Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2022/00051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******од оршин суух, ******* *******ын ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, , , од оршин суух, ******* ын /РД: /-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******,

хариуцагч Ц.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2006 онд нөхөр Ц. манай ангид шилжиж ирсэн. Бид нэг ангийн хүүхдүүд байсан. Тэгээд 2011 оноос эхлэн үерхэж эхэлсэн. Бид -ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ны өдөр хүү О. төрсөн. Бидний амьдрал эхний 3 жил сайхан байсан. Харин жил өнгөрөх тусам Ц.ын зан авир догшин ширүүн болж, хардаж, гар хүрэх болсон. Би түүний энэ байдлыг тэвчиж уучилж ирсэн.

Гэтэл Ц.ын зодох нь улам харгис болсон. Би Ц.ын талаар цагдаад хандаж байгаагүй. Харин миний төрсөн өдрөөр намайг хардаж аймар зодсон. Эгч маань миний байдлыг хараад цагдаа дуудаж Ц.т гомдол гаргасан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч Ц.т эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Бид 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Одоо надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй болсон. Бидний энэ байдлыг харсан хүү маань эцгээсээ айх болсон. Иймд эвлэрүүлэн зуучлагчид хандахгүй. Гэрлэлтээ шууд цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би эхнэр Ц.*******гийн ярьсан бүхэн үнэн. Бид 2011 оноос эхлэн үерхэж, -ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ны өдөр хүү О. төрсөн. Би эхнэр Ц.*******г харддаг. Өөрөө ч хардуулах үйлдэл гаргасан. Мөн уураа барьж чадахгүй Ц.*******д гар хүрчихдэг байсан.

Бид 2020 оноос эхлэн тус тусдаа амьдарч байна. Би их зүйлийг ойлгож ухаарсан. Надад гэр бүлээ гэсэн сэтгэл, эхнэрээ гэх хайр минь хэвээр байгаа. Би эхнэр Ц.*******гээс өнөөдрийг хүртэл уучлалт гуйж, элэг бүтэн амьдрахыг хүсэж байгаа. Гэвч Ц.*******д намайг гэх сэтгэлгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар маргахгүй. Хуваах эд хөрөнгө байхгүй гэв.

 

Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж -ны өдрийн дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүү дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Налайх дүүргийн *******ны өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, гэрэл зургуудыг баримт өгсөн. /хх-5-12/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Ц.т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлага үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.

 

Гэрлэгчид өсвөр насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Ц.*******гийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасан харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ц. нар 2006 онд танилцаж, 2011 оноос эхлэн хамтран амьдарч, -ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас -ны өдөр хүү О. төрсөн, одоо хүүхэд эх Ц.*******гийн асрамжид эрүүл бойжиж байгаа үйл баримт нь -ны өдрийн дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүү дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ын нь тус сургуулийн Д.Туяа багштай 21 ангид суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт, Налайх дүүргийн *******ны өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн О. өрхийн эмчийн хяналтад эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц.******* гэрлэлт цуцлуулах болсон үндэслэлээ ...гэр бүлийн хүчирхийлэлээс болсон. Одоо түүнийг гэх хайр сэтгэлгүй болсон.. гэж, хариуцагч Ц. ...гэр бүлээ гэсэн сэтгэл, эхнэрээ гэх хайр хэвээр байгаа... гэж тайлбарлаж байгаа тайлбар, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 ны 3 дугаар сарын 24-ний өдрийн 195 дугаар шинжээчийн дүгнэлтэд Ц.*******гийн биед нуруу, баруун зүүн гуя, баруун зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, баруун зүүн сарвуунд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, үс уналт гэмтэл тогтоогдлоо гэсэн, нэхэмжлэгч Ц.*******гийн биед гэмтэл учирсан үеийн гэрэл зурагаас үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь хариуцагч Ц. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх зэрэг үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

 

Мөн шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, эхнэр нь нөхрөө гэх хайр сэтгэлгүй болжээ.

 

Иймд шүүх зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т зааснаар шууд гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Ц.******* үр хүүхдэдээ тавих халамж сайн, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангагдсан, хүүхдийн өссөн газар, эхдээ ээнэгшин дассан байдал, хүү О.ын ...Аав ээж 2 маргалддаг, аав ээжийг зоддог ...аав архи их уудаг ...Ээжтэйгээ хамт амьдармаар байна гэсэн санал зэргийг харгалзан үзэж, -ны өдөр төрсөн О.ыг эх Ц.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Хариуцагч Ц. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүү О. уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдүүдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар -ны өдөр төрсөн хүү О.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч Ц.аар тэжээн тэтгүүлж байна.

 

Нэхэмжлэгч Ц.******* нь охин Ц.т зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Ц. зориулалтаар зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-д заасныг баримтлан -ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* *******ын *******, хариуцагч ******* ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү О.ыг эх Ц.*******гийн асрамжид байлгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү О.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч Ц.аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Ц. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.аас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Алтангэрэлд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС