| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2021/00366/И |
| Дугаар | 104/ШШ2021/00339 |
| Огноо | 2021-11-03 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 104/ШШ2021/00339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух, ******* *******гийн ******* /РД:*******/
Хариуцагч: *******, , , од оршин суух, ын /РД:/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2006 оны 5 дугаар сард танилцаж, 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Б. намайг жирэмсэн болсноос хойш уулзалгүй алга болсон. Би Б.д жирэмсэн болсон талаараа хэлсэн боловч иргэж ирээгүй.
Энэ хүн надтай суухгүй байсан юм бол гэрлэлтээ батлуулж, хамт амьдрах юм шиг хуурах ёсгүй байсан. Одоо би гэр бүл, үр хүүхэдтэй ч энэ гэрлэлтээс болоод байнга хэрүүл маргаан гардаг. Миний амьдралаар тогтоод орхисонд өнөөдрийг хүртэл гомдож явдаг.
Би -ны өдөр охин Г.ыг төрүүлэн өнөөдрийг хүртэл өсгөн хүмүүжүүлж байгаа. Одоо бид тус тусдаа амьдралтай, хамтран амьдарх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Харин бид хамт амьдарч байгаагүй тул хуваах эд хөрөнгө гэж байхгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2006 оны 5 дугаар сард танилцсан. Тухайн үед шинэ гэр бүлд 500,000 төгрөг өгч байсан болохоор 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Би нутар руугаа аваад хэдэн сар болсон. Энэ үед П.*******г жирэмсэн болсон гэж мэдээгүй байсан тул одоо суусан эхнэртэйгээ танилцаж суусан. Бид гэр бүл болж амьдарч байгаагүй тул хуваах эд хөрөнгө байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. -ны өдөр төрсөн охин Г. миний хүүхэд мөн. Гэхдээ өнөөдрийг хүртэл эх дээрээ байсан учир асрамжийн талаар маргахгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* хариуцагч Б.д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага үйл баримтын талаар маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.
Гэрлэгчид өсвөр насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч П.*******гийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасан харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. нар 2006 оны 5 дугаар сард танилцаж, 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас -ны өдөр охин Г. төрсөн байх ба одоо эх П.*******гийн асрамжид эрүүл бойжиж байгаа үйл баримт нь гэрлэгчдийн дугаар гэрлэлтийн бүртгэлийн хуулбар, охин Г.ын дугаар төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн овогтой нь тус сургуулийн 9б ангид суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт, Хүүхэд эрүүл бойжиж байгааг тодорхойлсон эмчийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /ХХ-4-9/
Нэхэмжлэгч П.******* гэрлэлт цуцлуулах болсон үндэслэлээ ...Б.тай гэрлэлтээ батлуулсан ч хамт амьдарч байгаагүй...одоо тус тусдаа гэр бүл, үр хүүхэдтэй болсон.. гэж тайлбарласан тайлбар, Хариуцагч Б. ...Бид 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч, гэр бүлтэй болсон... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх зэрэг үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.
Үүнээс гадна шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй болсон нөхцөл байдал нь урдчилан шийдвэрлэх журмаар явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй. Охин Г. эх П.*******гийн асрамжид үлдэх саналаа илэрхийсэн тул -ны өдөр төрсөн охин Г.ыг эх П.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр охин Г.тай уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар -ны өдөр төрсөн охин Г.ыг 14-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Б.ар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.******* нь охин Г.д зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б. зориулалтаар зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,180 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.ас 201,180 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* *******гийн *******, хариуцагч ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 24-ний төрсөн охин Г.ыг эх П.*******гийн асрамжид байлгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 24-ний төрсөн охин Г.ыг 14-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам хариуцагч Б.ар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Б. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,180 /хоёр зуун нэгэн мянга нэг зуун ная/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.дс 201,180 /хоёр зуун нэгэн мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Алтангэрэлд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС