| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2021/00150/И |
| Дугаар | 104/ШШ2021/00138 |
| Огноо | 2021-05-03 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 104/ШШ2021/00138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******д оршин суух ******* *******ы ******* /РД:*******/
Хариуцагч: *******, *******, тоотод оршин суух ын /РД:/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Золбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би О.той 2009 оны 01 дүгээр сараас гэр бүл болж 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ны өдөр хүү Г. төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдал, хардалт сэрдэлт, хэрүү маргааны улмаас 2013 оны 11 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. О. 2014 онд өөр хүнтэй гэр бүл болж 2015 онд хүүхдийг нь төрүүлсэн. Цаашид эвлэрч амьдрах нөхцөлгүй болсон учраас би 2020 оноос өөр хүнтэй амьдрах болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцлуулж, хүүг эх О.ын асрамжид үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. шүүхэд гаргасан тайлбартаа: Д.*******тай таарч тохирохгүй байнаас 2012 оноос тусдаа амьдарсан. Хүүхэддээ эцгийн хайр халамжийг үзүүлээгүйд гомдолтой. Гэрлэлтээ цуцлуулж хүү Г.ийг миний асрамжид үлдээхээр шийдвэрлэснийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч О. сөрөг нэхэмжлэлдээ: Би Д.*******тай 2007 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулж нэг гэрт орж амьдарсан. Хамт амьдрах хугацаанд бидний дундаас 2009 оны 08 дуугаар сарын 22-ны өдөр хүү Г. төрсөн. Хамт амьдрах хугацаанд зан харилцаа таарахгүй, удаа дараа цохиж зодож байсан учраас 2012 оноос тус тусдаа амьдрах болсон. Энэ хүн хүүхдээ ямар нэгэн байдлаартөрснөөс нь хойш хайр, халамж, анхаарал тавьж байгаагүй. Иймд хүү т эцэг Д.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Ковид-19 цар тахалтай байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул намайг эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хүү Г.т хүүхдийн тэтггэлэг төлөхийг зөвшөөрч байна. Бүх нийтийн бэлэн байдал зарлаж хөл хорио тогтоосон тул шүүх хуралдааныг эзгүйд хийж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч О.оос гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг, хариуцагч О. сөргүүлэн хариуцагч Д.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Гэрлэгчдийн гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Энхчимэг эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон байна. /хх-5-6/
Зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтаар гэрлэгчид 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж 277 дугаартай гэрчилгээ олгосон бөгөөд тэний дундаас 2009 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүү төрж захиргааны журмаар эх, эцгийг тогтоосон байна. /хх-3-4/
Гэрлэгчид гэр бүл болж ханилан суух хугацаандаа Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах зэрэг үүргээ биелүүлээгүй, зан харилцааны таарамжгүй байдлаас гэр бүлийн харилцаагаа зогсоож 2012 оноос тусдаа амьдарчээ. Энэ хугацаанаас хойш хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, улмаар гэрлэгчид өөр бусадтай эр эмийн харьцаа тогтоон ханилан суусан талаараа хэн аль нь мэдүүлсэн.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авч болох хэдий ч бодит байдалд гэрлэгчдийг эвлэрүүлэхээр хугацаа өгсөн ч үр дүнд хүрэхгүй учраас гэрлэлтийг цуцлах шаардлагатай гэж үзсэн.
Гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлаж байгаатай холбогдуулан насанд хүрээгүй 12 настай хүү Г.ийг эцэг, эхийн зөвшөлцсөний дагуу эх О.ын асрамжид үлдээв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг хүүхдүүдээс тусдаа амьдарч байгаа нөхцөлд хүүхдийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй учраас энэ хуульд заасан хэмжээгээр эцэг Д.*******аар сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгч Д.*******ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг, хариуцагч О.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 60,780 төгрөгийг тус тус улсын орлого болгож, харилцан буцаан төлөх үүргийг харилцан тооцож хариуцагч О.оос 79,620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгов.
Цаг үеийн нөхцөл байдал Ковид-19 цар тахал өвчин дотоодод алдагдсантай холбогдуулан нэхэмжлэгч, хариуцагч нар өөрсдийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан болох тул шүүх энэ хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 131 дүгээр зүйлийн 131.4., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-д заасныг баримтлан ******* *******ы *******/РД:*******/, ын /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү Г.ийг эх О.ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар -ны өдөр хүү Г.ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50/тавь/хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******аар сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга, дөрвөн зуу/ төгрөгийг, хариуцагч О.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,780 /жаран мянга долоон зуун ная/ төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч О.оос 79,620/далан есөн мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар зохигчдод шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд гардуулахыг, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Сонинцэцэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ