Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/193

 

 

 

 

 

 

 

2024        09               26                                  2024/ШЦТ/193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Н.Т*******, Б.У нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Н.Т*******, Б.У нарт холбогдох эрүүгийн 2415000000159 дугаартай, 163/2024/0191/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О******* овогтой Н******* Т*******, Х******* аймгийн М******* суманд ......оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт ******* аймаг ******* сумын ******* 7 дугаар хороолол тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, ковш-операторчин мэргэжилтэй, ******* аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “” бааранд бармен ажилтай, регистрийн дугаар *******, урьд нь 4 удаа ял шийтгүүлж байсан. Үүнд:

-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

Монгол Улсын иргэн, Н овогтой Б У, Х******* аймгийн М******* суманд ......оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 18 настай, эмэгтэй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ........гаар хороо тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* аймаг ******* сумын ******* 7 дугаар хороолол тоотод оршин сууж байгаа, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “” бааранд зөөгч ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Наранхүү овогтой Т******* нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” амралтын газарт ажлын хамт олноороо амрах явцдаа тус газрын ресторанд захиалсан хоол түүхий байна гэх шалтгаанаар тухайн газрын ажилчидтай маргалдаж улмаар Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид дуудлагын дагуу ирсэн цагдаагийн алба хаагчаас “олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдууллаа энэ үйлдлээ таслан зогсоо” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж тус тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ш дүрэмт хувцаснаас мөрдсийг хуу татан урж, хэл амаар доромжилсон буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Болд-Эрдэнэ овогтой У  нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” амралтын газарт ажлын хамт олноороо амрах явцдаа тус газрын ресторанд захиалсан хоол түүхий байна гэх шалтгаанаар тухайн газрын ажилчидтай маргалдаж улмаар Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид дуудлагын дагуу ирсэн цагдаагийн алба хаагчаас “олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдууллаа энэ үйлдлээ таслан зогсоо” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж тус цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ш бие эрх чөлөөнд халдаж хөл рүү нь өшиглөж, нуруу нь гараараа цохисон, хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н зүүн хацар хэсэгт нэг удаа алгадаж улмаар зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Н ар нуруу хэсэг рүү нь машин дотор сууж явахдаа 2 удаа өшиглөсөн буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Т******* нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” амралтын газарт ажлын хамт олноороо амрах явцдаа “ресторанд захиалсан хоол түүхий байна” гэх шалтгаанаар тус газрын ажилчидтай маргалдаж улмаар иргэдийн дуудлага мэдээллийн дагуу албаны үүргээ гүйцэтгэхээр ирсэн Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчийн “олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдууллаа энэ үйлдлээ таслан зогсоо” гэх шаардлагыг хүлээн авалгүй,  тус тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ш “цагдаагийн албаны дүрэмт хувцасны мөрдсийг урах, хэл амаар доромжлох” зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Шүүгдэгч Б.У нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ ” амралтын газарт ажлын хамт олноороо амрах явцдаа “ресторанд захиалсан хоол түүхий байна” гэх шалтгаанаар тус газрын ажилчидтай маргалдаж улмаас иргэдийн дуудлага мэдээллийн дагуу албаны үүргээ гүйцэтгэхээр ирсэн Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчийн “олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдууллаа энэ үйлдлээ таслан зогсоо” гэх шаардлагыг хүлээн авалгүй, тус цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ш “хөл рүү нь өшиглөх”, “нуруу руу нь цохих”, хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н “зүүн хацар хэсэгт нэг удаа алгадах”, зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Н “ар нуруу хэсэг рүү нь машин дотор сууж явахдаа 2 удаа өшиглөх” зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Хохирогч Б.Н “...Би 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар ярьсан байгаа. Би мэдүүлэгт 3 залуу цээж нүцгэн гэж андуурч ярьсан байна лээ. Т******* гэх залуу миний бичлэг хийж байсан гар утсыг булааж унагаасныг тэд нартай явж байсан эрүүл хар өнгийн малгайтай цамцтай эмэгтэй авч өгсөн. Намайг жолоо барих гэж байхад миний нуруу хэсэг рүү У гэх эмэгтэй нь суудлын дундуур 2 удаа өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

-Б.Н гэрчээр өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байрлах “ ” амралтын газарт хүмүүс маргалдаад байна гэх дуудлагад тасгийн алба хаагчдын хамт очиход гурван залуу цээж нүцгэн мөн хоёр эмэгтэй хүн байсан. Очоод шаардлага тавьж Эрдэнээ, Т******* гэх хоёр залууг аваад машинд суулгаад байж байхад араас нэг залуу хоёр эмэгтэйг тасгийн алба хаагч авч ирээд машинд суулгасан. Тэгээд тухайн машиныг авч явах гээд түлхүүрийг нь хайгаад байж байхад араас нуруу хэсэг рүү өшиглөсөн. Эргээд харахад үсээ задгай тавьсан хар өнгийн подвалтой нэг эмэгтэй байсан. Ингээд байж байхад манай алба хаагч дэслэгч Ш ирээд ийшээ буучих би аваад явж гэж хэлэхээр нь би буугаад байж байхад Т******* гэх залуу арын суудлаас машинаа асаасан. Энэ үед Ш шаардлага тавихад дэслэгч Штай Т******* гэх залуу маргалдаад шаардлага эсэргүүцэж зууралдаж мөрдсийг нь урсан. Би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж баримтжуулахад Т******* гэх залуу нь миний гар утсыг булааж авсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

-Хохирогч Б.Ш “...2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг Дүгэрээ гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “ ” амралтын газарт согтуу хүмүүс зодолдоод байна гэж дуудлага мэдээлэл ирж манай цагдаагийн тасгийн хэв журмын цагдаа Б.Н, цагдаа жолооч ахлах ахлагч У.Мөнгөн нар дуудлага мэдээлэлд очоод олуулаа шаардлага биелүүлэхгүй байна гээд тасгийн дарга О.Батцэнгэл, зохицуулагч ахмад Б.Нямбар, миний бие гээд 5-уулаа дуудлага мэдээлэлд очиход 3 залуу, 3 эмэгтэй орилж хашхирч байсан. Тухайн 3 эрэгтэйн 2 нь дээгүүрээ нүцгэн байсан. Тэгэхэд Эрдэнээ гэх залуу Т******* гэх залуудаа чамайг би амралтын газрын залууг зодчих байх гэж бодсон чинь зодуулчих юм аа гэж хэлж байсан. Тэгэхэд Т******* гэх залуугийн хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд байж байхад ахмад Н Эрдэнээ, Т******* гэх залуучуудыг дагуулаад өөрсдийнх нь машинд суулгасан. Тэгээд байж байхад амралтын газрын ресторанаас 2 эмэгтэй согтуу орилоод гараад ирсэн, мөн эрүүл нэг эмэгтэй байсан. Тэгэхэд У гэх эмэгтэй нь орилж хашхираад амралтын газар руу буцаж орж ус ууна гээд хамт явсан эмэгтэй нь дийлэхгүй байсан. Тэгээд би очоод У гэх эмэгтэйн зүүн гарын бугалга хэсгээс бариад явах гэхэд гар өвдөж байна ш дээ гээд гараа саваад газар суугаад миний шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд толгой хэсэг рүү цохих гэхэд нь би бултах гээд чадаагүй дагз хэсэг рүү цохиулаад миний малгай газарт унасан. Тэгээд тухайн охин газраас босож ирээд цагдаа, дэд ахлагч Б.Н руу дайраад байсан. Тэгэхэд Н эмэгтэй хүн болохоор өөдөөс нь хөдөлж чадахгүй зогсож байхад тухайн эмэгтэй дэд ахлагч Б.Н нүүр хэсэг рүү нэг удаа алгадсан. Тэгээд би У гэх эмэгтэйг гараас нь бариад явах гэхэд өвдөөд байна гэхээр нь өмдний дээд хэсгээс бариад машин руу явж байхад орилоод явахгүй болохоор нь цуг явж байсан согтуу ээгтэй найзад нь үлдээсэн... Мөн Т******* гэх залуу нь миний мөрдсийг хуулж шидсэн. Өрөөсөн мөрдөс нь олдохгүй сүүлд цагдаагийн тасаг дээр тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн байхад У гэх эмэгтэйн нөгөө согтуу эмэгтэй нь олж өгсөн...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

-Хохирогч Б.Н “...Би 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар ярьсан байгаа. Намайг У гэх эмэгтэй орилж хашхирч явж байхдаа миний зүүн хацар хэсэгт 1 удаа алгадсан... Тухайн эмэгтэйд хандаж та орилж хашхирч болохгүй олон нийтийн газар байна та машинд суучих цагдаагийн хэсэг дээр очиж болсон асуудлын талаар тодруулъя гэсэн шаардлага тавьсан. Тэр эмэгтэй шаардлага эсэргүүцэж намайг алгадсан мөн цагдаагийн дэслэгч Ш хөл рүү нэг удаа өшиглөж, нуруу руу нь цохиж авсан. Тэгээд машинд тухайн эмэгтэйг суулгасан байхад жолоо барих гэж байсан ахмад Б.Нямбарын ар нуруу болон дал хэсэг рүү 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 15 дахь тал/,

-Б.Н гэрчээр өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байрлах “ ” амралтын газарт хүмүүс маргалдаад байна гэх дуудлагад цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч У.Мөнгөний хамт очиход хэсэг залуус хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай байсан. Тэгээд шаардлага тавихад тарцгаасан. Ингээд удалгүй дахин дуудлага ирэхээр нь тасгийн алба хаагчдын хамт буцаад очиход гурван залуу цээж нүцгэн, мөн гурван согтуу эмэгтэй хүн байсан. Очоод шаардлага тавьж ахмад Н, ахлах ахлагч Мөнгөн нар Эрдэнээ, Т******* гэх хоёр залууг аваад машинд суулгаад тасгийн дарга ахмад Батцэнгэл, дэслэгч Ш нар хамт үлдсэн нэг залуу гурван эмэгтэй цагдаагийн тасаг руу авч явахаар шаардлага тавихад нэг үсээ задгай тавьсан хар подвалтой хүүхэн ирээд нэг алгадсан, мөн энэ үед дэслэгч Шг хэл амаар доромжилж араас нь өшиглөж цохисон. Ингээд үлдсэн 4 хүнийг бид 3 цагдаагийн хэрэг рүү авч явахаар машинд суулгаад авч явах гэхэд шаардлага эсэргүүцэж намайг алгадсан эмэгтэй ахмад Н ар нуруу хэсэг рүү хоёр хөлөөрөө тийрээд өшиглөсөн. Тухайн үед Т******* мөн дэслэгч Ш хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж заамдаж зууралдаад зүүн мөрний мөрдсийг хуулсан дараа нь Ш мөрдөс өө хайгаад олоогүй. Тэгээд ахлах ахлагч Мөнгөн, ахмад Батцэнгэл нарыг мөн хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэж хэл амаар доромжилж байсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

-Гэрч Б.Э “...Тэгээд байж байхад цагдаа нар буцаж ирсэн. Бид нар өөдөөс нь алхаад очсон. Тэгэхэд цагдаа нар та нар согтуу машин барихгүй шүү гээд нэг цагдаа нь машины жолоочийн талд суугаад би хажуу талд нь суусан. Тэгээд явах гэхэд ер нь бүгдийг нь явъя гэхэд явахгүй гээд цагдаа нартай маргаан гарсан юм шиг байна лээ. Би болохоор машины жолоочийн хажууд сууж байсан учир юунаас болж маргаан үүссэнийг бол мэдэхгүй байна. Тэгээд гадаа нэлээн юм болж байгаад ямар ч байсан манай ажилчдыг машинд суулгасан. Тэгээд Хялганат тосгоны цагдаагийн хэсэг дээр очсон... Миний машиныг 1 цагдаа бариад явсан. Би хажууд нь суусан. Хойно У бол байсан Т******* байсан үгүйг санахгүй байна ямар ч байсан 3-4 хүн байсан санагдаад байна. У машинд суухаасаа өмнө суудлын араас өшиглөөд орилоод байсан. Бусад нь бол янз бүрийн үйлдэл гаргаагүй санагдаж байна...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

-Гэрч Б.Н “...Манай ресторанаас нэлээн зайтай мөн тээврийн хэрэгслийн зогсоолоос зайтай байгаа учраас хяналтын камер тухайн газар бол байхгүй. Рестораны гадаа болон зогсоол дээр хяналтын камер уул нь байгаа уг асуудал дунд нь болсон байгаа... Цагдаагийн алба хаагч нар өмднөөс татсан асуудал гараагүй. Зүгээр доошоо бууя гээд гараас нь татаж байгаа харагдсан тэгэхэд алгадаж байсан...” гэсэн мэдүүлэг/ хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

-Хохирогч Б.Н гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 176-178 дахь тал/,

үүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т*******гийн өгсөн: “...Тухайн өдөр манай компани ажилчдаараа “ ” амралтын газар очсон. Хоол захиалсан чинь хоол нь түүхий байхаар нь ажилчтай нь муудалцаад байж байсан чинь цагдаагийн алба хаагчид ирсэн. Тэгээд машин луу явж байхад Уын биед хатуу хандаад байхаар очиж муудалцсан. Миний буруу...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уийн өгсөн: “...Тухайн үед ажилчдаараа “ ” амралтын газар очиж амарч байсан. Тухайн үед цагдаагийн алба хаагчид ирээд тэгээд намайг татаад байсан. Би өөрөө явчихъя гэсэн ч хүч хэрэглээд байсан. Миний буруу...” гэх мэдүүлэг,

                                                                                              зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Т*******, Б.У нар нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явууллаа.

1.4. Эрх зүйн зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.Т*******, Б.У нар нь олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэн, иргэдийн дуудлага мэдээллийн дагуу албаны үүргээ гүйцэтгэхээр  ирсэн Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээн авалгүй, “биед нь халдах, цагдаагийн албаны дүрэмт хувцасны мөрдсийг урах, хэл амаар доромжлох” зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн байх бөгөөд тус үйлдэл нь нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байхын зэрэгцээ хууль бус болох нь илэрхий атал хүсэж үйлдсэн байх гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд хохирогч Б.Н нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2023 оны Б/21 дугаар тушаалаар Хангал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Хялганат тосгоны цагдаагаар, хохирогч Б.Ш нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2023 оны Б/511 дугаар тушаалаар Хангал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Хангал сумын экологийн асуудал хариуцсан байцаагчаар, хохирогч Б.Н нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны Б/1796 дугаар тушаалаар Хангал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар тус тус томилогдсон байх тул “хууль сахиулагч” ойлголтод хамаарна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч, бэхжүүлж авсан, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэрэгт авагдсан дүрс бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримуудаар давхар нотлогдон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг нотолсон, хуульд заасан шаардлага хангасан байна гэж шүүх дүгнэв.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.Т*******, Б.У нарын хууль сахиулагч буюу Булган аймгийн  цагдаагийн газрын алба хаагч Б.Н, Б.Н, Б.Ш нарын хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэн иргэнд “олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдууллаа энэ үйлдлээ таслан зогсоох” талаар тавьсан шаардлагыг хүлээн авахгүй, тэднийг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Н.Т*******, Б.У нарыг Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Хохирогч Б.Н, Б.Ш, Б.Н нар нь мөрдөн байцаалын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Т*******, Б.У нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал:

-Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т*******д 7 сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ял,  шүүгдэгч Б.Ут 4000 нэгжтэй хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирч байна гэж үзэж байна...” гэв.

-Шүүгдэгч Н.Т*******: “...Гэм бурууг минь харгалзаж үзэж зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү...” гэв.

-Шүүгдэгч Б.У: “...Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн үнийн дүнг багасгаж өгч болох уу...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 68-77 дахь тал/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  /хавтаст хэргийн 79-86 дахь тал/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 87-95 дахь тал/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 105 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Т*******ий хувийн байдлыг,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 58 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Уын хувийн байдлыг тус тус тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Т*******, Б.У нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Уран-учиг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 /гурван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая / төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Т*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга / төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Т*******, Н.Уран-учиг нарын х*******гө, цалин хөлс, орлого олох  боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгч нарт сануулав.

2.3. Бусад асуудал

Шүүгдэгч Н.Т*******, Б.У нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд х*******гө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсаргахаар шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Т*******, Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч О******* овогтой Н******* Т*******, Н овогтой Б У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т*******д 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Ут 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т*******д оногдуулсан 3,500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Ут оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.

4. Шүүгдэгч Н.Т*******, Б.У нар нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд х*******гө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Т*******, Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЁНДОНСАМБУУ