Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2022/00053

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:******* тоот хаягт оршин суух ******* *******гийн ******* /РД:*******/

 

Хариуцагч: ******* тоот хаягт оршин суух ******* *******ийн ******* /РД:*******/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.,

хариуцагч Д.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р. шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нөхөр Д.*******тэй онд танилцаж, д гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ны өдөр хүү Г., -ны өдөр охин Г., 2-ний өдөр охин Г. нар төрсөн.

Д.******* 2011 оноос эхлэн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, олон хоногоор архи ууж, хаана яваа нь мэдэгдэхгүй алга болох болсон.

Одоо Г.тэй гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа ба 2017 онд үр хүүхэдтэй болсон байсан. Бид энэ асуудлаас болж 2013, 2019 онуудад гэрлэлтээ цуцлуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан.

Харин би түүнийг өөрчлөгдөх байх гэж итгэж, хүүхдүүдээ бодоод эвлэрч амьдрахаар болсон ч Д.******* огт өөрчлөгдөөгүй.

2021 оны 2 дугаар сард Д.******* архидан согтуурч, ажлаа таслаад алга болсон. Гэтэл Г.гийн гэрт байсан. Д.******* агсам тавиад гар хүрээд байдаггүй ч энэ байдал нь сэтгэл зүйн дарамтад оруулж, үр хүүхдэд маань муугаар нөлөөлж байна. Одоо бид тус тусдаа амьдарч байна. Шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авч, эвлэрүүлэн зуучлагч ажиллагаагаа сайн хийсэн. Харин Д.******* өөрөө идэвх санаачлагчгүй байсан. Дуудсан цагт нь ирж, уулзаагүй мөртлөө эвлэрүүлэх ажиллагаа хийгээгүй гэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн надад түүнийг гэх сэтгэл байхгүй болсон. Үнэнийг хэлэхэд тайван амгалан амьдарч байна. Одоо цаашид хамтран амьдрах хүсэлгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би онд Р.*******тай танилцаж, гэр бүл болсон. Бидний дундаас гурван хүүхэд төрсөн. Би гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, эхнэр Р.*******ын итгэлийг алдсандаа байнга харамсаж байдаг. Дахин ийм алдаа гаргахгүй байхыг хичээж байгаа. Би эхнэр, хүүхдэдээ хайртай. Гэр бүлээ бүтэн байлгахыг хүсэж байна. Би байнга архи уудаггүй ч нэг уухаараа хэдэн өдөр уучихдаг муу зуршилтай. Гэхдээ сүүлийн нэг жил уухгүй байгаа. Бид одоо тус тусдаа амьдарч байгаа ч үр хүүхдээ байнга харж ханддаг. Мөн тэднийгээ маш их санаж байна. Би гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн ч эвлэрүүлэх ажиллагааг хийгээгүй. Дахин эвлэрүүлэх хугацаа өгөхийг хүч байна гэв.

 

Нэхэмжлэгч Р. нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Налайх дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 869 дугаартай тодорхойлолт, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүү Г.ын 0043627-20 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Охин Г.гийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин Г.ы дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Налайх дүүргийн 2 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт зэргийг шүүхэд баримтаар өгсөн. /хх-5-12/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р. хариуцагч Д.*******т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Д.******* гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй эвлэрэх санал тавьсан. Харин бусад нэхэмжлэлийн шаардлага үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.

 

Гэрлэгчид өсвөр насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Р.ын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасан харьяаллын дагуу хүлээн авч, хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч Р., хариуцагч Д.******* нар онд танилцаж, 2003 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас -ны өдөр хүү Г., -ны өдөр охин Г., 2-ний өдөр охин Г. нар төрсөн, одоо хүүхдүүд эх Р.ын асрамжид эрүүл бойжиж байгаа үйл баримт нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 869 дугаар тодорхойлолт, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүү Г.ын 0043627-20 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Охин Г.гийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин Г.ы дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Налайх дүүргийн 2 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-5-12/

 

Нэхэмжлэгч Р. гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа ...Д.******* архи их уудаг. ... гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн.. гэж, хариуцагч Д.******* татгалзаж байгаа үндэслэлээ ...гэр бүлээ гэсэн сэтгэл, эхнэрээ гэх хайр хэвээр байгаа... гэж тайлбарлаж байгаа ч шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд явуулсан эвлэрүүлэх ажиллагаанд хэн хэн нь идэвхтэй оролцоогүй, эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон, нэхэмжлэгч Р. эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзсан.

 

Иймд шүүх гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул нэхэмжлэгч Р., хариуцагч Д.******* нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Р. үр хүүхдэдээ тавих халамж сайн, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангагдсан, хүүхдийн өссөн газар, эхдээ ээнэгшин дассан байдал, хүү Г.ын ...Ээжтэйгээ хамт амьдармаар байна. ...Сүүлийн үед аавын харж хандах багассан түүнээс өмнө хэвийн байсан гэсэн санал, охин Г.гийн ...Аав архи уудаг. ...ээжтэйгээ хамт амьдармаар байна гэсэн санал зэргийг харгалзан үзэж, -ны өдөр төрсөн хүү Г., -ны өдөр төрсөн охин Г., 2-ний өдөр төрсөн охин Г. нарыг эх Р.ын асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Хариуцагч Д.******* бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүү Г., охин Г., Г. нартай уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдүүдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар -ны өдөр төрсөн охин Г., 2-ний өдөр төрсөн охин Г. нарыг тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, -ны өдөр төрсөн хүү Г., охин Г., Г. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тус бүрийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч Д.*******эр тэжээн тэтгүүлж байна.

 

Нэхэмжлэгч Р. нь хүү Г., охин Г., Г. нарт зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Д.******* зориулалтаар зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүйг дурдав.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,920 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.*******эс 276,920 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.т олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-д заасныг баримтлан ын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* *******гийн *******, хариуцагч ******* *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү Г., -ны өдөр төрсөн охин Г., 2-ний өдөр төрсөн охин Г. нарыг эх Р.ын асрамжид байлгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин Г., 2-ний өдөр төрсөн охин Г. нарыг тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, -ны өдөр төрсөн хүү Г., охин Г., Г. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч Д.*******эр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Д.******* цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

5. Зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Р.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,920 /хоёр зуун далан зургаан мянга есөн зуун хорь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.*******эс 276,920 /хоёр зуун далан зургаан мянга есөн зуун хорь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.т олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Алтангэрэлд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС