Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2021/00435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, , , , хаягт оршин суух, овогт ийн /РД:/-т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б.тай 2018 оны 3 дугаар сард танилцаж, -ны өдөр хүү Ө.г төрүүлсэн.

Б. жил ирэх тусам архи их ууж, агсам тавьж, хайр халамжгүй болж, гар хүрэх болсон. Би энэ бүх байдлыг тэвчиж амьдрахад хэцүү болсон тул 2021 оны 8 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан. Одоо бид хамт амьдарч байгаа ч Б. хэзээ архи ууж, гэрээсээ хөөхийг хэлж мэдэхгүй. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээ хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн би хүүхдийн мөнгийг өөрөө авахгүй. Хүү Ө.д зарцуулах тул банканд данс нээгээд хадгалахад татгалзах зүйлгүй гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.*******тай 2018 онд танилцаж, -ны өдөр хүү Ө. төрсөн. Би байнга архи уугаад байдаггүй. Ажил хийж гэр бүлээ тэжээж байгаа. Харин Г.******* өөрөө архи их уудаг, эрүүлжүүлэхэд хүртэл орж байсан. Ер нь зан ааш нь өөрчлөгдсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан тус тусдаа амьдарсан. Одоо ойлголцож хамт амьдарч байгаа. Би одоо ч эхнэр хүүхдээ тэжээн тэтгэж байгаа. Иймд хүүхдийн тэтгэлэг давхар төлөөд байх нь ойлгомжгүй байна. Хэрэв Г.******* хүүхдийн тэтгэлэг шаардаж байгаа бол мөнгийг түүнд биш хүү Ө.д данс нээж хадгаламжид хадгалах болно гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Б.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба хүүхдүүдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлт хийлээ.

 

Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш тэжээн тэтгүүлэх шаардлагыг хугацаа харгалзахгүйгээр шүүхэд гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д хуульчлан заасан.

 

Иймд хүү Ө. бага насны хүүхэд тул хууль ёсны төлөөлөгч эх Г.******* нь тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд болох хариуцагч Б.аас хүүхдийн тэтгэлэг шаардах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б. нар 2019 онд танилцаж хамтран амьдрах хугацаанд буюу -ны өдөр хүү Ө. төрж эцэг Б.ын овог, нэрийг авсан, зохигчид 2019 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус тусдаа амьдарч байгаа, одоо хүү Ө. эх Г.ын асрамжид эрүүл өсч бойжиж байгаа болох нь -ны өдөр төрсөн хүү Ө.н дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул хариуцагч Б. хүү Ө.г тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь оролцон туслах үүрэгтэй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар -ны өдөр төрсөн хүү Ө.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хүү Ө.г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Харин хариуцагч Б. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Нэхэмжлэгч Г.******* нь хүү Ө.д зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Хариуцагч Б. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,870 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас 37,870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү Ө.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү Ө.г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг овогт ийн /РД:/-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,870 /гучин долоо мянга найман зуун дал/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас 37,870 /гучин долоон мянга найман зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС