Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2021/00392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух, ******* *******н ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, *******, *******, од оршин суух, ы /РД:/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хариуцагч О.тай 2007 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас -ны өдөр хүү С., -ны өдөр хүү С. нар төрсөн.

Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2017 оноос эхлэн тус тусдаа амьдрах болсон. Учир нь О. эмэгтэй хүнтэй гэр бүлээс гадруу харьцаанд орсон. Мөн архи их ууж, гэр бүлдээ хайр халамжгүй болсон. Би түүнийг уучлаад амьдарсан боловч ямар ч итгэх итгэлгүй болсон. Би үүнээс болж өөр хүнтэй уулзсан нь үнэн. Одоо бол үгүй. Ер нь бидний амьдралд нөхөр О.ын эгч, дүү нар их оролцдог. Үүнээс болж маргалдах болсон.

Би 2017 онд хоёр хүүгээ орхиод Казкастан улс руу ажил хийхээр явсан. 2019 онд ирээд хашаа байшингаа засаж янзлаад амьдарч байна. Би үр хүүхдээ бодоод О.тай хамт амьдрах гэж үзсэн. Гэвч хэрүүл маргаан тасрахгүй байсан. Ингээд салахаар шийдсэн. Одоо надад энэ хүнийг гэх хайр сэтгэл байхгүй болсон. Бид хоёр эр, эмийн харьцаагүй болоод удаж байна.

Иймд хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2007 оны 4 сард гэр бүл болсон. Аавын хашаанд нэг жил амьдарч байгаад тусдаа газар авч, хашаа байшин барьсан. Бид үр хүүхдийн хамт сайхан амьдарч байсан. Гэтэл А.******* 2014 оноос эхлэн өөр эр хүнтэй гэр бүлээс гадуур харьцаа тогтоож хуурсан.

2017 онд А.*******, эгч, дүү нар хоорондоо маргалдсан. Би А.ыг зайл яв гэж хөөгөөгүй. Гэтэл А. 2017 оны 8 дугаар сард хоёр хүүг эцэг, эх дээрээ үлдээгээд Казакстан улс руу явчихсан. Би энэ хугацаанд хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байсан.

2019 оны 12 дугаар сард А. Казакстанаас ирж, бид хоёр хүүхдүүдийн хамт амьдрах болсон. 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр А. бид хоёр маргалдсан. Учир нь А. гэртэй ирж хоноогүйгээс болсон. Би уурандаа алгадсан. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хүчирхийллээр эрүүгийн хэрэг үүсэж, 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг хаагдсан. Энэ асуудлаас өмнө би А.ыг цохиж зодож байгаагүй. Одоо энэ хүн өөр хүнтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин бага хүүгээ цаашид өөрийн асрамжид авах болно. Хүүхдүүддээ тэтгэлэг төлнө. Би ямар ч эд хөрөнгө авахгүй тул маргаангүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* хариуцагч О.ад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлага үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.

 

Гэрлэгчид өсвөр насны хүүхдүүдтэй тул нэхэмжлэгч А.*******ы гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасан харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч А.*******, хариуцагч О. нар 2007 оны 3 дугаар сард танилцаж, 2007 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас -ны өдөр хүү С., -ны өдөр хүү С. нар төрсөн байх ба одоо эх А.*******ы асрамжид эрүүл бойжиж байгаа үйл баримт нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү О.ы дугаар, хүү О.гийн дугаар төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн овогтой нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн С. багштай 34 ангид сурч байгаа нь үнэн болно гэсэн, овогтой нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн П. багштай 93 ангид сурч байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт, Хүүхэд эрүүл бойжиж байгааг тодорхойлсон эмчийн тодорхойлолт, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 104/ЭТ2021/00021 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /ХХ-7-15/

 

Нэхэмжлэгч А.******* гэрлэлт цуцлуулах болсон үндэслэлээ ...гэр бүлээс гадуур харьцаа үүсгэсэн, зан харилцааны хувьд таарамжгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон, бие махбодид халдаж эрүүгийн журмаар шийтгүүлсэн... гэж тайлбарласан тайлбар, хариуцагч О. ...А.******* өөр эр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн учир гар хүрсэн нь үнэн... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх зэрэг үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

 

Үүнээс гадна шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй болсон нөхцөл байдал нь урдчилан шийдвэрлэх журмаар явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч А.*******, хариуцагч О. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй. Хүү С., С. нар эх А.*******ы асрамжид үлдэх саналаа илэрхийсэн тул -ны өдөр төрсөн хүү С., -ны өдөр төрсөн хүү С. нарыг эх А.*******ы асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч О. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүү С., С. нартай уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар -ны өдөр төгрсөн хүү С.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар тутам, -ны өдөр төрсөн хүү С., -ны өдөр төрсөн хүү С. нарыг тус бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам хариуцагч О.аар тэжээн тэтгүүлж байна.

 

Нэхэмжлэгч А.******* нь хүү О., О. нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч О. зориулалтаар зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,050 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.аас 239,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан 2007 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* *******н *******, хариуцагч ы нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү С., -ны өдөр төрсөн хүү С. нарыг эх А.*******ы асрамжид байлгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү С.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар тутам, -ны өдөр төгрсөн хүү С., -ны өдөр төрсөн хүү С. нарыг тус бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам хариуцагч О.аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч О. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч А.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,050 /хоёр зуун гучин есөн мянга тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.аас 239,050 /хоёр зуун гучин есөн мянга тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Алтангэрэлд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС