Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2022/00052

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******од оршин суугч ******* овогтой *******гийн ******* /РД:*******/,

 

Хариуцагч: *******, ******* хаягт оршин суух, овогт гийн /РД:/-т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

хариуцагч Б.д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд цахимаар оролцох хүсэлт гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2016 онд Б.тай танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас -ний өдөр хүү Б., -ны өдөр хүү Б. нар төрсөн.

Хариуцагч Б. банкны зээлээр авсан орон сууцаа зараад үр хүүхдээ орон гэргүй болгоод алга болсон. Бид 2020 оны 10 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч байна. Одоо Б. өөр хүнтэй хотод хамтран амьдарч байгаа гэсэн.

Харин би түүний банкны зээлийг төлж, үр хүүхдээ ганцаараа өсгөж байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн Б. шүүх хуралдаанаас санаатайгаар зайлсхийж байгаа тул түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.*******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Том хүү Б., бага хүү Б. нарт тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлээ дэмжиж , дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтыг шүүхэд баримтаар өгсөн. /хх-5-8/

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Б.д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба хүүхдүүдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй.

 

Шүүх зохигчдод шүүх хуралдааны товыг 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэж, хариуцагч Б.ын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаанд цахимаар оролцох нөхцөлийг хангасан болов ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй болно.

Мөн нэхэмжлэгч Л.******* түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүссэн.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлт хийлээ.

 

Тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш тэжээн тэтгүүлэх шаардлагыг хугацаа харгалзахгүйгээр шүүхэд гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д хуульчлан заасан.

 

Иймд хүү Б., Б. нар нь бага насны хүүхэд тул хууль ёсны төлөөлөгч эх Л.******* нь тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд болох хариуцагч Б.ас хүүхдийн тэтгэлэг шаардах эрхтэй.

 

Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Б. нар 2016 онд танилцаж хамтран амьдрах хугацаанд буюу -ний өдөр хүү Б., -ны өдөр хүү Б. нар төрж эцэг Б.ын овог, нэрийг авсан, зохигчид 2020 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус тусдаа амьдарч байгаа, одоо хүү Б., Б. нар эх Л.*******гийн асрамжид эрүүл өсөж бойжиж байгаа болох нь -ний өдөр төрсөн хүү Б.гийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.гийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул хариуцагч Б. нь хүү Б., Б. нарыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь оролцон туслах үүрэгтэй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар -ний өдөр төрсөн хүү Б., -ны өдөр төрсөн хүү Б. тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар сар болгон, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хүү Б., Б. тус бүрийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар болгон эцэг Б.ар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Харин хариуцагч Б. нь цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Нэхэмжлэгч Л.******* нь хүү Б., Б. нарт зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Хариуцагч Б. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,740 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.ас 75,740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан -ний өдөр төрсөн хүү Б., -ны өдөр төрсөн хүү Б. тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар сар болгон, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хүү Б., Б. тус бүрийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар болгон эцэг овогт гийн /РД:/-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.ас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,740 /далан таван мянга долоон зуун дөч/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.ас 75,740 /далан таван мянга долоон зуун дөч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС