Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2021/00365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Т.Бадрах, Багахангай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* *******од оршин суух, ******* *******ийн ******* /РД:*******/

 

Хариуцагч: , , , *******од оршин суух, ын Алтанхуяг /РД:/-т холбогдох

 

Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирол 1*******,600,000, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас машины нэр дээр гарсан торгууль 690,000 төгрөг, 2019 он, 2020 оны татвар 200,000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,540,000 төгрөг, хохирол 9,940,000 төгрөг нийт 36,970,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.*******, өмгөөлөгч Л.Энх-Амгалан нар тайлбарлахдаа: Хариуцагч М.аас нийт 36,970,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 30,**************0,000 төгрөг болгон багасгаж шаардаж байна.

1.Хариуцагч М. миний өмчлөлийн /91-*******2 УБП/ улсын дугаартай, 11 тонны даацтай, ачааны машин, улсын дугаартай, 10 тонны даацтай чиргүүлийг хуурч мэхлэн авсан.

Тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 331 дугаар шийдвэрээр хариуцагч М.ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, ачааны машин болон чиргүүлийг нэхэмжлэгч Ш.******* миний өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хохироосон хэвээр байна.

Иймд хариуцагч М. ачааны машин болон чиргүүлийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны ******* дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд ашиглахдаа эд хөрөнгөд 12,510,000 төгрөгийн хохирол учруулсан нь шинжээч Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр нотлогдсон. Уг баримтыг зөвшөөрч байгаа тул хохирлоо 12,510,000 төгрөг болгон багасгаж байна.

Мөн хариуцагч М. замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас машины нэр дээр гарсан 690,000 төгрөгийн торгуулийг төлсөн байгаа тул маргахгүй.

2.Хариуцагч М. ачааны машин ашигласан татварын төлбөр 2019 он, 2020 оны татвар төлөөгүй тул 200,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн.

3.Би хариуцагч М.т 2011 оны 12 дугаар сарын -ны өдөр 90,000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 5 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, -ны өдөр 1,000,000 төгрөг, 7 дугаар сарын 02-ны өдөр 1,300,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 450,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн.

Мөн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Начин заан ломбардад гинжээ 1,750,000 төгрөгөөр тавьж, 1,700,000 төгрөгийг хариуцагч М.т зээлсэн. Мөнгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй тул 9,940,000 төгрөгийн хүү төлсөн. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаа үндэслэн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 17,4*******0,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Харин хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж байгаа ч нэхэмжлэлийн шаардлагыг ямар ч баримтаар няцаагаагүй. Мөн 22,000,000 төгрөгийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа тул энэ хэрэгт хамааралгүй. Үүнээс гадна тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 331 дугаар шүүхийн шийдвэрээр хохирол болон зээлийн гэрээний асуудлыг шийдвэрлээгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 10,000,000 төгрөгөөр машин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үедээ банкнаас зээл авсан. Бид хоёр зээлээс машинд тавьсан сэлбэгийн өрийг төлөхөөр болсон.

2010 оны 5 дугаар сарын 1*******-ны өдөр Архангай аймгийн Цагаан давааны орчим унаж кабин, хүзүү, урд тэнхлэг, хөндлөн чайкууд, цап, шарик, пласматор эвдэрсэн. Хойд нум зуурсан байсан. Мөн сольсон кабин нь шилгүй. Доод шал ханзарсан. Ар хэсэг нь эвдэрч хадах, гагнах боломжгүй муу кабин тавьсан байсан. Ш.******* ийм машинаа засаж өгөөч гэж гуйсан. Би машиныг Балган, Зоригнэмэхийн хамт зассан.

Ш.******* аймаг руугаа ачаа ачаад яваад ирэхдээ мотор халдаг, масло иддэг, кроп 2-р араандаа мултардаг болсон байна. 20 хонож ирлээ гэсэн. Тэгээд Чи энэ машиныг засаад ав" гэхээр нь би хямд өгөх юм байна гэж бодоод ах, дүү, найз нараасаа мөнгө зээлээд бүх эд ангийг зассан. Гэтэл удалгүй автомат цохисон. Ш.*******эд хэлэхэд 500,000 төгрөг өгсөн. Дахиад 1 сар бололгүй хий хураадаг автомат цохисон. Би Ш.*******эд хэлээд 500,000 төгрөгөөр өөрөө авч тавьсан. Удалгүй 3, 4 сарын дараа машин явж жигдрээгүй байж байгаад мотор цохиж зогссон.

Ш.******* моторын викладш авч явуулсан. Сар бололгүй дахиад мотор бүр таг болж зогссон. Дахиж Ш.*******тэй яриад Баруун салааны манаач Балганы хашаанд чирч аваачиж тавьсан. 3 сарын дараа буюу 2012 оны 12 дугаар сарын сүүлээр Ш.******* надтай ирж уулзаад Чи энэ машиныг ав. 10,000,000 төгрөг орчим болох байх гэсэн. Тэгэхдээ банкны зээлд оруулж өгнө гэсэн. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нотариатаар орж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, банкны зээлд тавьсан. Банкны зээл 22,000,000 төгрөг гарсан.

Ш.******* 9,000,000 төгрөгийг надад өгсөн. 5,000,000 төгрөгийг бэлнээр гэдэг найздаа өгсөн. Найз нь 14 хоногоос хэтрэхгүй гэж хэлээд авсан. Гэтэл найз нь 7 сар гаруй хугацаанд цувуулж 5,000,000 төгрөг өгсөн. Ингээд авсан 22,000,000 төгрөгийнхөө зээлийг Ш.******* хүмүүст тарааж өгсөн. Би авсан мөнгөөрөө урдах зээлээ чөлөөлсөн тул машиныхаа моторыг сольж тавих боломжгүй болсон. 2013 оны 6 дугаар сард шинээр авсан. Дахиад ах, дүү, найз нөхдөөсөө мөнгө авч банкны зээл 4,500,000 төгрөг төлсөн. Дахин авсан зээлээр машинаа засаж ажилд гарсан боловч олигтой яваагүй. Банк зээлээ шаардаад өрөнд машиныг чинь авна гэсэн. Иймд хашаа, байшин, худаг, 250 ширхэг чацарганын модтой хашаагаа хямд зарж банкны зээл төлсөн.

Эхнэр энэ байдлаас болж уурлаад тусдаа амьдарч Зүүнговь суманд сувилагчаар ажилласан. 2016 онд эхнэр тэтгэвэрт гарч сургуульд сурч төгсөөгүй 2 охинтойгоо хамт дэлгүүр, цайны газарт ажилласан. Нэг охин минь өөрөө дэлгүүрийн худалдагч хийж байж сургуулийн төлбөрөө төлсөн. Би ашиг олсон зүйл байхгүй. Энэ машины моторт 5,500,000 төгрөг, кроп 1,*******00,000 төгрөг, хойд ком, редуктор, ком чулактай нь Цэгмид гэдэг хүнээс 4,000,000 төгрөгөөр авч тавьсан. Эвдэрхий 12 хөргөгчийн гадна арьсаар кузовыг хадаж тогтоож бэхжүүлж зассан. Аккумляторын хайрцаг байхгүй тул 0,000 төгрөгөөр шинээр хийлгэсэн. Мөн ачаа татах механик татлага шинээр хийлгэсэн. Нийт хөлс 250,000 төгрөг болсон. Радиаторыг 750,000 төгрөг, аккумляторыг шинээр 450,000 төгрөгөөр авч тавьсан. Урд тэнхлэг, цапны шарик, пальц солиход 1*******0,000 төгрөг болсон. Гэтэл Ш.******* надаас үндэслэлгүй мөнгө нэхэж байна.

Жишээ нь энэ машинд турбин гэдэг юм байдаггүй. Салаа ******* мотортой машин. Ш.******* турбины мөнгө гэж 2,000,000 төгрөг нэхсэн. Өөрөө энэ машинд юу ч хийгээгүй. Унасан эвдэрсэн машин л өгсөн.

Энэ машиныг унагасан жолоочийг өөрөө мөн л шүүхэд өгч олон удаагийн нэхэмжлэл гаргаж олон сая төгрөг нэхсэн гэх шүүхийн шийдвэрүүд байдаг гэсэн. Машин онхолдож унахад *******,000,000 төгрөгийн барааны хохирол учирсан гэж өөрөө хэлсэн. Энэ нь шүүхээр шийдвэрлэгдсэн баримтууд дотор илэрхий байдаг. Мотор тавилцсан Балган гуай ажлын хөлс 1,500,000 төгрөг авсан. Дараа нь ачаанд гараад ачаа ачиж яваад Эмээлт өөд өгсөж яваад кроп 1 дүгээр араанд орохгүй болсон. Тэгэхэд Ш.******* 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Би өөрөө *******00,000 төгрөг гаргасан. 2 хүнээр кроп тавиулж хөлсөнд нь 0,000 төгрөг өгсөн. Хүрээ цамхаг ХХК-ийн хашаанд машинаа тавьсан үед надад хэлэхгүйгээр машинаар ачаа ачна гэж хулгайлж авч явсан. Машины ачаа татлага, эхнэрийн хувцас, хоол унд, банкандаа 0 литр түлштэй нь авчихсан.

Албан газрын хашаанд 2 ком засаж сэлбэсэн арьсан бөгс нь байсан. Энийг Ш.******* харж мэдэж авсан. Энэ машины бүх эд ангиуд нь унаж эвдэрч, гэмтсэн учир тохиргоо муутай засаад засвар авдаггүй болчихсон.

Ачаа олдсон үедээ тээвэр хийдэг байсан боловч машины тохиргоо бүрэн алдагдсан учраас заавал нэг эд ангид эвдрэл гардаг. Үүнд зарцуулагдаад ачаа ачсан хөлс дуусдаг.

Урьд нь шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж шинээр үүссэн ямар нэгэн нөхцөл байдал байгаагүй байхад дахин олон талаар тайлбар өгч дахиж машинаа нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бичиж өгсөн тайлбар болон миний үйл явдлыг гэрчлэх, нотлох хүмүүс байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэр нь гарсан тул сөрөг нэхэмжлэл гаргахгүй, нотлох баримтыг хавсаргахгүйгээр энгийн хэлбэрээр тайлбараа өгч байна.

Ш.******* санаатайгаар намайг ийм байдалд оруулж байгаад гомдолтой байна. Угаасаа 3, 4 жил хотод тээвэр хийгээд муудаж элэгдсэн Солонгос машин байсан. Мөн Ш.******* машины номероо сольж хэлээд байна. Ш.******* намайг банкны өрнөөс машинаа чөлөөлж аваад хэдэн жилээр айл, айлын хашаанд тавьж унаж чадахгүй байсныг мэдсээр байж ийм өндөр мөнгө нэхэж, намайг гүтгэж байна.

Ш.******* миний дансыг битүүмжлүүлж намайг тэтгэврийн мөнгөө авах боломжгүй болгосон.

Би торгуулийн төлбөр болох 6*******2,000 төгрөгийг тэтгэврийн мөнгөнөөсөө төлөөд машиныг шилжүүлж өгөөд бид хоёрын тооцоо бүрэн дууссан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, тэтгэврийн данс, бусад харилцах дансыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ш.******* 2019 онд /91-*******2 УБП/ улсын дугаартай, 11 тонны даацтай, ачааны машин, улсын дугаартай, 10 тонны даацтай чиргүүлээ хариуцагч М.аас буцаагаад авсан.

Энэ маргааныг тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 331 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн тул шүүх дахин хэлэлцэх ёсгүй. Мөн нэхэмжлэгч Ш.******* шүүхийн шийдвэрийг зөвшөөрсөн учир давж заалдах гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхийн шийдвэрээр машинтай холбоотой 22,000,000 төгрөгийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгааг шүүх анхаарах хэрэгтэй.

Үүнээс гадна шинжээч Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлсэн байна.

Мөн хариуцагч М. нэхэмжлэгч Ш.*******ээс ямар ч мөнгө зээлээгүй. Түүний гинжийг ломбардад тавиулж 1,700,000 төгрөг авсан гэсэн баримт хэрэгт байхгүй тул зээлтэй холбоотой шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Харин хариуцагч М. ачааны машиныг эзэмшиж байх хугацаандаа торгуулсан торгуулийн төлбөр 720,000 төгрөгийг төлж барагдуулсан. 2019 он, 2020 онд төлөх машины татвар 200,000 төгрөгийг төлж болно гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* хариуцагч М.т холбогдох эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирол 1*******,600,000, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас машины нэр дээр гарсан торгууль 690,000 төгрөг, 2019 он, 2020 оны татвар 200,000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,540,000 төгрөг, хохирол 9,940,000 төгрөг нийт 36,970,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Ш.******* нь шинжээч Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг үндэслэн эд хөрөнгөд учирсан хохирлоо 12,510,000 төгрөг болгон багасгахдаа торгуулийн төлбөр 690,000 төгрөгийг хариуцагч М. төлсөн талаар маргаагүй.

 

Хариуцагч М. эд хөрөнгийн үнэлгээг хэт өндөр үнэлсэн, мөн ямар ч мөнгө зээлээгүй тул зээл, зээлийн хүү төлөхгүй гэж мэтгэлцсэн.

Харин торгуулийн төлбөрт 690,000 төгрөг төлсөн, 2019, 2020 онд төлөх тээврийн хэрэгсэл ашигласны албан татварт 200,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр ...нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч бүхэлд нь барагдуулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, дараах хууль зүйн дүгнэлт хийв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

 

Харин Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *******30 дугаар шүүгчийн захирамжаар ...нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 21,445,509 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М., Б.Дугармаа нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай... гэж шийдвэрлэсэн.

Тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 331 дугаар шүүхийн шийдвэрээр ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 24-20УВХ улсын дугаартай автомашин, 75-33АЧА улсын дугаартай чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ эзэмшигчийн нэрийг нэхэмжлэгч Ш.*******ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч М.т даалгаж,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.*******ийн гаргасан хариуцагч М.аас 32,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч М.ийн гаргасан нэхэмжлэгч Ш.*******ээс 24-20УВХ улсын дугаартай автомашин, 75-33АЧА улсын дугаартай чиргүүлийг гаргуулан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн шийдвэр нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг шийдвэрлэсэн шийдвэр биш тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Мөн тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 331 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндэслэх хэсэгт үйл баримтыг үнэлэхдээ ...талуудын хооронд Иргэний хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1.-д заасан үүргийн харилцаа үүсээгүй байхад нэхэмжлэгч Ш.*******ийн автомашин, чиргүүлийг 2011 оны 10 дугаар сараас 201******* оны ******* дугаар сар хүртэлх хугацаанд эзэмшиж, ашигласнаараа хариуцагч М. нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна...

...Дээр өгсөн дүгнэлтээр 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 24-20УВХ улсын дугаартай автомашин, 75-33АЧА улсын дугаартай чиргүүлийн үнэд аливаа хэлбэрээр мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй болох нь тогтоогдсон, хариуцагчид маргааны зүйл болох автомашин, чиргүүлийг шаардах эрх үүсээгүй зэргийг харгалзан нэхэмжлэгчээс 24-20УВХ улсын дугаартай автомашин, 75-33АЧА улсын дугаартай чиргүүлийг гаргуулан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов... гэж дүгнэсэн байна.

 

Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4., 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар зохигч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй. Мөн шүүх нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин үнэлэхгүй тул зохигчдын хооронд автомашин худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Хаан банкнаас зээлсэн мөнгөөр гэрээний үүрэг биелүүлсэн эсэхийг хянан хэлэлцэхгүй.

 

Харин хариуцагч М.ийн хууль бус эзэмшил, ашиглалтын улмаас нэхэмжлэгч Ш.*******ийн өмчлөлийн /91-*******2 УБП/ улсын дугаартай, 11 тонны даацтай, ачааны машин, улсын дугаартай, 10 тонны даацтай чиргүүлд хохирол учирсан, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх үйл баримтад дүгнэлт өгч байна.

 

Хариуцагч М. 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны ******* дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд /91-*******2 УБП/ улсын дугаартай, 11 тонны даацтай, ачааны машин, улсын дугаартай, 10 тонны даацтай чиргүүлийг ашиглаж нэхэмжлэгч Ш.*******эд 12,510,000 төгрөгийн хохирол учруулсан нь шинжээч Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 6 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээгээр тогтоогдсон гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч М. бусдын эд хөрөнгийг ашиглаж байсан нь гараар бичсэн тооцооны тэмдэглэлээр нотлогдсон. Мөн гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгээ баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.1., 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасны дагуу хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөгдөх боломжгүй болж байна.

 

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4.-т заасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа тул хариуцагч М.аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 12,510,000 төгрөг, маргааны үйл баримт болох 2019, 2020 онд төлөх тээврийн хэрэгсэл ашигласны албан татвар 200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******эд олгож шийдвэрлэлээ.

 

Зээлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч Ш.******* мөнгөн хөрөнгийг буцаан төлөх нөхцөлтэйгөөр хариуцагч М.ийн өмчлөлд шилжүүлсэн бол буцаан төлөх үүргийг Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1.-д зааснаар хүлээнэ.

 

Зохигчид харилцан үүрэг хүлээсэн гэрээний үүргийг биелүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1., 25 дугаар зүйлийн 25.2.-т заасны дагуу баримтаар нотолж, няцаах үүрэгтэй.

 

Хавтаст хэргийн 74-*******1 дүгээр хуудсанд авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ш.******* хариуцагч М.ийн Хаан банк дахь 5*******00036316 ******* дансанд 2011 оны 12 дугаар сарын -ны өдөр 90,000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 5 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, -ны өдөр 1,000,000 төгрөг, 7 дугаар сарын 02-ны өдөр 1,300,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 450,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, нийт 5,*******40,000 төгрөг шилжүүлсэн байна.

 

Хариуцагч М. уг мөнгийг нэхэмжлэгч Ш.*******ийн ачааны машиныг засварлахад зарцуулсан, ачааг нь тээвэрлэсэн төлбөрт авсан гэж тайлбарлаж байгаа ч нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар няцаагаагүй.

 

Иймд нэхэмжлэгч Ш.******* хариуцагч М. нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

Гэхдээ нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч М.аас гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан.

 

Нэхэмжлэгч Ш.******* хуулийн хугацаанд гэрээний үүрэг биелүүлэхийг шаардсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхээ баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.-д зааснаар хариуцагч М. зээлийн гэрээний үүрэг биелүүлэхээс татгалзсан хэмжээ болох 5,*******40,000 төгрөгөөс чөлөөлөгдөх үр дагавар үүсэж байна.

 

Мөн нэхэмжлэгч Ш.******* 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Начин заан ломбардад гинжээ 1,750,000 төгрөгөөр тавьсан, хүүнд 9,940,000 төгрөг төлсөн нь барьцаалан зээлдэх газрын /хх-1*******-32/ баримтаар нотлогдож байгаа ч хариуцагч М.т мөнгө шилжүүлж өгсөн нь баримтаар тогтоогдоогүй.

Иймд хариуцагч М.т зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,700,000 төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй гэж үзсэн тул зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,700,000 төгрөг, эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 9,940,000 төгрөг, нийт 11,640,000 төгрөг шаардах эрх нэхэмжлэгч Ш.*******эд үүсэхгүй. /Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4./

 

Иймээс хариуцагч М.аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 12,510,000 төгрөг, маргаагүй үйл баримтын хувьд 2019, 2020 онд тээврийн хэрэгсэл ашигласны албан татвар 200,000 төгрөг нийт 12,710,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******эд олгож, нэхэмжлэлээс татгалзсан 6,7*******0,000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн биелэлт, хохирол 17,4*******0,000 төгрөг нийт 24,260,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,*******00 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 21*******,310 төгрөгийг хариуцагч М.аас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШЗ2020/01410 дугаар шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байх болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.2., 116, 11*******, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1., 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч ын аас эд хөрөнгөд учирсан хохирол 12,710,000 /арван хоёр сая долоон зуун арван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******ийн *******эд олгож, нэхэмжлэлээс 24,260,000 /хорин дөрвөн сая хоёр зуун жаран мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******эд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,*******00 /гурван зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.аас 21*******,310 /хоёр зуун арван найман мянга гурван зуун арав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ Т.БАДРАХ