Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/82

 

2-р хэсэг

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.З, П.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан бол

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй оролцож байгаагаа илэрхийлж, өмгөөлөгч Б.Болортунгалаг нь дүгнэлтдээ дараах зүйлсийг дурдав.

  1. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын биеийг байцаалтыг буруу бичсэн.
  2. Миний үйлчлүүлэгч Э.З нь хохирогч Э-, С-Д-, Э- гэсэн хүмүүсийн малыг нэг цаг хугацаанд нэг дороос нэг удаагийн үйлдлээр авсан. Гэтэл миний үйлчлүүлэгч 18 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдаж байгаа. Нэг удаагийн үйлдлийг гурав болгоод бичиж байна гэдэг маань нь тухайн хүний эрх зүйн байдал нь дордох ийм нөхцөл үүсэж байгаа гэж үзэж байна.
  3. Урд нь хохирогч Б- гэдэг хүний хоёр тооны бяруу хулгайд алдагдсан гэх асуудал яригдаж байсан бол одоо нэг болоод ороод ирсэн. Миний үйлчлүүлэгчийн зүгээс ял авсны дараа дахин энэ асуудал яригдаж эрх зүйн байдал нь дордох вий гэсэн болгоомжлолоор хандаж нэг мөр шийдвэрлүүлмээр байна гэсэн байр сууриа илэрхийлж байгаа гэв.

 

 Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Э.З нь

1.Хохирогч Д.Б, гэрч З.Б, гэрч З.М- нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг "Тарвагат" гэх газраас хохирогч Д.Бгийн эзэмшлийн 42 тооны адуу буюу олон тооны малыг уналга буюу морь ашиглан хулгайлж, 25,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.Хохирогч У.Э-ийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ө.Б, П.Г нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймаг, Халзан сумын нутаг "Дөхөм" гэх газраас машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч У.Э-ийн эзэмшлийн хонин сүргээс олон тооны мал буюу 10 тооны бог малыг хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

3.Хохирогч Л.А-, гэрч Ц.У, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Э.Э-тэй бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 03-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 1 дүгээр баг "Цагаан усны хоолой" гэх газраас машин механизм буюу ............... ХЭҮ улсын дугаартай, “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Л.А-ийн эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны үхэр хулгайлж, нийт 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

4.Хохирогч Л.Э-, хохирогч Д.С-Д-, иргэний нэхэмжлэгч Г.Г-, иргэний нэхэмжлэгч С.Э нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Сүхбаатар аймаг, Мөнххаан сумын нутаг "Цагаан-Өндөр" гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны орчимд хохирогч Л.Э-ы эзэмшлийн олон тооны мал буюу тугал, үнээг машин механизм буюу ....... ХЭН улсын дугаартай, “Истана” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. мөн өдөр тус газраас хохирогч Д.С-Д-ийн эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 2 тооны улаан халзан үнээг машин механизм буюу ....... ХЭН улсын дугаартай, “Истана” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 2,055,000 төгрөгийн хохирол учруулсан, 

6.Хохирогч Б.А-, хохирогч Б.С- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ө.Б, П.Г, Б.О нартай бүлэглэн машин механизм буюу ........... УБТ улсын дугаартай “Приус-20” маркийн, .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймаг, Халзан сум, 3 дугаар багийн нутаг "Цагаан овоо" гэх газраас 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-нд шилжих шөнө хохирогч Б.С-гийн эзэмшлийн 5 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж, 5,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

7.Хохирогч М.Э-ын мэдүүлэг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар 2020 оны 05 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 3 дугаар багийн нутаг "Хавхагт" гэх газраас хохирогч М.Э-ын эзэмшлийн Зэвхий ухаа үнээ, охин ногоон тугал буюу олон тооны бод малыг машин механизм буюу ....... ХЭН улсын дугаартай цагаан өнгийн "Истана" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

8.Хохирогч М.Б-а, гэрч Р.М-, гэрч А.Э-, гэрч Б.Б-, гэрч Б.Т нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар 2017 оны 11 дүгээр сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар багийн нутаг "Сувраа" гэх газраас хохирогч М.Б-ын эзэмшлийн 46 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 26,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

9.Хохирогч Г.Д-, гэрч, Ж.С, Г.Т-, М.О-э, Ц.М-, Д.Б-, А.Д- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Б.Б-д, Б.Ө нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Батноров сум, 3 дугаар багийн нутаг, "Эхэн бүрд" гэх газраас хохирогч Г.Д-ийн эзэмшлийн олон тооны бод мал буюу 35 тооны адууг машин механизм буюу .................. УНЦ улсын дугаартай, "Кровн" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 22,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

10.Хохирогч Д.Б-, гэрч Г.О- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Э.Э-тэй бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 1 дүгээр баг, "Рашаан тохой" гэх газраас хохирогч Д.Б-ийн эзэмшлийн 1 тооны эр үхрийг машин механизм буюу ....... УАА улсын дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

11.Б.Хохирогч С.Б-ь, гэрч Ө.ГД-, гэрч Б.Г нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар А-а, А.Ч, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Хэнтий аймаг, Батноров сум, 4 дүгээр багийн нутаг "Давхрын-Уул" гэх газраас хохирогч С.Б-ийн эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу .......... УБХ Эдван маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан, 

12.Хохирогч С.Б-, иргэний нэхэмжлэгч Б.О, Д.Б, гэрч Ц.ПД- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар П.Г, А.Ч нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг "Тахилгат" тосгоны "Жонц" гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг машин механизм буюу .......... УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4,860,000 төгрөгийн хохирол учруулсан,

13.Хохирогч Х.Н-, гэрч Э.Ж-, Д.ПД- нарын мэдүүлэг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Э.Э-, Б.Б-д нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Хэнтий аймаг, Баян-Овоо сум, 3 дугаар баг, “Дэлгэр-Овоо” гэх газраас хохирогч Х.Н-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны үхрийг машин механизм буюу ....... УАА улсын дугаартай цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

14.Хохирогч Ш.Г-а, гэрч Ч.Бэ, шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Б.Өтэй бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 2 дугаар баг, "Баяны-Энгэр" гэх газраас хохирогч Ш.Г-ын эзэмшлийн олон тооны мал буюу 2 үхрийг машин механизм буюу ............... ХЭҮ улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

15.Хохирогч Г.Г-, шүүгдэгч Э.З, П.Г, Х.Э-, А.Ч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар П.Гтай бүлэглэн Хэнтий аймаг Баянхутаг сум, 1 дүгээр баг “Адуун чулуу” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө хохирогч Г.Г-ын үхэр сүргээс 1 тооны бярууг, мөн П.Г, А.Ч, Х.Э- нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Г-ын 1 тооны бярууг, .......... УБХ улсын дугаартай Эдван маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

16. Хохирогч С.Б, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Б.О, Б.Б нартай бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг, "Няравтын энгэр" гэх газраас хохирогч С.Бын эзэмшлийн адуун сүргээс олон тооны мал буюу 2 тооны адууг машин механизм буюу “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хашиж, улмаар ......... СҮЭ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

17. Хохирогч Д.О-гийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар А.Ч, П.Г нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Дорнод аймаг, Булган сум 4 дүгээр баг, "Онцгой" гэх газраас хохирогч Д.О-гийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм буюу .......... УНП улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,680,000 төгрөгийг хохирол учруулсан,

18. Хохирогч П.Ч-гийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар П.Гтай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг "Жаргалант" гэх газраас хохирогч П.Ч-гийн эзэмшлийн үхэр сүргээс 1 бяруу машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 400,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргүүдийг,

 

Шүүгдэгч П.Г нь

1.Хохирогч С.А-гийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ө.Бтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 4 дүгээр багийн нутаг "Долоон хашаа" гэх газраас машин механизм буюу "Эдван" маркийн .......... УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ч.А-гийн эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны /хар эрээн зүстэй/ шүдлэн үхэр буюу бод малыг хулгайлж, 755,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.Хохирогч Ж.Г-, гэрч М.М нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ө.Б, Б.О нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 5 дугаар баг, "Өдөгний зүүн суга" гэх газраас машин механизм буюу "Эдван" маркийн .......... УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ж.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс ухаан халзан эр үхэр, хар зүстэй шүдлэн үхэр, нийт 2 тооны бод мал буюу олон тооны үхэр хулгайлж, нийт 3,546,000 төгрөгийн хохирол учруулсан,

3.Хохирогч У.Э-, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ө.Б, Э.З нартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймаг, Халзан сумын нутаг "Дөхөм" гэх газраас машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч У.Э-ийн эзэмшлийн хонин сүргээс олон тооны мал буюу 10 тооны бог малыг хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

4.Хохирогч Х.Э-рын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар А.Чтэй бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны шөнө Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, 2 дугаар багийн нутаг "Үнээ сааль" гэх газраас хохирогч Х.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны улаан халзан охин бяруу, бидэртэй хүрэн охин бяруу, сартай улаан бяруу, бидэртэй охин бурууг машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

5.Хохирогч Ш.Ш-, гэрч Б.Б- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ө.Бтай бүлэглэн машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 5 дугаар багийн нутаг "Улаан чулуут" гэх газраас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд шилжих шөнө хохирогч Ш.Ш-ын эзэмшлийн 1 тооны бод мал буюу сартай хар хязаалан насны үхэр, 1 хонь зэргийг хулгайлж, нийт 1,316,000 төгрөгийн хохирол учруулсан,  

6. Хохирогч Б.А-, Б.С- нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Ө.Б, Э.З, Б.О нартай бүлэглэн машин механизм буюу ........... УБТ улсын дугаартай “Приус-20” маркийн, .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Сүхбаатар аймаг, Халзан сум, 3 дугаар багийн нутаг "Цагаан овоо" гэх газраас 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-нд шилжих шөнө хохирогч Б.С-гийн эзэмшлийн 5 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж, 5,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

7.Хохирогч С.А-ийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар А.Ч, Х.Э- нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг "Шар толгой" гэх газраас хохирогч С.А-ийн эзэмшлийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Хохирогч Р.Э-,  иргэний нэхэмжлэгч С.Д-.......... нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар А.Ч, Э.Э нартай бүлэглэн, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг “Бүдүүн ухаа" гэх газарт хохирогч Р.Э-ийн эзэмшлийн 1 тооны бярууг машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай "AD" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

9.Хохирогч С.Б-, иргэний нэхэмжлэгч Б.О, иргэний нэхэмжлэгч Д.Б, гэрч Д.ПД- нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар А.Ч, Э.З нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг "Тахилгат" тосгоны "Жонц" гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг машин механизм буюу .......... УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4,860,000 төгрөгийн хохирол учруулсан,

10.Хохирогч Л.Ц-ын мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар А.Чтэй бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сум, 1 дүгээр баг, "Баянхүрээгийн энгэр" гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 08-ны орчим хохирогч Л.Ц-ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу олон тооны бод малыг машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

11.Хохирогч Р.Э, гэрч Р.Э- нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Э.Э, А.Ч нартай бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр багийн нутаг "Бүдүүн ухаа" гэх газраас хохирогч Р.Эын эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай, “Эдван” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

12.Хохирогч Г.Г-, шүүгдэгч Э.З, П.Г, Х.Э-, А.Ч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар П.Гтай бүлэглэн Хэнтий аймаг Баянхутаг сум, 1 дүгээр баг “Адуун чулуу” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө хохирогч Г.Г-ын үхэр сүргээс 1 тооны бярууг, мөн П.Г, А.Ч, Х.Э- нартай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Г-ын 1 тооны бярууг, .......... УБХ улсын дугаартай Эдван маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

13.Хохирогч Д.О-гийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар А.Ч, Э.З нартай  бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Дорнод аймаг, Булган сум 4 дүгээр баг, "Онцгой" гэх газраас хохирогч Д.О-гийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм буюу .......... УНП улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,680,000 төгрөгийг хохирол учруулсан,

 14.Хохирогч П.Ч-гийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Э.Зтай нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр баг "Жаргалант" гэх газраас хохирогч П.Ч-гийн эзэмшлийн үхэр сүргээс 1 бяруу машин механизм буюу .......... УБХ улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 400,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.З, П.Г нарын бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно. 

 “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж хууль тогтоогч Эрүүгийн хуульд тайлбарлажээ.

Шүүгдэгч Э.З, П.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Э.З нь нийт 18 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч П.Г нь нийт 14 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх малыг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Зын 18 удаагийн, шүүгдэгч П.Гын 14 удаагийн мал хулгайлах гэмт үйлдлүүд нь  уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон” гэх шинжийг бүрэн хангасан байх бөгөөд амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэйгээр байнгаар үйлдэгдсэн гэмт хэрэг байх бөгөөд хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Тодруулбал мал хулгайлах гэмт хэргийг гурав буюу түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн амьдралаа залгуулахад шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаа, урт хугацааны туршид үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгө буюу малыг хулгайлан амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үйлдэж хууль бус аргаар олж авсан эд хөрөнгөөрөө амьжиргаагаа залгуулж, өөрийн хувийн хэрэгцээг хангахын тулд үйлдэж байсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын тодорхой ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй байсан талаарх нотлох баримт, урд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байсан байдал зэргийг харгалзан энэхүү дүгнэлтийг хийсэн болно.

Иймд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул тэднийг мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Өмгөөлөгч Б.Болортунгалагийн:

  1. “Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын биеийн байцаалтыг буруу бичсэн” гэх тайлбар, дүгнэлтийн тухайд. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагчаас шүүгдэгчийн биеийн байцаалтыг тодруулахаар хуульчилсан. Энэ нь шүүгдэгчийн биеийн байцаалт алдаатай, зөрүүтэй бичигдсэн тохиолдолд хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн залруулж, зөвтгөх боломжийг олгож буй хуулийн шийдэл юм.
  2. “Шүүгдэгч Э.З нь хохирогч Э-, С-Д-, Э- нарын малыг нэг цаг хугацаанд нэг дороос нэг удаагийн үйлдлээр авсан байхад гурван удаагийн үйлдэл болгон яллаж эрх зүйн байдлыг нь дордуулж байна” гэх тайлбар, дүгнэлтийн тухайд. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, эрх ашгийг үндэслэн эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнийг тогтоох ажиллагаа хийгддэг ба үүнийг гэмт хэргийн бүрэлдэхүүний объект гэж нэрэлдэг. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объект гэмт халдагад өртөж тодорхой хохирол, хор уршиг учирсан эсхүл тийм хохирол, хор уршиг учирч болох байсан Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, хүн, төр, нийгмийн эрх ашиг, сонирхлыг ойлгодог. Энэ хэргийн тухайд шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрх буюу Э-, С-Д-, Э- нарын өмчлөх эрхэд халдаж хохирол, хор уршиг учруулсан тул хадлагад өртөгдсөн объект бус бүрээр хохирол, хор уршиг хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх нь зүй ёсны асуудал болно.
  3. “Урд нь хохирогч Б- гэдэг хүний хоёр тооны бяруу хулгайд алдагдсан гэх асуудал яригдаж байсан бол одоо нэг болоод ороод ирсэн. Миний үйлчлүүлэгчийн зүгээс ял авсны дараа дахин энэ асуудал яригдаж эрх зүйн байдал нь дордох вий гэсэн болгоомжлолоор хандаж нэг мөр шийдвэрлүүлмээр байна гэсэн байр сууриа илэрхийлж байгаа” гэх тайлбар, дүгнэлтийн тухайд. Өмнөх шүүх хуралдаанаар /2022.11.16/ Э.З, Э.Э- нарыг бүлэглэн хохирогч Д.Б-ийн 1 тооны үхрийг хулгайлж 1,100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон, одоогийн  яллах дүгнэлтэд ч Э.Зыг Д.Б-ийн 1 тооны үхрийг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан нь нотлогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн болохыг дурдах нь зүйтэй. Харин прокурорын яллах дүгнэлтийн 11 дүгээр талд Э.З, Э.Э- нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж хохирогч Д.Б-ийн 1 тооны үхрийг хулгайлсан гэж дурдсан атлаа 15 дугаар талд “...хохирогч Д.Батмөнхийн...” гэж дахин дурдаж мөн хохирогчийн нэрийг ташаа бичсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзлээ.

  

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрч, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд энэ нь шүүхийн дүгнэлттэй тохирсон болно.   

Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг сул байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт нөлөөлсөн байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нар нь өмнөх шийтгэл тогтоол гарснаас хойш бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд өмнөх шийтгэх тогтоолоор тогтоосон хохирол төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин Монгол Улсын Дээд шүүхээс Г.Г-ын алдсан 2 тооны бярууны үнийг буруу тооцож Х.Э-ын /өмнөх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эцэслэн шийдвэрлэсэн/ төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж дүгнэсэн тул шүүгдэгч нараас хохирогч Г.Г-т төлөх төлбөрийн хэмжээнд дараах өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. Үүнд:

Э.З, П.Г нар нь бүлэглэн Хэнтий аймаг Баянхутаг сум, 1 дүгээр баг “Адуун чулуу” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө хохирогч Г.Г-ын үхэр сүргээс 1 тооны бярууг, Э.З, П.Г, А.Ч, Х.Э- нар нь бүлэглэн мөн газраас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Г-ын 1 тооны бярууг машин механизм ашиглаж хулгайлж нийт 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан тул дээрх оролцоог үндэслэн хувааж шүүгдэгч тус бүрээс 450,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Заас:

- 25,900,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд,

- 1,200,000 төгрөг гаргуулан  хохирогч Л.Э-д,

- 1,412,500 төгрөг гаргуулан Б.С-д,

- 1,400,000 төгрөг гаргуулан М.Э-д,

- 26,000,000 төгрөг гаргуулан М.Б-ад,

- 1,600,000 төгрөг гаргуулан хохирогч Л.А-т,

- 7,583,333 төгрөг гаргуулан хохирогч Г.Д-ид,

- 1,400,000 төгрөг гаргуулан хохирогч С.Б-ьд,

- 276,667 төгрөг гаргуулан хохирогч С.Б-д,

- 300,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Н-д,

- 1,100,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Г-ад,

- 450,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-т,

- 560,000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-д,

- 200,000 төгрөг гаргуулан хохирогч П.Ч-д, 

- 4,000,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Эт,

- 70,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Бд,

- 866,667 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Оад,

 

Шүүгдэгч П.Гаас 

 

  • 377,500 төгрөг гаргуулан хохирогч Ч.А-д,
  • 658,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Ш-т,
  • 1,182,000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Г-т,
  • 500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Э-т,
  • 1,412,500 төгрөг гаргуулан хохирогч Б.С-д,
  • 466,667 төгрөг гаргуулан хохирогч С.А-т,
  • 276,667 төгрөг гаргуулан хохирогч С.Б-д,
  • 900,000 төгрөг гаргуулан хохирогч Л.Ц-ад,
  • 400,000 төгрөг гаргуулан хохирогч Р.Эад,
  • 450,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-т,
  • 560,000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-д,
  • 200,000 төгрөг гаргуулан хохирогч П.Ч-д,
  • 70,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Бд,
  • 866,667 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Оад,

- 350,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Д-..........д тус тус тус тус олгох зүйтэй гэж үзлээ.

 

Энэхүү тооцоог шүүгдэгч нарын бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тухайд хохирлыг хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгч нарт ногдох хэсгээр гаргасан болно.  

 

 Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах талаар

 

  Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч  Э.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг

 

Шүүгдэгчийн П.Гын өмгөөлөгч Т.Хүдэрээс “П.Гын эрүүл мэндийн байдал бусад шалтгааныг харгалзан үзээд хуульд заасан хамгийн бага ялаар шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 Шүүгдэгчийн Э.Зын өмгөөлөгч Б.Болортунгалагаас “Э.Зын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзээд хорих ялын доод хэмжээг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт /мал хулгайлах/ шүүгдэгч П.Г нь үйлдэж 1 удаа, шүүгдэгч Э.З нь 2 удаа үйлдэж тус тус ял эдэлж байсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн  шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэхүү гэмт хэрэгт шүүгдэгч Э.З нь нийт 537 хоног, шүүгдэгч П.Г нь нийт 16 хоног тус тус цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү цагдан хоригдсон хугацааг шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц дараах улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг тухайн гэмт хэрэгт оролцсон хүн тус бүрт хувь тэнцүүлэн хувааж Э.З, П.Г нарт ногдох хэсгийг тэднээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болно.

Үүнд:

-шүүгдэгч П.Г, Ө.Б, Б.О, Э.З, Х.Э-, Э.Э, Б.А-а, Б.Э, А.Ч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .......... УБХ улсын дугаартай “Эдван” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,523,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч Э.З, П.Г нараас тус бүрт 613,666 төгрөг гаргуулан,

-шүүгдэгч П.Г, Э.З, А.Ч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .......... УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,960,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч Э.З, П.Г нараас тус бүр 1,986,666 төгрөг гаргуулан,

-шүүгдэгч Э.Э-, Э.З, Б.Ө нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ............... ХЭҮ улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Э.Заас 1,833,333 төгрөг гаргуулан,

-шүүгдэгч Э.Зын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ....... ХЭА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөгийг шүүгдэгч Э.Заас гаргуулан,

-шүүгдэгч Э.З, Б.Б-д, Б.Ө нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .................. УНЦ улсын дугаартай “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15,400,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Э.Заас 5,133,333 төгрөг гаргуулан,

-шүүгдэгч Э.Э-, Э.З, Б.Б-д нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ....... УАА улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,120,000 төгрөгийг  хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Э.Заас 1,706,666 төгрөг гаргуулан,

-шүүгдэгч Э.З, Б.О, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ......... СҮЭ “Портер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Э.Заас 2,333,333 төгрөг гаргуулан,

-Шүүгдэгч Э.Зын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналага болох морины үнэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Э.Заас гаргуулан

 

Хэрэгт битүүмжлэгдсэн Э.Зын өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр 3 дугаар хороолол 2 дугаар гудамж 16 тоотод байршилтай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хохирол барагдуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр тогтов.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З, П.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Э-ын З, Х овогт П-ын Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2.Шүүгдэгч П.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.З, П.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гын цагдан хоригдсон 16 (арван зургаа) хоног, шүүгдэгч Э.Зын цагдан хоригдсон 537 (таван зуун гучин долоо) хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Заас 

- 25,900,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд,

- 1,200,000 төгрөг гаргуулан  хохирогч Л.Э-д,

- 1,412,500 төгрөг гаргуулан Б.С-д,

- 1,400,000 төгрөг гаргуулан М.Э-д,

- 26,000,000 төгрөг гаргуулан М.Б-ад,

- 1,600,000 төгрөг гаргуулан хохирогч Л.А-т,

- 7,583,333 төгрөг гаргуулан хохирогч Г.Д-ид,

- 1,400,000 төгрөг гаргуулан хохирогч С.Б-ьд,

- 276,667 төгрөг гаргуулан хохирогч С.Б-д,

- 300,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Н-д,

- 1,100,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Г-ад,

- 450,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-т,

- 560,000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-д,

- 200,000 төгрөг гаргуулан хохирогч П.Ч-д, 

- 4,000,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Эт,

- 70,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Бд,

- 866,667 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Оад,

Шүүгдэгч П.Гаас 

  • 377,500 төгрөг гаргуулан хохирогч Ч.А-д,
  • 658,000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Ш-т,
  • 1,182,000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Г-т,
  • 500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Э-т,
  • 1,412,500 төгрөг гаргуулан хохирогч Б.С-д,
  • 466,667 төгрөг гаргуулан хохирогч С.А-т,
  • 276,667 төгрөг гаргуулан хохирогч С.Б-д,
  • 900,000 төгрөг гаргуулан хохирогч Л.Ц-ад,
  • 400,000 төгрөг гаргуулан хохирогч Р.Эад,
  • 450,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-т,
  • 560,000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-д,
  • 200,000 төгрөг гаргуулан хохирогч П.Ч-д,
  • 70,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Бд,
  • 866,667 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Оад,

-  350,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Д-..........д тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц доорх улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Г, Ө.Б, Б.О, Э.З, Х.Э-, Э.Э, Б.А-а, Б.Э, А.Ч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .......... УБХ улсын дугаартай “Эдван” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,523,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч Э.З, П.Г нараас тус бүрт 613,666 төгрөг гаргуулан,

-шүүгдэгч П.Г, Э.З, А.Ч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .......... УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,960,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч Э.З, П.Г нараас тус бүр 1,986,666 төгрөг гаргуулан,

-шүүгдэгч Э.Э-, Э.З, Б.Ө нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ............... ХЭҮ улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Э.Заас 1,833,333 төгрөг гаргуулан,

-шүүгдэгч Э.Зын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ....... ХЭА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөгийг шүүгдэгч Э.Заас гаргуулан,

-шүүгдэгч Э.З, Б.Б-д, Б.Ө нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .................. УНЦ улсын дугаартай “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15,400,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Э.Заас 5,133,333 төгрөг гаргуулан,

-шүүгдэгч Э.Э-, Э.З, Б.Б-д нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ....... УАА улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,120,000 төгрөгийг  хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Э.Заас 1,706,666 төгрөг гаргуулан,

-шүүгдэгч Э.З, Б.О, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ......... СҮЭ “Портер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Э.Заас 2,333,333 төгрөг гаргуулан,

-Шүүгдэгч Э.Зын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох морины үнэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Э.Заас тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч шүүгдэгч Э.Зын эзэмшлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6-р баг ....................................... тоотод байрлах газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тус газрыг хохирол төлүүлэх зорилгоор Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр  нээлттэй хорих ангид шилжүүлсүгэй.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.З, П.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.