Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 104/ШШ2022/00097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт оршин суух ******* *******ын ******* /РД:*******/

Хариуцагч: *******, *******, хаягт оршин суух ийн /РД:/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******,

хариуцагч Н.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 10 жилийн нэг ангид хамт сурч байсан. 2012 оноос эхлэн үерхэж байгаад, 2013 оноос хамт амьдарсан.

Бид -ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ний өдөр охин Э. төрсөн.

Хариуцагч Н. охин Э.ыг төрснөөс хойш 3 сарын дараа гэрээс явсан.Түүнээс хойш ирээгүй. Гэтэл өөр хүнтэй болсон байсан. Бид тусдаа амьдраад 8 жил болж байна.

Энэ хугацаанд нөхөр маань бид хоёрыг эргэж, тойрч, тусалж дэмжиж байгаагүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид нэг анги байсан учир багаасаа бие биеэ мэддэг байсан.

Бид 2012 оноос эхлэн үерхэж байгаад, 2013 онд хамтран амьдарсан. Бидний дундаас -ний өдөр охин Э. төрсөн. Бид -ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Миний буруутай үйлдлээс болж 2013 оны 3 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч байна.

Одоо буцаж нийлэх боломжгүй. Би өөр хүнтэй болж, бидний дундаас хүүхэд төрсөн. Бидэнд бие биеэ гэх хайр сэтгэл байхгүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ны засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай тодорхойлолт, -ний өдрийн 1113000022 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, охин Э.ын дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, ны өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 104/ЭТ2022/00003 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримт зэргийг шүүхэд баримтаар өгсөн. /хх-5-11/

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Н.өд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч Н. гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.

Гэрлэгчид өсвөр насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Б.*******ийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасан харьяаллын дагуу хүлээн авч, хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Н. нар 2012 онд танилцаж, -ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас -ний өдөр охин Э. төрсөн, одоо хүүхэд эх Б.*******ийн асрамжид эрүүл бойжиж байгаа үйл баримт нь ны засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай тодорхойлолт, -ний өдрийн 1113000022 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, охин Э.ын дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, ны өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-5-11/

Нэхэмжлэгч Б.******* гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа ...Н. өөр хүнтэй болж, амьдрал зохиосон. Тусдаа амьдраад 8 жил болсон. Одоо нэг нэгнээ гэсэн хайр сэтгэлгүй болсон... гэж, хариуцагч Н. зөвшөөрч байгаа үндэслэлээ ...Би өөр хүнтэй болж, бидний дундаас хүүхэд төрсөн. Бидэнд бие биеэ гэх хайр сэтгэл байхгүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй... гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх зэрэг үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

Иймд шүүх гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Н. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба охин Э.ын ...аав маань өөр хүнтэй суусан. Тэгээд өөр гэр бүлтэй болсон учраас уулзаад хэрэггүй байх гэж бодож байгаа гэсэн саналыг харгалзан үзэж, -ний өдөр төрсөн охин Э.ыг эх Б.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч Н. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр охин Э.тай уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдүүдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар -ний өдөр төрсөн охин Э.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, -ний өдөр төрсөн охин Э.ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч Н.өөр тэжээн тэтгүүлж байна.

Нэхэмжлэгч Б.******* нь охин Э.д зориулсан тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Н. зориулалтаар зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

Зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүйг дурдав.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.өөс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан -ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* *******ын *******, ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ний өдөр төрсөн охин Э.ыг эх Б.*******ийн асрамжид байлгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан -ний өдөр төрсөн охин Э.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, -ний өдөр төрсөн охин Э.ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч Н.өөр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Н. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5. Зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.өөс 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС