| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 174/2020/0095/Э/Т/222/2020/001 |
| Дугаар | 2023/ШЦТ/82 |
| Огноо | 2023-12-08 |
| Зүйл хэсэг | 17.12.3.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/82
1-р хэсэг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Т.Энхмандах, Р.Б- нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Иргэдийн төлөөлөгч Г.А
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Э.Зын өмгөөлөгч Б.Болортунгалаг
Шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч Э.З, П.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.ЧулуунПээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П-ын Г, Т овогт Э-ын З нарт холбогдох эрүүгийн 1830003360046 дугаартай хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны ... дүгээр сарын ...-ны өдөр, Сүхбаатар аймгийн ... суманд төрсөн, яс үндэс халх, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр ... хүүхдийн хамт Сүхбаатар аймаг, ... сум, ... дугаар баг, ... оршин суух, урьд нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт П-ын Г. /Регистрийн дугаар ..../
Монгол Улсын иргэн, 1983 оны ... дугаар сарын ...-ний өдөр, Хэнтий аймгийн ... суманд төрсөн, яс үндэс халх, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Хэнтий аймаг, ... сум, ... дүгээр баг ...тоотод оршин суух,
-урьд нь 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял,
-2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сум дундын 19 дүгээр шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж тэнсэж 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай,Т овогт Э-ын З. /Регистрийн дугаар ..../
Холбогдсон хэргийн талаар:
1.1. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг "Тарвагат" гэх газраас хохирогч Д.Бгийн эзэмшлийн 42 тооны адуу буюу олон тооны малыг уналга буюу морь ашиглан хулгайлж, 25,900,000 төгрөгийн,
1.2. Ө.Б, П.Г нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймаг, Халзан сумын нутаг "Дөхөм" гэх газраас машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч У.Э-ийн эзэмшлийн хонин сүргээс олон тооны мал буюу 10 тооны бог малыг хулгайлж, 500,000 төгрөгийн,
1.3. Э.Э-тэй бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 03-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 1 дүгээр баг "Цагаан усны хоолой" гэх газраас машин механизм буюу ............... ХЭҮ улсын дугаартай, “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Л.А-ийн эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны үхэр хулгайлж 3,200,000 төгрөгийн,
1.4. Сүхбаатар аймаг, Мөнххаан сумын нутаг "Цагаан-Өндөр" гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны орчимд хохирогч Л.Э-ы эзэмшлийн олон тооны мал буюу тугал, үнээг машин механизм буюу ....... ХЭН улсын дугаартай, “Истана” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,200,000 төгрөгийн,
1.5. мөн өдөр тус газраас хохирогч Д.С-Д-ийн эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 2 тооны улаан халзан үнээг машин механизм буюу ....... ХЭН улсын дугаартай, “Истана” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 2,055,000 төгрөгийн,
1.6. Ө.Б, П.Г, Б.О нартай бүлэглэн машин механизм буюу ........... УБТ улсын дугаартай “Приус-20” маркийн, .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймаг, Халзан сум, 3 дугаар багийн нутаг "Цагаан овоо" гэх газраас 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-нд шилжих шөнө хохирогч Б.С-гийн эзэмшлийн 5 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж, 5,650,000 төгрөгийн,
1.7. 2020 оны 05 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 3 дугаар багийн нутаг "Хавхагт" гэх газраас хохирогч М.Э-ын эзэмшлийн зэвхий ухаа үнээ, охин ногоон тугал буюу олон тооны бод малыг машин механизм буюу ....... ХЭН улсын дугаартай цагаан өнгийн "Истана" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,400,000 төгрөгийн,
1.8. 2017 оны 11 дүгээр сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар багийн нутаг "Сувраа" гэх газраас хохирогч М.Б-ын эзэмшлийн 46 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 26,000,000 төгрөгийн,
1.9. Б.Б-д, Б.Ө нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Батноров сум, 3 дугаар багийн нутаг, "Эхэн бүрд" гэх газраас хохирогч Г.Д-ийн эзэмшлийн олон тооны бод мал буюу 35 тооны адууг машин механизм буюу .................. УНЦ улсын дугаартай, "Кровн" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 22,750,000 төгрөгийн,
1.10. Э.Э-тэй бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 1 дүгээр баг, "Рашаан тохой" гэх газраас хохирогч Д.Б-ийн эзэмшлийн 1 тооны эр үхрийг машин механизм буюу ....... УАА улсын дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,100,000 төгрөгийн
1.11. Б.А-а, А.Ч, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Хэнтий аймаг, Батноров сум, 4 дүгээр багийн нутаг "Давхрын-Уул" гэх газраас хохирогч С.Б-ийн эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу .......... УБХ Эдван маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 5,600,000 төгрөгийн,
1.12. П.Г, А.Ч нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг "Тахилгат" тосгоны "Жонц" гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг машин механизм буюу .......... УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4,860,000 төгрөгийн,
1.13. Э.Э-, Б.Б-д нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 3 дугаар баг, “Дэлгэр-Овоо” гэх газраас хохирогч Х.Н-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны үхрийг машин механизм буюу ....... УАА улсын дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 900,000 төгрөгийн,
1.14. Б.Өтэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 2 дугаар баг, "Баяны-Энгэр" гэх газраас хохирогч Ш.Г-ын эзэмшлийн олон тооны мал буюу 2 үхрийг машин механизм буюу ............... ХЭҮ улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2,200,000 төгрөгийн,
1.15. П.Гтай бүлэглэн Хэнтий аймаг Баянхутаг сум, 1 дүгээр баг “Адуун чулуу” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө хохирогч Г.Г-ын үхэр сүргээс 1 тооны бярууг, П.Г, А.Ч, Х.Э- нартай бүлэглэн мөн газраас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Г-ын 1 тооны бярууг, .......... УБХ улсын дугаартай Эдван маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,200,000 төгрөгийн,
1.16. Б.О, Б.Б нартай бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 08-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, "Няравтын энгэр" гэх газраас хохирогч С.Бын эзэмшлийн адуун сүргээс олон тооны мал буюу 2 тооны адууг машин механизм буюу “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хашиж, улмаар ......... СҮЭ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,750,000 төгрөгийн,
1.17. А.Ч, П.Г нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Дорнод аймаг, Булган сум 4 дүгээр баг, "Онцгой" гэх газраас хохирогч Д.О-гийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм буюу .......... УНП улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,680,000 төгрөгийн,
1.18. П.Гтай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг "Жаргалант" гэх газраас хохирогч П.Ч-гийн эзэмшлийн үхэр сүргээс 1 бяруу машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд
2.1. Ө.Бтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 4 дүгээр багийн нутаг "Долоон хашаа" гэх газраас машин механизм буюу "Эдван" маркийн .......... УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ч.А-гийн эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны /хар эрээн зүстэй/ шүдлэн үхэр буюу бод малыг хулгайлж, 755,000 төгрөгийн,
2.2. Ө.Б, Б.О нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 5 дугаар баг, "Өдөгний зүүн суга" гэх газраас машин механизм буюу "Эдван" маркийн .......... УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ж.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс ухаан халзан эр үхэр, хар зүстэй шүдлэн үхэр, нийт 2 тооны бод мал буюу олон тооны үхэр хулгайлж 3,546,000 төгрөгийн,
2.3. Ө.Б, Э.З нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймаг, Халзан сумын нутаг "Дөхөм" гэх газраас машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч У.Э-ийн эзэмшлийн хонин сүргээс олон тооны мал буюу 10 тооны бог малыг хулгайлж, 500,000 төгрөгийн,
2.4. А.Чтэй бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны шөнө Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, 2 дугаар багийн нутаг "Үнээ сааль" гэх газраас хохирогч Х.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны улаан халзан охин бяруу, бидэртэй хүрэн охин бяруу, сартай улаан бяруу, бидэртэй охин бярууг машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 2,000,000 төгрөгийн,
2.5. Ө.Бтай бүлэглэн машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 5 дугаар багийн нутаг "Улаан чулуут" гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд шилжих шөнө хохирогч Ш.Ш-ын эзэмшлийн 1 тооны бод мал буюу сартай хар хязаалан насны үхэр, 1 хонь зэргийг хулгайлж, нийт 1,316,000 төгрөгийн,
2.6. Ө.Б, Э.З, Б.О нартай бүлэглэн машин механизм буюу ........... УБТ улсын дугаартай “Приус-20” маркийн, .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймаг, Халзан сум, 3 дугаар багийн нутаг "Цагаан овоо" гэх газраас 2020 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө хохирогч Б.С-гийн эзэмшлийн 5 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж, 5,650,000 төгрөгийн,
2.7. А.Ч, Х.Э- нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг "Шар толгой" гэх газраас хохирогч С.А-ийн эзэмшлийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,400,000 төгрөгийн,
2.8. А.Ч, Э.Э нартай бүлэглэн, 2020 оны 04 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг “Бүдүүн ухаа" гэх газарт хохирогч Р.Э-ийн эзэмшлийн 1 тооны бярууг машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай "AD" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 600,000 төгрөгийн,
2.9. А.Ч, Э.З нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг "Тахилгат" тосгоны "Жонц" гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг машин механизм буюу .......... УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4,860,000 төгрөгийн,
2.10. А.Чтэй бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сум, 1 дүгээр баг, "Баянхүрээгийн энгэр" гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 08-ны орчим хохирогч Л.Ц-ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу олон тооны бод малыг машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,800,000 төгрөгийн,
2.11. Э.Э, А.Ч нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр багийн нутаг "Бүдүүн ухаа" гэх газраас хохирогч Р.Эын эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай, “Эдван” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,200,000 төгрөгийн,
2.12. П.Гтай бүлэглэн Хэнтий аймаг Баянхутаг сум, 1 дүгээр баг “Адуун чулуу” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө хохирогч Г.Г-ын үхэр сүргээс 1 тооны бярууг, мөн П.Г, А.Ч, Х.Э- нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Г-ын 1 тооны бярууг, .......... УБХ улсын дугаартай Эдван маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,200,000 төгрөгийн,
2.13. А.Ч, Э.З нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Дорнод аймаг, Булган сум 4 дүгээр баг, "Онцгой" гэх газраас хохирогч Д.О-гийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм буюу .......... УНП улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,680,000 төгрөгийн,
2.14. Э.Зтай нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгэзр баг "Жаргалант" гэх газраас хохирогч П.Ч-гийн эзэмшлийн үхэр сүргээс 1 бяруу машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 400,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Би Истана маркийн ....... улсын дугаартай машинаар С-Д-, Э-, Э- гэсэн 3 хүний 2 улаан халзан үнээ, 1 тугалтай хар үнээ, 1 зэвхий ухаа тугалтай хар үнээ хулгайлсан гэсэн 1 удаагийн үйлдлийг 3 үйлдэл болгоод яллах дүгнэлтэд бичсэн байна. Б- гэдэг хүний улаан халзан үхрийг 2020 оны 04 дүгээр сарын 25-нд, ягаан халзан үхрийг 2020 оны 04 дүгээр сарын 26-нд дараалаад 1, 1 өдрөөр 2 удаа хулгай хийсэн үйлдлийн 1 үйлдэл нь байгаад 1 үйлдэл нь байхгүй байна. Өмнөх шүүх хуралдаан дээр энэ асуудал яригдаж байсан. Э-, Ч нартай Г-ынхаас 2 удаа бяруу хулгайлсан гэсэн үйлдэл байгаа. Энэ дээр би П.Гтай 04 дүгээр сарын 05-ны өдөр Г-ынхаас ухаа бяруу авсан. Харин Э-, Ч, П.Г нартай намайг 04 дүгээр сарын 10-ны өдөр Г-ынхаас бяруу хулгай хийсэн гэдэг. Тухайн үед би цуг яваагүй. Үүнийгээ өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн. /8-р хх-ийн 173-174-р хуудас/ миний өгсөн мэдүүлэг, П.Гын өгсөн мэдүүлэг байгаа. Мэдүүлэгт Г-ынхаас ухаа бяруу авахын өмнө гүүрний урд талаас бяруу авсан. Тэр үйлдэл огт байхгүй байна. Хохирогч Бумбачингийн 42 тооны адуунаас Г.Д бид хоёр 30 тооны адууг борлуулж мөнгийг нь хувааж авсан. Мөн 42 тооны адуунаас 10 тооны адууг өөрийн адуундаа авсан. Мөнгийг нь хувааж авсан учраас хохирол хувааж төлөх боломж байна уу гэж сүүлд зүйл анги өөрчлөхөд мэдүүлэг өгсөн. Хохирогч М.Б-ын 46 тооны адуунаас 20 тооны адууг борлуулж Б, Т нар 20 тооны адууны мөнгийг хувааж авсан. Т 26 тооны адууг авч үлдсэн. Энэ 2 үйлдэл дээр хохирлоо хувааж төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгч П.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Хохирогч Г-ын 1 бярууны үйлдэл дээр Э-, Ч, Э.З бид 4-ийг хулгай хийсэн гэдэг үйлдэлд Э.З яваагүй. Харин Э-, Ч бид 3 тухайн үед явсан. Э.Зын хэлдэг Хэрлэн зоогийн газраас авсан бярууны үйлдэл огт байхгүй байна” гэв.
Эрүүгийн 1830003360046 дугаартай хэргээс улсын яллагч дараах нотлох баримтыг шинжлэн судалсан ба шүүгдэгч нарын өмгөөлөгчид хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт судлаагүй болно. Үүнд:
1.Шүүгдэгч П.Г нь Ө.Бтай бүлэглэн хохирогч Ч.А-гийн эзэмшлийн үхрийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 242-243 дугаар хуудас/
- Хохирогч С.А-гийн “...2019 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө манай үхэр гэрийнхээ ойролцоо хэвтэж байсан. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай үхрээс хар эрээн шүдлэн эр үхэр алга болсон байсан. Манай үхрийг хулгайлсан хүмүүс гэдсийг нь үлдээгээд арьс, толгой, шийрийг нь аваад явсан байсан юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 246-247 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн эд зүйлийн “...Уулбаян суманд алдагдсан 1 тооны үхрийн зах зээлийн үнийг 755,000 төгрөг...” гэх үнэлгээ, /2-р хх-ийн 9-17 дугаар хуудас/
2.Шүүгдэгч П.Г нь Б.О, Ө.Б нартай бүлэглэн хохирогч Ж.Г-ын эзэмшлийн үхрийг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт:
- Хохирогч Ж.Г-ын “...Би 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үхрээ бэлчээрт нь гаргаад маргааш нь үхрээ хураахад манай үхрээс ухаа халзан эр үхэр, хар шүдлэн эр үхэр алга байсан. Алга болсон үхрүүдийг манай гэрээс 3 километриин зайтай бэлчээрт нь нядлаад үхэрүүдийн толгойг ширээр нь хучаад орхисон байсан юм. Би хулгайч нараас 2 үхрээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 54-57 дугаар хуудас/
- Гэрч М.Мы “...Би өөрийн бүртгэлээс харж үзэхэд П.Гаас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 210 кг үхрийн махыг 6500 төгрөгөөр авсан бөгөөд нийт 1,365,000 төгрөг болж нэг эмэгтэй хүний данс руу шилжүүлсэн санаж байна. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр П.Г нь цагаан өнгийн жижиг машинтай ганцаараа ирээд 2 үхрийн мах өгсөн бөгөөд яг хэдэн кг болсныг нь мэдэхгүй байна ямар ч байсан 2,000,000 төгрөгийг нэг эмэгтэй хүний данс руу шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г нь ганцаараа ирээд 2 үхрийн мах буюу нийт 279 кг мах өгч мөнгө нь 1,618,000 төгрөг болж мөн эмэгтэй хүний данс руу шилжүүлсэн. Харин 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр П.Г нь нэг адууны мах өгсөн тэр нь 729,000 төгрөг болж байсан. П.Г нь мах өгөхдөө ихэнхдээ ганцаараа ирдэг юм...” гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/
- Шүүгдэгч Б.Оын яллагдагчаар өгсөн “...Дээрх 2 үхрийг Г нь Хэнтий аймаг руу орж өөрийнхөө “Эдван” маркийн машинтай борлуулсан. Хэнд өгснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 1,800,000 төгрөг болсон гээд надад 600,000 төгрөг бэлнээр өгсөн. Би тэр М-р архи уугаад дуусгасан...”/ 2-р хх-ийн 93-94 дүгээр хуудас/
- Шүүгдэгч Ө.Бы яллагдагчаар өгсөн “...Дээрх 2 үхрийг Г нь Хэнтий аймаг руу орж өөрийнхөө Эдван маркийн машинтай борлуулсан. П.Г надад 600.000 төгрөг бэлнээр өгсөн....” /2-р хх-ийн 100-101 дүгээр хуудас/
- Шүүгдэгч П.Гын яллагдагчаар өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын дундуур байх би Хэнтий аймгаас өөрийн эхнэр Цгийн “Эдван” маркийн тээврийн хэрэгсэлтэй Мөнххаан суманд ирээд Б О нартай уулзаж бид гурав хулгай хийхээр тохироод Мөнххаан сумаас урагш 100 шахам км яваад чулуун хороон дотор хэвтэж олон үхэр дотроос халзан эвэртэй соёолон насны үхэр, хар зүсмийн эвэртэй шүдлэн эр үхрийг Б, О бид гурав хамжиж унагаад тэнд нь цусалж миний “Эдван” маркийн тээврийн хэрэгсэлд ачсан. О бид хоёр Хэнтий аймаг руу орж маргааш нь би Хэнтий аймгийн малын ченж М гэх хүнд 1,900,000 төгрөгөөр зарсан. Тухайн мөнгийг Б, О бид гурав хувааж авсан...” /2-р хх-ийн 107-108 дугаар хуудас/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хх-ийн 43-45 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн эд зүйлийн “...зах зээлийн үнийг 3,526,000 төгрөг ...” гэх үнэлгээ, / 2-р хх-ийн 76-81 дугаар хуудас/
3.Шүүгдэгч Э.З нь хохирогч Д.Бгийн эзэмшлийн адууг хулгайлсан гэмт хэрэгт:
- Хохирогч Д.Бгийн “...2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр адуугаа татаж үзэхэд хар азаргатай 40 орчим тооны адуу, хүрэн хонгор азаргатай 74 тооны адуу дутсан. Тэгээд ойр орчмоор хайсан боловч олдоогүй. Тэгээд хар азаргатай адуу маань цувж ирсээр байгаад бүрэн болсон. Дотроос нь хүрэн морь, хонгор морь хоёр дутсан. Хүрэн хонгор азаргатай адуу нь дахиж сураг гараагүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 157-161 дүгээр хуудас/
- Гэрч З.Бгийн “....2018 оны 7 сарын 15-нд 67 тооны адуу алдсан. Манай адуу болон хадам аав Бгийн адуу хамт байдаг. Нийт унага ороод 74 тооны адуу алдчихаад байна. Хар азаргатай адуу 30 гаруй тооны адуу байдаг ба түүнээс 25 тооны адуу азаргатайгаа 2018 оны 7 сарын 20-ны хавьцаа ирсэн. Мөн хонгор азаргатай 6 тооны адуу буцаж ирэхдээ нэг адуу нь хазаартай ирсэн. Мөн хар азаргатай адуунаас бор зүсмийн морь 2018 оны 7 сарын 22-нд ирсэн байсан...” гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 163-166 дугаар хуудас/
- Гэрч З.М-ийн “...2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн төв дээр явж байхад манай сумын 2 дугаар багийн Засаг дарга Г.Д нь надтай утсаар яриад уулзах хэрэг байна гэхээр нь Г.Дтой уулзсан. Хэдэн адуу бойны хашаанд хашсан байгаа тэнд нь бойнд оруулах гэж байгаа намайг хажууд нь байгаад туслаад өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Дорнодын мах комбинатын бойны хашаанд очиход бойлуулах гэж байгаа адуу нь хашаанд хашаатай байсан, тухайн үед цагдаа нар ирээд адуунуудын зургийг нь дарж байсан. Тэгээд тэр адуунуудыг бойлж дуусахад хэдэн кг мах болохыг бичиж аваад байж байгаарай гээд намайг орхиод өөрөө нэг тийшээ явсан. Ингээд адуунуудыг бойлж дуусахад нь би Дтой утсаар холбогдоод дууссан талаар хэлж мөнгө шилжүүлэх дансны дугаар хэрэгтэй байгаа талаар хэлэхэд намайг өөрийнхөө дансандаа хийгээд авчих гэсэн. Тэгэхээр нь өөрийнхөө ................. дугаарын дансанд мөнгийг нь шилжүүлж аваад дараа нь Г.Дт бэлнээр нь гаргаж өгсөн. Уг адуунуудын мөнгө нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1470 кг адууны махны мөнгө болох 4,291,000 төгрөг маргааш нь буюу 07 дугаар сарын 22-ны өдөр 1569 кг адууны махны мөнгө 6,286,000 төгрөг, 1546 кг адууны махны мөнгө 6,038,000 төгрөг тус тус миний Хаан банкны дансанд орсон. Эдгээр мөнгөнүүдийг би бэлнээр нь гаргаж өгч байсан...” гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 172-174 дүгээр хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн эд зүйлийн “...42 тооны адууны зах зээлийн үнэлгээг 25,900,000 төгрөг ...” гэх үнэлгээ, / 2-р хх-ийн 179-182 дугаар хуудас/
- Шүүгдэгч Г.Дын яллагдагчаар “...Э.З нь 2019 оны 08 дугаар сарын сүүлээр 40 гаруй тооны адуу, 2019 оны 08 дугаар сарын сүүлээр 20 тооны адуу, 2019 оны 8 дугаар сарын эхээр 4 тооны үхрийг Дорнод аймагт авчирч зарсан. 2019 оны 8 дугаар сарын сүүлээр Э.Зтай хамт авчирсан гэх адуун дээр нь очиход хар азаргатай адуу байсан. З-оо гэсэн З үсгэн тамгатай миний адуу байгаа гэж хэлж байсан. Бусад үед нь дандаа малаа нядлаад махалчихсан ирдэг байсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 207-208 дугаар хуудас/
4.Шүүгдэгч Э.З, П.Г Ө.Б нар нь бүлэглэн хохирогч У.Э-ийн эзэмшлийн бог малыг машин механизм ашиглан хулгайлсан, гэмт хэрэгт:
- Хохирогч У.Э-ийн “...2020 оны 4 дүгээр сарын сүүлээр У.Э нь надад хэлэхдээ танай 10 ямаа 04 дүгээр сарын 25-ны өдөр тасраад алга болсон гэж хэлсэн. Саяхан хулгайлсан хүнийг нь цагдаагийнхан олсон юм. Тухайн 10 ямааг хулгайлсан хүмүүс нь надад буцаагаад өгсөн тул гомдол санал гэхээр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 226-229 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн эд зүйлийн “...10 тооны шүдлэн ямааны зах зээлийн үнэ 500,000 төгрөг.” гэх үнэлгээ, /2-р хх-ийн 241-250 дугаар хуудас/
5.Шүүгдэгч П.Г нь А.Чтэй бүлэглэн хохирогч Х.Э-ын эзэмшлийн үхрийг машин механизм ашиглан хулгайлсан, гэмт хэрэгт:
- Хохирогч Х.Э-ын “...2020 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 21 цагийн орчим үхрээ гэрийнхээ үүдэнд хураасан. Маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өглөө манай үхэр гэрийнхээ зүүн урд дор 1 км орчим газарт байсан ба шил цагаан улаан халзан охин бяруу, бидэртэй хүрэн охин бяруу, бундан сартай эр улаан бяруу, бидэртэй эрээн нүүртэй эр хүрэн бяруу тус тус алга болсон байсан юм. Тус бяруунууд нь бүгдээрээ зөв чих урдаасаа догол, буруу чих араасаа догол имтэй...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 43-47 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮС-20/052 дугаартай “...бяруу, 4 ширхэг, нэг бүрийн үнэ 500,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 2000,000 төгрөг” гэх дүгнэлт, / 3-р хх-ийн 55-57 дугаар хуудас/
- Шүүгдэгч П.Гын яллагдагчаар өгсөн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 76 дугаар хуудас/
6.Шүүгдэгч Э.З нь Э.Э-тэй бүлэглэн хохирогч Л.А-ийн эзэмшлийн үхрийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт:
- Хохирогч Л.А-ийн “...Би манай 4 үхрийн сэвс байж магадгүй л гэж бодсон...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 100-101 дүгээр хуудас/
- Гэрч Ц.Уийн “....2019 оны 8 дугаар сарын 03-ны өглөө 9 цагийн үед манай нөхөр Л.А- орж ирээд 4 ширхэг үхрийн сэвс байна. Манай үхэр юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр үхрийнхээ зүсийг мэдээд ирье гээд бас зургийг нь дараад ирье гээд гарсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 102-103 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн “...4 тооны бод малын зах зээлийн үнэлгээг 3,200,000 төгрөг...” гэх дүгнэлт, /3-р хх-ийн 117-119 дүгээр хуудас/
7.Шүүгдэгч Э.З нь хохирогч Л.Э-, Д.С-Д- нарын эзэмшлийн үхрийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт:
- Хохирогч Л.Э-ы “...2020 оны 5 дугаар сарын 21-нээс 5 дугаар сарын 22-ны хооронд бороо орсон юм. Уг борооноор манай 21 тооны үхэр гэрийнхээ хойд талд байсан.Тэгээд манай 21 тооны үхэр бэлчээртээ гэрээс урагш гарсан юм. Тэгээд манай хар зүсмийн 1 тооны үхэр тугалтайгаа хамт Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан-Өндөр гэх жалганд байж байна лээ гэж манайхтай ойролцоо нутаглах Ш гэх залуу надад хэлж байсан. Тэгээд би 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Цагаан-Өндрийн жалганд байна гэсэн тугалтай үнээгээ очиж үзэхэд манай хар зүсмийн үнээ тугалтайгаа хамт байхгүй байсан.Тэгээд би тухайн хар зүсмийн тугалтай үнээгээ ойролцоо нутаглах айлын үхэрт болон бусад газраар хайгаад олохгүй байсан. Хар зүсмийн, хоёр чих зүрх, буруу талын эвэр солжир тугалтай үнээ...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 144-145 дугаар
хуудас/
- Хохирогч Д.С-Д-ийн “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тугалах дөхсөн 2 улаан халзан үнээгээ бэлчээрээс нь хулгайд алдсан юм. Миний үнээ зүүн чих цуулбар, баруун чих урдаасаа ухам имтэй 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн нутагт явж байхдаа цагдаагийн газраас малын эзэн хайж байна гэсэн зургуудыг хараад өөрийн үхрээ таньж Дорнод аймагт зарагдаж очсон гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 144-145 дугаар хуудас/
- Иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн “...Би 2020 оны 5 сарын 24-ний өдөр Баянтүмэн сумын 1 дүгээр багийн иргэнээс 3 үнээ 1 тугал худалдаж авсан. Тугалтай үнээ авна гэсэн зарлал тавьсны дагуу холбогдож эдгээр үхрийг нийт 2,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Хүрэн халзан үнээ, ухаа халзан үнээ, хар үнээ хар тугалтай байсан. ХААН банкны ........... гэсэн дансаар мөнгийг нь шилжүүлсэн...Би 4 тооны үхрийг худалдаж авсан 2,500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сараас хойш эдгээр үхрүүдийг тэжээсэн тэжээл, өвс, тариа, малчны цалин зэргийг оролцуулаад 1,500,000 төгрөг, нийт 4 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, / 3-р хх-ийн 155-156, 158 дугаар хуудас/
- Иргэний нэхэмжлэгч С.Эийн “...2020 оны 4 дүгээр сарын сүүлээр би өөрийн талийгаач нөхөр Г.Г-ийн хамтаар Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэнээс 3 үнээг 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан юм. 2021 оны 5 дугаар сард Хэнтий аймгийн Цагдаагийн газраас хүмүүс ирээд миний худалдаж авсан 3 үнээг хураагаад аваад явсан. Тухайн үед манай нөхөр Г.Г- маань тухайн хүнийг хулгайлсан хүнээс хохирол болох 2,500,000 төгрөгөө нэхэмжилж иргэний нэхэмжлэгчээр оролцсон. Манай нөхөр Г.Г- маань 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нас барсан бөгөөд одоо уг хэрэг дээр би өөрийнхөө хохирол болох 2,500,000 төгрөг, мөн үхрийг тэжээлгэсэн малчны цалин хөлс 1,200,000 төгрөг, үхэрт өгсөн өвч тэжээлийн мөнгө 300,000 төгрөг, бүгд нийлээд 4,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /16-р хх-ийн 125 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн “...1 тооны тугалтай үнээ 1,200,000 төгрөг, 2 тооны тугалах үнээ 2,055,000 төгрөг...” гэх дүгнэлтүүд, /3-р хх-ийн 165-175, 178-187 дугаар хуудас/
8.Шүүгдэгч П.Г нь Ө.Бтай бүлэглэн хохирогч Ш.Ш-ын эзэмшлийн үхэр, хонь зэргийг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт:
- Хохирогч Ш.Ш-ын “...2019 оны 12 дугаар сарын 08-ны өглөө "Улаан чулуут” гэх газрын зүүн доор шувуу эргээд байхаар нь очоод харахад манай сартай хар хязаалан эр үхрийг ажиллаад махыг нь аваад явсан байсан. Харин тухайн газраа арьс, шир, толгой, гэдэс үлдсэн байсан. Манай үхэр дагаж явдаг хонь мөн алга болсон байсан. Тухайн хонь маань ягаан алаг зүстэй хязаалан эр хонь байсан юм...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 18-22 дугаар хуудас/
- Гэрч Б.Б-ын “...Би 2019 оны 12 сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Улаан чулуут гэх газарт үхрээ хураах гэж явж байсан чинь манай гэрээс 600 м орчим зайд зүүн зүгт шувуу цуглаад байхаар нь очоод хартал манай сартай хар хязаалан насны эр үхэр янзлагдчихсан байсан. Бүх махыг нь шулаад аваад явсан. Толгойг нь тастаж, гэдэс цувдайг нь үлдээгээд арьсыг нь хажууд нь тавьж үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 13-15 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн “...4 настай эр үхэр 1,166,000 төгрөг, хязаалан эр хонины зах зээлийн үнийг 150,000 төгрөг...” гэх дүгнэлт, /4-р хх-ийн 30-40, 45-54 дүгээр хуудас/
9.Шүүгдэгч Ө.Б, П.Г, Э.З, Б.О нар нь бүлэглэн хохирогч Б.С-гийн эзэмшлийн үхрийг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт:
- .Хохирогч Б.А-ийн “...2020 оны 02 дугаар сарын 06-07 шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар багийн нутаг болох “Цагаан-Овоо” гэх газар манай 5 үхрийг нядлаад аваад явсан байна. Хар алаг эр үхэр, 2 бөөр алаг эр үхэр, буурал үнээ, цоохор үнээ, хүрэн үнээ 5 үхэр бүгд араасаа ганзага имтэй. Манай нөхөр өглөө 10:10 цагт миний rap утас руу залгаад манай 5 үхрийг хулгайч нядлаад аваад явсан байна...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 91 дүгээр хуудас/
- Хохирогч Б.С-гийн “...өглөө 10 цагийн үед үхрээ хураах гээд очиход 5 тооны эр үхэр зүсээрээ дутаад байхаар нь ойр орчимд нь хараад байтал манай хүргэн М хэсэг том шувуу овоороод байсан газар очтол манай 5 тооны үхрийг нядлаад толгой, арьс сэвсийг нь гаргаж хаяад махыг нь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 99 дугаар хуудас/
- Шүүгдэгч Б.Оын /өмнөх шүүх хуралдаанд оролцсон/ яллагдагчаар өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр яг хэдний өдрийг санахгүй байна, бид нар Гын эхнэрийн “Эдван” маркийн тээврийн хэрэгсэлтэй, З-оо нь хүргэнийхээ “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад аймгаас урагш 40 гаруй км-т зам дээр байсан 30-40 тооны үхэртэй таараад Г нь тус 5 үхрийг бугуйлдаж харин Б бид хоёр эргүүлж өгсөн ба З барьсныг нь унагаагаад цусалсан. Харин тус үхэрүүдийг ажиллахдаа бид нар бүгдээрээ махалж 2 машиндаа хувааж ачаад шууд Хэнтий аймаг руу орсон. Би 2 шүдлэн үхрийн Гын “Эдван” маркийн машинд ачаад Гэрэлээ гэх Хэнтий аймгийн таньдаг хүндээ 800 гаруй мянган төгрөгөөр зарсан. М- бэлнээр авсан. Үлдсэн 3 тооны үхрийн хоёрыг нь З нь зарчхаад ирлээ гэж ярьж байсан. Нэг үхрийг нь Г Туул гэх хүнд зарж борлуулсан. Нийт 5 үхэр нь 4 сая гаруй болсныг бид 4 хувааж авсан. Би 1,000,000 төгрөг авсан санаж байна...” /4-р хх-ийн 157-158 дугаар хуудас/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 79-88 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн “...5 тооны үхрийн зах зээлийн үнийг 5,650,000 төгрөг...” гэх дүгнэлт, /4-р хх-ийн 115-122 дугаар хуудас/
10.Шүүгдэгч Э.З нь хохирогч М.Э-ын эзэмшлийн үхрийг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч М.Э-ын “...2020 оны 05 дугаар сарын 23-наас 24-ний хооронд Зэвхий ухаа үнээ, буруу чих араасаа ганзага имтэй, охин ногоон тугал нь зөв талын чих ганзага, буруу чих зүрх имтэй тугалтай үнээгээ хулгайд алдсан. Тухайн цаг хугацаанд манай саахалт айлын 3 үнээ мөн алга болсон. Тэгсэн чинь манай саахалтын алдагдсан 3 үнээг 2020 оны 07 дугаар сард Дорнод аймгийн нутагт зарагдсан байхад нь цагдаагийн байгууллага олж тогтоож шалгаж байсан юм байна лээ. Би тэр 3 үнээг хулгайлсан этгээдүүд миний тугалтай үнээг цуг хулгайлсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 174-175 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн “..тугалтай үнээний зээлийн үнэлгээг 1,400,000..” гэх дүгнэлт, /4-р хх-ийн 202-207 дугаар хуудас/
11.Шүүгдэгч Э.З нь хохирогч М.Б-ын эзэмшлийн 46 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт:
- Хохирогч М.Б-ын “...Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 11 цагийн үед гэрээсээ хойш 1 км орчим зайтай байдаг худагт 9 азарга адуугаа услаад зүүн тийшээ, хойшоо чигтээ гаргасан. Гэтэл хул зүсмийн азаргатай 46 тооны адуу маргааш өглөө нь худагт усандаа орж ирээгүй...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 5-6 дугаар хуудас/
- Гэрч Р.М-ын “...2017 оны 11 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг Зантай ухаа гэх газраас манай хүү Б-ын хул зүсмийн азаргатай 46 тооны адуу алдагдсан. Тэр өдөр манай хүү Б-а худгаар усалсан байсан. Маргааш нь тэр хул азаргатай 46 тооны адуу худагт усанд орж ирэхгүй, бусад адуунууд нь ус уугаад гарсан байсан...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 16-18 дугаар хуудас/
- Гэрч А.Э-ын “...Манай нөхөр 2017 оны 11 сарын 01-ний өдөр гэрээсээ хойш байдаг худагт 9 азарга адуугаа услаад зүүн урагш гаргасан гэсэн. Маргааш нь хул зүсмийн азаргатай 46 тооны адуу худагт орж ирээгүй гэсэн...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 19-20 дугаар хуудас/
- Гэрч Б.Б-ын “...манайхаас баруун урагш 4 км орчим зайтай Сувраагийн энгэр гэх газар Б-ынх аавынхтайгаа өвөлжиж байгаа. Б-а нь 2017 оны 11-нээс 2-нд шилжих шөнө хул азаргатай 46 тооны адуугаа алдсан гээд 11 сарын 03-ны өдөр манайхаас асуугаад явж байсан. ...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 21-22 дугаар хуудас/
- Гэрч Б.Тгийн “...З надад утсаар "Адуу худалдаж авмаар байна. Чи манай адуугаар орох боломж байна уу?" гэж асуухаар нь би боломжгүй байгаагаа хэлсэн. Тэгтэл "Би хэдэн адуу аваад очвол наймаа арилжаа хийх боломж байна уу" гэж хэлсэн. Чи миний адууг ирээд үзэхгүй юу даа гэж хэлтэл 2017 оны 11 дүгээр сард 20 гаран тооны хэд хэдэн хул зүсмийн адуутай азарга адуу туугаад Дорнод аймгийн төвд ирсэн. Тэгээд энэ дотор уяж сойхоор адуу байна уу? байхгүй бол энэ адууг зараад мөнгө болгож чамаас адуу авмаар байна гэж хэлсэн. Тэгээд уяж сойх адуу байхгүй байна гэж хэлэхэд адуу авах ченж байна уу гэж хэлэхээр нь адууны бичиг чинь байгаа юм уу? гэж асуухад би адуугаа бэлчээр дээрээс нь адуугаа туугаад ирсэн. Чи бичгийг нь аргалаад өг гэж хэлэхээр нь өөрийнхөө А дансан дээрээс Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн засаг дарга Д гэх хүн рүү залгаад бичиг авмаар байна гэхэд адууны гарал үүслийн бичиг аваад Дорнод аймгийн төв дээр багийн дарга ирсэн. Тэр адууны зургийг цагдаа дээр даруулаад би зүс таних ченждээ тэр адууг зарж өгсөн. Тэр зарсан адууг Дорнод аймгийн төвийн хойд хэсэгт нэг айлын хашаанд ажиллуулсан...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 49-50 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн “...46 тооны адууны үнэлгээ 26,000,000 төгрөг...” гэх дүгнэлт, / 5-р хх-ийн 65-71 дүгээр хуудас/
12.Шүүгдэгч Э.З, Б.Б-д, Б.Ө нар нь бүлэглэн хохирогч Г.Д-ийн эзэмшлийн 35 тооны адууг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт:
- Хохирогч Г.Д-ийн “...2019 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг Уртын гол гэх газраас зүс бүхий 35 тооны хойд хөл бэлэвсэн сартай хээр азаргатай 35 тооны адуугаа алдсан. Тухайн үед би болон манай хүргэн С адуугаа хайгаад Хэнтий аймгийн Хэрлэн, Баян-Адрага, Биндэр сумд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, Дорнод аймгаар хайгаад явсан ямар нэгэн сураг гараагүй...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 91-95 дугаар хуудас/
- Гэрч Ж.Сгийн “...2019 оны 08 сарын 26-ны орой гэрийнхээ ойролцоо байсан бэлэвсэн хээр азаргатай 35 тооны адуу байсан. Ингээд маргааш өглөө нь буюу 08 сарын 27-ны өглөө татах гэтэл манай адуу олдоогүй. Тухайн үед би байсан болохоор гэрийнхээ ойр орчмоор хайгаад явахад ямар нэгэн сураг гараагүй. Азарга нь буруу харсан бундан тамгатай, бусад адуунууд нь гурвын тоо тамгатай, ягаан буурал даага, сартай хүрэн морь нь тамгагүй байгаа. Содон зүстэй адуу гэвэл буурал халзан гүү, хонгор халзан байдас, ягаан буурал үрээ, сартай ухаа гүү, саарал гүү, хар гүү, ягаан буурал халзан даага, 2 адилхан хонгор даага бор гүү, хар голтой хул морь, дэлтэй хүрэн үрээ зэрэг адуунууд байгаа. Адуугаа алдсаны дараагаар манай хадам аав өдөр болгон адуугаа эрж хайгаад явдаг байсан...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/
- Гэрч Г.Т-гийн “...2019 оны наадмаас хойш яг өдрийг сайн санахгүй байна. Намайг Б ахынд байж байхад Хэнтий аймгийн харьяат З-оо, Б-оо гэх 2 хүн дахин гурван хүнтэй тавуулаа манай хүргэн ахынд хар өнгийн суудлын машинтай ирсэн. Эдгээр хүмүүс адуутай ирсэн, адуу малын наймаа хийнэ очиж адуу мал үзэж харцгаа гэхээр нь би болон манай эгч М-, З-оо бид гурав хүргэн ахын “Приус-20” машинтай адууг нь очиж үзэхээр явсан. Нөөцийн колонкийн баруун хойд доор нэг нуурын хажууд өсгий цагаан хээр азаргатай 30 тооны адуу байсан...Тэгээд өдөр хэрд уг адуунуудыг Б-оогийн хамт туугаад нуураас хойд зүгт Дорнод аймгаас 10 гаран км газар Н гэх айлын гадаа тууж ирээд хашиж байгаад 7 унагатай гүүг нь ялгаж хашиж үлдээгээд азаргыг нь уг айлын гадаа нядалж бусад адууг нь Дорнод аймгийн хойгуур зүүн тийш төмөр замын гармаар гаргаж хөөгөөд аймгаас зүүн тийш харанхуй болж байхад нэг айлын гадаа хашаанд хашиж орхиод би буцаад явсан. Үүнээс хойш би эдгээр адуунууд руу буцаж очоогүй байж байгаад 2 хоногийн дараа манай эгч М- намайг нөгөө үлдээсэн 7 унагатай гүүг нэг айлын хашаанд хашчих маргааш Гурванзагал сум руу машинд ачиж явна гэхээр би 7 унагатай гүүг нь Батсүх гэх айлын гадаа ирчихлээ ирж хашилцаж өг гэхэд М- эгч өөрөө машинтайгаа ирээд зүүн талын хашаанд хашиж үлдээсэн. Тэгээд маргааш нь аймгийн төвөөс том ачааны машинтай хүн хөлсөлж ирээд 7 унагатай гүүг М- эгч болон машины жолооч бид хэд ачаад Гурванзагал сум руу явуулаад би өөрөө аймгийн төв дээр үлдсэн. М- эгч машинтайгаа араас нь дагаад явсан...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 100-102 дугаар хуудас/
- Гэрч М.О-ийн “...2019 оны 05 дугаар сараас эхэлж би Дыг зүс харж байсан. Энэ хүн манайд 2019 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд 3 удаа мал мах зарсан. Эхлээд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 187 кг үхрийн махыг 1 кг 7000 төгрөгөөр бодож зарсан байна. Тэгээд энэ үхэр нийт 1,309,000 төгрөг болж Дын өөрийнх нь Хаан банкны ........... гэсэн дансанд мөнгийг нь хийсэн .......... ДОР гэсэн автомашинтай ирж байсан байна, малын гарал үүслийн бичиг нь 00034674 гэсэн дугаартай гарал үүслийн бичгээр өгсөн байна...2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 4 тооны үхэр зарсан. Уг үхэр нийт 627 кг болж 1 кг нь 6500 төгрөгөөр бодож авсан нийт 4,755,000 төгрөг болсон. Мөнгийг нь мөн Хаан банкны ........... тоот дансанд 3,762,000 төгрөгийг дансанд хийж бэлнээр 313,500 өгсөн. Мал махны гарал үүслийн код нь 0082689 дугаартай бичиг байсан... 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 11 адууны 1387 кг адууны мах зарсан, 1 кг нь 5000 төгрөгөөр бодож нийт 6,935,000 төгрөг болж Г.Дын Хаан банкны ........... тоот дансанд 4,400,000 төгрөг хийж, 2,535,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн байна. Малын гарал үүслийн бичиг байхгүй байсан...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 103-104 дүгээр хуудас/
- Гэрч Ц.М-ын “...2019 оны намар Халх голын ялалтын баярын үед байх гэж санаж байна манай төрсөн дүү М- намайг гэртээ байж байхад манайд ирээд манай багийн Засаг дарга Д адуу нядлах хүн хайж байна гэнэ, 1 адууг нь 20,000 төгрөгөөр нядлуулна гэж байна гэхээр би өөрийн төрсөн дүү гуйж байгаа болохоор нь би зөвшөөрөөд нядлахаар болсон. Адуу нь Дорнод аймгаас зүүн тийш Өт гэх газарт байдаг М гэх айлын гадаа 20 орчим тооны адуу хашаатай байсан. Надтай хамт 2 хүн нядалсан би уг адуунаас 6 адууг нь нядалж ажлын хөлсөндөө 120,000 бэлнээр нь М-ээс авсан. Буурал зүстэй адуу байсан...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 105-106 дугаар хуудас/
- Гэрч А.Д-ын “...2019 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрийн орчимд Бгийн Ө над руу залгаад “Халх голын баярт явах санаатай байна" гэж ярихаар маргааш нь би Улаанбаатар хотоос Хэнтийн таксинд суугаад Хэнтийд ирсэн. Тэгээд ирчихлээ гэж Өтэй ярьсан. Намайг таксины зогсоол дээрээс Ө, З-оо хоёр ирж авсан. Тэгээд З-оогийн гэрт байж байгаад маргааш нь Халх гол явна гээд Өгийн ..................УНЦ улсын дугаартай, хөх өнгийн кровн маркийн автомашинтай Япий Б-оо, З-оо, Ө, маажуур Б-оо нарын хамтаар тавуулаа Дорнод аймаг руу Хэнтий аймгаас гарсан. Хэнтий аймгаас зүүн тийш шороон замаар явсан. Батноров сумын төв дээр очиход нилээн орой болчихсон байсан...Өглөө сэрэхэд Дорнодын Хөлөнбуйр орох гэж байна, хоол идье гэж хэлсэн. Тэгээд Хөлөнбуйрын хойд талын гүүрэн ойролцоо өдрийг өнгөрүүлсэн. Би тухайн үед Өтэй маргалдаад буцахаар болоод байсан. Тэр үед эд нарыг хулгай хийх гэж байна гэж бодсон. Тэгтэл З-оо М- гэх хүүхнийг дуудсан байсан, тэр хүүхэн ганцаараа саарал өнгийн “Приус” маркийн автомашинтай ирсэн. Тэгээд бид нар хоёр машинтай хөдөлсөн. /М-гийн машинд З-оо, Япий Б-оо нар суусан/ Тэгээд адуу хайсан боловч адуу олдохгүй байна гээд ярилцаад байсан. Тэгээд адуу хайгаад олохгүй шөнө дунд шиг санаж байна. Нэг азарга адууг хараад З-оо манай адуу мөн байна гээд тэр адууг хашаанд хашаад З-оо нэг адуу барьж Маажуур Б-оод унуулаад тэр азаргатай адууг зүүн тийш хөөлгөсөн. Тэгээд бид нар Дорнод аймгийн төв орсон. Өглөө нь Маажуур Б-оо Дорнод аймгийн баруун хойд талд адууг туугаад ирсэн байсан. Хоёр Б-оо бол зараагүй. Ө, хоёр Б-оо нарын хамтаар Хэнтий аймаг руу ирсэн хойно Өгийн ээжийн данс руу Д гэх утгаар Д 3,000,000 төгрөг орсон бөгөөд тэр мөнгийг Ө зарцуулсан. Ө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өртэй байгаа. Тийм учраас ээжийнхээ дансыг ашигладаг байсан...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 115-117 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн “..Г.Д-ийн хулгайд алдсан гэх 35 адууны зах зээлийн үнэлгээг 22,750,000..” гэх дүгнэлт, / 5-р хх-ийн 177-181 дүгээр хуудас/
13.Шүүгдэгч П.Г, А.Ч, Х.Э- нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг "Шар толгой" гэх газраас хохирогч С.А-ийн эзэмшлийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт:
- Хохирогч С.А-ийн “...Манай нэг гэр малтайгаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Шар толгой гэх газар байдаг юм. Би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний үеэр ягаан ногоондуу зүсмийн бяруу, ухаа алагдуу бяруу гэх 2 тооны бярууг өөрийн 10 гаран тооны үхэр дотроос алдсан юм. Тэгээд манай үхэр гэрийн ойролцоо байдаг болохоор айлын малаар хайж нэлээн хэд хоног явсан боловч олдоогүй юм...” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 9-10 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн “..С.А-ийн хулгайд алдсан гэх 2 тооны бярууны зах зээлийн үнэлгээг 1,400,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 6-р хх-ийн 21-23 дугаар хуудас/
14.Шүүгдэгч П.Г, А.Ч, Э.Э нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг “Бүдүүн ухаа" гэх газарт хохирогч Р.Э-ийн эзэмшлийн 1 тооны бярууг машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай "AD" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт:
- Хохирогч Р.Э-ийн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 17-18-ны шилжих шөнө Баянхутаг сумын 1 дүгээр баг Бүдүүн ухаа гэх газраас өөрийн үхэр сүргээс эр ягаан халзан бяруу алга болсон байсан. Тэгээд би ойр хавиар хайж айлын малаар орж нэлээн явсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 66-67 дугаар хуудас/
- Иргэний нэхэмжлэгч С.Д-..........ийн “...2020 оны 05 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Би хэдэн бяруу худалдаж авах гээд Мөнххаан сумын фэйсбүүк групп дээр зар байршуулсан байсан. Гэтэл зарын дагуу ярьж байна бяруу авах уу гэж нэг эрэгтэй хүн ярьсан. Ингээд утсаар ярьснаас хойш удалгүй цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй “Бонго-3” маркийн автомашинтай П.Г гэх залуу танихгүй бас нэг залуутай ирээд ачаан дээрээсээ 3 тооны бяруу буулгасан. Би тухайн 3 тооны бярууг нь худалдан авахаар болоод нэг бярууг нь 350,000 төгрөгөөр бодож 1,050,000 төгрөгөөр гурвууланг нь авсан. Ингээд мөнгийг нь хэрхэн өгөх талаар асуутал П.Г манай эхнэрийн дансаар шилжүүлчхээрэй гэж хэлээд ...................... тоот Ш.Ц гэсэн дансны дугаар өгсөн. Тухайн дансанд нь манай эхнэр Б-гийн Г нь өөрийнхөө .............. гэсэн данснаас мөнгийг нь шилжүүлсэн байгаа. П.Гын ачиж ирсэн 3 тооны бяруу нь ягаан бага зэрэг халзан гэмээр зүсмийн эр бяруу, нөгөө хоёр нь ухаа, ухаа халзан зүсмийн 2 тооны бяруу байсан. Би 3 тооны бярууны мөнгө болох 1,050,000 төгрөгийг П.Гаас гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 69-70 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн “...ягаан халзан эр бярууны зах зээлийн үнэлгээг 600,000 төгрөг...” гэх дүгнэлт, /6-р хх-ийн 84-89 дүгээр хуудас/
15.Шүүгдэгч Э.З нь Э.Э-тэй бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 1 дүгээр баг, "Рашаан тохой" гэх газраас хохирогч Д.Б-ийн эзэмшлийн 1 тооны эр үхрийг машин механизм буюу ....... УАА улсын дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Д.Б-ийн “...Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн нутаг Рашаан тохой гэх газарт хаваржиж 2020 оны 04 сарын 23, 24-ний үед өөрийнхөө үхрээс 1 тооны ухаа ягаан үхэр алдсан. Манай үхэр гэрээсээ хойд зүгт Хэрлэн голын орчмоор бэлчдэг байсан...” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 124-125 дугаар хуудас/
- Гэрч Г.О-ийн “....Би Дорнод аймгийн төв дээр мал мах байнга худалдаж авдаг. Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1 үхрийн мах худалдаж авсан, энэ үхэр нь 220 кг болж 1 кг нь 8000 төгрөгөөр худалдан авч нийт 1,760,000 төгрөгийг ........... гэсэн данс руу хийсэн. Би мөнгийг нь Г- гэх хүний данснаас хийсэн. Г- нь миний төрсөн дүү байгаа юм. Үхэр зарж байгаа хүнийг нь би танихгүй, энэ хүн өглөө нь зах дээрээс миний дугаарыг аваад үхэртэй орж ирээд би тань руу залгана гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн үдээс хойш ............... дугаараас Булган суманд үхрээ нядлаад ирлээ, намайг хаана байна гэж асууж байсан...Ингээд би махыг нь зах дээр очиж авъя гэтэл нөгөө хүн маань манай дүүгийн гадаа очоод авчих би яаруу ажилтай явж байна гэхээр нь би 5 дугаар хороонд айлын гадаа очоод худалдаж авсан. Энэ үхрийн мах нь хүзүү байхгүй мах байсан хүзүүгээ өөрсдөө хүнсэндээ хэрэглэж байгаа гэж байсан. Тэр өдөр надад мах зарахдаа эхнэр нь бололтой нэг эмэгтэй хүн цуг явж байсан. Би хүнийг нь танихгүй гарал үүслийн бичигтэй өгсөн...” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 131 дүгээр хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Вэндо” ХХК-ийн шинжээчийн “..ухаа ягаан зүсмийн 7 настай эр үхрийн зах зээлийн үнэлгээг 1,100,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 6-р хх-ийн 140-142 дүгээр хуудас/
16.Шүүгдэгч Э.З, Б.А-а, А.Ч, Б.Э нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Хэнтий аймаг, Батноров сум, 4 дүгээр багийн нутаг "Давхарын уул" гэх газраас хохирогч С.Б-ийн эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу .......... УБХ Эдван маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт:
- Хохирогч С.Б-ийн “...2020 оны 6 сарын 10-14-ний өдрийн хооронд хүрэн халзан азаргатай адуунаасаа 4 тооны морьд хулгайд алдсан. Хонгор халзан морь унжмал дэлтэй 13 настай, /давхар саран дээр босоо зуузай тамгатай/ тамга ижил буурал духтай хүрэн морь- 8 настай, цагаан шарга морь-7 настай, халтар хээр морь-7 настай...” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 196-197 дугаар хуудас/
- Гэрч Ө.ГД-ийн “...С.Б-ь ахын адууг малладаг. 2020 оны 6 сарын 10-наас 14-ний өдрийн хооронд байх гэж санаж байна. Батноров сумын 5 дугаар багийн нутаг давхрын уулан дундаас хүрэн халзан азаргатай адуунд байсан 4 тооны морьдоо хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 198-199 дүгээр хуудас/
- Гэрч Б.Г-гийн “....Би Дорнод аймгийн төвд Холч Арвижих ХХК-ний гүйцэтгэх захирал хийдэг юм. Манай компани адууны мах бэлтгэдэг юм. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянтүмэн сумын харьяат ПД- гэх хүн 4 адуутай ирсэн. Хамт хүн явж байсан үгүйг санахгүй байна. Тэр 4 адууг би худалдаж авахаар болж нийт 645 кг болж 3,031,000 төгрөгийг Я.Б- гэх хүний данс руу шилжүүлсэн. Ямар зүс тамгатай адуу байсныг санахгүй байна. Хаан банкны ........... дугаарын дансаар гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 209 дүгээр хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн “..С.Б-ийн хулгайд алдсан адуунуудын зах зээлийн нийт үнэлгээг 5,600,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 6-р хх-ийн 212-215 дугаар хуудас/
17.Шүүгдэгч П.Г, А.Ч, Э.З нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг "Тахилгат" тосгоны "Жонц" гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг машин механизм буюу .......... УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4,860,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт:
- Хохирогч С.Б-ын “...Би 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Их овоо гэх газар өөрийн үхрээ бэлчээр дээрээс татаад өөрийн өвөлжиж байгаа газар болох Жонц гэдэг газар үхрээ хурааж хориод маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 27-ны орой үхэр хурааж ирээд бүртгэтэл манай улаан халзан үнээ, мухар ухаа халзан үнээ, улаан гунж, хүрэн халзан гунж, эрээн нүүртэй хүрэн халзан шүдлэн, охин улаан бяруу нар байхгүй байсан...” гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 27-28 дугаар хуудас/
- Иргэний нэхэмжлэгч Б.Оын “...2020 оны 05 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Дорнод аймгийн Баянтүмэн суманд байдаг ПД- гэх залуу надруу утсаар залгаад хөдөөнөөс манай найз үхэр зарах гэж ирээд байна намайг үхэр авахгүй юм уу манай хашаанд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод Баянтүмэн сум руу очиж ПД-ийн хашаанд хашаатай байсан үхрийг харахад 6 тооны үхэр байсан. 1 үхэр нь ядраад хэвтэрт орсон үхэр байсан. Тэгээд би эдгээр үхэрүүдийг харж байгаад 4 тооны үхрийг нь худалдаж авахаар болж малын эзэн З-оо гэх хүнтэй наймаа хийж 4 үхрийг 2,600,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь бэлнээр нь өгсөн. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Би 2,600,000 төгрөгийн хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 31-32 хуудас/
- Иргэний нэхэмжлэгч Д.Бийн “...2020 оны 05 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Надтай хамт цэргийн алба хааж байсан Ч гэх залуу ажил тарах үед манай ажил дээр ганцаараа ирсэн...маргааш нь над руу утсаар залгаад машин юу болж байгаа бол намайг асуугаад өгөөч би машингүй байна, ирээд намайг авчих гэхээр нь очиж авахад үйлчилгээний төвийн гадаа Гарамаа, З-оо гэх 2 залуутай явж байсан. Засварын газар очих замдаа машин дотор танилцаж нэрийг нь мэдсэн. Тэгээд маргааш нь манай ажил дээр Ч ганцаараа ирээд зарах гэж байгаа мал руу очих хэрэгтэй байна гэхээр нь би цуг явахад мал нь Баянтүмэн суманд байдаг нэг айлын хашаад мал нь байсан, миний харахад 6 тооны үхэр харагдаж байсан...Үүнээс хойш 2 хоногийн дараа Ч гэх залуу манай гэрт ганцаараа нилээн согтуу ирсэн, тэгээд нөгөө үхрээс чинь 1 бяруу үлдчихлээ найз нь чамд хямдхан өгье 150,000 төгрөгөөр авчих гэхээр би зөвшөөрөөд мөнгийг нь тэр дор нь бэлнээр өгсөн. Тэгээд маргааш нь Баянтүмэн сум руу очиж нөгөө үхрээ авсан. Би тэр үхрийг авахын тулд айлын хүнд 15,000 төгрөгийн түлш, 45,000 төгрөг бэлнээр нь өгч байж авсан, 45,000 төгрөг нь Ч тэр зээлж аваад төлөөгүй юм шиг байна лээ, тэрийг нь би төлсөн. Уг үхрийг худалдаж авахад нийт 210,000 төгрөгийн зарлага гарсан. Би эдгээр үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 36-38 дугаар хуудас/
- Гэрч Д.ПД-ийн “...Намайг гэртээ байж байхад 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байх гэж бодож байна. Яг өдрийг сайн санахгүй байна. Урьд нь зүс таних Хэнтий аймгийн харьяат З-оо гэх залуу танихгүй 2 залуугийн хамт үдээс хойш 16 цагийн орчимд цагаан өнгийн “Бонго-3” маркийн машин дээр 6 тооны үхэр ачиж ирээд манай хашаанд түр буулгая би энэ хавьд таньж мэдэх хүн байхгүй байна гэхээр нь би зөвшөөрөөд хашаандаа 6 тооны үхрийг нь буулгуулсан. ...З-оо ирэхдээ Дорнод аймгийн Саяг гэх дэлгүүрийн эзэн нь гэх О гэх хүнтэй ирээд 4 үхрээ зарсан, үлдсэн 2 үхрийнх нь нэгийг 327 дугаар цэргийн ангийн нэг хүнд хүрэн охин бярууг нь өгсөн, хүрэн халзан үхэр нь ядарч үхсэн, ачаандаа сүүж нь цоороод ирсэн байсан...” гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 46-47 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн “..6 үхрийн зах зээлийн үнэлгээг 4,860,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 7-р хх-ийн 65-66 дугаар хуудас/
18.Шүүгдэгч Э.З, Э.Э-, Б.Б-д нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 3 дугаар баг, "Дэлгэр овоо" гэх газраас хохирогч Х.Н-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны үхрийг машин механизм буюу ....... УАА улсын дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт:
- Хохирогч Х.Н-ын “...Манайх 2020 оны 04 дүгээр сарын 23-ны орой Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар баг Дэлгэр овооны зүүн хойд талд 18 цагийн үед үхрээ бөөгнүүлж хураачхаад 2020 оны 04 дүгээр 24-ний өдөр үхрийнхээ бэлчээрт очоогүй, харин маргааш өдөр нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд манай эхнэр Ц өөрийн автомашинтайгаа үхрийнхээ бэлчээр лүү яваад манай хүрэн халзан зүсмийн 1 тооны эр үхэр алга байна, сарничихвуу яав гээд манай хүү Д-д хэлсэн байсан. Тэгээд сүүлд Сувираагийн зүүн дор байх саравчинд шулаад арьс, гэдсийг нь үлдээгээд толгойг нь ханангийн баруун хойд дор орхисон байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 115-116 дугаар хуудас/
- Гэрч Э.Ж-гийн “...2020 оны 04 сарын 23-ны өдөр ПД- надруу утсаар залгаад үхрийн мах байна авах юм уу сайн үхэр байна гэхээр нь би бичигтэй юм бол авна гэж хэлсэн. Тэгээд ПД- өөрийнхөө цэнхэр өнгийн портер машинд ачаад манай гадаа ирсэн. Тэгээд би махыг нь харахад нилээн муухай ажилласан шороо болсон мах байсан, тухайн үед би ийм сайхан үхрийг яасан муухай ажиллаа вэ гэж асууж байхад ПД- доор нь дэвссэн юм нь гүйгээд муухай болсон байна гэж байсан. Ингээд би тэр махыг худалдаж авахаар болсон 240 кг болж 1,830,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь ПД-ийн эхнэр Б-ийн дансанд 1,000,000 төгрөгийг нь эхлээд хийсэн дараа 830,000 төгрөгийг нь хийсэн. ПД- өөрийнхөө нэр дээр бичиг хийж авч ирсэн байсан. Арьсыг нь аваагүй цайруу арьс байсан, толгойг нь авахад цайруу толгой байсан, имийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 117 хуудас/
- Гэрч Д.ПД-ийн “....2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн харьяат З, Э- нар нь цагаан өнгийн приус-20 загварын автомашинтай манайд ирсэн. Тэгээд З нь намайг нэг үхрийн мах мөнгө болгож өгөөч надад нэг удаа тус болчих гэхээр би зөвшөөрсөн. Тэгээд би өөрийн портер маркийн автомашинтай явж Дорнод аймгийн 4 дүгээр хороонд нэг айлын гадаа очиж хашаан дотроос 1 үхрийн мах миний машин дээр ачсан. Тэгээд тэр үхрийн махыг нь Ж гэх мал мах авдаг ченжид зарж борлуулсан. Мөнгийг нь манай эхнэр Б-ийн дансаар нь авсан тэр дор нь мөнгийг нь ATM дээрээс бэлнээр нь гаргаж өгсөн. Нийт 1,830,000 төгрөг болсон. Би хулгайн мах гэдгийг мэдээгүй, З өөрөө гарал үүслийн бичиг надад харуулж байсан...” гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 120-121 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн “..1 тооны хязаалан эр үхрийн зах зээлийн үнэлгээг 900,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 7-р хх-ийн 153-155 дугаар хуудас/
19.Шүүгдэгч П.Г, А.Ч нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сум, 1 дүгээр баг, "Баянхүрээгийн энгэр" гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 08-ны орчим хохирогч Л.Ц-ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу олон тооны бод малыг машин механизм буюу .......... УБХ "Эдван" маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт:
- Хохирогч Л.Ц-ын “...Би 2020 оны 05 дугаар сарын 08-09-ний хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Баянхүрээгийн энгэр гэх газраас өөрийн үхэр сүргээс 3 тооны бяруу алдсан. Зүс нь хар бяруу эр, мухар хөх бяруу охин, улаан халзан охин бяруу. Зөв чих догол буруу цуулбар имтэй. Тэгээд би тэр хавийн айлын малаар хайсан боловч олдоогүй. Манай мал Хэнтий аймгаас Дорнод аймаг орох засмал замын хойд талд байдаг болохоор зам дээгүүр байдаг юм аа...” гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 240 дүгээр хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн “..3 бярууны зах зээлийн үнэлгээг 1,800,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 7-р хх-ийн 246-249 дүгээр хуудас/
20.Шүүгдэгч Э.З, Б.Ө нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 2 дугаар баг, "Баяны энгэр" гэх газраас хохирогч Ш.Г-ын эзэмшлийн олон тооны мал буюу 2 үхрийг машин механизм буюу ............... ХЭҮ улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт:
- Хохирогч Ш.Г-ын “...Манайх 2019 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө бэлчээрээсээ 2 тооны үхрээ хулгайд алдсан. Манай үхрийг манай гэрээс зүүн тийш 5 орчим км газарт байдаг Бага баяны энгэр гэх газарт хээр нядалж хэргийн газар дээр 2 үхрийн сэвс, шийр зэргийг үлдээгээд явсан байсан. Ухаа эр үхэр, эрээн нүүртэй улаан хүрэн эр үхэр алдсан...” гэх мэдүүлэг, /8-р хх-ийн 83-84 дүгээр хуудас/
- Гэрч Ч.Бийн “...2019 оны 06 сарын 18-ны өдөр манай нутгийн Баяа гэх хүн утсаар залгаад Бага баяны энгэр гэх газарт 2 үхрийн сэвс, шийр байна, танай үхэр биш биз дээ гэж асуухаар нь хүүхдэдээ хэлээд үхрээ бүртгүүлэхэд 2 тооны үхэр зүсээрээ дутаж байсан. Хээр ажилласан 2 үхрийн 8 шийр нь манай дутсан 2 үхрийн зүстэй таарч байна гэсэн...” гэх мэдүүлэг, /8-р хх-ийн 85-86 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн “...2 үхрийн зах зээлийн үнэлгээг 2,200,000 төгрөг...” гэх дүгнэлт, /8-р хх-ийн 101-102 дугаар хуудас/
21.Шүүгдэгч П.Г, Э.Э, А.Ч нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр багийн нутаг "Бүдүүн ухаа" гэх газраас хохирогч Р.Эын эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу .......... УБХ Эдван маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт:
- Хохирогч Р.Эын “...Би 2020 оны 04 дүгээр сарын 17-18-ны шилжих шөнө Баянхутаг сумын 1 дүгээр баг Бүдүүн ухаа гэх газраас өөрийн үхэр сүргээс сэрвээн цагаан улаан халзан бяруу, эрээн нүүртэй бидэртэй ухаа халзан бяруу алга болсон байсан. Тэгээд би ойр хавиар хайж айлын малаар орж нэлээн явсан боловч олдоогүй. Тэгээд би хүн амьтанд захиад 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. Алдсан гэх Сэрвээн цагаан улаан халзан бяруу, Эрээн нүүртэй бидэртэй ухаа халзан бяруу гэх 2 тооны бяруу им тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг, /8-р хх-ийн 129-130 хуудас/
- Гэрч Р.Э-ийн “...2020 оны 04 дүгээр сарын 17-18-ны шилжих шөнө Баянхутаг сумын 1 дүгээр баг Бүдүүн ухаа гэх газраас өөрийн үхэр сүргээс Эр ягаан халзан бяруу алга болсон. Тэр үед манай төрсөн дүү Э бас 2 тооны бяруу алга болсон байна гээд манай гэрт ирсэн. Эын гэр манай гэрээс зүүн тийш 2 км хэртэй газарт ээжтэйгээ цугтаа байдаг юм. Тэгээд бид хоёр ойр хавиар хайж айлын малаар орж нэлээн явсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг, /8-р хх-ийн 131-132 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн “...2 бярууны зээлийн үнэлгээг 1,200,000 төгрөг...” гэх дүгнэлт, / 7-р хх-ийн 145-148 дугаар хуудас/
22.Шүүгдэгч П.Г, Э.З нар нь бүлэглэн Хэнтий аймаг Баянхутаг сум, 1 дүгээр баг “Адуун чулуу” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө хохирогч Г.Г-ын үхэр сүргээс 1 тооны бярууг, шүүгдэгч П.Г, А.Ч, Х.Э-, Э.З нар нь бүлэглэн мөн тус газраас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу .......... УБХ “Эдван” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, нийт 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Г.Г-ын “...2020 оны 04 дүгээр сарын 05,06-ны үед манай үхрээс Ухаа зүсмийн бяруу алга болсон юм. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 10-н хавьцаа дахин нэг бяруу алга болсон. Би одоо сайн зүсийг нь санахгүй байна, ямар ч байсан ухаа бяруу гэдгийг бол сайн санаж байна. Тэгээд би тэр бярууг үхсэн байх гэж бодоод тэр хавиар хайж яваагүй юм...Миний 2 тооны бяруу нь Ухаа зүсмийн нөгөө бярууны зүсийг сайн санахгүй байна. Би 80 гаран бяруугаа тоолоход 2 бяруу дутсан юм аа. 2 чих цуулбар имтэй байгаа...” гэх мэдүүлэг, /8-р хх-ийн 188-189 дүгээр хуудас/
- Шүүгдэгч Э.З-ын яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байхад Сүхбаатар аймгийн харьяат П.Г ойролцоогоор 20-21 цагийн орчимд .......... УБХ улсын дугаартай “Ниссан эдван” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сум ханиндаа яваад ирье гэсэн юм. Бид Мөнххаан сум явах замдаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг "Адуун чулуу" гэх газар засмал замаас ертөнцийн зүгээр хойшоо буугаад 2 км орчим зайд эхтэйгээ явж байгаа бяруу таараад бярууг нь би явган хөөж байгаад сүүлдэж бариад машиндаа ачсан. Тухайн бяруу нь ухаа зүсмийн бяруу байсан. Тэр үед ойролцоогоор 23 цаг болж байсан. Тэгээд бид Мөнххаан суманд очиж сумын төвөөс зүүн талд байх Гын хашаанд буулгасан...Бид Сүхбаатар аймгийн Мөнххаан сум явах замд Г бяруу ачих уу гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч замд таарсан бярууг барьж ачсан...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 222-223 дугаар хуудас/
- Шүүгдэгч П.Гын яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цагийн орчимд .......... УБХ улсын дугаартай “Ниссан эдван” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Хэрлэн сумын 4 дүгээр баг Хорихын байрнаас Зыг очиж аваад Сүхбаатар аймгийн Мөнххаан сум явах замдаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг "Адуун чулуу" гэх газар засмал замаас ертөнцийн зүгээр хойшоо буугаад 2 км орчим яваад хэсэг үхэртэй таарч нэг бяруу аваад явъя гэж ярилцаад 1 тооны ухаа зүсмийн бяруу явган хөөж байгаад бариад машиндаа ачсан. Тэгээд бид Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд очиж /зүс таних/ малтай айлын хашаанд буулгаад буцаад Хэнтий аймагт ирсэн. Түүний дараа 2020 оны 04 дүгээр сарын 10-11-ний шилжих шөнө Ч, Э- нарын хамт Хэнтий аймгаас гараад Баянхутаг сумын 1 дүгээр баг "Адуун чулуу" гэх газар засмал замаас ертөнцийн зүгээр хойшоо буугаад 2 км орчим яваад хэсэг үхэртэй таараад бараан зүсмийн нэг тооны бярууг Ч явган хөөж бариад машиндаа ачаад Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд Э-ын найзын хашаанд буулгасан...2020 оны 04 дүгээр сарын 20-ны орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ухаа зүсмийн бярууг авахаар очиход үхчихсэн байсан. Би өөрөө харсан. 04 дүгээр сарын 10-11-ний шилжих шөнө хулгайлсан бараан зүсмийн бярууг Э-ын найзын хашаанд буулгасан.
Ухаа зүсмийн бярууг З бид хоёр мөнгөтэй болох зорилгоор хулгайлсан. Бараан зүсмийн бярууг би Э-ын найзаас мөнгө авсан байсан болохоор авсан мөнгөнийхөө хариуд өгсөн...” гэх мэдүүлэг / 8-р хх-ийн 230-231 дүгээр хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн “...Г.Г-ын хулгайд алдсан 2 бярууны зах зээлийн үнэлгээг тус бүр 600,000 төгрөг...” гэх дүгнэлт, /8-р хх-ийн 201-203, 208-210 дугаар хуудас/
23.Шүүгдэгч Э.З, Б.О, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 08-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, "Няравтын энгэр" гэх газраас хохирогч С.Бын эзэмшлийн адуун сүргээс олон тооны мал буюу 2 тооны адууг машин механизм буюу приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хашиж, улмаар ......... СҮЭ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт:
- Хохирогч С.Бын “....Би 2020 оны 07 дугаар сарын 07-ны орой өөрийн эзэмшлийн Хүрэн азаргатай улаан шар морьтой, бөөн сүүлтэй 2 халиун гүү, саарал байдас зэрэг 24 тооны адууг гэрийнхээ баруун талд “Няравын-Энгэр”-т хураагаад тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 11 цагийн үед манай адуу “няравын-Энгэр” дээгүүр гарч ирсэн. Тэгэхээр нь би өөрөө адуу руугаа очиж адуугаа бүртгэж үзэхэд манай адуунаас Халиун зүсмийн хязаалан гүү, унаган дэлтэй төмстэй бор үрээ хөндөлтэй зүрхэн тамгатай 2 тооны адуу алга болсон байсан. Тэгээд би Баянхутаг сумын 1 дүгээр багаар нэлээн хайж явсан боловч сураг нь гарахгүй байсан. Халиун зүсмийн хязаалан гүү, унаган дэлтэй төмстэй бор үрээ хөндөлтэй зүрхэн тамгатай им хайч байхгүй. Миний алдсан гэх 2 тооны адууны Бор үрээ нь хурдан адууны угшилтай. Би азарга тавих гээд төмсийг нь аваагүй байсан адуу. Харин халиун гүү нь бас хурдан адууны угшилтай адуу тийм болохоор би одоогийн махны үнээр үнэлэхгүй адуунууд байгаа юм...” гэх мэдүүлэг, /9-р хх-ийн 18 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн “..халиун зүсмийн хязаалан гүү, 4 настай бор үрээ 2 адууны үнэлгээг 1,750,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 9-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9-р хх-ийн 12-15 дугаар хуудас/
24.Шүүгдэгч Э.З, П.Г, А.Ч нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Дорнод аймаг, Булган сум 4 дүгээр баг, "Онцгой" гэх газраас хохирогч Д.О-гийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм буюу .......... УНП улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,680,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт:
- Хохирогч Д.О-гийн “....2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр манай малын эзэн Г- ирээд хот руу хонь авч явна гээд манай хөдөө гэрт ачааны машинтай ирээд хонь ачих гэсэн чинь эр хонь дутаад байна гэхээр нь би хонио тоолсон чинь 16 эр шүдлэн хонь дутсан. Тэгээд ойр орчмоор хайж явсан боловч олдоогүй. Тэгээд би дан эр хонь алга байсан болохоор хулгай авсан байж магадгүй гэж бодсон бөгөөд би он сараа сайн санахгүй байна. 2020 оны 05 дугаар 30-наас 2020 оны 06 дугаар сарын 03-ны хооронд миний нутаглаж байгаа "Онцгой" гэх газарт их хүйтэн бороо 2 удаа шөнөжингөө орсон. Тухайн үед би борооноор дээрх хугацаанд хонио гэрээс хойш 500 орчим метр газарт байрлах өвөлжөөндөө 2 удаа хашсан. Тухайн 2 удаа хаших хооронд л хулгай авсан байх гэж бодож байна. Алга болсон хонь бол баруун чих ганзага зүүн чих тайранхай имтэй, мөн зүүн чих цуулбар имтэй хонинууд байгаа. Бэлчээрээр бол би сайн дагаж байсан. Тэгээд дан эр хонь болохоор сэжиг санаад байна. 2 ямаа дутаж байгаа нэг муу өвчтэй ямаагаа бол хониноос үлдэж үхсэн байх...” гэх мэдүүлэг, /9-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн “...шүдлэн эр хонь 16 толгой 1,600,000 төгрөг, шүдлэн эр ямаа 1 толгой 80,000 төгрөг нийт 1,680,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 9-р хх-ийн 93-95 дугаар хуудас/
25.Шүүгдэгч П.Г, Э.З нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг "Жаргалант" гэх газраас хохирогч П.Ч-гийн эзэмшлийн үхэр сүргээс 1 бяруу машин механизм буюу .......... УБХ "Эдван" маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 400,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт:
- Хохирогч П.Ч-гийн “...Манай 60 гаран тооны үхэр дотроос 2020 оны 04 дүгээр сарын эхээр 1 тооны хар зүсмийн бярууг бэлчээрээс алдсан юм. Тэгээд тэр хавиараа олдох болов уу гэж нилээн айлын малаар хайгаад олоогүй. Миний 1 тооны бяруу нь сартай хар зүсмийн бяруу байгаа. Зөв чих догол буруу чих ганзага имтэй байгаа. Өөр содон гэвэл халзан гэж зарим хүмүүс хэлдэг тийм бяруу байгаа...” гэх мэдүүлэг, /9-р хх-ийн 220-221дүгээр хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн “..хар зүсмийн 1 бяруу 400,000 төгрөг.” гэх дүгнэлт, / 9-р хх-ийн 227-229 дүгээр хуудас/ зэрэг болно.
Мөрдөгч нь дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.