Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2017/0118

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ү

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э. , Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл, хууль зүйн үндэслэлээ: “...Миний бие нийгэм, улс төр, төрийн захиргааны байгууллагад тасралтгүй үр бүтээлтэй 20 гаруй жил ажиллаж ирсэн. 2012 оны 10 дугаар сараас эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын дэд дарга, 2014 оны 06 дугаар сараас тус агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2016 оны 2 сараас Ашигт малтмалын газрын даргаар тус тус томилогдон ажилласан.

2016 оны 02 сард Ашигт малтмалын газрын дарга болохдоо Төрийн албаны зөвлөлөөс зарлагдсан зарын дагуу төрийн албаны тухай хуульд зааснаар шалгалт өгч тэнцэн тус албанд хуулийн дагуу томилогдсон.

2016 оны ээлжит Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж Уул уурхайн яам нь Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тус яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг 2 агентлагийг буюу Ашигт малтмалын газар, газрын тосны газрыг нэгтгэн, өөрчлөн байгуулж Ашигт малтмал, газрын тосны газар болгон Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1, 6.3, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03 ны өдрийн 16 дугаар тогтоолоор иргэн намайг үүрэгт
ажлаас чөлөөлсөн.

Энэхүү тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн байна. Миний бие албан ёсоор энэхүү тогтоолыг гардаж аваагүй бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн болно.

Миний бие төрийн албаны тухай хууль болон төрийн албаны ёс зүйн хэм
хэмжээг чанд мөрдөн ажиллаж ирсэн бөгөөд Ашигт малтмалын газрын дэд
дарга болон даргаар ажиллаж байх хугацаандаа 4 жил дарааплан “ОНЦ“
үнэлгээ авч байсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэхь хэсэгт "...Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь
үл хамаарах шалтгаанаар албан тушаапын орон тоо нь хасагдсан
тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр
ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл
хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж
байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан
журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх
хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно ...” гэж
тодорхой заасан байна. 
Хуульд заасан иргэн миний эрх ашиг зөрчигдөн хохирсоор байна.

Иймд Ашигт малтмалын газрын даргын албан тушаалаас хууль бусаар
чөлөөөлсөн Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, эрхэлж байсан албан тушаапд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цапин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д  шүүхэд ирүүлсэн хариу  тайлбар,  хууль  зүйн  үндэслэлээ: “...Улсын Их Хурлын 2014 оны 75 дугаар

 

тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн дагуу Уул уурхайн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Ашигт малтмалын газар, Газрын тосны газар гэсэн Засгийн газрын агентлагууд ажиллаж байсан. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн баталсан бөгөөд үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталсан. Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмал, газрын тосны газар ажиллахаар шийдвэрлэсэн. Ийид Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газрыг нэгтгэн зохион байгуулж Ашигт малтмал,
газрын тосны газрыг байгуулсан болно.

Засгийн газрын агентлагууд өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж хуульчилсан, Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар 2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх агентлагийн даргыг   эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа.

Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заасан. Эдгээр хуулиудын заалтыг үндэслэн Д.Үг Ашигт малтмалын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Ашигт малтмалын
газрыг нь Газрын тосны газартай нийлүүлэх замаар өөрчлөн зохион байгуулж Ашигт малтмал, газрын тосны газрыг байгуулж, Ашигт малтмалын газрын даргын орон тоо хасагдаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэл бий болсон учраас Д.Үг уг газрын даргын үүрэгг ажлаас чөлөөлсөн бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн Засгийн  газрын  2016  оны 8

 

дугаар сарын 3-ны өдрийн 16 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн “Тэтгэлэг олгох тухай” Ашигт малтмал, газрын даргын 2016 оны 11
дүгээр сарын 4-ний өдрийн 6/104 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагууд
өөрчлөн зохион байгуулагдаж, орон тоо нь хасагдсан үндэслэлээр ажлаас
чөлөөлөгдсөн Д.Үд Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан 3 сарын цапинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон байна.

Дээр дурдсан хуулийн үндэслэлийн дагуу Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэгэнт ажиллаж байсан байгууллага нь өөрчлөн зохион байгуулагдаж, орон тоо нь хасагдсан тул Д.Үг Ашигт малтмалын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй юм.

Иймд Д.Үгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй
болгож өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Д.Үгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэж өөрчилж тодруулсан.

Маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1, 6.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т  заасныг  тус тус  үндэслэн,  Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын

 21-ний өдөр “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан ...Д.Ү Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлах тухай 12 дугаар тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрыг  ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу Монгол Улсын  Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрыг нэгтгэн зохион байгуулж Ашигт малтмал, газрын тосны газрыг байгуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, мөн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх үүрэг хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ” гэж заасан байна.

Ийнхүү Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэснээр Ашигт малтмалын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нэмэгдсэн, ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөн зэргээс үзвэл тухайн ажлын байранд тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах ёстой.

Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан байх боловч нэхэмжлэгч Д.Ү уг сонгон шалгаруулалтад оролцох эрхээ хэрэгжүүлээгүй байна. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагч байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1, 6.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Ү гийн “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.Д