Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/62

 

2023         08            31                                               2023/ШЦТ/62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Ш.Дамдинбазар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ овогт .............ын Гт холбогдох 2340000000041 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .., ... хүүхдийн хамт Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суух, урьд тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, .... регистрийн дугаартай ............ овогт .............ын Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны орой Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутаг "Замын худаг" гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн .......... ХЭН улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлүүлэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А, 10 дахь хэсгийн 10.1 дэх хэсэг, 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудыг зөрчиж Л.Х-ын зүүн хөлийг дайрч тахилзуур ясны далд хугарал, Д.Г-ыг мөргөж баруун талын эгэм ясны далд хугарал гэмтлүүдийг тус тус учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч Л.Х-ын “... адуучин тэмцээнийг үзэж сонирхохоор ирсэн байсан нутгийн танил ах Г-, Г нартай таарч бид гурав Г ахын машинд сууж байгаад хэсэг юм ярьж суух зуураа нэг шил 0.75 литрийн Хapaa архи хувааж уусан бид гурвийг архиа хувааж ууж дуусах үед цаг орой болсон 23 цаг өнгөрч байсан санагдаж байна тэгээд Г ах машинтайгаа хөдлөх гэтэл машиных нь урд дугуй газар шигдэж хөдлөхөө больсон байсан учир Г- ах бид хоёр машинаас нь бууж урагш, хойш нь түлхэж холхиулсан тэгтэл машины урд хэсэг шаварт гулгаж жолоочийн эсрэг талын дугуйгаар миний зүүн хөл дээгүүр гарсан тухайн үед гадаа харанхуй бороотой халтиргаа ихтэй байсан тэгээд би Г- ахад хандан би дайруулчихлаа гэхэд Г- ах өөдөөс би бас ойчоод мөргүүлчихлээ гэж хашхирч байсан би тухайн үед газар унаад эргээд босох гэтэл зүүн талын маань хөл гишгэж болохгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний зүүн талийн хөлийн шилбэний дотор талын савхан яс хугарсан, өөр ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй. Миний зүүн талын хөлийн шилбэ хэсгээр машины жолоочийн эсрэг талын урд дугуйгаар нэг удаа дайрч дээгээр нь гарсан. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй тухайн үед бид гурав нэг шил архийг тэнцүүхэн хувааж уусан би тэгээд машиныг нь шавраас түлхэж гаргах гэж байгаад өөрөө халтирч унаад хөлөө дугуйн доогуур нь хийчихсэн юм тийм учраас надад ямар нэгэн санал гомдол гэх зүйлгүй." гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас)

 

Хохирогч Д.Г-ын “... Тэгээд орой тэмцээн тарах үед нутгийн дүү Х-, найз Г нар таарч бид гурав нэг шил 0,75 литрийн хараа архи хувааж уусан юм тухайн үед бороо их орсон гадаа халтиргаа гулгаа ихтэй байсан тэгээд бид гурав архиа хувааж ууж дуусаад Г машинтайгаа хөдлөх гэтэл машины дугуй доошоо шигдээд орчихсон хий эргээд байсан тэгэхээр нь Х- бид хоёр машинаас нь бууж урдаас нь түлхэж өгсөн тэгтэл Гийн машин урд хэсгээрээ хажуу тийш халтирч гулгаж Х- бид хоёрыг машины урд хэсгээр буюу жолоочийн эсрэг талын карлан хэсгээр мөргүүлсэн юм. Тэгтэл Х- согтуурхаад утсаар яриад Галшар сумын эмнэлэг рүү би машинд шүргүүлчихлээ ирээд үзээд өг гэж хэлсэн би тухайн үед газар өвдөглөөд сууж байсан тэгээд удалгүй эмнэлэг цагдаа нар ирсэн. Машинд мөргүүлсний улмаас миний баруун талын эгэм хугарсан. Надад өөр гэмтэл шарх учраагүй. Миний согтолтын хэмжээ бага байсан. Болсон үйл явдлыг бүрэн санаж байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг (хх-ийн 19-20 -р хуудас)

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаартай  дүгнэлтэд

1. Д.Г-ын биед эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. (хх-н 34-35-р хуу)

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 359 дугаартай  дүгнэлтэд

1. Л.Х-ын биед тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэний ар хэсгийн цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. (хх-н 43-44-р хуу)

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “... тэгтэл нутгийн зүс таних Л.Х-, Д.Г- нар машин маань шаварт шигдээд орчихлоо гээд явган миний машин руу ирээд суусан би тэр хоёрт машиндаа байсан нэг шил 0.75 литрийн Хараа архийг гаргаж өгөөд бид гурав хувааж уусан, тухайн архийг бид гурав жижиг шилэн хундагаар тойруулан хувааж уучхаад би машинаа асааж хөдлөх гэтэл миний машин доошоо шаварт шигдчихсэн байсан тэгтэл Х-, Г- нар машинаас бууж миний машиныг хойно урдаас нь түлхэж өгсөн, тухайн үед гадаа харанхуй болсон байсан мөн бороо ихээр орж байсан учраас үзэгдэх орчин сайн харагдахгүй байсан тэгтэл Х- нь миний машины урд хэсэгт зогсож байгаад намайг урагш хөдлөөд шавраас гарах үед доошоо огцом суухаар нь би халтираад уначихлаа гэж бодоод машинаас буухад Х- нь би хөлөө дайруулчихлаа хөл маань хөдлөхгүй байна гээд сууж байсан мөн Г- хажууд нь би бас мөргүүлчихлээ мөр маань эвгүй болчихсон юм шиг байна гээд зогсож байсан. Би Г-ыг хажууд нь байсныг хараагүй, тэгээд Х- сумын эмнэлэг болон цагдаа руу утсаар мэдэгдсэн удаагүй цагдаа болон эмч ирээд бид нарыг аваад явсан” гэх мэдүүлэг (хх-н 43-44-р хуу)

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэх мэдүүлэг (хх-н 55-56-р хуу) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч Н.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Г-, Л.Х- нарын биед хүндэвтэр гэмтэл учирснаас үүссэн хохиролд Л.Х-т 3,000,000 төгрөг, Д.Г-од 7,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар шүүгдэгч Н.Гийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар шүүгдэгч Н.Гийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Н.Гийн ..............дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ............ овогт .............ын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар шүүгдэгч Н.Гийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Гт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай
  6. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Н.Гийн ..............дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид хүргүүлсүгэй.
  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.