| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0188/Э/212/2024/0037 |
| Дугаар | 2024/ШЦТ/185 |
| Огноо | 2024-08-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/185
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Е.Т,
шүүгдэгч А.Е, А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аийн Е, Б овогт Аы Б нарт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Б овогт Аийн Е, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймгийн Т суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Т сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:0000000,
2. Монгол Улсын иргэн, Б овогт Аы Б, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Б аймгийн Т суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, Т сумын М хорооны дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Т сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял, мөн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:00000000.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б, А.Е нар нь бүлэглэж, согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө Б аймгийн Т сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Өтай тухайн цаг хугацаанд үүссэн үл ойлголцлын улмаас маргалдаж, улмаар түүний эзэмшлийн 000000000 улсын дугаартай “000000000” загварын тээврийн хэрэгслийн урьд салхины шил болон урд буферыг баруун дээд хэсгээр нь хагалж, баруун урд талын хаалгыг хонхойлгох зэргээр устгаж, гэмтээсний улмаас хохирогч Н.Өт бага хэмжээнээс дээш буюу 1.520.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч А.Е мэдүүлэхдээ: “...Тухайн үед болсон зүйлийг санаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг төлж өгнө” гэв.
2. Шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сэтгэл санааны хохирол 1.500.000 төгрөгийг төлж өгөх болно.” гэв.
3. Хохирогч Н.Өыг төлөөлөн оролцсон өмгөөлөгч Е.Т ээс: “...хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт 3.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас нэхэмжилж байгаа” гэв.
4. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Н.Өаас бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/, хохирогч Н.Өын эзэмшлийн 000000000 улсын дугаартай “000000000” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-23 дахь тал/, хохирогч Н.Өаас гаргаж өгсөн СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/, хохирогч Н.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44, 155 дэх тал/, гэрч С.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, гэрч Л.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/, гэрч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/, гэрч С.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/, гэрч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/, шинжээч “А” ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 02-ны дөрийн 0000000000 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 68-72 дахь тал/, яллагдагч А.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/, яллагдагч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/, шүүгдэгч А.Е, А.Б нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
5. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Е, А.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Хэргийн үйл баримт.
6. Шүүгдэгч А.Б, А.Е нар нь бүлэглэж, согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө Б аймгийн Т сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Өтай тухайн цаг хугацаанд үүссэн үл ойлголцлын улмаас маргалдаж, улмаар түүний эзэмшлийн 000000000 улсын дугаартай “000000000” загварын тээврийн хэрэгслийн урьд салхины шил болон урд буферыг баруун дээд хэсгээр нь хагалж, баруун урд талын хаалгыг хонхойлгох зэргээр устгаж, гэмтээсний улмаас хохирогч Н.Өт бага хэмжээнээс дээш буюу 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
6.1. Иргэн Н.Өаас бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
6.2. Хохирогч Н.Өын эзэмшлийн 000000000 улсын дугаартай “000000000” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-23 дахь тал/,
6.3. Хохирогч Н.Өаас гаргаж өгсөн СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,
6.4.Хохирогч Н.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А.Б нь дээрх 0000000 загварын тээрийн хэрэгсэлтэй ирээд миний машины урдуур баруун талаараа ирж зогссон бөгөөд жолооч талын хаалганаас А.Б арай гэr бууж ирээд шууд над руу хүрээд ирсэн. А.Б миний машиныг чиглэж ирээд шууд машины жолооч талын хаалгыг хүчээр онгойлгоод миний машины түлхүүрийг булаацалдсан, тухайн үед миний машины түлхүүр хийдэг хэсэг нь гэмтчих шиг болсон. Улмаар А.Б нь хоёр гараараа миний цамцны энгэр хэсгээс заамдаж аваад 10 гаруй минут намайг хэл амаар доромжилж, ална гэж сүрдүүлсэн. Тухайн үед А.Баас их хэмжээгээр архи үнэртэж байсан, тэр хүн нэлээн согтуу байдалтай харагдсан. За тэгэж байтал А.Б нь намайг заамдаж зогсож байснаа баруун гараараа миний баруун хацар хэсэгт гурван удаа цохиж, дараа нь миний цамцны зүүн суганы хэсгээс барьж татах үед миний цамц урагдчихсан юм. Тэгээд зогсож байснаа А.Б нь цаад талд нь зогсож байсан залуучуудыг дуудсан, цаад талд нь байсан залуучууд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан ба хэсэг хугацааны дараа сумын иргэн Аийн Е согтуу байдалтай хүрч ирээд эхлээд миний машин дотор сууж байсан Б, Б нарыг хэл амаар доромжпоод сүүлд нь над руу хүрч ирээд намайг хэл амаар доромжилж, зогсож байгаад баруун гараараа миний баруун шанаа болон баруун хацар хэсэгт 5-6 удаа цохиж авсан, түүнээс ч илүү цохих үед нь би хэд хэдэн удаа өөрийгөө хамгаалж, бултсан.
Тэгж байгаад миний бие арай гэж машиныхаа жолооч талын хаалгыг хаах үед Б, Е нар ээлжпээд миний машины дөрвөн хаалга болон урд копутыг хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж авсан. Мөн Е нь гараар миний машины урд салхины шилийг хэд хэдэн удаа хүчтэй цохиж байгаад хагалчихсан, мөн урд копутыг чулуугаар цохих шиг болсон. Ер нь бол Е, Б нар ээлжилж дөрвөн хаалгыг өшиглөж, хаалгыг хонхойлгочихсон, одоогоор жолооч талын хаалга онгойхгүй байгаа. өшиглөсөн.
...миний бие өөрийнхөө тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон урагдсан цамцныхаа мөнгийг хэрэгт авагдсан үнэлгээчний гаргасан үнэлгээний дагуу нэхэмжилнэ. Дээрээс нь дээрх хохирлоос гадна миний бие энэ хэрэг гарснаас хойш 2024 оны 07 сарын 01-ний өдөр шинжээч эмчид үзүүлэх, 07 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээчинтэй уулзаж, тээврийн хэрэгслийнхээ үнэлгээг гаргуулсан, 07 дугаар сарын 16-ны өдөр зуслангаасаа сумын төвд ирж, шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хэрэг гарсан өдөр 06 сарын 27-ны шөнө аймгийн төвөөс иргэн Б.Тын тээврийн хэрэгслээр өмгөөлөгч Тг авахуулсан, 07 дугаар сарын 09-ний өдөр машиндаа сэлбэг хэрэгсэл авахаар өөрийнхөө машинтайгаа сумаас аймгийн төв рүү ирээд буцсан зэрэг болгонд Т сумын "С" шатахуун түгээх станцаас нийт 584.000 төгрөгийн шатахуун авсан. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр 30-ны өдөр 80.000 төгрөгт шатахуун авсан. Надад гаргаж өгөх шатахуунтай холбоотой 2 ширхэг НӨАТ-ын баримт байгаа, нэг ширхэг 80.000 төгрөгийн шатахууны баримт нь өчигдөр сумаас наашаа ирэхэд машиндаа шатахуун хийсэн. Харин 07 дугаар сарын 30-ны өдрийн 504.000 төгрөгийн нэг ширхэг шатахууны баримтын хувьд ярихад миний дээр хэлсэн 07 дугаар сарын 01-ний өдөр ...дээрх ирж очих болгонд "С" шатахуун түгээх станцаас тухай бүр мөнгөөр шатахуун авахдаа НӨАТ-ын баримт авахгүй явж байгаад 07 дугаар сарын 30-ны өдөр нэгдсэн байдлаар нэг л баримт гаргуулж авсан. Энэ талаар шатахуун түгээх станцын эзэн Еоос тодруулж болно.
Үүнд нэмээд тээврийн хэрэгсэл, урагдсан цамцны үнэлгээ гаргахад үнэлгээний төлбөрт өөрөөсөө 150.000 төгрөг төлсөн. Тээврийн хэрэгслийн хохирол 1.520.000 төгрөг, цамцны хохирол 50.000 төгрөг, үнэлгээний төлбөр 150.000 төгрөг, шатахууны төлбөр 584.000 төгрөг нийт 2,304,000 төгрөг болж байна. Мөн өмгөөлөгчид 1.000.000 төгрөг төлсөн, дээрх мөнгийг нэхэмжилж байна. Одоогоор хохирол барагдуулж аваагүй, яллагдагч А.Е надаас уучлалт гуйсан, харин А.Бы хувьд огт уучлалт гуйгаагүй, тоож байгаа юм ч байхгүй байна лээ /хавтаст хэргийн 43-44, 155 дахь тал/,
6.5. Гэрч С.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн орой 22 цагийн орчимд миний бие Т сумын төвд, А хорооны байранд тус намын дэмжигч, гишүүдийн хамт сууж байтал тэнд байсан нэгэн рүү нь сумын А хорооны дарга Т.Ж /0000000/ холбогдож, сумын согтуу залуучууд агсам тавиад бид нарыг явуулахгүй байна хүрээд ирээч гэж дуудсан байна лээ. Тэгээд намын байрнаас Н.Өын машинтай миний бие болон Болатбек бид гурав явсан бөгөөд бид хэд сумаас хойшоогоо хөшөө чиглээд явж байтал нөгөө Ж нар сумын төвөөр яваад өгсөн ба араас нь хэд хэдэн машинтай нөхдүүд хөөж туусан байдалтай яваад өгсөн. Тэгэхлээр нь Н.Ө бид хэд буцаад сумын төвөөс зүүн тийшээ гараад нөгөөдүүлийн хойноос явах гэж байтал бараг сумын төвөөс хэдэн зуун метр л холдсон байх, тэгээд нөгөө Ж нарын машин харагдахгүй болоод явчихаар нь буцаж сумын төв рүү эргэх гэж байтал гэнэт Н.Өын машины урдуур саарал өнгийн “0000000” загварын машин ирж, зам хаагаад зогсчихсон. Тэгээд тус машинаас миний мэдэх сумын М хорооны дарга Аы Б бууж ирээд жолооч талаас хүрч ирээд шууд Н.Өыг заамдаж аваад гараараа хэд хэдэн удаа цохиж авсан. Тухайн үед би Н.Өын машины урд туслах талын суудалд сууж байсан юм. Манай сумын иргэд Б гэж дууддаг, жинхэнэ нэр нь Б юм, тэр залуу Н.Өыг заамдаж аваад гараараа түүний нүүр тус газар хэд хэдэн удаа цохиж аваад улмаар Өын өмсөж байсан срочко цамцны зүүн суга хэсгийг нь урчихсан, тухайн үед Ө машинаасаа буулгүйгээр жолооч талын суудалд сууж байсан. Мөн тэгж байтал Б нь Өын машины түлхүүр булаацалдсан, түүнээс болж түлхүүр нь гацчихсан байна гээд байсан.
Тэгж байтал Бтай цуг түүний машинаас бууж ирсэн манай сумын иргэн Лн Ж нь цаад талаасаа хэдэн залуучуудыг дуудах шиг болсон ба төд удалгүй манай сумын Аийн Е нарын залуучууд хүрээд ирсэн. Тухайн үед Е согтуу байдалтай байсан, ер нь тэнд байсан бүх залуучууд согтуу байсан, Б ч гэсэн архи үнэртээд согтуу байсан. Тэгээд Е нь тухайн үед над руу дайрч, болж бүтэхгүй баахан хэл амаар доромжлоод улмаар Ө руу дайрах шинжтэй болоод явчих үед Ө нь машиныхаа цонх, хаалгыг хаагаад авсан. Тэр үед Б болон Е нар нь Өын эзэмшлийн тээврийн хэрэгслийг гадна талаас нь тал талаас нь өшиглөж, хаалга болон урд салхины шил рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгж байтал Е нь яг юугаар цохисон эсэхийг нь анзаарсангүй ямар ч байсан урд салхины шилийг цохиж хагалчихсан. Тэр үед би Өт хандаж одоо ямар нэгэн аргаар зугтахгүй бол бид нарыг алах шинжтэй байна гэж хэлээд Ө машинаараа хойшоо ухарч, зугтаад яваад өгсөн. Ийм л асуудал болсон.
...Е нь Өын машиныг бараг тойрч, өшиглөж, хаалганы шил рүү цохиод байсан, азаар хаалганы шил нь хагараагүй. Е машины урд салхины шилийг эхлээд 2 удаа гараараа цохих үед шил хагараагүй, сүүлд нь дахиж нэг удаа цохих үед машины урд салхины шил хагарчихсан юм. Харин Б нь машины жолооч талын хаалганы хэсэг зогсож байсан, бодвол жолооч талын хаалгыг Б л өшиглөсөн байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
6.6. Гэрч Л.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...эхэндээ Б, Ө нар машиныхаа хажууд ярилцаад зогсож байгаад сүүлдээ Б нь Ө руу дайрч, гараараа түүнийг цохиж авах шиг болохоор нь бид нар салгаж авсан. Тэр үед Ө нь машиндаа суугаад хаалга хааж аваад дотроос нь гар утсаараа бичлэг хийж байсан бөгөөд Б, Е нар Өын машин руу дайрч, Е нь машины урд хэсэгт зогсож аваад гараараа машины урд хэсэг болон урд салхины шил хэсэгт хэд хэдэн удаа цохиж байтал урд салхины шил нь хагарчихсан. Харин Б нь Өын машины жолооч талын хаалга хэсэгт өшиглөж байх шиг харагдсан, Е ч гэсэн машины жолооч талын хаалгыг өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
6.7. Гэрч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б нь өөрийнхөө машинаа бариад Өын машины урдуур орж, зогсоож авсан. Улмаар Б машинаасаа бууж очоод иргэн Н.Өтай хэсэг маргалдаж зогсож байтал Н.Ө нь машиндаа суусан. Тухайн үед Б мөн адил түүнтэй маргаж, түүнийг заамдаж авсан байдалтай зогсож байгаад гараараа Өын нүүр хэсэг рүү цохиж авсан, яг хэдэн удаа цохисон эсэхийгсайн санахгүй байна. Араас Е нар машинтай хүрээд ирсэн ба Е нь согтуу байсан болхоор Ө руу дайрч, давшиж байсан. Миний мэдэхийн Ө нь машиныхаа цонхыг хааж аваад хаалгаа дотроос нь түгжиж авах үед Б түүнд хандаж хаалга онгойлго гэж хэлээд жолооч талын хаалга руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөж авсныг харсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
6.8. Гэрч С.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн өдрийн орой хадам дүү Еийн гэрт сууж байтал 22 цаг өнгөрч байх үед иргэн Л.Ж хүрч ирээд А.Б “Х”-нд дуудаж байна гэхээр нь бид хэд яваад очсон. Тэнд миний машинаар хадам дүү Е, түүний найз С болон Л.Ж бид дөрөв очсон. Тухайн үед хүргэн ах А.Б нар хөшөөний тэнд иргэн Шын машиныг саатуулсан байдалтай зогсож байсан ба манай хадам дүү Е халамцуу байсан болохоор тухайн газарт А хорооны дарга Ж нар луу дайрахаар нь салгаж авсан. Тэгж байтал нөгөө Ш гэх хүн машинаараа зугтаад сумаас зүүн тийшээгээ яваад өгөхөөр нь араас нь Б нар машинаараа хөөгөөд гүйцээгүй, бид хэд араас нь очсон. Тэгээд бид сумын зүүн талд сумын төвөөс 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 1 орчим км газарт зогсож байтал А залуучуудын арваад машин бидний хажуугаар өнгөрөөд явсан ба араас нь Н.Өын машин яваад бидний зогсож байсан газраас 100 орчим метр зайтай газар зогсчихсон. Тэр үед Б бид хэд Өын машины хажууд очиж зогсох үед Б Өтай маргалдаж, Е нар түүн рүү дайраад байхаар нь би тэр хоёрыг салгасан. Тэгж байтал нэг мэдэхэд Өын машины урд салхины шил нь хагарчихсан байсан. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,
6.9. Гэрч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэр үед эхэлж Б явж очоод Өтай уулзаад зогсож байсан, бид хэд Еы машинаар араас нь очтол Ө нь машиныхаа суудалд сууж байсан ба харин Б нь түүнийг заамдаж авсан байдалтай зогсож байсан. Тухайн үед Е бууж ирээд Ө руу дайраад эхэлтэл Ө нь машиныхаа цонхыг хааж, хаалгыг түгжиж авсан. Тэгж байтал нөгөө А гишүүд гэх залуучууд арваад машинтай хүрч ирээд биднийг тойроод зогсчихсон. Гэхдээ тэр үед ямар нэгэн зодоон болоогүй. Дараа нь Е, Б нар Өт машиныхаа хаалгыг нээж, гараад ир гэсэн боловч Ө гарч ирээгүй бөгөөд Б нь жолооч талын хаалга руу нь нэг удаа өшиглөж авах шиг болсон. Би ч тухайн үед нөгөө залууст анхааралдаа хандуулаад ярилцаад зогсож байсан тул Өын машины цонхыг яг хэн нь хагалсныг анзаарч хараагүй, ямар ч байсан Е түүнд хаалгаа онгойлго гэж машиныг цохиж байгаад шилийг нь хагалчихсан байсан. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,
6.10. Шинжээч “А” ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0000000000 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 68-72 дахь тал/,
6.11. Шүүгдэгч А.Е, А.Б нараас хохирогч Н.Өт гэмт хэргийн хохирол, хор уршигт нийт 2.304.000 төгрөг төлж өгсөн тухай баримтын хуулбар /хавтаст хэргийн 132 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
7. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.Е, А.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч нараас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ноТл зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан ноТл зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан байна.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, ...3. “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1. “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”. гэж заажээ.
13. Шүүгдэгч А.Б, А.Е нар нь бүлэглэж, согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө Б аймгийн Т сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Өтай тухайн цаг хугацаанд үүссэн үл ойлголцлын улмаас маргалдаж, улмаар түүний эзэмшлийн 000000000 улсын дугаартай “000000000” загварын тээврийн хэрэгслийн урьд салхины шил болон урд буферыг баруун дээд хэсгээр нь хагалж, баруун урд талын хаалгыг хонхойлгох зэргээр устгаж, гэмтээсний улмаас хохирогч Н.Өт бага хэмжээнээс дээш буюу 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
14. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Е, А.Б нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
15. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Е, А.Б нарын зүй бус үйлдэл, согтуурсан байдал, намын үзэл бодол шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
17. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
18. Шүүгдэгч А.Е, А.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Өт нийт 2.304.000 төгрөгийн гэмт хэргийн хохирол, хор уршиг учирсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нар нь хохирогч Н.Өт 2.304.000 төгрөгийг төлж өгсөн болох нь тогтоогдож байна /хавтаст хэргийн 132 дахь тал/.
19. Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч Н.Өыг төлөөлөн шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Е.Т-с “хохирогч Н.Өт гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 3.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулах” тухай хүсэлтээ бичгээр гаргажээ.
20. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Е, А.Б нар нь хохирогч Н.Өын сэтгэцэд учирсан хохирол 3.000.000 төгрөгийг хувааж төлөхөө сайн дураараа илэрхийлсэн байна.
21. Иймд шүүгдэгч А.Е, А.Б нар нь хохирогч Н.Өт гэмт хэргийн хохирол, хор уршигт 2.304.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгч А.Еээс 1.500.000 төгрөг, шүүгдэгч А.Баас 1.500.000 төгрөг тус тус гаргуулан хохирогч Н.Өт олгохоор шийдвэрлэв.
22. Харин хохирогч Н.Өын өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
23. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өмгөөлөгч зайлашгүй оролцох үндэслэлийг заасан байх ба энэ хэргийн хохирогч Н.Ө нь төлбөрийн чадвартай байх ба төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулсан гэж үзэх боломжгүй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
24. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Еэд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
25. Хохирогчийн өмгөөлөгчөөс “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,
26. Шүүгдэгч нараас “торгох шийтгэл оногдуулж өгөх” тайлбарыг тус тус гаргасан болно.
27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Е, А.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
28. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
29. Шүүгдэгч А.Е, А.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
30. Шүүгдэгч А.Еийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1994 онд төрсөн, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгч А.Бы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1988 онд төрсөн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь гэмт хэрэг үйлдэж хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдал тус тус тогтоогдсон байна.
31. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
32. Шүүгдэгч А.Е, А.Б нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, гэмт хэргийн хохирол, хор уршиг болох 2.304.000 төгрөгийг төлж өгсөн байдал, мөн хохирогчид сэтгэцэд учирсан хор уршиг болох 3.000.000 төгрөгийг сайн дураараа хувааж төлөхөө илэрхийлсэн байдал зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч А.Еийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е, А.Б нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е, А.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
34. Энэ хэрэгт шүүгдэгч А.Е, А.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД бичлэгийг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, хохирогч Н.Өын тухайн үед өмсөж явсан цайвар хөх өнгийн цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
35. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Е, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аийн Е, Б овогт Аы Б нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Еийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е, А.Б нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е, А.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е, А.Б нар нь хохирогч Н.Өт гэмт хэргийн хохирол, хор уршигт нийт 2.304.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Н.Өын өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгч А.Еээс 1.500.000 төгрөг, шүүгдэгч А.Баас 1.500.000 төгрөг тус тус гаргуулан хохирогч Н.Өт олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч А.Е, А.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД-ийг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, хохирогч Н.Өын тухайн үед өмсөж явсан цайвар хөх өнгийн цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Е, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Е, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ