| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2021/00394/И |
| Дугаар | 104/ШШ2021/00386 |
| Огноо | 2021-11-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 104/ШШ2021/00386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/
Хариуцагч: *******, *******, *******, хаягт оршин суух, ******* овогт гийн /РД:/-д холбогдуулан
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.тай 2009 онд танилцаж, 2013 оноос хойш хамтран амьдарсан. Бидний дундаас -ны өдөр охин ын төрсөн. Бид 2016 онд салж, одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Одоо бид хамт амьдрах боломжгүй болсон. Тусдаа амьдарснаас хойш Д. охиноо харж ханддаггүй. Одоо хүүхдийн тэтгэлэг шаардаж байна гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Г.******* бид хоёр 2009 онд танилцсан. Үерхээд 2 жил гаран болоод -ны өдөр охинтой болсон. Хамт гурван жил гаран амьдарсан. Бид гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж 2016 онд салсан. Одоо хамт амьдрах боломжгүй. Гэхдээ хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Д.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилсэн.
Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба хүүхдүүдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй.
Зохигчид хүүхдүүдийн тэтгэлгийн хэмжээ, хугацааны талаар эвлэрэн тохиролцоогүй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлт хийлээ.
Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш тэжээн тэтгүүлэх шаардлагыг хугацаа харгалзахгүйгээр шүүхэд гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д хуульчлан заасан.
Охин Д. бага насны хүүхэд тул хууль ёсны төлөөлөгч эх Г.******* нь тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд болох хариуцагч Д.аас хүүхдийн тэтгэлэг шаардах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д. нар 2009 онд танилцаж хамтран амьдрах хугацаанд буюу 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр охин С. төрж эцэг Д.ын овог, нэрийг авсан, зохигчид 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус тусдаа амьдарч байгаа, одоо охин Д. эх Г.*******ийн асрамжид эрүүл өсч бойжиж байгаа болох нь 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Д.ын дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Ачлал-Налайх ӨЭМТөвийн тодорхойлолт, зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Д.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар охин Д.ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул хариуцагч Д. охин Д.ыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь оролцон туслах үүрэгтэй.
Харин хариуцагч Д. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд гаргуулах хүүхдүүдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч Г.******* нь охин д.д зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Д. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Хариуцагч Д. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдүүдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,870 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.аас 37,870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119. дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Д.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Д.ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* овогт гийн /РД:/-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Д.аас гаргуулах хүүхдүүдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,870 /гучин долоо мянга найман зуун дал/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.аас 37,870 /гучин долоон мянга найман зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС