Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Цолмон |
Хэргийн индекс | 182/2022/00061/И |
Дугаар | 182/ШШ2022/00695 |
Огноо | 2022-03-15 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2022/00695
2022 03 15 182/ШШ2022/00695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 16-42 тоот хаягт оршин суух, *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******УГт холбогдох
/Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 5 дугаар бүрэн дунд сургуулийн зүүн хойд талт байрлах өөрийн байр/,
“ОСНААУГ ОНӨААТҮГ -ын даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/1316 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын даргын ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******аатар,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Мягмарцэрэн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гансүх, .........,
Хариуцагчийн өмгөөлөгч: А.Зүмбэрэл,
Гэрч Мандахтуяа, Тун
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын даргаар ажиллаж байсан.
2021 оны 8 дугаар сард Монгол Улсын Засгийн Газраас иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлж буй Төрийн хөнгөлөлтийг*******УГ-ын удирдлагууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь олон нийтэд ил болсны дараа АТГ-аас шалгалт эхэлмэгц, манай төв дээр иргэд, ААН, байгууллагын тоолуурын анхан шатны баримтыг засч байгаа мэдээлэл ажилтнуудаас ирж, 09 сарын 02-нд санхүүгийн албанд тоо засахгүй байх талаар зүй ёсны шаардлага тавьсан.
Миний хууль ёсны шаардлагаас ердөө 7 хоногийн дараа Удирдах газраас тэтгэвэрт гарах мэдэгдэл ирэхэд нь Төрийн албаны хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтын дагуу насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлт гаргасан.
Улмаар Удирдах газрын зүгээс янз бүрийн шахалт үзүүлж сэтгэл санааны хүнд дарамтад оруулснаас биеийн байдал муудан, эмнэлгээр эмчлүүлж байх явцад ковидын халдвар авч 2021.10.10-нд онош батлагдан хяналтад орсон. Ковидын дараа хүндрэл үүсэж, даралт ихэсч 2021.11.10-нд өрхийн эмчид үзүүлэхэд ажлаас чөлөөлсөн акт бичиж өгсөн.
Гэтэл*******УГ-ын даргын 2021.11.10-ны өдрийн Б/1316 дугаар тушаалаар намайг 61 нас 9 сар хүрч өндөр насны тэтгэврийн эрх үүссэн үндэслэлээр ажил олгогч өөрийн санаачлагаар 2021.12.06-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэсэн тушаал гаргасан байдаг.
Ажлаас чөлөөлсөн даргын Б/1316 тоот тушаалыг миний бие 2021.12.08-ны өдөр Монгол шуудангийн салбараас хүлээж аваад 2021.12.17-нд шүүхэд гомдол гаргасан юм.
Миний бие 61 нас хүрсэн боловч Төрийн албаны тухай хуульд зааснаар 65 нас хүртэл ажиллах боломжтой, 2021.11.10-ны өдөр эмнэлгийн акттай байхад ажлаас чөлөөлсөн нь ажил албан тушаалыг хэвээр хадгалах тухай Хөдөлмөрийн хуульд заасныг зөрчсөн гэж үзэж байгаа тул Удирдах газрын даргын Б/1316 тоот тушаал үндэслэлгүй гэж үзэж байна.
Удирдах газраас ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан талаар надад мэдэгдээгүй, би мэдэх боломжгүй байсан. Энэ цаг хугацаа нь цар тахлын хүнд үе байсан тул байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр цахимаар болон тоон гарын үсгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан.
2021.11.10-ны өдөр акт авсан талаар Хэрэглэгчдэд үйлчлэн төв 3 буюу өөрийн байгууллагын бичиг хэргийн ажилтан Мандахтуяад мэдэгдэж, актыг Удирдах газарт 2021.11.11-нд телеграммаар хүргүүлсэн, актын талаар Удирдах газарт шууд мэдэгдэх боломжгүй, энэ талаар ямар нэгэн журамд заагаагүй байдаг.
Иймд ОСНААУГ-ын даргын 2021.11.10-ны өдрийн Б/1316 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын даргын ажил албан тушаалд томилж өгнө үү.
Миний бие 2021.11.10-наас 2021.12.12 хүртэл хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан, тушаалд хөдөлмөрийн гэрээг 2021.12.06-наар дуусгавар болгоно гэж заасан тул ажилгүй байсан хугацаа маань 2021.12. 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаанд үргэжилж байгаа.
Иймд энэ хугацааны цалин хөлсний олговрыг нэхэмжилж байгаа бөгөөд дундаж цалин хөлсийг миний бүрэн авч байсан цалин хөлсний дундаж буюу 2021 оны 9,8,7 дугаар сарын цалин хөлсний дундажаар тооцож гаргуулж өгнө үү.
Мөн ниймгийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар даалгаж өгнө үү.
Удирдах газраас 2021.12.20-нд миний дансанд 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 12 360 000 төгрөг олгосон, миний бие ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тэтгэмж авах үндэслэлгүй гэж үзэж төсөвт байгууллагын энэ мөнгийг 2021.12.31-нд дансанд нь буцаан шилжүүлсэн болно гэв.
2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
“Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3"-ын даргаар ажиллаж байсан *******аатар нь 61 нас хүрсэн цагаасаа хойш ажилдаа дуртай цагтаа ирэх, зарим үед ирэхгүй байх, өөрийн албан тушаалаа хэтрүүлсэн тушаал үйлдэх, ажилтнуудаар хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг гүйцэтгүүлэх зэргээр дураараа аашлах үйлдэл гаргаж тус газрын дүрмээр хүлээсэн тухайн салбарын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтын ханган ажиллах үүргээ хэрэгжүүлэхгүй нөхцөл байдал үүсгэж байсан.
Иймд ажил олгогчийн зүгээс 2021.09.09-ний өдрийн 1/904 дугаар албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2021.10.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлэхэд *******аатар нь 2021.09.15-ны өдрийн 83 дугаартай албан бичгээр ...Миний биеийн эрүүл мэнд сайн, 65 нас хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлчихээд 2021.09.17-ноос 2021.11. 01-ний өдөр хүртэл хугацаанд өвчтэй гэсэн акт өгөөд ажилдаа ирээгүй. Иймд мэдэгдэлд заасан хугацаанд ажлаас чөлөөлөх тушаал гаргах боломжгүй болсон юм.
Ингээд *******аатар нь 2021.11.02-ны өдрөөс ажилдаа орсон тул 2021.11.09-ний өдөр Удирдах газрын 70111752 дугаарын утаснаас түүний гар утас руу залгаж, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2021.11.10-ны өдрөөс цуцлах гэж байгаа, маргааш Захиргаа, удирдлагын хэлтсийн даргатай ирж уулзаад тушаалаа аваарай гэж утсаар хэлэхэд за би маргааш очиж уулзана гэж хэлсэн боловч ирээгүй. Энэ утсаар ярьсан тухай нотлох баримтыг хэрэгт өгсөн.
Гэтэл 2021.11.10-ны өдрөөс 2021.12.12 хүртэл хугацааны акт гаргаж, тушаал гаргах өдөр өвчтэй байсан гэсэн түүний нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн өдөр эмнэлгийн акттай байсан бол Удирдах газарт мэдэгдэх үүрэгтэй гэж үзэж байна.
*******аатарын ажлын байрны тодорхойлолтод шууд харъяалан удирдах ажлын байр нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга гэж тухайлан заасан мөн ОНӨААТҮГ-ын дүрэмд ХҮТ-ийн дарга нь тухайн төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах үүргийг газрын даргын өмнө хүлээнэ...
Хөдөлмөрийн дотоод журамд ...салбарын болон хэлтсийн дарга нарын чөлөөг газрын даргын чөлөөний хуудас буюу тушаалаар олгоно...ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлын цагтаа амжиж ирээгүй тохиолдолд урьдчилан мэдэгдэнэ гэж заасан байдаг. Дээрх журам болон тодорхойлолтод зааснаар ажилтан эмнэлгийн акттай талаар удирдах газарт мэдэгдэх үүрэгтэй боловч мэдэгдээгүй тул эмнэлгийн акт гаргасан хугацаанд тушаал гаргасан нь манай байгууллага буруугүй гэж үзэж байна.
*******аатар нь 2021 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд 50 гаруй хоног өвчтэй байсан, 2021.11.10-наас хойш ажилдаа ирээгүй тул тушаалд заасан хамгийн сүүлчийн хугацаа болох 2021.12.06-ны өдөр уг тушаалыг оршин суугаа хаягаар Монгол шуудан ХК-иар хүргүүлсэн. Ажлаас чөлөөлсөн тушаал гарсан талаар Удирдах газраас мэдэгдээгүй тул тушаалаа 2021.12.08-нд хүлээж авсан талаар маргах зүйлгүй.
Ажлаас чөлөөлсөн тушаалд ажил хүлээлгэж өгөх өдрийг 2021.12. 06-ны өдөр гэж заасан тул 2021.11.16-ны өдрийн Б/1336 тоот тушаалаар *******-тнэг сарын хугацаагаар үндсэн цалингийн 20 хувиар бууруулах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн боловч энэ тушаал хэрэгжээгүй.
Мөн 2021.11.10-ны өдрийн Б/1317 тоот тушаалаар 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож улмаар түүний дансанд шилжүүлсэн байдаг. Энэ тэтгэмжийг буцааж шилжүүлсэн тухайд маргах зүйлгүй.
ОНӨААТҮГ болон нийт Хэрэглэгчдэд үйлчлэн төвүүд удирдах газрын хэмжээнд 2017 оноос эхлэн erp.ulaanbaatar.mn цахим системээр өргөдөл гомдол болон албан бичиг баримтыг шилжүүлж шийдвэрлэж ирсэн, *******аатар нь эмнэлгийн магадлагаатай талаарх баримтыг энэ цахим системээр ирүүлээгүй мэдэгдээгүй байна.
Харин телеграммын хувьд мэдээллийг шуурхай дамжуулах үүднээс харъяа байгууллагууд хэрэглэж байгаа боловч энэ нь албан ёсны цахим сайт биш гэж үзэж байна.
Иймд *******-ыгөндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж 61 нас хүрсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд:*******УГ ОНӨААТҮГ даргын тушаалын хуулбар, *******аатарын өргөдлийн хариуг хүлээлгэн өгсөн баримтын хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, *******аатарын эмнэлэгийн магадлагааны хуулбар, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудасны хуулбар,*******УГ ОНӨААТҮГ-ын дарга руу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар руу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаярын тухай хүргүүлсэн албан бичгийн хуулбар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан руу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ч.Мэндбаярын тухай хүргүүлсэн албан бичгийн хуулбар,*******УГ ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр руу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлсэн өргөдлийн хуулбар,*******УГ ОНӨААТҮГ-с 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн *******аатар руу хүргүүлсэн өргөдлийн хариуны хуулбар,*******УГ ОНӨААТҮГ даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1317 дугаартай “*******-ттэтгэмж олгох тухай” тушаалын хуулбар, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудасны хуулбарууд, эмнэлэгийн магадлагааны хуулбар,*******УГ ОНӨААТҮГ-с 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр*******УГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-ын дарга *******аатар руу хүргүүлсэн мэдэгдлийн хариуны хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-с 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр*******УГ ОНӨААТҮГазрын дарга Ч.Мэндбаяр руу хүргүүлсэн албан бичгийн хуулбар, бүртгэлийн маягтын хуулбар,*******УГ ОНӨААТҮГ-с 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр*******УГ ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-ын дарга *******аатар руу хүргүүлсэн албан тоотын хуулбар, ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр*******УГ руу хүргүүлсэн албан тоотын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар. /хх-4-9, 90-113, 162-163/
4. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтууд: *******аатарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хүргүүлсэн нотлох баримтын жагсаалтын хуулбар,*******УГ ОНӨААТҮГ-ээс*******УГ ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-ын дарга *******аатар руу хүргүүлсэн албан тоотын хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хуулбар,*******УГ ОНӨААТҮГ-ын дүрмийн хуулбар,*******УГ ОНӨААТҮГ даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/140 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” тушаалын хуулбар,*******УГ ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын хуулбар,*******УГ ОНӨААТҮГ 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/161 дугаартай “Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажиллах журам батлах тухай” тушаалын хуулбар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд төвийн ажиллах журмын хуулбар,*******УГ ОНӨААТҮГ 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/91 дугаартай “Ажлын цаг ашиглалтын журмыг шинэчлэн батлах тухай” тушаалын хуулбар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажлын цаг ашиглалтын журмын хуулбар, Газрын даргын чөлөө олгосон хуудасны хуулбар,*******УГ ОНӨААТҮГ даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1336 дугаартай “*******-тсахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын хуулбар,*******УГ ОНӨААТҮГ даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1316 дугаартай “*******аатарын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын хуулбар,*******УГ ОНӨААТҮГ даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1317 дугаартай “*******-ттэтгэмж олгох тухай” тушаал, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтын хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/25 дугаартай “Б.Аюушд буцалтгүй тэтгэмж, чөлөө олгох тухай” тушаалын хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-аас*******УГ ОНӨААТҮГ-д 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариу хүргүүлсэн албан тоотын хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-аас Марал 25 сууц өмчлөгчдийн холбоо руу хариу хүргүүлсэн албан тоотын хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-аас Төрийн банк ХХК руу хүргүүлсэн албан тоотын хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-аас Улаанбаатар дулаан шугам сүлжээ төрийн өмчит хувьцаат компани руу хүргүүлсэн албан тоотын хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-аас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр*******УГ ОНӨААТҮГ-д хүргүүлсэн албан тоотын хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-аас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ОНӨААТҮГ-д хүргүүлсэн албан тоотын хуулбар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд 03 дугаар сарын аяны хүрээнд явуулсан үзлэгийн биелэлтийг шалгах удирдамжийн хуулбар, “Билэгтхай” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр*******УГт гаргасан хүсэлтийн хуулбар, “Билэгтхай” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа ХҮТ-3-д хүргүүлсэн шаардлагын хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/15 дугаартай “Ц.Улаанхүүд дуудлагын засварчны ажил үүргийг түр хариуцуулах тухай” тушаалын хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/16 дугаартай “Б.Алтансүхэд дуудлагын засварчны ажил үүргийг түр хариуцуулах тухай” тушаалын хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 даргын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай “П.Дансранд Дуудлагын цахилгаанчны ажил үүргийг түр хариуцуулах тухай” тушаалын хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-аас*******УГ ОНӨААТҮГазрын дарга руу хүргүүлсэн албан бичгийн хуулбар,*******УГ ОНӨААТҮГ-с 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн *******аатар руу хүргүүлсэн өргөдлийн хариуны хуулбар, Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн борлуулалтын хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн утсаар ярьсан баримтуудын хуулбар, ирсэн бичгийн бүртгэлийн хяналтын картын хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-аас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр*******УГ ОНӨААТҮГ руу хүргүүлсэн албан тоотын хуулбар,*******УГ Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-аас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр*******УГ ОНӨААТҮГ руу хүргүүлсэн албан тоотын хуулбар,*******УГ ОНӨААТҮГ-с 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-ын дарга *******аатар руу хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-с 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр*******УГ ОНӨААТҮГ руу хүргүүлсэн албан тоотын хуулбар . /хх-25-89, 196-202/
5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Хөдөлмөрийн чадвар түл алдсаны эмнэлгийн хуудасны хуулбар, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцооны хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар, төлбөрийн даалгаварын хуулбар,*******УГ ОНӨААТҮГ даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1317 дугаартай “*******-ттэтгэмж олгох тухай” тушаалын хуулбар, Баянзүрх дүүргийн эмнэлэгийн магадлагааны хуулбар, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцооны хуулбар, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудасны хуулбар, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцооны хуулбар, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудасны хуулбар, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудасны хуулбар, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцооны хуулбар, Захиргаа, санхүүгийн ажилтнуулын 2021 оны 11 дүгээр сарын цагийн тооцооны хуулбар, цалингийн картны хуулбар.
Үзлэгийн .... /хх-143-155, 157-158, 165-174, 183-190/
Шүүх хуралдаанаар дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******аатар хариуцагч*******УГ ОНӨААТҮГ-т холбогдуулан 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/1316 тоот тушаалыг хүчингүй болгож, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2021 оны 12 сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг бүрэн ажиллаж байсан 2021 оны 09, 08, 07 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тооцож олгох, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ...Төрийн албаны тухай хуульд зааснаар 65 нас хүртэл ажиллах эрхтэй, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гарсан өдөр эмнэлгийн магадлагаатай байсан тул ажил албан тушаалыг хэвээр хадгалах хуулийг зөрчиж хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал үндэслэлгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ...ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гаргах үед хүндэтгэн үзэх шалтгааны талаар ажил олгогчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, тушаал үндэслэлтэй гэж маргаж байна.
3.Хэрэгт дараахь үйл баримт тогтоогдож байна.
3.1.*******УГ ОНӨААТҮГ нь 2007 оны 05 сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдаж, Ч.Мэндбаярыг 2019 оны 07 сарын 04-ний өдөр даргаар томилсныг бүртгэжээ. /хх-27/
3.2. Ажил олгогч*******УГ ОНӨААТҮГ-ыг төлөөлж Ч.Мэндбаяр, ажилтан *******аатар нар 2019 оны 09 сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус газрын даргын 2017 оны А/03 тоот тушаалаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан *******-ыг“Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3”-ын даргын ажил албан тушаалд ажиллуулахаар мөн хөдөлмөрийн нөхцөл болон цалин хөлс, талуудын эрх үүрэг хүлээх хариуцлага зэргийг тухайлан тохирч гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд мөн хугацаанаас эхлэн ажил олгогч цалин хөлс олгож, ажилтан ажил үүргээ гүйцэтгэснээр тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. /хх6-7, 66-67/
3.3.*******УГ ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/1316 тоот тушаалаар ...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 10 дах заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1 дэх хэсгийг үндэслэн ...Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын дарга *******аатар 61 нас 9 сар хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр 2021 оны 12 сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалжээ. /хх4/
3.4. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай 2021.11.10-ны өдрийн Б/1316 тоот тушаал гарсан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй бөгөөд *******аатар нь 2021.11.11-2021.12.02 хүртэл хугацаанд цахимаар ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь түүний Б/25 тоот тушаал болон бусад албан бичгээр тогтоогдож байна.
Улмаар хариуцагч нь Б/1316 тоот тушаалыг Монгол шуудан ХК-иар нэхэмжлэгч *******аатарын оршин суугаа газрын хаягаар 2021.12.07-нд хүргүүлснийг тэрээр 2021.12.08-нд хүлээн авч 2021.12.17-нд шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан гэж үзэхээр байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй байна. /хх5,68,/
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ” гэж зааснаас үзэхэд талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3”-ын даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд 60 нас нь өндөр насны тэтгэвэр авах нас гэж үзнэ.
4.2 Иймд *******-ыг61 нас 9 сар хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзсэн хариуцагчийн тушаал үндэслэлтэй хэдий боловч ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хадгалах байсан эсэх талаар тодруулах үүрэгтэй байна.
4.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-д “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгална гэж заажээ.
4.4.*******УГ ОНӨААТҮГ нь ажилтан *******-төндөр насны тэтгэвэр авах үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг
- 2021.09.09-ний өдрийн 1/904 тоот албан бичгээр мэдэгдэхэд тэрээр
2021.09.27-2021.10.08 хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар,
2021.10.10-2021.10.23 хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар,
2021.10.25-2021.11.01 хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар ажлаас чөлөөлөгдөж байсан,
-Мөн дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2021.11.09-ний өдөр хариуцагч байгууллагын 70111752 дугаарын утаснаас *******аатарын эзэмшдэг 91112158 дугаарын утсаар мэдэгдэхэд тэрээр
2021.11.10-2021.11.14 хүртэл өрхийн эмнэлгийн магадлагаагаар,
2021.11.15-2021.11.28 хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар,
2021.11.29-2021.12.12 хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар ажлаас тус тус чөлөөлөгдөж байсан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх99-102/
4.5. *******аатар хөдөлмөрийн чадвар түр алдсан талаарх эмнэлгийн хуудсуудыг үндэслэн Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмжийг олгосон энэ хугацаанд түүнд цалин хөлс олгоогүй болох нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баримтууд, Хаан банкны дансны хуулга, Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул дээрх эмнэлгийн баримтуудыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байна.
4.6. Мөн нэхэмжлэгч *******аатар нь уг тушаал гарах өдөр эмчийн үзлэгт орж, магадлагаа гарсан талаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын бичиг хэргийн ажилтан ...Мандахтуяад мэдэгдсэн, тэрээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилтан ...Тунгалагт энэ талаар мэдэгдсэн болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг болон телеграммд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
4.7. НИТХТ-ийн 2017.02.23-ны өдрийн 33 тогтоолоор баталсан ОНӨААТҮГ-ын дүрэм, ОНӨААТҮГ-ын даргын 2019.06.05-ны өдрийн А/140 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам, тус газрын даргын 2017.06.08-ны өдрийн А/161 тоот Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажиллах журам, тус газрын даргын 2018.04.12-ны өдрийн А/91 тоот тушаалаар баталсан Ажлын цаг ашиглалтын журамд ажилтан эмнэлгийн магадлагаатай байх тохиолдлыг тухайлан зохицуулаагүй байх бөгөөд эмнэлгийн магадлагаа авсан даруйд Удирдах газарт мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
4.8. Иймд хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гарсан 2021.11.10-ны өдөр ******* эмнэлгийн магадлагаатай байсан болох нь баримтаар тогтоогдож байх тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан*******УГ ОНӨААТҮГ-ны даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/1316 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.
4.9. Ажилтныг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож байгаа тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзсэн болно.
4.10. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн томилсон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан хэдий ч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааг 2021 оны 12 сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаа гэж тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцоход ажилгүй байсан хугацаа нь 2021.12.06-ны өдрөөс 2022.03.15-ны өдөр хүртэл ажлын 62 хоног болно.
4.11.Нэхэмжлэгч ******* нь 2021.09.27-ноос эхлэн эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдөж ажил үүргээ гүйцэтгээгүй тул түүнд цалин хөлс олгогдоогүй харин тэрээр 2021.09.27-ны өдрөөс 2021.12.12-ны өдөр хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч байсан талаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баримтаар тогтоогдож байх тул дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцооллыг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь тэрээр 2021.09.27-ны өдрөөс 2021.12.12-ны өдөр хүртэл хугацаанд эмнэлгийн магадлагаатай буюу бүрэн ажиллаагүй, түүний бүрэн ажилласан хугацааг Нийгмийн даатгалын хэлтэс 2021 оны 7,8,9 сарын цалингийн дундажаар нэг өдөрт оногдох цалинг 67988 төгрөг гэж тооцсон байх тул уг тооцооллыг үндэслэн ажилгүй байсан 62 хоногоор тооцож 4 215 256 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
4.12. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 -д зааснаар ажил олгогч нь нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд зохих журмын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан шаардлагыг хангалаа.
5.*******УГ ОНӨААТҮГ-ны даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/1317 тоот тушаалаар байгууллагын дотоод журмыг үндэслэн 12 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор шийдвэрлэж 2021.12.20-ны өдөр 00013842 тоот төлбөрийн даалгавраар Төрийн банкны дансаар 12 360 000 төгрөг шилжүүлснийг *******аатар 2021.12.31-ний өдөр Удирдах газрын дансанд буцаан шилжүүлсэн мөн тус газрын даргын 2021.11.16-ны өдрийн Б/1336 тоот тушаалаар Б.Баатарт сахилгын шийтгэл ногдуулсан хэдий ч уг тушаал хэрэгжээгүй үйл баримтын талаар хэрэгт нотлох баримт авагдсан байна.
Дээрх Б/1317, Б/1336 тоот тушаалуудын талаар зохигч талуудын хэн аль нь шаардлага гаргаагүй хэдий ч хөдөлмөрийн гэрээг цуцалсан Б/1316 тоот тушаалын үр дагавар гэж үзэхээр байх тул энэ талаар дурьдах нь зүйтэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөхөөр зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан тооцож 4 215 256 төгрөгийн тэмдэгтийн хураамж гаргуулан төрийн сангийн орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар *******-ыгОСНААУГ ОНӨААТҮГ ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын даргын ажил албан тушаалд эгүүлэн томилж, хариуцагч*******УГ ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 215 256 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-толгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч *******-тнийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч*******УГ ОНӨААТҮГ-т даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч*******УГ ОНӨААТҮГ-аас тэмдэгтийн хураамжид 82,394 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН