| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2023/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Дамдинбазар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Ш.Дамдинбазар
Шүүгдэгч О.С нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт О-ын Сд холбогдох 2340000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны ... дугаар сарын ...-ний өдөр Говьсүмбэр аймгийн ... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн ... сум ... дугаар баг ... тоотод оршин суух, Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг ....тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай О овогт О-ын С.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын .... дүгээр баг ........... тоотод байх өөрийн гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 00 цаг 10 минутын үед "чи дандаа намайг өвтгөж маажиж байдаг" гэх шалтгааны улмаас эхнэр Г.Н-гийн нүүр рүү нэг удаа, толгойн зүүн орой хэсэгт хоёр удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Г.Н-гийн “... Тэгээд тэр 2 пивоны нэгийг нь нөхөр бид 2 хувааж уугаад унтах гээд орондоо орчихсон байж байхад нөхөр араас аймар чанга тэврээд амьсгаа авч болохгүй байхаар нь цаашаа бай гээд уурлаад зүүн гараас нь базсан чинь өвдөөд байна тавь гэхээр нь чи өөрөө тавиач гээд байхаар нь би гар луу нь хумсаараа шигтгэсэн чинь чи дандаа намайг өвтгөж маажиж байдаг гээд миний нүүр лүү нэг удаа цохисон. Толгойн зүүн орой хэсэгт 2 удаа гараараа цохисон." гэх мэдүүлэг (хх-ийн 5-6-р хуудас)
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай дүгнэлтэд
1. Г.Н-гийн биед зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний доод зовхины хэсгийн цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн шанаа, зүүн чихний хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хүзүү хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. (хх-н 10-12-р хуу)
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тухайн өдөр архи уусан согтуу байж байгаад эхнэрийнхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу би эхнэрээсээ уучлалт гуйсан бид хоёр учраа олсон” гэх мэдүүлэг /хх-н 38-39 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч О.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Г.Н-гийн нүүр рүү нэг удаа, толгойн зүүн орой хэсэгт хоёр удаа гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Н- нь “Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (хх-ийн 43-р хуудас) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР