| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2021/00472/И |
| Дугаар | 104/ШШ2021/00437 |
| Огноо | 2021-12-21 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 104/ШШ2021/00437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******од оршин суух, ******* *******ийн ******* /РД:*******/
Хариуцагч: ,, , од оршин суух, гийн /РД:/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******,
хариуцагч Д,,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Би 2007 онд Д.тэй танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ны өдөр охин Б. төрсөн.
Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2011 оны 01 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд тус тусдаа амьдарч байна.
Одоо би гэр бүлтэй болж 3 хүүхэдтэй болсон тул Д.г гэх хайр сэтгэлгүй болсон. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү. Харин хүүхдийн тэтгэлгийн хувьд багасгах боломжгүй. Д. энэ олон жил болж байхад хүүхэдтэйгээ нэг удаа ярьж, харж хандаж байгаагүй. Би Д.гээс гуйлгүй 10 жил охиноо өсгөж байна. Одоо хүүхэд том болж хэрэглээ өндөрсөж байгаа ба ирээдүйд сурч боловсроход мөнгө хэрэг болно. Иймд хүүхдийн тэтгэлэг шаардсан.
Хариуцагч Д. охин Б.ийг хуульд заасан насанд хүрэх хүртэл хугацаанд төлөх тэтгэлгийн хугацааг дараах байдлаар тохирон эвлэрсэн. Үүнд:
2022 оноос эхлэн төлөх ба 1, 2, 3 сарын тэтгэлгийг 3 дугаар сарын 01-ний өдөр, 4, 5, 6 сарын тэтгэлгийг 6 дугаар сарын 01-ний өдөр, 7, 8, 9 дүгээр сарын тэтгэлгийг 9 дүгээр сарын 01-ний өдөр, 10, 11, 12 дугаар сарын тэтгэлгийг 12 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр хугацаа тогтоож байна. Хүүхдийн асрамж, дундын эд хөөнгийн талаар маргаангүй гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2007 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ны өдөр охин Б. төрсөн. Бид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдраад 10 жил болж байна. Энэ хугацаанд хэн хэн маань гэр бүл, үр хүүхэдтэй болж, бид бие бие гэх хайр сэтгэлгүй болсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй.
Иймд нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Харин охин Б.тэй уулзаж, ярих боломжтой байлгах боломжоор хангаж байхыг хүсэж байна.
Мөн би нарийн гэдэсний хагалгаанд ороод ажил хийх боломжгүй байгаа тул хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлөх боломжгүй. Харин 2022 оноос эхлэн төлөх ба 1, 2, 3 сарын тэтгэлгийг 3 дугаар сарын 01-ний өдөр, 4, 5, 6 сарын тэтгэлгийг 6 дугаар сарын 01-ний өдөр, 7, 8, 9 дүгээр сарын тэтгэлгийг 9 дүгээр сарын 01-ний өдөр, 10, 11, 12 дугаар сарын тэтгэлгийг 12 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр зөвшөөрч байгаа тул эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Д.д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага үйл баримтын талаар маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.
Гэрлэгчид өсвөр насны хүүхдүүдтэй тул нэхэмжлэгч Л.*******ийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасан харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Д. нар 2007 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас -ны өдөр охин Б. төрсөн байх ба одоо эх Л.*******ийн асрамжид эрүүл бойжиж байгаа үйл баримт нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин Б.ийн дугаар төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймгийн *******ын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б. нь тус сургуулийн 5 дугаар ангид суралцдаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт, Төв аймгийн *******ын *******ийн Өрхийн эмнэлгийн эмчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б. нь эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /ХХ-7-13/
Нэхэмжлэгч Л.******* гэрлэлт цуцлуулах болсон үндэслэлээ ...зан харилцааны хувьд таарамжгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон... гэж тайлбарласан тайлбар, хариуцагч Д. ...тус тусдаа гэр бүл, үр хүүхэдтэй болсон... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх зэрэг үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.
Үүнээс гадна шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй болсон нөхцөл байдал нь урьдчилан шийдвэрлэх журмаар явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Д. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Л.******* үр хүүхдэдээ тавих халамж сайн, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангагдсан, хүүхдийн өссөн газар, эхдээ ээнэгшин дассан байдал, охин Б.ийн ...аавтайгаа уулзаж байгаагүй...ээж халамж тавьдаг...ээжтэйгээ хамт баймаар байна гэсэн санал зэргийг харгалзан үзэж, -ны өдөр охин Б.ийг эх Л.*******ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр охин Б.тэй уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., 41 дүгээр зүйлийн 41.2.1.-т зааснаар охин Б.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүргийг хариуцагч Д. хүлээнэ.
Харин зохигчид хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөх хугацааг ...2022 оноос эхлэх ба 1, 2, 3 сарын тэтгэлгийг 3 дугаар сарын 01-ний өдөр, 4, 5, 6 сарын тэтгэлгийг 6 дугаар сарын 01-ний өдөр, 7, 8, 9 дүгээр сарын тэтгэлгийг 9 дүгээр сарын 01-ний өдөр, 10, 11, 12 дугаар сарын тэтгэлгийг 12 дугаар сарын 01-ний өдөр болгон төлөх гэж тохиролцсон тул эвлэрлийн гэрээний дагуу шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.******* нь охин Б.д зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Д. зориулалтаар зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,270 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.гээс 178,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* *******ийн *******, хариуцагч гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин Б.ийг эх Л.*******ийн асрамжид байлгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 40 дүгээр зүйлийн 40.1.2., 41 дүгээр зүйлийн 41.2.1.-т заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин Б.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг 2022 оноос эхлэн 1, 2, 3 сарын тэтгэлгийг 3 дугаар сарын 01-ний өдөр, 4, 5, 6 сарын тэтгэлгийг 6 дугаар сарын 01-ний өдөр, 7, 8, 9 дүгээр сарын тэтгэлгийг 9 дүгээр сарын 01-ний өдөр, 10, 11, 12 дугаар сарын тэтгэлгийг 12 дугаар сарын 01-ний өдөр болгон хариуцагч Д.гээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Д. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,270 /нэг зуун далан найман мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.гээс 178,270 /нэг зуун далан найман мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Алтангэрэлд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС