эгч У.М нь Ж.Э гэх хүнтэй хамтран хувцас, барааны дэлгүүр ажиллуулж байгаа. Гэтэл Ж.Э нь түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй, түрээсийн гэрээ хүчинтэй байгааг мэдсээр байж, түрээслүүлэгч Н.Отой түрээсийн гэрээ байгуулсан байна. Н.О болон Ж.Э нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарч байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан боловч бүртгүүлээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна. Манай эгчийн дэлгүүрийн үйл ажиллагааг тасалдуулах зорилгоор Ж.Э нь түрээслэгч Н.Отой түрээсийн гэрээг давхар байгуулсан гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасныг үндэслэж, Н.О болон Ж.Э нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Н.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ж.Э, У.М нартай түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн өдөр Ж.Э, манай дүү У.Мы нэр дээр гэрээ хийгээд өгөөч У.М гадагшаа Солонгос Улс руу явах гэж байгаа бөгөөд виз амжилттай гарахад нөлөөлнө хэмээн гуйсан. Үүний үндсэн дээр зөвшөөрөн, Ж.Этай үндсэн түрээслэгч гэж аман тохироо хийж, дүү У.Мтай бичгээр гэрээг байгуулсан. У.М Солонгос Улс руу яваагүй, өмнө нь явах ч төлөвлөгөөгүй байсныг мэдсэн. Иймд У.Мыг худал мэдээллээр хуурч мэхэлсэн гэж үзэж бичгээр үйлдсэн гэрээг цуцалж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ж.Этай түрээсийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулан, одоог хүртэл гэрээний дагуу хамтран ажиллаж байна гэв.

3.Нэхэмжлэгээс У.Мөнхжаргалын Хаан банкны депозит дансны хуулга, Түрээсийн гэрээ, Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, хариуцагчаас хариу тайлбар,Түрээсийн гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлсэн. Зохигчдын хүсэлтээр У.Мөнхжаргал, Ж.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч У.М нь хариуцагч Н.Од холбогдуулан Н.О, Ж.Э нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасныг үндэслэж, Н.О болон Ж.Э нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлав.

 

2.Хариуцагч Н.О нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: У.М гадагшаа Солонгос Улс руу явах гэж байгаа бөгөөд виз амжилттай гарахад нөлөөлнө хэмээн  гуйсан тул 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр У.Мд түрээсийн гэрээ хийж өгсөн. Бодит байдал дээр 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ж.Этай түрээсийн гэрээ байгуулж түрээсийн дэлгүүрийг Ж.Эын эзэмшил ашиглалтад шилжүүлсэн бөгөөд түрээсийн төлбөрийг Ж.Э төлдөг гэж маргажээ.

 

 3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн У.Мөнхжаргалын Хаан банкны депозит дансны хуулга, Түрээсийн гэрээнүүд болон гэрч У.Мөнхжаргал, Ж.Э нарын мэдүүлэг зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.Нэхэмжлэгч У.М, хариуцагч Н.О нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ, хариуцагч Н.О, Ж.Э нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ тус тус байгуулагдаж түрээсийн зүйл болох дэлгүүрийг түрээслэгч Ж.Эын эзэмшил ашиглалтад шилжүүлсэн үйл баримт тогтоогдож талууд маргаагүй.

 

5.Түрээсийн гэрээг хуульд зааснаар бичгээр байгуулах бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Иргэний хуулийн 318.4.“Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зохицуулсан.

 

Түрээслүүлэгч Н.О, түрээслэгч У.М нарын хооронд байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн түрээсийн гэрээ, түрээслүүлэгч Н.О түрээслэгч Ж.Э нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан дээрх түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх ба хэн аль нь түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, түрээсийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

 

Гэрч Ж.Э “2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс засвар хийж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр түрээслэгч Н.Отэй түрээсийн гэрээ байгуулж түрээсийн дэлгүүрийг өөрөө ажиллуулж түрээсийн төлбөрийг төлж  байгаа” гэж мэдүүлэг өгсөн.

 

Гэрч У.М “Түрээслүүлэгч нь Ж.Эын эзэмшил ашиглалтад дэлгүүрийг шилжүүлсэн. Одоо уг дэлгүүрийг Ж.Э ажиллуулан түрээсийн төлбөр төлж байгаа” гэж мэдүүлж байна.

 

6.Хариуцагч Н.Оы гаргасан “У.М Солонгос улсын виз мэдүүлэх зорилгоор түрээсийн гэрээ хийгдсэн” гэх тайлбар нь гэрч Ж.Эын “У.М нь Солонгос улсын виз авахад гэрээ хэрэгтэй гэхэд нь Н.О компьютероосоо хэвлээд өгсөн“ гэх мэдүүлгээр, Хаан банкны депозит дансны  хуулгаар 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөгийг хамтран ажиллагч У.Мөнхжаргал нь Ж.Эын 5034242377 тоот дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч У.М өөрөө түрээсийн төлбөр төлсөн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж, хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

7.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.“Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч буюу сонирхогч этгээд болох У.М нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.2 дахь хэсэгт заасан Н.О, Ж.Э нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор мэтгэлцэж, тэдний хооронд байгуулагдсан гэрээний 7.8-д  зааснаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан гэж маргасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэх үндэслэл болдоггүйгээс гадна талуудын хүсэлтээс үл хамааран хүчин төгөлдөр бус байдаг тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь мөн хуулийн 56.6.“Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж зохицуулсан тул өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байжээ.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.“Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан тул Н.О, Ж.Э нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч У.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

8.Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШЗ2021/10919 дугаар шүүгчийн захирамж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2021/11321 дугаар шүүгчийн захирамжаар “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, үр дагавар тодорхойгүй” гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

9.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Н.О, Ж.Э нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч У.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.НАРАНГЭРЭЛ