Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 198

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Г.Хатанцэцэг

шүүгдэгч Б.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

         Монгол Улсын иргэн 1977 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 14 дүгээр гудамжны 401  тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,  

урьд нь 1998 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 552 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

2000 оны 6  дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 400 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял,

2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 345.000 төгрөгөөр торгох ял,

2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:ХО77082417/ Боржигон овогт Бавуудоржийн Лхагвасүрэнд холбогдох 201726020425 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Лхагвасүрэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар цэцэрлэгийн гаднах авто машины зогсоолд  байсан иргэн Р.Ренчиндоржийн эзэмшлийн Benz C200 маркийн 67-50 УБЯ улсын дугаартай авто машины хаалганы шилийг чулуугаар хагалан нэвтрэн орж иргэн Б.Эрдэнэтуяагийн эзэмшлийн түрийвч, Samsung J7 загварын гар утас бүхий цүнхийг хулгайлж, 971.200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүгдэгч Б.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: ял шалгах хуудас /хх-ийн  38/, хүүхдүүдийнх нь төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 39/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/

1998 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 552 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 65/

2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 400 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 63/

2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68/

2009 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66/ хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч Б.Лхагвасүрэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар цэцэрлэгийн гаднах авто машины зогсоол дээр байсан иргэн Р.Ренчиндоржийн эзэмшлийн Benz C200 маркийн 67-50 УБЯ улсын дугаартай авто машины баруун урд талын хаалганы шилийг чулуугаар хагалан нэвтрэн орж иргэн Б.Эрдэнэтуяагийн эзэмшлийн түрийвч, Samsung J7 загварын гар утас бүхий цүнхийг хулгайлж, 971.200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Эрдэнэтуяа ”...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа тараад нөхөртэйгөө уулзаад бид хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь авах гээд 86 дугаар цэцэрлэг рүү орчихоод эргээд гараад ирэхэд манай нөхрийн 67-50 УБЯ улсын дугаартай автомашины жолооч талын хаалганых нь шилийг хагалсан байсан. Тэгээд жолоочийн эсрэг талын суудал дээр байсан миний хар өнгөтэй гар цүнх алга болсон байсан.

Миний цүнх дотор бэлэн 63.200 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр мобикомоос 788.000 төгрөгөөр зээлээр авсан самсунг J7 маркын гар утас алдагдсан. Би цүнхээ 70.000 төгрөгөөр үнэлнэ. Түрийвчээ 50.000 төгрөгөөр мөн гар утсаа авсан 788.000 төгрөгөөр үнэлнэ. /хх-ийн 22/,

 

иргэний нэхэмжлэгч А.Ренчиндорж ”...2017 оны 01 дүгээр сарны 23-ны өдөр өөрийн эхнэр Эрдэнэтуяагийн хамт 86 дугаар цэцэрлэгийн гаднах автомашины зогсоол дээр автомашинаа байрлуулж тавьчихаад эхнэртэйгээ хамт цэцэрлэгт орж охиноо авчихаад гарч ирэхэд миний автомашины баруун урд талын хаалганы шилийг нь хагалж хулгай орсон байсан. Би өөрийн автомашины шилээ 250.000 төгрөгөөр хийлгэсэн байсан. Гар цүнх, гар утас, түрийвч зэргийг хүлээн авсан. Нийт 313.200 төгрөг бэлнээр авлаа. Цаашид ямар  нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 24- 25/

 

        гэрч М.Мөнхдэлгэр “Манай гэр  Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр байранд амьдардаг юм. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэр рүүгээ алхаад 86-р цэцэрлэгийн хажууд явж байхад миний ардхан талд их чанга шил хагарч байгаа чимээ гарсан тэгээд би эргээд харсан чинь нэг залуу 67-50 УБЯ улсын дугаартай саарал өнгөтэй жижиг суудлын тэрэгний баруун урд талын хаалганы цонхоор цээжин биеэ хийчихсэн зогсож байсан тэгээд би хараад байсан чинь тэр залуу дээрх автомашинаас нэг цүнх аваад өөрийхөө энгэртээ хийгээд цаашаа яваад өгсөн. Би тэр залууг хулгай хийчихлээ гэдгийг нь мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд хаашаа явахыг нь  араас нь хараад байсан чинь тэр залуу зам хөндлөн гараад цаашаа яваад Эх нялхас эмнэлэгийн хашаан дотор ороод тэнд зогсоол дээр нь байсан приус-20 маркын цагаан өнгийн автомашин дотор ороод суучихсан. Тэгээд би цагдаагийн байгууллагатай холбогдож байгаад дээрх залууг байгаа газрыг нь зааж өгөөд цагдаа нарт барьж өгсөн юм. /хх-ийн 27/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,  хохиролын мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 14/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15/, 250.000 төгрөгийн зарлагын баримт /хх-ийн 16/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 17/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр нотлох баримтуудаар Б.Лхагвасүрэнгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн...”би эргээд Эх нялхас эмнэлэг рүү машин руугаа явж байхад 86 дугаар цэцэрлэгийн хашааны гадна саарал өнгөтэй суудлын Мерседес бенз маркын машин зогсож байсан. Тэгээд би дээрх автомашины хажуугаар нь гарахдаа жолоочийн хажуу талын сандал дээр нь хар өнгөтэй гинжин оосортой жижиг гар цүнх байсныг нь авчихмаар санагдаад байхаар нь газраас том чулуу аваад жолооч талын хаалганы шилийг нь хагалж уг автомашин дотор байсан дээрх цүнхийг нь авч өвөртөө хийсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тэгээд цүнх нь ил харагдахаар  нь авчихмаар санагдаад цонхыг чулуугаар хагалаад цүнхийг нь авчихсан юм. /хх-ийн 31/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар яллагдах үндэслэл болно.

 

Иймд шүүгдэгч Боржигон овогт Бавуудоржийн Лхагвасүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Лхагвасүрэн шүүхээс урьд нь 4 удаа ял шийтгэгдэж байсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дуусгавар болсон учир түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Лхагвасүрэнд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж баривчлах ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.