Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2026/00017

 

Б-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2025/01618 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Н, түүний өмгөөлөгч А нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н-ээс 2025.10.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН            Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                             Н.БАТЗОРИГ

                                              Э.ЗОЛЗАЯА

                                             Д.ЦОЛМОН

                                                     Х.ЭРДЭНЭСУВД