| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2021/00226/И |
| Дугаар | 104/ШШ2022/00091 |
| Огноо | 2022-03-07 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 104/ШШ2022/00091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух ******* *******ийн ******* /РД:*******/,
Хариуцагч: *******, *******, ,од оршин суух ы /РД:/-д холбогдуулан
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
хариуцагч Б.д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд эзгүйд шүүх хуралдааныг хийж өгөх хүсэлт ирүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.тэй 2019 оны 7 дугаар сард уурхайд хамт ажиллаж байхдаа танилцсан. Хариуцагч Б. эхнэрээсээ салсан гэж байсан. Тийм болохоор нь итгээд дотно харилцаатай болсон.
Би 2019 оны 11 дүгээр сард жирэмсэн болсон талаар Б.д хэлсэн. Гэтэл Б. дахин уулзаж холбогдоогүй.
Би -ны өдөр хүү С.ийг төрүүлсэн. Харин Б. хүү С.ийг өөрийн хүүхэд биш гэсэн. Би түүнээс өөр хүнтэй ямар нэг харилцаатай байгаагүй тул нэр төрөө олж, хүүхдийнхээ эцэг хэн болохыг тогтоолгохоор шийдсэн.
Иймд хүү С.ий эцэг Б. болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Мөн хариуцагч Б.ийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Үүнийг Г.******* сайн мэдэж байсан. 2019 оны 7 дугаар сард хамт ажиллаж байсан. Харин Г.*******той хамт амьдарч байгаагүй. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөхгүй.
Харин шинжээчийн дүгнэлтээр хүү С.ий эцэг болохыг тогтоосон учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна. Шүүх хуралдааныг эзгүйд хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Налайх дүүргийн 3 хорооны Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 938 дугаар тодорхойлолт, нэхэмжлэгч Г.ын иргэний үнэмлэхийн хуулбар, Ачлал Налайх өрхийн эмнэлгийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, хүү С.ий дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн. /хх-4-7/
Шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 692 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Б.д холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй.
Шүүх зохигчдод шүүх хуралдааны товыг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэж, хариуцагч Б.ийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаанд цахимаар оролцох нөхцөлийг хангасан болов ч эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг ирүүлсэн. Мөн нэхэмжлэгч Г.******* түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүссэн.
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-т энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно. гэж заасан.
Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б. нар 2019 оны 7 дугаар сард танилцаж, эр, эмийн харьцаатай болсон байх ба тэдний дундаас -ны өдөр хүү С. төрсөн. Хариуцагч Б. хүү С.д өөрийн овог, нэрийг өгөх хүсэлт гаргаагүй тул хүү С. Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т зааснаар эх Г.ын овог, нэрийг авсан байна. Одоо хүү С. эх Г.ын асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа нь Ачлал Налайх өрхийн эмнэлгийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, хүү С.ий дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-6-7/
Мөн хариуцагч Б. хүү С.ий эцэг болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 692 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...Б. нь С.ий биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай байна гэсэн баримтаар нотлогдсон.
Иймд хариуцагч Б. -ны өдөр төрсөн хүү С.ий эцэг болохыг тогтоов.
Мөн тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш тэжээн тэтгүүлэх шаардлагыг хугацаа харгалзахгүйгээр шүүхэд гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д хуульчлан заасан.
Хүү С. нь бага насны хүүхэд тул хууль ёсны төлөөлөгч эх Г.******* нь тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд болох хариуцагч Б.эс хүүхдийн тэтгэлэг шаардах эрхтэй.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар -ны өдөр төрсөн хүү С.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар сар болгон, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хүү С.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар болгон эцэг Б.эр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул хариуцагч Б. нь хүү С.ийг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь оролцон туслах үүрэгтэй болно.
Харин хариуцагч Б. нь цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч Г.******* нь хүү С.д зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Б. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Хариуцагч Б. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,070 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамж 108,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү С. /РД:/-ий эцэг ы болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү С.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар сар бүр, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү С.ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ы эр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.эс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.ын улсын тэмдэгтийн хураамж 108,070 /нэг зуун найман мянга дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.эс 108,070 /нэг зуун найман мянга дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС