| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/21 |
| Огноо | 2023-03-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Б- даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О-э
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр
Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-нийн Б-т холбогдох 2340000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн ...сумын .. дүгээр баг ... тоотод оршин суух, урьд Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн, ............... регистрийн дугаартай Б овогт Г-нийн Б-.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 29-ны орой 18 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг "Билгүүнтулга" баарны үүдэнд А.А-ийг түлхэж, унагаасны улмаас бүсэлхий нурууны Th 11-р нугаламын далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Согтоод, түлхээд унагасан нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
2340000000006 тоот эрүүгийн хэргээс
Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Билгүүн тулга бааранд манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ 14 цагаас эхэлсэн. Орой 17 цагийн үед бараг үйл ажиллагаа дуусаж байхад би Билгүүн тулга баарны хаалганы үүдэнд ажлынхаа О-этэй юм яриад зогсож байсан чинь дотроос манай ажлын ачигч Б- нилээн согтсон байдалтай гарч ирээд миний хажуугаар гарахдаа намайг түлхээд үүдний цемент дээр унагаасан. Би унаад л ухаан алдаад нэг сэрэхэд эмнэлэг дээр байсан. Юу болов яав гэхэд чиний унаад ухаан алдаад би авчирлаа гээд манай мастер Б тэгж байсан. Би тэр өдрөө эмнэлэг дээр үзүүлээд гэртээ харисан. Миний нуруу эвгүй л болоод нээх хөдөлгөөн хийж чадахгүй байхаар нь энд нуруу зураг авхуулсан чинь хугаралтай юм шиг байна. Яаралтай яваад сайн үзүүлээд оношоо тодруулаад ир гэсэн. Би Улаанбаатар хотруу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр яваад гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлээд зураг авхуулсан чинь эмч нь үзээд нурууны хугаралтай байна гээд хэвтэрийн дэглэм сайн барь гээд эм бичиж өгөөд явуулсан. Өмнө нь маргалдаж муудаж байсан зүйл бол байхгүй. Тухайн үед бол нилээн согтолттой байсан. Саяхан 2-3 хоногийн өмнө очоод хоёулаа тохиролцъё гэж байсан. Би тийм зүйл байхгүй шийддэг газраар нь шийдүүлье гэж хэлсэн. Би тухайн үед тодорхой хэмжээгээр уусан байсан гэхдээ их бол уугаагүй байсан. Надтай тухайн үед надтай хамт ажлын О-э юм яриад зогсож байсан. Би гомдолтой байна. Би нийт 600,000 төгрөгний зардал гаргасан. Улаанбаатарт очоод зураг авахуулсан, шинжилгээ өгсөн, эм авсан, зураг авахуулсан, мөн наашаа таксигаар ирч очсон гээд такси бол баримт гардаггүй юм байна лээ.” гэх мэдүүлэг / хх-ийн 7-8-р хуудас/
Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай байгууллага 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14 цагаас Билгүүнтулга бааранд ажилчидаа цай хоол идүүлээд оны шилдэг ажилчиддаа шагналыг гардуулсан. Тэгээд 18 цагийн үед гарсан чинь манай ажилтан А- Билгүүнтулгын гадаа баруун урд талд нь уйлаад сууж байсан. Би яасан бэ гээд асуусан чинь Б- намайг түлхээд унагачихлаа гээд их өвдөөд байгаа бололтой уйлаад ёолоод байсан. Би тэгэхээр нь эмнэлэг хүргээд өгье гээд сугадаад эмнэлэг хүргэж өгсөн. Хамт Б, Х, О-э гээд 3 хүүхэн хамт явсан. Би хүргэж өгөөд эмчид үзүүлээд нурууны зураг авахуул гэхээр нь хүнтэй нь яриад гялс аваад өг гээд гуйгаад авхуулж өгөөд эмчид нь зургийг нь аваачиж өгөөд үзүүлсэн. Эмч нь нурууны яс нь гэмтсэн байна энэнээс болоод өвдөлт өгөөд байна. Одоо өвчин намдаах тариа хийгээд явуулъя гээд сувилагч нь тариа хийж өгөөд би гэрлүүгээ таксигаар яваарай гэж хэлээд би харьсан. Маргааш нь надтай яриад Улаанбаатар хотруу яваад томографик зураг авхуул гэнээ гэж хэлсэн. Надруу 3-4 хоногийн дараа ирээд Улаанбаатар хотруу яваад ирлээ намайг сумын эмнэлэгт хэвт гэсэн гэж байсан. Ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг / хх-ийн 12-р хуудас/
Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр манай байгууллагын шинэ жил болоод орой 18 цагийн үед тарсан юм. Намайг гараад ирэхэд А- гадаа хүнтэй маргалдсан яасан юм уйлаад газарт сууж байсан. Би очоод Б, Б, Х бид нар араас нь дагаад Б эгч шууд эмнэлэгрүү аваад оруулсан. Бид нар үүдэнд нь хүргэж өгөөд хүлээж байгаад зураг авахуулна гэхээр нь бид нар яваад өгсөн.” гэх мэдүүлэг / хх-ийн 14-р хуудас/
Гэрч Г.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр өдөр манай байгууллагын шинэ жил болоод Билгүүнтулга бааранд ороод орой 18 цагийн үед тарсан. Тэгээд орой хувцасаа өмсөөд гараад ирсэн чинь Билгүүнтулгын үүдэнд газарт А- уйлаад хэвтэж байсан. Би очоод яасан бэ гэсэн чинь манай ажлын Б- хажуугаар өнгөрөхдөө намайг түлхээд унагачихлаа нуруу л өвдөөд байна гэсэн. Араас ажлын эгч Б эгч гарч ирээд эмнэлэг оръё гээд аваад явсан. Очоод зураг авахуулаад эмчтэйн уулзаж өгөөд байсан. Би эмнэлэг дээр үзүүлээд явж байхад хүлээж байгаад тэгээд харьсан. Шагнал аваад баярлаад нилээн согтуу л яваад байсан. Би яг гарахдаа түлхсэн үгүйг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр манай байгууллага шинэ жилийн шилдэг ажилчдаа тодруулаад шагнал гардуулаад Билгүүнтулга бааранд 14 цагаас 18 цаг хүртэл суусан. Орой гарахын алдад манай ажлын Б- гэх залуу нилээн согтоод ганцаараа Билгүүнтулга бааранд суугаад үлдэхээр нь би босгоод одоо харь амар гээд дагуулаад үүдэнд гартал баруун гараа арагшаа савах шиг л болсон чинь ард нь байсан А- гэх эгч газарт унаад өгсөн. Би Б-ыг хөөе яаж байгаан гээд шууд дагуулаад тэндээс нь холдуулаад ажилчидаа хүргэж өгнө гэсэн машины хажууд үлдээгээд би гадуур хувцасаа өмсөөд гараад иртэл Б-ыг хүргэж өгөхөө явсан байсан. Бас А- бас байхгүй байсан. Би тэгээд л харихаа явсан. Бааранд явж чадахгүй ганцаараа суугаад байсан. Ер нь нилээн согтолттой байсан. Тэр өдөр манай байгууллагын шилдэг ажилтан болоод нилээн уусан байх. Би нилээн ширүүн яаж байгаан гэж хэлээд нэг бугалга хэсэгт нь цохиод куртканээс нь татаад авч явсан. Ер нь их согтолттой байсан санаатай бол цохиогүй гараа савлах нь таарсан юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 21-22-р хуудас/
1. А.А-ийн биед бүсэлхий нурууны Тh11-р нугаламны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /1-р хх-н 28-30-р хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 29-ны орой 18 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг "Билгүүнтулга" баарны үүдэнд А.А-ийг түлхэж, унагаасны улмаас бүсэлхий нурууны Th 11-р нугаламын далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч А.А-ийн “Би 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Билгүүн тулга бааранд манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ 14 цагаас эхэлсэн. Орой 17 цагийн үед бараг үйл ажиллагаа дуусаж байхад би Билгүүн тулга баарны хаалганы үүдэнд ажлынхаа О-этэй юм яриад зогсож байсан чинь дотроос манай ажлын ачигч Б- нилээн согтсон байдалтай гарч ирээд миний хажуугаар гарахдаа намайг түлхээд үүдний цемент дээр унагаасан. Би унаад л ухаан алдаад нэг сэрэхэд эмнэлэг дээр байсан." гэх мэдүүлэг,
Гэрч Н.М-ын “...Тухайн өдөр манай байгууллага шинэ жилийн шилдэг ажилчдаа тодруулаад шагнал гардуулаад Билгүүнтулга бааранд 14 цагаас 18 цаг хүртэл суусан. Орой гарахын алдад манай ажлын Б- гэх залуу нилээн согтоод ганцаараа Билгүүнтулга бааранд суугаад үлдэхээр нь би босгоод одоо харь амар гээд дагуулаад үүдэнд гартал баруун гараа арагшаа савах шиг л болсон чинь ард нь байсан А- гэх эгч газарт унаад өгсөн. Би Б-ыг хөөе яаж байгаан гээд шууд дагуулаад тэндээс нь холдуулаад ажилчидаа хүргэж өгнө гэсэн машины хажууд үлдээгээд би гадуур хувцасаа өмсөөд гараад иртэл Б-ыг хүргэж өгөхөө явсан байсан..." гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 90 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч А.А-ийг түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Шүүгдэгч Г.Б- нь хохирогч А.А-ийн нэхэмжилсэн эмчилгээний зардлын 600,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж, бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-аас 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч А.А-т олгох нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Г.Б-ын хувийн байдлын талаар гэрч О.Чаминчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би танина. Бид 2 нэг байгууллагад хамт ажилладаг юм. Манай хот тохижилтонд хогны машины ачигчаар ажилладаг юм. Бид 2 хамт ажиллаад нэг жил гаруй болж байна. Ер нь хараад байхад дуу цөөтэй томоотой гайгүй залуу шиг л байдаг. Ажилдаа сайн хүний хий гэсэнийг цаг тухайд хийгээд явж байдаг хүнтэй маргалдаж муудаад байдаггүй. Архи дарс хэр хэмжээний хэрэглэдэг талаар нь бол сайн мэдэхгүй байна. Ажлын шугамаар л ажил дээрээ таарахад бол тийм асуудал байхгүй ажлаа сайн хийдэг гээд л дарга нар магтаад байдаг. Сая 2022 оны шилдэг ажилтанаар шалгарсан. Миний хувьд бол их давгүй залуу шиг л санагдсан.” гэх мэдүүлэг /хх-н 46-р хуу/,
Гэрч Ө.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би танина. Хамт ажиллаад 2 жил гаруй болж байна. Манай байгууллагад ачигчаар ажилладаг. Б- нь эхнэр 1 хүүхдийн хамтаар амьдардаг. Б- нь ажилдаа сайн хүний хэлсэн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг одоогоор бол манай урдаа баридаг сайн ажилчдын маань нэг байгаа юм. Сая өнгөрсөн онд байгууллагын шилдэг ажилтан болсон. Ааш зангийн хувьд бол нээх их дугараад байдаггүй дуу цөөтэй л залуу байгаа юм. Архи дарсны хувьд бол хааяа уудаг. Гэхдээ ажлын цагаар ажлаа таслаад уугаад алга болоод байдаг зүйл бол огт байхгүй. Амьдралын хувьд бол жоохон тааруухан байдаг юм. Эхнэр нь 2 дагавар хүүхэдтэй хүүхдийнх бие нь бас их тааруу байнга өвдөөд байдаг юм шиг байна лээ. Яагаад ийм хэрэгт орцоныг их гайхаж л байна. Аягүй л тохитой томоотой л байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-н 48-р хуу/-ийг тус тус өгчээ.
Шүүгдэгч Г.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.Б-