| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/75 |
| Огноо | 2023-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ийн Бд холбогдох 2340000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны .. дугаар сарын ..-ний өдөр Сүхбаатар аймгийн ... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл .., .... хамт Хэнтий аймгийн .... сум ... дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай Б овогт О-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуатээг” гэх баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Н-тай маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт чулуугаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Т.Н-ын “Би 2023 оны 09 сарын 08-ны орой 22 цагийн орчим ажлаасаа тараад найз Э-, Б-, Т, нарын хамт сумын төв дээр Гуа-Тээг караокед орж тус бүр нэг нэг ширхэг лаазтай пиво мөн нэг нэг ширхэг ундаа 0,75 Соёрхол нэртэй архи авч хувааж уугаад 23 цаг 50 мин орчим хөгжим нь зогссон байх тэгээд гарсан, Б- дундаас нь явсан болохоор Э-, Т бид хэд гарсан, гараад явж байхад А- гэх танил залуутай таараад тэднийд очихоор болоод ертөнцийн зүгээр баруун тийш явж байхад хэсэг залуус хойд талд байх харанхуй газраас дуудсан. А-, Э- бид 3 очсон, Т ах утсаар ярьж байсан тул үлдсэн, биднийг очиход тэр хүмүүс дунд А-гийн таньдаг нэг хүн байж байгаад юм яриад цаашаа эргээд явж байтал нэг ухсан шугамын нүх рүү унасан юм билээ, тэгээд л тэр нүхнээсээ гараад л тэр хоёр буцаад бид нар дээр ирэхэд бид хоёртой хэрүүл маргаан үүсгээд намайг зодчихсон байсан гэсэн, бид хоёр тухайн үед нэлээн согтуу байсан болохоор хэдэн хүн зодсон, юугаар зодсон гэдгийг мэдэхгүй байна. би бодохдоо 4 хүн байсан болов уу гэж бодож байна" гэх мэдүүлэг (хх-ийн 5-6-р хуудас)
Гэрч Ц.Х-ын “....Н- гэдэг нь өмнө нь Гуа-Тэгийн үүдэнд таарахдаа Б-ас тамхи өгчих гээд байх шиг байсан, Б- тамхи өгч байх шиг байсан, ингээд Б- Н- хоёр хэрэлдээд муудалцаад зодолдоод байсан, би салгасан, би уугаагүй байсан, зодоон намжсан чинь Б- алга болчихсон байсан, энэ үед Н- тэр надыг зодсон залуу хаана байна гээд хашхираад байсан, Б-д зодуулснаа мэдсэн юм шиг байсан. " гэх мэдүүлэг (хх-ийн 10-11-р хуудас)
Гэрч Б.Лгийн “... Биднийг гарсны дараа Н- нь бид нараас тамхи нэхээд байсан ба Б- тамхи өгсөн чинь дахиад гал нэхсэн гээд жаахан маргаад салж байсан, ингээд бид баруун тийш явж байхад яагаад ч юм Н- ирчихсэн байсан, нөгөө л маргаан нь тасраагүй хэрүүл болцгоосон, ингээд биднийг Х- эрүүл байсан, бас А гэгчийн эхнэр бид хоёр ч хорьсон боловч Б- Н-ын толгойг чулуугаар цохиод хагалчхаад зугтаад явчихсан байсан, энэ үед Н- намайг зодсон бацааныг дууд та нар зугтаалгалаа гэх мэтээр бидэнд агсам тавиад байсан, Б- тэгээд цаашаа алга болсон. " гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас)
Гэрч Б.Тын “...Н- бид хэд дээр ирээд Б- Л, Ш бас над руу гэх мэт хүн хүн рүү агсам тавиад хэрүүл хийгээд л байснаа ноцолдоод унаж тусаад байсан, ингээд нэг мэдэхэд Б- Н-ын толгойг хагалчихсан байсан, тэр дунд Х- ах огт уугаагүй учраас салгах гээд дунд нь ороод байсан юм билээ " гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас)
Гэрч О.Шгийн “... Н- тухайн тухайн үед намайг зодсон бацаанаа дууд гээд бидэнд агсам тавиад байсан энэ үед нь Б- түүнийг цохчхоод зугтаад алга болчихсон тэр оройноо эргэж бидэнтэй уулзаагүй юм" гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас)
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 449 дугаартай дүгнэлтэд
1. Т.Н-ын биед толгойн хуйханд шарх, тархи доргилт, зүүн шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. (хх-н 40-41-р хуу)
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би хохирогч Т.Н-ыг архидан согтуурсан үедээ зодож гэмтэл учруулсан нь үнэн” гэх мэдүүлэг (хх-н 56-57-р хуу) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч О.Б- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Н- нь “Надад гомдол, санал байхгүй” гэж мэдүүлсэн байх ба “О.Б-ас эмчилгээний зардал 2 сая төгрөг авсан нь үнэн” гэх хүсэлтийг (хх-н 85-р хуу) гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР