Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2017/0114

 

 

                                  

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.У

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар /хуучнаар/

Гуравдагч этгээд: Ц.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Ар Зайсан гудамж 101-р байр 5 тоот орон сууцны өмчлөх эрхийн Ү-******* дугаар бүхий бүртгэлийг хүчингүй болгож, С.У*******ын нэр дээр бүртгэл хийхийг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У , гуравдагч этгээд Ц.Г , гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х  нар оролцов..

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.У нь 2012 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Ар Зайсан гудамж 101-р байр 5 тоот орон сууцыг, В1-24 тоот автомашины гаражийн хамт Ж ХХК-тай гэрээ байгуулж авсан бөгөөд уг орон сууцны өмчлөгч болно. Гэтэл Ц.Г нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр С.У зөвшөөрөлгүйгээр өөрийн танил найзаар дамжуулан өөрийн нэрээ нэмж оруулан Ү-******* дугаар бүртгэл хийлгэж гэрчилгээ гаргуулсан байна.

Чухам ямар үндэслэлээр ямар аргаар өөрийн нэрээ оруулсаныг С.У нь

мэдээгүй байсан бөгөөд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргах үед Гомбосүрэн нэрээ нэмж оруулсаныг мэдсэн байдаг.

Иймд Улсын бүртгэлийн Статистикийн ерөнхий газрын Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Газрын Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Ар гудамж 101 дүгээр байр 5 тоот орон сууцны өмчлөх эрхийн Ү-******* дугаар бүхий бүртгэлийг хүчингүй болгож, С.У*******ын нэр дээр бүртгэл хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн С.У, Ц.Г нар нь тус газарт 2015 оны 05 сарын 01-ний өдөр Хан-Уул дүүрэг 11 хороо Зайсан ******* 101 байрны 5 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар тус газарт мэдүүлэг гаргасан байх бөгөөд үүнд С.Уас Ц.Г олгосон тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээн авах агуулга бүхий итгэмжлэл хавсаргасан байна.

Иргэн Ц.Г нь тухайн эд хөрөнгийг бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргахдаа өмчлөх эрхийн гэрчилгээг С.У, Ц.Г нарын 2 иргэний өмчлөлд  бүртгүүлэхээр нотлох баримтыг бүрдүүлж өгснөөр бүртгэл хийгдсэн байна.

Нотлох баримтын хүрээнд авч үзвэл иргэн Ц.Г нь мэдүүлэг гаргахдаа өөрт олгогдсон итгэмжлэлийн эрхийг хэтрүүлсэн, мөн тус газар түүний дагуу бүртгэл хийсэн байгаа боловч гэрчилгээг 2015 онд хүлээж авах үед С.У өөрийн эрх ашиг хөндөгдөж байгааг мэдэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулий 183 дугаар зүйлийн 183.2-т “хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно”, 183.3-т “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв болохыг тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж заасны дагуу тус газарт  мэдэгдэж өргөдөл гаргах боломжтой байжээ.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн

 шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж 7.4-т “Энэ хуулийн 7.3-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр гарсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж заасан байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл өгч бүртгүүлэхдээ Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан ******* 101 дүгээр байрны 5 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн нь үнэн болно.

Тухайн байрыг худалдан авахдаа С.У бид хоёр 2012 онд хамт амьдарч эхэлсэн ба хамт амьдрахдаа миний өмчлөлийн Баянмонгол хорооллын 410-179 тоот 2 өрөө байранд амьдарч байгаад амьдралын нөхцлөө сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Ар Зайсан гудамж 101-р байр 5 тоот 3 өрөө байрыг худалдаж авах захиалга өгч төлбөрийг төлсөн.

Төлбөр төлөхдөө Баянмонгол хорооллын 2 өрөө байраа дулаан зогсоолын хамт зарж миний зүгээс 150.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. С.Уас байрны үлдсэн төлбөрийг төлсөн. Бид 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хууль ёсны эхнэр нөхөр болж бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр авсан.

С.У нь 2015 оны 7 сард амралтаараа ирсэн. Ирэхэд нь гэрчилгээг бүртгүүлсэн гэж хэлж байсан, мөн тэр зундаа С.У нь байраа барьцаанд тавьж зээл хөөцөлдөж байсан атлаа 2016 оны намар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамтран өмчилснөө огт мэдээгүй мэтээр худал хуурмаг зүйл бичсэн байсан.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэр бүл цуцлуулах, эд хөрөнгийн хувиарт хэсгийг гаргуулах, иргэний хэрэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт хэн хэнээс хэдэн төгрөг оруулсныг тогтоолгох зорилгоор хэрэг үүссэн байгаа.

Иймд С.У итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч С.У” Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Ар Зайсан гудамж 101-р байр 5 тоот орон сууцны өмчлөх эрхийн Ү-******* дугаар бүхий бүртгэлийг хүчингүй болгож, С.У*******ын нэр дээр бүртгэл хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэн С.У нь 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Жигүүр гранд групп ХХК-тай 121017А дугаар бүхий “Барилгад хөрөнгө оруулалт хийх” тухай гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Зайсан виллаж хотхонд 3 өрөө орон сууцыг бариулахаар захиалжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.У болон гуравдагч этгээд Ц.Гнар 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан байх бөгөөд Ц.Гнь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-уул дүүргийн 11-р хороо *******, 101-5 тоот 93,02 м.кв 3 өрөө бүхий орон сууцны өмчлөгчөөр С.У, хамтран өмчлөгчөөр Ц.Г бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаснаар дээрх хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт 2 иргэний өмчөөр бүртгэсэн үйл баримт тогтоогдов.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ”, 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” гэж заасан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр С.У ас Ц.Г  олгогдсон итгэмжлэл нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг С.У  нэр дээр гаргах, өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээн авах, байр түрээслэх гэрээнд гарын үсэг зураг эрхийг зөвхөн олгосон байхад Ц.Г уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэсэн нь бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл Ц.Г гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг болон хавсаргасан баримтуудаас үзэхэд Ц.Г олгогдсон итгэмжлэлд орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх эрх олгогдоогүй байхад түүнийг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн нь хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, 7.4-т “Энэ хуулийн

 7.3-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр гарсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж тус тус заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Ар Зайсан гудамж 101-р байр 5 тоот орон сууцны өмчлөх эрхийн Ү-******* дугаар бүртгэлийг Ц.Г нэр дээр хамтран өмчлөгчөөр бүртгэснийг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг С.У нэр дээр хийхийг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.У  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Ар Зайсан гудамж 101-р байр 5 тоот орон сууцны өмчлөх эрхийн Ү-******* дугаар бүртгэлийг Ц.Г  нэр дээр хамтран өмчлөгчөөр бүртгэснийг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг С.У  нэр дээр хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан м*******а хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.Д