| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2021/00458/И |
| Дугаар | 104/ШШ2021/00436 |
| Огноо | 2021-12-21 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 104/ШШ2021/00436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух, ******* *******гийн ******* /РД:*******/
Хариуцагч: *******, *******, , од оршин суух, ******* гийн /РД:/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2011 онд Д.тай танилцаж, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хамтран амьдарсан. Бид 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. -ны өдөр хүү Д. төрсөн.
Нөхөр Д. намайг авч суухдаа сайхан амьдруулах болно гэж амлаж байсан. Гэтэл хойд эцэгтэйгээ унтсан. Эхтэйгээ нийлж байгаад хойд эцгээ шоронд явуулсан янхан гэж янз бүрээр доромжлох болсон. Би дуртайдаа хойд эцэгтэйгээ унтаагүй. Тэр хүн ёс зүйгүй үйлдэл хийсэн учир ял шийтгэлээ эдэлсэн. Би нөхөр Д.т итгээд бага байхдаа амссан зовлонгоо ярьсан нь буруу байсныг ойлгосон.
Ер нь Д. архи ууж, агсам тавьж, гар хүрдэг, ажил хийлгэхгүй байнга хардаж сэтгэл санааны дарамтад оруулдаг. Мөн гэр бүлээс гадуур харьцаа үүсгэдэг. Найз нөхдийг маань хүртэл оролдож байсан. Тэгсэн атлаа өөрийнхөө төрсөн дүүтэй хардаж зоддог.
Би хүүхдэдээ өөр шигээ хойд эцгийн гар харуулахгүй гэж бодсондоо энэ бүхнийг уучилж байсан. Сүүлдээ үнэхээр тэвчихээ больж, хоёр тортой хувцас, хүүхдээ аваад гэрээс нь явсан.
Бид 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд Д. байнга хэл амаар доромжилсоор байна. Одоо бид эвлэрч хамтран амьдрах боломжгүй болсон.
Би энэ хүнээс өөр хүнтэй учирсан нь үнэн. Би тэр хүнээс хайр халамж, хүндэтгэл гэдэг юу байдаг болохыг мэдэрч ойлгосон.
Мөн бид 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сэтгэл зүйчид хандсан. Сэтгэл зүйч, Д.ыг архины хамааралтай болсон, та хоёрын хооронд ямар ч гэр бүлийн харилцаа алга гэж дүгнэсэн.
Бид одоо бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй болсон тул гэрлэлтээ цуцалж, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох болно. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би улсын онцгой объектод ажилдаг учир архи байнга уугаад байдаггүй. Бид тус тусдаа амьдарснаас хойш архи уугаагүй. Гэтэл Х.******* хүүхэдтэй минь уулзуулж, яриулдаггүй.
2020 оны 7 дугаар сард Х.******* ажлын залуугаа гэртээ авчраад хонож байсан. Мөн хүү маань энэ талаар хэлсэн. Би Х.*******д хайртай. Гэхдээ Х.******* өөр хүнтэй болсон учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдээ жаахан том болохоор нь өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* хариуцагч Д.т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага үйл баримтын талаар маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.
Гэрлэгчид өсвөр насны хүүхдүүдтэй тул нэхэмжлэгч Х.*******гийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасан харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Д. нар 2011 онд танилцаж, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас -ны өдөр хүү Д. төрсөн байх ба одоо эх Х.*******гийн асрамжид эрүүл бойжиж байгаа үйл баримт нь гэрлэгчдийн дугаар гэрлэлтийн бүртгэлийн хуулбар, хүү Д.ын дугаар төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн овогтой нь тус сургуулийн 22 ангид суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт, Налайх дүүргийн *******ны Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн тоот Х.******* нь тус хорооны *******ны *******од оршин суудаг болохыг тодорхойлсон тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /ХХ-6-8/
Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Д. нар гэрлэлт цуцлуулах болсон үндэслэлээ ...гэр бүлээс гадуур харьцаа үүсгэсэн, зан харилцааны хувьд таарамжгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон... гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх зэрэг үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.
Үүнээс гадна шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй болсон нөхцөл байдал урьдчилан шийдвэрлэх журмаар явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Д. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй. Хүү Д. эх Х.*******гийн асрамжид үлдэх саналаа илэрхийлсэн тул -ны өдөр төрсөн хүү Д.ыг эх Х.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүү Д.тай уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар -ны өдөр төрсөн хүү Д.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар тутам, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам хариуцагч Д.аар тэжээн тэтгүүлж байна.
Нэхэмжлэгч Х.******* нь хүү Д.д зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Д. зориулалтаар зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,270 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.аас 178,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* *******гийн *******, хариуцагч ******* гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү Д.ыг эх Х.*******гийн асрамжид байлгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү Д.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар тутам, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам хариуцагч Д.аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Д. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,270 /нэг зуун далан найман мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.аас 178,270 /нэг зуун далан найман мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Алтангэрэлд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС